20/07/2018

Зүрх сэтгэлийн минь гүн дэх нууц

Зүрх сэтгэлийн минь гүн дэх нууц


2006 оны хавар би удирдагчийн албан тушаалаасаа мултраад ирсэн газар руугаа буцаад илгээгдсэн. Учир нь би “тийм” гэж хэтэрхий их хэлдэг хүнд тооцогдсон юм. Би буцаж очоод, эхний үед хүнд хэцүү тарчлаан, зовлон дунд шумбаад орчихсон. Удирдах алба хашсан олон жилийнхээ дараа би “уриалгахан хүн”-д тооцогдон толгод уруудна гэж хэзээ ч бодож байгаагүй. Энэ бол миний хувьд төгсгөл, намайг мэддэг хүн бүр миний бүтэлгүйтлийн тухай мэдэх бөгөөд би чуулгандаа муугийн үлгэр жишээ болон үлдэнэ гэж бодож байв. Энэ бүхний дараа би хэрхэн бусдын нүүрийг харах вэ? Бодох тусам би улам сөрөг болж үнэнийг эрэлхийлэх итгэлээ эцэст нь алдсан. Хэдий тийм боловч өнгөрсөн хэдэн жилд зарцуулсан бүх золиос, зардлаа бодохоор би өөрийгөө болиулж чадахгүй байлаа. Хэрвээ би өөртөө бууж өгөөд, бүтэлгүйтлээ хүлээн авах юм бол бүх хичээл зүтгэл маань ямар ч хэрэггүй болох биш үү? Тэгвэл хүмүүс миний тухай бүр доогуур бодохгүй гэж үү? Ийм зүйл болохыг би зөвшөөрөхгүй! Би өөрийнхөө төлөө босох хэрэгтэй, намайг дорд үзэхийг бусдад зөвшөөрөх ёсгүй. Одоо, хэчнээн хичээх хэрэгтэй байсан ч, хэчнээн бурууг хүлээх байсан ч хамаагүй би үйл хэргээ батлан харуулах хэрэгтэй-замын дундаас ухарч чадахгүй! Бүтэлгүйтлийн сургамжаа санаж үнэнийг эрэлхийлэхэд анхаарлаа хандуулж чадвал дахин удирдагч болох нэг өдөр ирэх ч юм бил үү. Оюун санаандаа ийм бодолтойгоор бүхий л сөрөг зүйлс, гансрал гуниг маань бүдэгрэн арилж би зорилгынхоо тухайд шинэ эрч хүчийг мэдэрсэн.

19/07/2018

Би Христийг харахад нийцэхгүй


Би Христийг харахад нийцэхгүй

Төгс Хүчит Бурханд анх итгэж эхэлснээсээ хойш Христийн хувийн үйлчлэлийг хүлээн авч чадах, Түүний сургаалыг өөрсдийн чихээрээ сонсож чадах ах эгч нарыг би байнга бахдан биширдэг байсан. Ирээдүйд нэгэн өдөр Христийн сургаалыг сонсож чадах бол ямар гайхамшигтай байх бол, мэдээжийн хэрэг Түүнийг харвал бүр ч их гайхамшигтай байна даа гэж би зүрх сэтгэлдээ боддог байв. Гэхдээ сүүлд нь Түүний нөхөрлөлийг сонсох тусам, Түүнийг харахад би нийцэхгүй юм байна гэдгээ зүрх сэтгэлдээ гүн гүнзгий мэдрэх болсон.

Энэ бол Нөхөрлөл ба Амийн оролтын талаар номлох номны 1-3 дугаар боть хэвлэгдсэн үед болсон явдал. Нэгдүгээр ботийг сонсоод Ариун Сүнсэнд ашиглагдсан тэрхүү хүн маш сайн ярьсан юм шиг санагдсан. Хоёрдугаар ботиос нэг эгчийн нөхөрлөлийг сонсоод (энэ бол, эдгээр нь Христийн нөхөрлөл гэдгийг хэн нэгэн надад хэлэхээс өмнө болсон явдал), ялангуяа мэдлэгийг хэрхэн харах вэ гэдэг асуудлын талаар Түүнийг ярилцахад нь энэ эгч зүгээр л Ариун Сүнсэнд ашиглагдсан хүний доорх удирдагч юм байна гэж бодсон. Тэгээд ч ах эгч нарын зүгээс ямар нэг сонирхсон реакци үзүүүлээгүй болохоор миний таавар зөв гэдэгт итгэлтэй байлаа, дээр нь энэ эгч Ариун Сүнсэнд ашиглагдсан тэрхүү хүн шиг сайн ярьж чадаагүй гэж надад санагдсан учраас би түүнийг анхааралтай сонсоогүй. Ариун Сүнсэнд ашиглагдсан хүний нөхөрлөлийн дараагаар Гуравдугаар ботийг дуулсныхаа дараа, би нөгөө эгчийн “энэ ахын нөхөрлөлийн талаар одоо...,” гэж хэлэхийг сонсоод энэ эгч бол Ариун Сүнсэнд ашиглагдсан тэр хүний доорх удирдагч юм байна гэдэгт бүр илүү итгэлтэй болсон, яагаад гэвэл бидний дэлхий дээр эхлээд удирдагч нар ярьдаг дараа нь тэдний удирдлаганд байгаа хүмүүс ярьдаг. Тиймд би “Дараа завтай болохоороо үүнийг сонсоно оо” гэж бодон чанга яригчийг унтраасан. Харин тэр эгчийг үнэн хэрэг дээрээ Христ байсныг мэдсэн өдрөө би бүр цочирдож эцэст нь сургаалын үг нэг бүрийг нухацтайгаар сонссон.

18/07/2018

Солигдсон талаар эргэцүүлэл хийсэн нь


Солигдсон талаар эргэцүүлэл хийсэн нь

Хэсэг хугацааны өмнө, чуулганы ажилтнуудаа өөрчилдөг зарчмын талаар ойлголтгүйгээсээ болж чуулганы нэгэн ахлагч солигдох үед дотор минь нэгэн ойлголт гарч ирэв. Өөрийн харж чадах зүйлээсээ үндэслэн бодвол тэр эгч үнэнийг хүлээн авах болон үнэний талаар нөхөрлөхдөө маш сайн байсан ба ялзралын тухай өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг байсан. Тиймд, үнэнийг тийм ихээр эрэлхийлдэг байсан хэн нэгнийг солигдсоныг хүлээж авч чадаагүй. Тэр ялзралын тухай хэтэрхий их илэрхийлдэг байгаад ахлагч нь түүнийг буруу ойлгож үнэний мөрийг хөөдөггүй хүн гэж бодоод сольсон байж болох уу? Хэрвээ үнэхээр тийм бол үнэнийг эрэлхийлж байсан хэн нэгний суралцах боломж сүйрсэн хэрэг биш гэж үү?

Би энэ талаар маш их эргэлзэж байх үедээ чуулганаас гаргасан ажлын зохицуулалтын тухай: “Бурханы гэр бүлийнхэн мөн чанарынхаа дагуу хүмүүсийг сургах, ашиглах шийдвэрээ гаргадаг” гэсэн ишлэлийг уншив. Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэг мөн чанартай бол Бурханы гэр бүл түүнийг хэзээ ч хаяхгүй; хэрвээ хүн үнэнийг эрэлхийлэх хүсэлтэй л бол тэд эргэлзээгүй өөрчлөлтийг биеэрээ туулан мэдэрнэ. Хэрвээ хүн үнэний мөрийг хөөх мөн чанартай бус бол өөрсдийн үүрэг хариуцлагаа үгүйсгэдэг, зөв замыг дагадаггүй бол сургалт авах үнэ цэнэгүй бөгөөд Бурхан ч гэсэн ийм төрлийн хүнийг төгс болгож чадахгүй. Бурхан хэн нэгнийг төгс болгохыг хүсэхгүй байгаа бол Бурханы гэр бүл мөн тэднийг сургаж чадахгүй. … Тэгэхээр хүмүүсийн учир зүйг олохын тулд Бурханы ажлын шаардлага болон хүмүүсийн мөн чанарын дагуу хандах ёстой. Энэ бол Бурхантай хамтран ажиллах, Бурханд үнэнээр үйлчлэх цорын ганц арга зам юм. Хэрвээ, Бурхантай хамтран ажиллах энэхүү үр дүнтэй аргыг хэрэглэхгүй бол Бурханы ажил тасалдаж Бурханы хүсэл бүхэлдээ зөрчигдөнө” (“Зарим асуудлын талаар нөхөрлөх нь”, 1 дүгээр Чуулганы ажлын Нөхөрлөл ба Ажлын зохицуулалтын хураангуйгаас). Эдгээр үгсийг ойлгох гэж хичээх зуураа хэн нэгнийг дэвшүүлэх эсвэл солиход чуулганы ашигладаг зарчим гэж байдаг болохыг би ойлгосон. Энэ нь Бурханы ажлын шаардлага ба хүмүүсийн мөн чанарын дагуу хийгддэг бөгөөд хүмүүсийг мухар сохроор хүссэнээрээ ашиглаж, сольдоггүй болохыг би ойлгосон. Түүнээс гадна чуулган хүмүүсийг зарим нэг завхрал илэрхийлсэн гэсэн үндсэн дээр халж сольдоггүй харин юмсыг мөн чанарт нь үндэслэн тодорхойлдог. Хэрвээ хүний мөн чанар нь үнэнийг эрэлхийлэх явдал бол чуулган тэднийг орхихгүй, үнэнийг эрэлхийлж буй хүнийг огоорч мартан, сүйрүүлэхгүй гэдэгт маргах зүйлгүй. Тийм учраас би Бурханы өмнө очиж залбирч, удирдамж эрэлхийлсэн: “Өө Бурхан минь! Би Сатаны улмаас үнэхээр гүнзгий ялзарсан гэдгээ, Таны ажлын талаар ойлголтгүй, Тантай хэзээ ч нийцэхгүй олон олон үзэл бодлыг дотроо агуулсан гэдгээ мэднэ. Өнөөдөр Таны удирдамжин дор хүмүүсийг сонгох, сургах, солих чуулганы арга зам нь байнга Таны ажлын шаардлага болон хүмүүсийн мөн чанарын дагуу байдаг болохыг би мэдлээ. Чуулганы ажлын зохицуулалтын талаар өөрийн үзэл бодолтой болсон ч гэсэн би тэр халагдсан эгчийн мөн чанарыг сайн ойлгоогүй л байна. Би Танаас намайг удирдан хөтлөхийг гуйж байна; өөрийн гуйвуулга болон алдаанаасаа болоод Бурханы ажлыг одооноос эхлэн тасалдуулахгүй байхын тулд тодорхой харахад минь намайг хөтлөөч..”

17/07/2018

Үнэхээрийн сайн хүн байхын шалгуур


Үнэхээрийн сайн хүн байхын шалгуур

Хүүхэд ахуй цагаасаа эхлээд би, хүмүүс намайг хэрхэн харж, хэрхэн үнэлж байгаад маш чухал ач холбогдол өгдөг байв. Хийсэн бүхэндээ бусдын магтаалыг хүртэхийн тулд мөн ямар нэгэн зүйл тохиолдоход, хүмүүст буй миний тухай сайн дүр төрхийг үгүй хийхээс зайлсхийж би хэзээ ч, хэнтэй ч маргадаггүй байлаа. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээж авсныхаа дараа би энэ л байдлаараа үргэлжилж ах, эгч нарт байгаа миний тухай сайн дүр төрхийг хадгалсаар явсан. Өмнө нь би ажил хариуцаж байхад маань миний гүйцэтгэлийг “тийм-хүн”-ийх, харин үнэнийг амьдралд хэрэгжүүлдэг хүнийх биш гэж байнга хэлдэг байв. Би түүнийг хэзээ ч зүрх сэтгэлдээ ойр хүлээж авдаггүй байлаа, харин ч эсрэгээр хэрвээ бусад хүмүүс намайг сайн хүн гэж бодох юм бол сэтгэл хангалуун байдаг байлаа.

Нэг өдөр би дараах ишлэлийг уншсан юм: “Хэрвээ чи Бурханд итгэх итгэлдээ үнэнийг хайхгүй бол гэм буруутай мэт харагдахгүй байсан ч, чи үнэхээр сайн хүн биш хэвээр байх болно. Үнэнийг хайдаггүй хүмүүст зөвт байдлын тухай ойлгоц байхгүй нь гарцаагүй бөгөөд Бурханы хайрладаг зүйлсийг хайрлаж, Бурханы үзэн яддаг зүйлсийг үзэн ядаж чаддаггүй,. Тэд Бурханы талд огт зогсож чадахгүй, Бурхантай нийцтэй байж бүр ч чадахгүй. Тэгвэл, зөвт байдлын тухай ойлгоцгүй тэд хэрхэн сайн хүмүүс хэмээн дуудагдаж чадах вэ? Энгийн хүмүүсээр “тийм-хүн” хэмээн тодорхойлогдсон тэдэнд, зөвт байдлын тухай ойлголт байхгүй төдийгүй амьдралын зорилго ч байдаггүй. Тэд ердөө л бусдыг хэзээ ч гомдоохыг хүсдэггүй хүмүүс, тэгвэл тэд үнэ цэнэтэй юу? Үнэхээр сайн хүн гэж эерэг зүйлсэд хайртай, гэрлийг хүсэн тэмүүлдэг, сайныг муугаас ялгаж ойлгодог, амьдралдаа зөв зорилготой хүнийг хэлнэ; зөвхөн ийм төрлийн хүнийг л Бурхан хайрладаг” (“Бурханд үйлчлэхийн тулд хүн бүх төрлийн хүмүүсийг ялган таньж сурах ёстой” 1 дүгээр чуулганы ажлын Нөхөрлөлийн ба Зохицуулалтын хураангуй).

16/07/2018

Ариун Сүнс зарчмын дагуу ажилладаг


Ариун Сүнс зарчмын дагуу ажилладаг

Хэсэг хугацааны турш би Бурханы үгийг идэж, уухаа зогсоогоогүй ч надад гэрэл огт мэдрэгдэхгүй байв. Би энэ талаар Бурханд залбирсан боловч тодорхой хугацааны турш намайг гэгээрүүлээгүй юм. Тиймээс би “Би идэж уух ёстойгоо идэж уусан хэдий ч Бурхан намайг гэгээрүүлэхгүй байна. Надад өөр хийж чадах зүйл алга. Надад Бурханы үгийг хүлээн авах авьяас билэг алга. Бурханд хүн бүрийг гэгээрүүлэх цаг гэж байдаг тул яаруулах шаардлага байхгүй” гэж бодов. Үүний дараа би бухимдалгүйгээр дүрмүүдээ даган мөрдөж, Бурханы үгийг идэж уусан хэвээр байж, Бурханы гэгээрлийг “тэвчээртэй” хүлээх болов.

Нэгэн өдөр Бурханы эдгээр үгийг олж унших хүртэл шүү дээ: “Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө амгалан байснаар л үнэнийг хайх болон зан чанараа өөрчлөх эрэл хайгуул чинь үр жимсээ өгнө. Чи Бурханы өмнө ачаа үүрсэн бөгөөд чамд хэтэрхий их зүйл дутагддаг, чиний мэдэх хэрэгтэй олон үнэн, мэдрэх хэрэгтэй ихээхэн бодит байдал байгаа, мөн Бурханы хүсэлд бүхий л анхаарал халамжаа өгөх ёстой гэдгийг үргэлж мэдэрдэг учраас-эдгээр зүйл үргэлж бодол санаанд чинь байж, амьсгалж чадахааргүй болтол чинь чангаар дээрээс чинь дарж байгаа мэт байдаг, тиймээс зүрх сэтгэлд чинь хэцүү санагддаг (гэхдээ сөрөг байдлаар биш). Зөвхөн иймэрхүү хүмүүс л Бурханы үгсийн гэгээрлийг хүлээн авахад тохирох бөгөөд Бурханы Сүнсээр хөдөлгөгддөг. Өөрсдийн ачаанаас болж, сэтгэлийн хүнд байдлаасаа болж, мөн Бурханы өмнө төлсөн төлөөс, амссан тарчлаанаасаа болж тэд Түүний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авдаг гэж хэлж болно, учир нь Бурхан хэнд ч тусгайлан ханддаггүй. Тэр хүмүүст хандахдаа үргэлж шударга байдаг, гэвч Тэр бас хүмүүсийг дур зоргоороо хангадаггүй бөгөөд тэдэнд болзолгүйгээр өгдөггүй. Энэ бол Түүний зөвт зан чанарын нэг тал юм. ”

Үйлчлэлд зохицуулалт чухал



Чуулганы удирдлагыг анхны хэлбэрт нь оруулсны дараа Бурханы гэрт түвшин түвшний удирдагч бүрт хамтрагч өгөхөөр болов. Тэр үед би үүнийг сайн зохион байгуулалт боллоо гэж бодсон. Би доод хэв чанартай байсан бөгөөд нэлээдгүй ажилтай байдаг байлаа; Надад манай хэсгийн янз бүрийн бүх ажлыг гүйцэтгэхэд туслах хамтрагч үнэхээр хэрэгтэй байлаа.
Үйлчлэлд зохицуулалт чухал

Тэгээд миний хамтрагч болсон эгч бид хоёр хамтдаа чуулганд санваарын ажил хийж эхэлсэн. Гэвч аажмаар тэр миний хүсэлд нийцүүлэн бүх ажлыг хийхгүй байгааг олж харсан бөгөөд миний зүрх сэтгэлд эсэргүүцэл бий болж эхэлсэн: би өөрөө ажиллавал жаахан завгүй байх ч зүгээр, хамтрагчийг зохицуулна гэдэг үнэхээр түвэгтэй. Хэрэв би тэр эмэгтэйгээр тодорхой ажил хийлгэж, тэр нь өв тэгш биш байвал би өөрөө хийхийг илүүд үзнэ. Харин тэр эмэгтэйгээр ажил хийлгэхгүй байя гэхээр тэр миний хамтрагч байдаг. … Тэгээд бүр ч илүү эсэргүүцэл зүрх сэтгэлд минь гарч ирсээр цаашид үнэхээр барьж чадахгүй болж, тэвчээр минь нэг өдөр алдагдав: “Та яагаад ийм тэнэг юм бэ? Та олон жил удирдагч хийсэн, гэтэл яахлаараа өдий хүртэл ажлыг сайн хийж чаддаггүй байна? Та яагаад ердөө ч юм ойлгож эсвэл хариулж чаддаггүй юм бэ? …” Ингэсний дараа надад аймшигтай, үнэнхүү гэмтэй санагдав. Би дотроо ингэж бодов: Миний нөхцөл байдал буруу байна уу? Тэгээд би эрэлхийлэл хийн Бурханы өмнө ирээд, Бурханы дараах үгсийг олж харав: “Өнөөдөр та нараас хамтдаа эв зохицолтой ажиллахыг шаардаж байгаа нь Ехова Өөрт нь үйлчлэхийг Израильчуудаас шаардаж байсантай төстэй. Эс бөгөөс зүгээр л өөрийн үйлчлэлээ зогсоо. Та нар Бурханд шууд үйлчилдэг хүмүүс учраас ядаж та нар өөрсдийн үйлчлэлдээ үнэнч, дуулгавартай байж чадах ёстой бөгөөд бодитой байдлаар хичээл сурах чадвартай байх ёстой. … Та нар бүр тийм бодитой хичээлд суралцаж эсвэл ордоггүй бөгөөд Бурханд үйлчлэх тухай ярьсаар байдаг! … Хэрвээ чуулганд ажиллах явдлыг зохицуулдаг хүмүүс та нар бие биенээсээ суралцаж, харилцаж, бие биенийхээ дутагдлыг нөхөхгүй юм бол та нар хаанаас хичээл сурах юм бэ? Та нар ямар нэгэн зүйлтэй тулгарах үедээ бие биетэйгээ нөхөрлөх ёстой, ингэснээр та нарын амьдрал үр ашгийг нь хүртэнэ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Израильчууд шиг үйлчил”-ээс). Тэгээд би үүнийг хүний нөхөрлөлд олж харав: “Зарим хүмүүс үүргээ биелүүлэх үедээ өөр хэнтэй ч зохицох чадамжгүй байдаг. Хэн ч тэдэнтэй ойр болж чаддаггүй; энэ нь тэдний бие тоосон байдал, их занг, мөн тэдэнд хүний ухаан байхгүй, өөрсдийгөө мэддэггүй, бусдыг дорд үздэг гэдгийг нь илчилж байна. Өрөвдөлтэй биш гэж үү? Ийм төрлийн хүний зан чанар ерөөсөө ч өөрчлөгддөггүй бөгөөд тэд Бурханаар аврагдаж чадах эсэхийг хэлэхэд амар биш. Өөрийгөө үнэнхүү мэддэг хүмүүс бусад хүмүүсийг хэтэрхий шүүмжлэхгүйгээр тэдэнтэй зөв харьцаж чаддаг. Тэд мөн бусдад тэвчээртэйгээр тусалж, тэднийг дэмжиж чадах бөгөөд хүмүүст тэд бол эрхэм, энхрий гэдгийг нь мэдрүүлдэг; тэд бусадтай зөв зохистой харилцаатай байж чаддаг. Тэд бол хүнлэг хүмүүс бөгөөд хүнлэг хүмүүс л зөвхөн Бурханд зориулгатай байж, бусадтай эв зүйтэй амьдарч, үүргээ зохих ёсоор биелүүлдэг” (Чуулганы удирдагч болон ажилчидтай хийсэн Христийн ярианы тэмдэглэлд “Хүн өөрийн үүргээ биелүүлж байх хугацаанд түүний эцсийн үр дүн нь илчлэгддэг”). Бурханы эдгээр үгийг хүний нөхөрлөлөөс гарч ирсэн энэ зүйлтэй холбоод би өөрийгөө нарийн сайн шалган үзсэнээр Бурханы гэрт бүх түвшний удирдагчид хамтрагчдыг зохион байгуулах Бурханы хүслийг ойлгоогүй байсан гэдгээ олж харав. Бүр түүнчлэн би эв зүйтэй зохицуулалт хийх үнэнийг хэрэгжүүлээгүй, түүнд ороогүй байв. Бурханы гэрийн бидэнд хамтрагч өгч байгаа нэг шалтгаан нь бидний хэв чанар маш доогуур бөгөөд үнэний бүх шинж чанарыг ойлгох ойлголт маань хэт хязгаарлагдмал байсан. Бид чуулганы бүх ажлыг өөрсдөө хариуцаж чадахааргүй байсан. Хамтрагчийн тусламжтайгаар бид чуулганы ажлыг илүү гүйцэтгэж, ганцаараа ажиллаж, юу хүссэнээ хийж, Бурханы үйлчлэлд өөрийн хүсэлд итгэснээс Бурханыг эсэргүүцэх байдлаас зайлсхийх байсан. Өөр нэг шалтгаан нь ингэснээр бид эгэл хүнлэг чанарын үнэнд орох оролтыг илүү хэрэгжүүлж, ингэснээр бид хамтрагчтайгаа харилцан нөхөрлөлтэй байж, нэг нэгнээсээ суралцах боломжтой байсан. Энэ нь чуулганы ажил болон хувь хүний амийн оролтод асар их ашиг тустай юм. Энэ нь надад үйлчлэлдээ эв зүйтэй зохицуулалттай байх нь чуулганы ажил болон хувь хүний амийн оролтод ямар чухал болохыг харуулсан! Гэтэл би үүнд Бурханы хүслийг ерөөсөө ч эрэлхийлээгүй. Энэ зохицуулалтаас би ямар бодит сургамж авч суралцаж болох байснаа анхаарч үзээгүй. Чуулган байршуулсан учраас л би дуртай дургүй түүнтэй ажилласан бөгөөд тэр эгч хэдхэн зүйлийг хийж чадахгүй болонгуут л би түүн рүү аашилж, тэвчээрээ алдсан. Би байнга л түүнд надад байгаа шиг чадвар байхгүй гэж бодон, түүний хүч чадал, давуу талыг харахгүй байсан. Би бүр чуулганы зохион байгуулалтыг эсэргүүцсэн. Би үнэхээр хэтэрхий биеэ тоосон, өөрийгөө ерөөсөө мэддэггүй байсан бөгөөд надад жаахан ч гэсэн энгийн хүнлэг чанар, ухаан байхгүй, тэр ч бүү хэл Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэл ерөөсөө байхгүй, Бурханы өмнө үйлчлэл үзүүлэх эрхгүй байсан юм.

Би өөрийн жинхэнэ байр суурийг тодорхой харсан

Би өөрийн жинхэнэ байр суурийг тодорхой харсан


Намайг нэг удаа чуулганы удирдагчдын уулзалтанд оролцож байх үед шинээр сонгогдсон нэгэн чуулганы удирдагч ингэж хэлэв: “Надад хангалттай сүнсний өндөр байхгүй. Би энэ үүргийг биелүүлэхэд тохирохгүй мэт санагдаж байна. Би маш олон зүйлээс дарамт мэдэрч, тэр ч бүү хэл хэдэн өдөр, шөнө дараалан унтаж чадахгүй байгаа….” Тэр үед би Бурханыг эрэлхийлэх эрэлдэ ачаа үүрч байсан учраас тэр эмэгтэйтэй ингэж ярилцав: “Бүх ажлыг Бурхан гүйцэлдүүлдэг; хүн ердөө бага зэрэг хамтран ажилладаг. Хэрэв бидэнд ачаалал мэдрэгдвэл бид Бурханы өмнө илүү ойр ойрхон очиж, Бурханд итгэснээр гарцаагүй Бурханы бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг харах болно. Ажлаасаа ачааллыг мэдрэх нь сайн хэрэг. Гэхдээ ачаалал нь сэтгэлийн түгшүүр болж эхэлбэл харин тэр саад болж, сөрөг байдал руу, тэр ч бүү хэл Бурханыг буруугаар ойлгох байдал руу аваачина.” Харилцан яриа минь Бурханы замчлал дор онцгой гэрэлтүүлэлт байсан мэт санагдав. Тэр эгч мөн зүрх сэтгэлд нь Бурханы орших орон зай байхгүй тийм нөхцөл байдалд орсноо, Бурханд итгэхээс илүүтэйгээр өөрөө л үүнийг хийгээд байснаа ухаарсан бөгөөд ингэснээр орох ёстой замаа олсон. Би тэр үед маш баяртай байсан, учир нь би өөрийгөө эгчийн асуудлыг шийдэж, үнэний энэ талын бодит байдлыг эзэмшсэн гэдгээ баталж чадлаа гэж бодож байв.