15/03/2018

"Шившлэгээс чөлөөлөгдөх нь" киноны клип : Бид Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээн авах вэ?


Цуст дөрвөн сар аль хэдийн гарсан. Энэ нь Иоелийн номд эш үзүүлсэнчлэн "Түүнчлэн эдгээр өдрүүдэд зарц нар болон шивэгчид дээр ч мөн адил Би Өөрийн Сүнсээ цутгах болно. Мөн Би тэнгэр болон газарт цус, гал, утааны баганын гайхамшгийг үзүүлэх болно. Еховагийн ирэлтийн агуу бөгөөд аймшигт өдөр болохоос өмнө нар хав харанхуй болж сар цусаар бүрхэх болно." (Иоел 2:29-31) Гай гамшиг удахгүй биднийг нөмөрнө гэсэн утгатай юм. Гай гамшиг бидэнд нүүрлэхээс өмнө Бурханы Сүнс Түүний зарц нар болон шивэгчдийг хооллож Тэр ялагчдын бүлгийг бүрэн төгс болгох болно. Хэрэв бид гай гамшгаас өмнө өргөгдөж чадахгүй бол бид тэрхүү гамшгийн дунд сүйрэх болно.Одоо “Зүүний Аянга”-аар Эзэн Есүс эргэн ирж үнэнийг хэлж ялагчдын бүлгийг бүрэн төгс болгосон гэдгийг баталж байна. Үүгээр Библийн зөгнөлүүд биелэлээ олоогүй гэж үү?“Зүүний Аянга” Эзэний ажлын нотолгоо юу?

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.


Анхны видео линк:

Бид Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээн авах вэ?

No comments:

Post a Comment