18/03/2018

Бурханд итгэдэг хүмүүс шинэ амийг олж авахын тулд яагаад залбирч, цугларч, Бурханы үгийг унших ёстой байдаг вэ?

Үг нь махбодоор илэрсэн
Үг нь махбодоор илэрсэн
Бурханаас ирсэн хариулт:
      Залбирал бол хүний Бурхантай хамтран ажилладаг аргуудын нэг, энэ нь Бурханыг дууддаг хүний арга барил бөгөөд энэ нь Бурханы Сүнс хүний сэтгэлийг хөдөлгөдөг үйл явц юм. Залбиралгүй хүмүүс бол сүнсгүй үхдлүүд бөгөөд тэдэнд Бурханаар хөдөлгөгдөх чадвар дутагддагийн баталгаа юм гэж хэлж болно. Залбиралгүйгээр тэд хэвийн сүнслэг аминд хүрч чаддаггүй, тэр ч бүү хэл тэд Ариун Сүнсний ажлыг дагаж чаддаггүй; залбиралгүйгээр тэд Бурхантай харилцах харилцаагаа тасладаг бөгөөд Бурханы зөвшөөрлийг авах чадваргүй байдаг. Бурханд итгэдэг хүн байснаар чи хэдий чинээ их залбирна, Бурханаар төдий чинээ их хөдөлгөгдөнө. Тийм хүмүүс төдий чинээ их шийдвэртэй байдаг бөгөөд Бурханаас хамгийн сүүлийн үеийн гэгээрлийг төдий чинээ их хүлээн авах чадвартай байдаг; үүний үр дүнд зөвхөн ийм хүмүүс л Ариун Сүнсээр аль болох хурдан төгс болгуулж чадна.
         Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлын дадлын талаар”-аас

         Залбирлын зорилго нь хүмүүс Бурханы өмнө очиж, Бурханыөөрсдөд нь өгөхийг зорьж байгаа зүйлийг хүлээн авахын төлөө байдаг. Хэрвээ чи байнга залбирч, Бурханы өмнө байнга очдог бол Бурхантай байнгын харилцаатай байх бөгөөд үргэлж Түүгээр хөдөлгөгдөж, Түүний хангалтыг хүлээн авах болно; тиймээс чи өөрчлөгдөж, нөхцөл байдал чинь тасралтгүй сайжрах ба ухарч доройтохгүй. Ялангуяа ах эгч нар залбирлаараа нэгдэх үед. Залбирал дуусах үед ер бусын их эрч хүч байдаг, хүн бүхний нүүр царай хөлсөөр дүүрч, тэд ихээхэн зүйлийг олж авснаа мэдэрдэг. Үнэндээ хэдэн өдөр хамт байсныхаа дараа тэд нэг их харилцан ярилцаагүй, тэдний эрч хүчийг өдөөсөн зүйл нь залбирал байсан бөгөөд тэд өөрсдийнхөө гэр бүл болон дэлхий ертөнцийг нэгмөсөн орхихыг хүсдэг, тэд Бурханаас бусад бүх зүйлийг бүгдийг нь хаяж чаддаг ч болоосой гэж хүсдэг. Тэдний эрч хүч маш агуу болохыг чи хардаг. Ариун Сүнс хүмүүст энэ эрч хүчийг өгөхийн тулдажилладаг бөгөөд хүмүүс үүнийг хэзээ ч эдлэж дуусахгүй! Хэрвээ чи энэ хүчинд найдахгүй, зүрх сэтгэлээ хатууруулж, гөжүүд хямсгар болдог бол; эсвэл хэрвээ чи өөрийнхөө сэтгэлийн тэнхээ, хүсэл эрмэлзэлд найддаг бол хаашаа явах вэ? Чи тээглэж унахаасаа өмнө хол явахгүй бөгөөд явахын хэрээр чамд тийм хүч чадал байхгүй байх болно. Хүмүүс эхнээсээ дуустлаа Бурхантай харилцах харилцаагаа хадгалах ёстой боловч явахынхаа хэрээр хүмүүс Бурханаас салдаг. Бурхан бол Бурхан, хүмүүс бол хүмүүсбөгөөд тэд тус тусын салангид замаар явдаг. Бурхан Өөрийнхөө үгийг хэлдэг, хүмүүс өөрсдийнхөө замаар явдаг. Хүмүүст ямар ч хүч чадал байхгүй үед Бурхан руу очиж, жаахан хүч чадал зээлэхийн тулд цөөн хэдэн үг хэлж магадгүй. Бага зэрэг хүч чадал зээлснийхээ дараа тэд зугтан оддог. Хэсэг хугацаанд гүйсний дараа тэдний чадал барагдаад Бурхан руу буцан очиж, Түүнээс дахиад бага зэрэг хүч чадал гуйдаг. Хүмүүс ийм байдаг бөгөөд тэд их удаан хугацаагаар үргэлжлүүлж чаддаггүй. Хүмүүс Бурханыг орхин явах үед тэдэнд ямар ч зам байдаггүй.
       Христийн ярианы тэмдэглэл номын “Залбирлын ач холбогдол ба дадал”-аас

      Хэдийгээр Би үгээ хэлж дууссан ч гэсэн хүмүүс мөн л бүрэн дүүрэн ойлгодоггүй бөгөөд энэ нь тэдний чанар чансаа дутмагаас болдог. Энэ асуудлыг чуулганы амьдралаар дамжуулан, бие биетэйгээ нөхөрлөснөөр дамжуулан шийдэж болно.
      Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (1)”-ээс

       Бурхан дандаа ярьж байдгийг хараад зарим хүн Түүний үгнээс залхаж, Түүний үгийг уншсан, уншаагүй энэ нь ямар ч үр дүнгүй гэж боддог. Энэ бол хэвийн байдал биш. Тэдний зүрх сэтгэл бодит байдалд орох гэж шимтдэггүй ба тийм хүмүүс төгс болох гэж шимтдэг ч үгүй, төгс болохыг чухалд үздэг ч үгүй. Чи Бурханыүгээр цангахгүй байгаа л бол энэ нь чиний байдал хэвийн биш гэдгийг харуулж байна…Иймээс нөхцөл байдал ямар ч байсан, чи завгүй ч бай, завтай ч бай, нөхцөл байдал тааламжгүй ч бай, үгүй ч бай, чи шалгагдаж байсан ч бай, үгүй ч бай Бурханы үгийг идэж, уух ёстой. Ерөнхийдөө, Бурханы үг бол хүний оршин тогтнолын суурь юм. Хэн ч Түүний үгнээс татгалзаж чадахгүй ба Түүний үгийгөдрийн гурван удаагийн хоол шиг идэх ёстой. Бурханаар авахуулж, төгс болгуулна гэдэг нь тийм энгийн хэрэг байж болох уу? Чи өнөөдөр үүнийг ойлгож байгаа ч, үгүй ч, эсвэл чамд Бурханы ажлын талаар гүнзгий ойлголт байгаа ч, байхгүй ч гэсэн чи Бурханы үгийг илүү их идэж уух ёстой. Энэ нь, идэвх санаачлагатай замд орж байна гэсэн үг. Бурханы үгийг уншсаны дараа өөрийн орж чадах бүхнээ амьдралд хэрэгжүүлэхээр шамд, тэгээд чадахгүй зүйлсээ түр хойш тавь。…Бурханы үгийгчухалчилдаггүй ба Түүний үгэнд үргэлж өөрөөр ханддаг буюу үл тоомсорлосон, Түүний үгийг уншсан, уншаагүй нь ямар ч ялгаагүй гэсэн итгэлтэйгээр ханддаг тэр бүх хүмүүс бол бодит байдалгүй хүмүүс юм. Ариун Сүнсний ажил ч, Түүний гэгээрүүлсэн нь ч тэднээс харагддаггүй. Тийм хүмүүс бол ердөө л эрэг даган хөвдөг ба Нангуо гуайн сургаалт үлгэртэй[a] адил жинхэнэ чадваргүй дүр үзүүлэгчид юм.
         Нэгэнт чи Бурханд итгэдэг учраас Түүний үгийг идэж ууж, Түүний үгийг амсан мэдэрч, Түүний үгийг биелүүлэх ёстой. Зөвхөн энэ л Бурханд итгэх итгэл юм! Хэрвээ чи Бурханд итгэдэг гэж хэлдэг атлаа Түүний ямар ч үгийг хэлж чадахгүй, эсвэл тэдгээрийг хэрэгжүүлж чадахгүй бол чамайг Бурханд итгэдэг гэж үзэхгүй. Энэ бол “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайж байгаатай” адил. Зөвхөн шалихгүй сэтгэгдэл, хэрэггүй асуудлууд, өнгөцхөн асуудлуудыг л ярьж, өчүүхэн төдий ч бодит байдалгүй байх нь Бурханд итгэх итгэлийг бүрдүүлдэггүй. Ингэвэл[b] чи Бурханд итгэх зөв замыг ойлгоогүй байна. Яагаад чи Бурханы үгнээс улам их идэж уух ёстой вэ? Хэрвээ чи Бурханы үгийг идэж уухгүй, зөвхөн диваажинд орохыг хүсвэл энийг итгэл гэж тооцох уу? Бурхандитгэдэг хүний эхний алхам юу вэ? Ямар замаар Бурхан хүнийг төгс болгодог вэ? Бурханы үгийг идэж, уухгүйгээр чи төгс болж чадах уу? Бурханы үгийг өөрийн бодит байдал болгоогүй чамайг хаант улсын хүн гэж тооцож болох уу? Бурханд итгэх итгэл гэж яг юу вэ?Бурханд итгэгчид, хамгийн наад зах нь гаднаа сайн зан авирыг эзэмшсэн байх хэрэгтэй ба хамгийн чухал нь, Бурханы үгтэй байх явдал юм. Юу ч болж байсан чи Түүний үгээс хэзээ ч татгалзаж чадахгүй. Бурханы талаарх чиний мэдлэг болон Түүний хүслийн биелэлт нь бүгд Түүний үгээр дамжуулан хэрэгждэг. Бүх улс үндэстэн, шашны бүлэглэл, урсгал болон секторуудыг ирээдүйд үгээрээ байлдан дагуулах болно. Бурхан шууд ярих ба бүх хүмүүсБурханы үгийг гартаа барина; үүгээр дамжин хүмүүс төгс болно. Бурханы үг даяар тархаж, хүмүүс Бурханы үгийг хэлж, Бурханыүгийн дагуу хэрэгжүүлэхдээ дотроо Бурханы үгийг хадгалсаар байдаг. Дотор гаднагүй тэд Бурханы үгэнд автсан ба тэд ингэж төгс болдог. Бурханы хүслийг биелүүлдэг ба Түүнд гэрчилж чадах хүмүүс бол Бурханы үгийг бодит байдал болгосон хүмүүс юм.

       Үгийн эрин үе буюу Мянган жилийн хаанчлалын эрин үед орох нь одоо гүйцэлдэж буй ажил юм. Одоогоос эхлээд, Бурханы үгийн талаар нөхөрлөхийг дадлагажуул. Түүний үгийг идэж, ууснаар болон үүнийг мэдэрч туулснаар л чи Бурханы үгийг харуулж чадна. Зөвхөн туулсан туршлагынхаа үгээр л чи бусдыг итгүүлж чадна. Хэрвээ чамд Бурханы үг байхгүй бол хэн ч чамд итгэхгүй! Бурханы ашиглаж байгаа бүхэн Бурханы үгийг хэлэх чадвартай байдаг. Хэрвээ чи чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллаагүй ба чи төгс болоогүй гэдгийг харуулж байгаа юм. Энэ нь Бурханы үгийн ач холбогдол билээ. Чиний зүрх сэтгэл Бурханыүгээр ундаасан цангадаг уу? Бурханы үгээр цангадаг хүмүүсүнэнээр цангаж байдаг ба зөвхөн тийм хүмүүс л Бурханаар ерөөгддөг. Ирээдүйд, шашны бүх урсгал болон бүлэглэлд Бурхан илүү олон үг өгүүлэх болно. Тэр Харь үндэстнүүдийн дунд Өөрийн дуу хоолойгоор ярьж, тэднийг байлдан дагуулахаасаа өмнө эхлээд та нартай Өөрийн дуу хоолойгоор ярьж, та нарыг бүрэн төгс болгоно. Үгээр дамжуулан, бүх хүмүүс чин сэтгэлээсээ, бүрэн итгэх болно. Бурханы үгээр болон Түүний илчлэлүүдээр дамжуулан, хүний ялзарсан зан чанар багассан. Бүгд хүний төрхтэй болж, хүний тэрслүү зан ч гэсэн багассан. Үг нь хүн дээр эрх мэдэлтэйгээр ажилладаг ба Бурханы гэрлийн дотор хүнийг байлдан дагуулдаг. Өнөө үед Бурханы хийх ажил, тэрчлэн Түүний ажлын шийдвэрлэх үеүд бүгд Түүний үгэн дотроос олдоно. Хэрвээ Түүний үгийг уншихгүй бол чи юу ч ойлгохгүй. Өөрөө Бурханыүгийг идэж ууснаар, ах эгч нартайгаа нөхөрлөснөөр, мөн өөрийн бодит дадлага туршлагаар дамжуулан Бурханы үгийн талаарх чиний мэдлэг иж бүрэн болох юм. Зөвхөн ингэснээр л чи үүнийг бодит байдал дээр үнэхээр амьдран харуулах болно.
        Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгний эрин үе юм”-аас

      Хүний эзэмших шаардлагатай, хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай үнэн нь Бурханы үгэн дотор байдаг. Энэ бол та нарын бие махбодод хэрэгтэй ханд, тэжээл бөгөөд хэвийн хүн чанараа сэргээхэд нь хүнд туслах зүйл, хүний зэвсэглэх ёстой үнэн юм. Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, та нарын амь төдий чинээ хурдан цэцэглэх болно; та нар Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, үнэн төдий чинээ тодорхой болно. Биеийн хэмжээ чинь өсөх тусам та бүхэн сүнслэг ертөнцийн зүйлсийг илүү тодорхой харах бөгөөд Сатаныг ялан дийлэх илүү их хүч чадалтай болно. …Ингээд чи хаа сайгүй үнэнтэй хамт явж чадна, харин чиний дотор үнэн байхгүй бол шашны хүмүүсийг байтугай гэр бүлийнхнээ ятгах талаар бодох ч хэрэггүй. Үнэн байхгүй бол чи будрах цастай л адил байх болно, харин үнэнтэй хамт байгаа бол аз жаргалтай, эрх чөлөөтэй байж чадах бөгөөд хэн ч чам руу дайрч чадахгүй. Онол хэр хүчтэй байх нь хамаагүй үнэнийг даван гарч чадахгүй. Үнэнтэй байхад дэлхий ертөнц өөрөө хөдөлж, уулс хийгээд тэнгис далай нүүдэг бол үнэн дутмаг байх нь өтөнд идүүлж сүйрэхэд хүргэнэ; энэ бол зүгээр л бодит байдал.
       Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүл”-ээс

Анхны өгүүлэл линк:

No comments:

Post a Comment