Ажлын шаардлагаар намайг өөр ажилд шилжүүлсэн юм. Тухайн үед би Бурханд маш их талархаж байлаа. Надад маш олон зүйл дутагдаж буй мэт санагддаг байсан ч Бурханы тэнгэрлэг дэмжлэгээр ийм гайхалтай сайхан ажлын талбарт үүрэг гүйцэтгэх боломж олдож билээ. Бурханы ачийг хариулахын тулд бүхий л талаараа хичээж ажиллана гэж би зүрх сэтгэлдээ Бурханд тангараглав.
Гэтэл ирснийхээ дараагаар тухайн ажилд олон цоорхой байгааг олж харав. Ингэснээр би ажлын зүйл тус бүрийг шалгах ажлыг өөрөө хариуцаж авав. Шалгалт хийж байхдаа би “Ийм байдлаар яаж ажлаа хийж байсан юм бол? Аль ч ажлыг нь зөв зохион байгуулж байгаагүй юм байна шүү дээ! Эндхийн ажил маш сайн байна гэж бодож байсан юмсан. Миний өмнө хийж байсан ажлаас ч муу байна гэж төсөөлж ч байсангүй. Одоо би энд ирсэн юм чинь ажлыг зөв зохион байгуулалтын дагуу удирдаж явуулах хэрэгтэй.