Өмнөх яриануудын үеэр бидний үргэлж ярьж хэлэлцдэг байсан зүйл бол Петр, Паул нарын замнасан зам юм. Петр өөрийгөө болон Бурханыг таньж мэдэхэд анхаарлаа хандуулдаг, Бурханаар зөвшөөрөгдсөн хүн байсан, харин Паул бол зөвхөн өөрийн ажил, нэр хүнд, байр сууринд бүх анхаарлаа хандуулдаг, Бурханы жигшдэг хүн байсан гэж хэлдэг. Би Паулын замаар явах бий гэхээс үргэлж айдаг байсан учраас Петр Бурханыг хэрхэн мэддэг болсныг олж мэдэхээр Петрийн туршлагын талаарх Бурханы үгийг байнга уншдаг байв. Ийм байдлаар хэсэг хугацаанд амьдарсны дараагаар би өмнөхөөсөө илүү дуулгавартай болсноо мэдрэв, нэр хүнд, байр суурь олж авах дур хүсэл маань бүдгэрч, өөрийгөө бага зэрэг мэддэг болов. Энэ үед би Петрийн замаар яваагүй хэдий ч явсан замынх нь ирмэгт хүрч ирсэн, ядаж л Паулын замаар яваагүй гэж итгэдэг байв. Гэтэл би Бурханы үгийн илчлэлээр өөрөөсөө ичсэн билээ.
Нэгэн өглөө би сүнслэг мөргөл үйлдэж байхдаа Бурханы дараах үгсийг олж харав: “Петрийн ажил нь Бурханы бүтээлийн үүргээ биелүүлсэн явдал байсан юм. Тэр элчийн үүрэгтэйгээр ажиллаагүй, харин Бурханы хайрыг эрж хайсан өөрийн замналаар ажилласан. Паулын ажлын замнал ч мөн түүний хувийн эрэл хайгуулыг агуулсан… Түүний ажилд ямар ч хувийн дадлага туршлага байгаагүй, энэ нь бүхэлдээ ажлынх нь төлөө байсан бөгөөд өөрчлөгдөх эрэл хайгуулын дунд хийгдээгүй. Түүний ажлын бүх зүйл нь наймаа байсан, энэ нь Бурханы бүтээлийн үүрэг эсвэл захирагдалтын юуг ч агуулаагүй байв. Өөрийнх нь ажлын явцад Паулын хуучин зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй. Түүний ажил нь зүгээр л бусдад үйлчлэх явдал байсан ба өөрийн зан чанартаа өөрчлөлт авчрах чадваргүй байсан юм. … Петр бол өөр байлаа: Тэр засалтыг туулсан бөгөөд харьцалт, цэвэршүүлэлтийг туулсан хүн байсан. Петрийн ажлын зорилго болон сэдэл нь үндсэндээ Паулынхаас өөр байсан юм. Хэдийгээр Петр ихээхэн хэмжээний ажил хийгээгүй ч түүний зан чанар олон өөрчлөлтийг туулсан ба түүний эрж хайсан зүйл нь үнэн болон бодит өөрчлөлт байсан. Түүний ажил нь гагцхүү ажлын төлөө хийгдээгүй.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна”-аас)



