Би мэдрэмтгий зан чанартай сул дорой хүн. Бурханд итгэдэггүй байхдаа би амьдралд тохиолддог зүйлсээс болоод байн байн цөхөрч гунигладаг байлаа. Ийм цаг үе маш олон байсан бөгөөд миний амьдрал хэцүү юм шиг надад байнга санагддаг байв; зүрх сэтгэлд маань ярьж хөөрөөд байх баяр хөөр, аз жаргал байгаагүй. Бурханд итгэж эхэлснээсээ хойш би хэсэг хугацаанд баяр хөөр, амар амгаланг онцгойлон мэдэрсэн боловч дараа нь байдал бас л хэвээрээ байгааг мэдэрсэн. Би яагаад байнга тийм байдгаа ойлгож чадахгүй байв.
Энэ байдал, Бурханы дараах үгсийг харах тэр нэг өдрийг хүртэл үргэлжилсэн юм: “Хүмүүс өөрсдийгөө хэтэрхий их хайрладаг болохоор тэдний бүхий л амьдрал зовж шаналсан агаад хий хоосон байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Дөчин зургаа дахь айлдвар”-аас). Тэр үед би уйтгар гунигийнхаа шалтгааныг олж мэдсэн мэт надад санагддаг-би хэтэрхий биеэ тоосон байжээ. Өөр бусад хүмүүсийн хэдхэн тааламжгүй үг, тоомжиргүй харцнаас болоод би байнга цөхөрч гунигладаг байжээ. Надтай тооцоо хийсэн тохиолдолд би гомдож, гунигладаг байв. Би ирээдүйн амьдралынхаа төлөө санаа зовж байсан. ... Энэ бүхэн, би өөрийн нэр хүнд, байр, суурь, хоосон санаа, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хувь заяаныхаа тухайд хэтэрхий их анхаарал тавьснаас болоогүй гэж үү?





