Зургаан мянган жил үргэлжлэх Миний бүх эзэгнэлт төлөвлөгөө гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг: нэгдүгээрт, Хуулийн Эрин Үе; хоёрдугаарт, Нигүүлслийн Эрин Үе (энэ нь мөн Авралын Эрин Үе юм); эцэст нь, Хаанчлалын Эрин Үе. Эрин үеийнхээ шинж чанараас хамаараад энэ гурван эрин үе дэх Миний ажил өөр өөр байдаг, гэвч үе шат бүрд энэ нь хүний хэрэгцээтэй нийцэж байдаг-эсвэл бүр энэ нь Миний эсрэг дайнд Сатаны ашиглаж байсан заль мэхээс хамаарч өөрчлөгдөж байдаг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялах, Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа илэрхийлж, Сатаны бүх заль мэхийг илчилж, улмаар түүний эзэмшил дор амьдардаг бүх хүн төрөлхтнийг аврах юм. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа харуулахын хамт Сатаны жигшүүртэй байдлыг илчлэхэд оршино. Цаашлаад Өөрийн бүтээлүүддээ сайн ба муугийн хоорондын ялгааг таниулах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдүүлэх, Сатан бол хүн төрөлхтний өшөөт дайсан, өөдгүйгээс өөдгүй, нүгэлт нэгэн гэдгийг тодорхой харуулах, сайн ба муу, үнэн ба худал, ариун байдал ба бузар, агуу байдал ба олиггүй байдал зэргийн хоорондын ялгааг өдөр мэт тодорхой болгохын тулд билээ. Үүгээр хүн төрөлхтнийг завхруулсан хүн нь Би биш харин зөвхөн Бүтээгч болох Би л хүн төрөлхтнийг аварч, тэдэнд таашаан цэнгэх зүйлсийг өгч чадна гэдгийг мэдлэггүй хүн төрөлхтөн гэрчилнэ; тэгээд Би бол бүх зүйлсийн Захирагч, Сатан бол ердөө Миний бүтээлүүдийн нэг бөгөөд сүүлд нь Миний эсрэг хандсан гэдгийг тэд мэдэж авна. Миний зургаан мянган жилийн эзэгнэлт төлөвлөгөө нь дараах үр дүнд хүрэхийн тулд гурван үе шатанд хуваагдсан: Өөрийн бүтээлүүддээ Намайг гэрчлэх боломжийг олгох, Миний хүслийг мэдэх, Би бол үнэн гэдгийг ойлгох.
Анхны өгүүлэл линк:
Хүн төрөлхнийг удирдах Бурханы ажлын гурван үе шатны зорилгыг мэдэх.
Үг нь махбодоор илэрсэн номын "Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх"-ээс
Ажлын гурван үе шатны зорилго нь бүх хүн төрөлхтөний аврал юм-энэ нь Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах юм. Ажлын гурван үе шат бүр нь өөр өөр зорилго, ач холбогдолтой хэдий ч тус бүрдээ хүн төрөлхтөнийг аврах ажлын нэг хэсэг бөгөөд хүн төрөлхтөний шаардлагаас хамааран явагдсан авралын өөр өөр ажил юм.
…………
Хүн Бүтээгчийн гараар бүтээгдсэн ба эцэст нь Тэр хүнийг Өөрийн ноёрхолдоо бүрэн буцаан аваачих ёстой; энэ нь ажлын гурван үе шатны төгсгөл юм. ……
……Ажлын гурван үе шат төгсгөлдөө очих үед Бурханыг гэрчлэх хүмүүсийн бүлэг, Бурханыг мэддэг хүмүүсийн бүлэг бүтээгдэх болно. Эдгээр хүмүүс бүгд Бурханыг мэдэх ба үнэнийг хэрэгжүүлэх боломжтой байх болно. Тэд хүн чанар, мэдрэмжийг эзэмших ба Бурханы авралын ажлын гурван үе шатыг бүгд мэдэх болно. Энэ нь эцэстээ биелэгдэх ажил бөгөөд эдгээр хүмүүс бол 6,000 жилийн эзэгнэлтийн ажлын хэлбэржилт буюу Сатаны эцсийн ялагдалд хамгийн хүчтэй гэрчлэл юм.
Үг нь махбодоор илэрсэн номын "Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм"-аас
Өнөөдөр бид эхлээд, хүнийг бүтээснээс хойших Бурханы бодол, санаа болон хөдөлгөөн бүрийг дүгнэж, дэлхийг бүтээснээс эхлээд Нигүүлслийн Эрин Үеийн албан ёсны эхлэл хүртэл Тэр ямар ажил хэрэгжүүлснийг авч үзэх гэж байна. Бид дараа нь Бурханы бодол, санааны аль нь хүнд мэдэгдэхгүй байгааг олж мэдэж, тэндээсээ бид Бурханы эзэгнэлт төлөвлөгөөний дэс дарааллыг тодорхой болгож, Өөрийн эзэгнэлт ажлыг бий болгосон Бурханы нөхцөл байдал, үүний эх сурвалж ба хөгжлийн үйл явцыг бүхэлд нь ойлгож, түүнчлэн Өөрийн эзэгнэлт ажлаас Тэр ямар үр дүн хүсэж байгааг-өөрөөр хэлбэл Түүний эзэгнэлт ажлын гол цөм болон зорилгыг бүхэлд нь ойлгож чадна. Эдгээр зүйлсийг ойлгохын тулд бид хүн үүсээгүй байсан тэр холын, нам гүм, чимээгүй үе рүү буцаж очих хэрэгтэй…
Бурхан орноосоо босох үед Түүнд төрсөн анхны бодол нь ийм байсан: амьд хүнийг, бодитой амьд хүнийг-Түүнтэй хамт амьдарч, Түүний байнгын найз нөхөр байх хэн нэгнийг бүтээх. Энэ хүн Түүнийг сонсох ба Бурхан түүнтэй ярилцаж, нууцаа хуваалцаж байх байсан. Тэгээд анх удаа Бурхан атга шороо авч, түүнийгээ Өөрийн төсөөлсөн хамгийн анхны амьд хүнийг бүтээхэд ашиглаж, энэ амьд бүтээлд-Адам хэмээх нэр өгсөн. Бурхан энэхүү амьд, амьсгалдаг хүнийг олж авсныхаа дараа Түүнд ямар санагдсан бэ? Анх удаагаа Тэр хайртай хүн, найз нөхөртэй байхын баяр баяслыг мэдэрсэн. Мөн Тэр эцэг байхын хариуцлага болон үүнтэй хамт ирдэг санаа зоволтыг анх удаа мэдэрсэн юм. Энэхүү амьд агаад амьсгалдаг хүн Бурханд аз жаргал, баяр баясгаланг авчирсан; Тэр анх удаа тайтгарлыг мэдэрсэн. Энэ бол Бурханы хийсэн Өөрийн бодлоороо эсвэл бүр үгээрээ гүйцэтгээгүй анхных нь зүйл байсан, харин энэ нь Түүний хоёр гараар хийгдсэн юм. Ийм төрлийн оршихуй-амьд, амьсгалдаг хүн-Бурханы өмнө зогсож, бие махбод, хэлбэр дүрстэйгээр мах цуснаас бүрдэж, Бурхантай ярьж чадаж байх үед Тэр өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм баяр баясгаланг мэдэрсэн билээ. Тэр Өөрийн хариуцлагыг үнэхээр мэдэрсэн ба энэхүү амьд оршихуй нь Түүний зүрх сэтгэлийг татаад зогсохгүй мөн хөдөлгөөн бүр нь Түүний сэтгэлийг хөдөлгөж, Түүний зүрх сэтгэлийг дулаацуулсан. Иймээс энэ амьд оршихуй Бурханы өмнө зогсох үед Тэр олон ийм хүнийг олж авъя гэж анх удаагаа бодсон юм. Энэ нь Бурханд төрсөн энэхүү анхны бодлоос эхэлсэн цуврал үйл явдлууд байсан билээ. Бурханы хувьд эдгээр бүх үйл явдлууд нь анх удаа тохиолдсон, гэхдээ эдгээр анхны үйл явдлуудад, Тэр анх удаа-баяр баясгалан, хариуцлага, санаа зоволт-юу ч мэдэрсэн бай хамаагүй үүнийгээ хуваалцах хэн ч Түүнд байгаагүй. Тэр мөчөөс эхлээд Бурхан өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй ганцаардал, уйтгар гунигийг үнэхээр мэдэрсэн. Хүмүүс Түүний хайр, халамж эсвэл хүн төрөлхтний төлөөх Түүний цаад санааг хүлээж авч, ойлгож чадахгүй гэдгийг Тэр мэдэрсэн, иймээс Тэр Өөрийн зүрх сэтгэлдээ уй гашуу, өвдөлтийг мэдэрсээр байсан юм. Хэдий Тэр эдгээр зүйлсийг хүний төлөө хийсэн боловч хүн үүнийг нь анзаараагүй бас ойлгоогүй. Аз жаргалаас өмнө хүний Бурханд авчирч өгсөн баяр баясгалан, тайтгарал нь уй гуниг, ганцаардлын анхны мэдрэмжийг Түүнд нэн даруй авчирсан юм. Эдгээр нь тэр үеийн Бурханы бодол болон мэдрэмж байсан. Бурхан эдгээр бүх зүйлсийг хийж байх зуураа Түүний зүрх сэтгэл дэх баяр баясгалан нь харуусал болж, харуусал нь өвдөлт болон хувирч, бүгд холилдон түгшүүрт автсан. Түүний хийхийг хүсэж байсан зүйл нь энэ хүнд, энэ хүн төрөлхтөнд Өөрийн зүрх сэтгэлд юу байгааг мэдүүлж, Өөрийн цаад санааг хурдан ойлгуулахад яаравчлах явдал байсан. Дараа нь тэд Түүний дагалдагчид болж Түүнтэй хамт байх байсан. Тэд Бурханы ярихыг цаашид сонсохгүй харин хэлэх үггүй болно; тэд Бурханы ажилд хэрхэн нэгдэхээ мэдэхгүй байхаа болино; юун түрүүнд тэд Бурханы шаардлаганд хайхрамжгүй хандахаа болино. Бурханы дуусгасан эдгээр анхны зүйлс нь маш их утга учиртай бөгөөд Түүний эзэгнэлт төлөвлөгөө болон өнөөдрийн хүн төрөлхтний хувьд асар их үнэ цэнийг агуулдаг.
Бүх зүйл болон хүмүүсийг бүтээснийхээ дараа Бурхан амраагүй. Тэр Өөрийн эзэгнэлтийг биелүүлэхээ тэсэн ядан хүлээж байсан, мөн Тэр хүн төрөлхтний дундаас хамгийн их хайрладаг хүмүүсээ олж авахыг тэсэн ядан хүлээж байсан.
……
Хүн төрөлхтнийг эзэгнэх, хүнийг аврах энэ явдлыг Бурхан юунаас ч илүү чухал гэж үздэг. Тэр эдгээр зүйлсийг зөвхөн Өөрийн сэтгэлээр хийдэггүй, мөн зөвхөн Өөрийн үгээр хийдэггүй ба Тэр ялангуяа үүнийг санаандгүй хийдэггүй-Тэр эдгээр бүх зүйлсийг төлөвлөгөөтэйгээр, зорилготойгоор, стандарттайгаар, Өөрийн хүслээр хийдэг. Хүн төрөлхтнийг аврах энэ ажил нь Бурхан ба хүний аль алины хувьд асар их ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой. Уг ажил хичнээн хэцүү байх нь хамаагүй, хүн хичнээн сул дорой байх нь эсвэл хүн төрөлхтний тэрслүү байдал хир гүнзгий байх нь хамаагүй үүний юу ч Бурханы хувьд хэцүү биш юм. Бурхан Өөрийгөө завгүй байлгаж, Өөрийн хичээл чармайлтаа зарцуулж, Өөрийн хэрэгжүүлэхийг хүсэж байгаа ажлаа удирдаж байдаг. Тэр мөн бүх зүйлийг зохицуулж, бүх хүмүүсийг болон Өөрийн гүйцээхийг хүсэж байгаа ажлаа захирдаг-эдгээрийн аль нь ч өмнө нь хийгдэж байгаагүй. Бурхан эдгээр аргыг хэрэглэж, хүн төрөлхтнийг аварч, эзэгнэх энэхүү томоохон төсөлд өндөр үнэ төлсөн анхны тохиолдол байсан юм. Бурхан энэ ажлыг гүйцэтгэх зуураа Тэр Өөрийн шаргуу ажлыг, Түүнд юу байгаа болон Тэр хэн болох, Түүний мэргэн ухаан, төгс хүчит байдал болоод Өөрийн зан чанарын бүх талыг хүмүүст бага багаар юу ч үлдээлгүйгээр илэрхийлж байсан юм. Тэр энэ бүхнийг хүн төрөлхтөнд нууж хаах зүйлгүйгээр бага багаар илчилж, Тэр өмнө нь хэзээ ч хийж байгаагүйгээр эдгээр зүйлсийг илчилж, илэрхийлж байсан. Иймээс бүхий л орчлон ертөнцөд Бурханы эзэгнэж, аврахаар зорьсон хүмүүсээс өөр Бурхантай ийм ойрхон бөгөөд Түүнтэй тийм дотно харьцаатай байсан ямар нэг амьтан хэзээ ч байгаагүй юм. Түүний зүрх сэтгэлд Түүний эзэгнэж, аврахыг хүссэн хүн төрөлхтөн нь хамгийн чухал бөгөөд Тэр энэ хүн төрөлхтнийг юу юунаас илүү үнэлдэг; хэдийгээр Тэр тэдний төлөө маш их үнэ төлсөн ч, хэдийгээр тэд Түүнийг үргэлжлүүлэн шархлуулж, Түүнд дуулгаваргүй байсан ч, Тэр тэднийг хэзээ ч хаядаггүй бөгөөд ямар ч гомдол, харамсалгүйгээр Өөрийн ажлыг цуцалтгүйгээр үргэлжлүүлэн хийдэг. Учир нь эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүс нэг л өдөр Түүний дуудлагаар сэрж, Түүний үгэнд сэтгэл хөдлөн, Тэр бол бүтээлийн эзэн хэмээн таньж, Түүний талд буцан ирэх болно гэдгийг Тэр мэддэг билээ…
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл "Цорын ганц Бурхан Өөрөө III"-өөс
Бурханы эзэгнэлт нь ийм байдаг: Бурхан юу вэ, Бүтээгч юу вэ, Бурханыг хэрхэн шүтэх вэ, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгдөг буюу Сатаны ялзралд эрх чөлөө өгдөг. Дараа нь, хүн Бурханыг бүрэн шүтэж, Сатаныг голох хүртэл нь Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ нь Бурханы эзэгнэлт юм. Энэ бүхэн нь үлгэр домог шиг сонсогддог; ба энэ нь ээдрээтэй санагддаг. Энэ нь хүмүүст үлгэр домог шиг санагддаг ба учир нь энэ орчлон ертөнцийн уудамд хичнээн олон үйл явдал болж өнгөрсөн талаар хүн мэдэх нь байтугай, сүүлийн хэдэн мянган жилийн туршид хүнд хичнээн их зүйл тохиолдсон талаар тэдэнд ямар ч төсөөлөл байдаггүй. Цаашлаад, энэ нь тэд материаллаг ертөнцөөс чанагш оршдог илүү гайхалтай, илүү айдас-төрүүлэм ертөнцийг тэд энгийн нүдээр олж харахгүйгээс болдог. Энэ нь хүмүүст ойлгохын аргагүй мэт санагддаг ба тэр нь, Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болоод Бурханы эзэгнэлт ажлын ач холбогдлын талаарх ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан эцэстээ хүн төрөлхтнийг ямар байгаасай гэж хүсэж буйг хүн ухаардаггүйн улмаас болдог. Хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй Адам, Еватай адил уу? Үгүй! Бурханы эзэгнэлт бол Бурханыг шүтэж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдсан боловч Сатаныг өөрийн эцгээ гэж үздэггүй, тэр Сатаны муухай царайг таниад үүнээс татгалздаг ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахын тулд Түүний өмнө ирдэг. Тэр, юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс ямар ялгаатай байдгийг мэддэг бөгөөд тэр Бурханы агуу байдал, Сатаны хорон мууг олж хардаг. Ийм хүн төрөлхтөн нь цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй бас Сатаныг тахихгүй. Учир нь тэд бол Бурханы үнэхээр олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг эзэгнэхийн утга учир юм.
……
Бурханы хайр, энэрэл нь Түүний эзэгнэлт ажлын нарийн учир нэг бүрд шингэдэг ба хүмүүс Бурханы сайн санааг ойлгож чадах эсэхээс үл хамааран Тэр Өөрийн хэрэгжүүлэхээр зорьсон ажлаа цуцалтгүйгээр хийсээр байдаг. Бурханы эзэгнэлтийг хүмүүс хир их ойлгосноос үл шалтгаалан, Бурханы хийсэн ажлын үр нөлөө, ач тусыг хүн бүхэн биечлэн ойлгодог. Өнөөдөр та нар, Бурханы өгсөн хайр эсвэл амийн хангалтыг юуг ч мэдрээгүй байж магад, гэхдээ та нар Бурханыг орхиогүй, үнэнийг эрж хайх шийдвэрээ хаяагүй байгаа цагт Бурханы инээмсэглэл та нарт харагдах өдөр хэзээд байх болно. Бурханы эзэгнэлт ажлын зорилго нь, Сатанаар ялзруулагдсан бөгөөд Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтнийг хаях биш, харин Сатаны эзэмшил дор байгаа хүн төрөлхтнийг буцаан авах юм.
Үг нь махбодоор илэрсэн номын "Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна"-аас
Бурхан юу хийж байгаа эсвэл Тэр ямар аргаар үүнийг хийж байгаагаас үл хамааран, төлөх төлөөс эсвэл Түүний санаархлаас үл хамааран Түүний үйлдлүүдийн зорилго нь өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор ажиллуулах; өөрөөр хэлбэл, Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Түүний алхмуудын дагуу хүнд ажиллуулж, хүнийг Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Бурханы мөн чанарыг ухаарах боломжтой болгож мөн Бурханы захиралт болон зохицуулгад дуулгавартай байх боломжийг түүнд олгох бөгөөд тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлах байдалд хүрэх боломжийг хүнд олгодог-энэ бүхэн нь Бурханы хийж байгаа бүх зүйл дэх Түүний зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь довойлгогч, жүтгэгч учраас хүнийг ихэвчлэн Сатанд өгдөг; энэ нь Сатаны тэнсэл, дайралтуудын дунд Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, таньж чаддаг болоход хүмүүсийг хүргэдэг. Энэ үйл явц нь, Бурханы үг, өөрсдийн мэдлэг болон Бурханд дуулгавартай байдал, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар тэд Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах хүртэл өөрсдийгөө Сатаны хяналтаас, Сатаны буруушаалт, хөндлөнгийн оролцоо болон дайралтуудаас аажмаар өөрсдийгөө чөлөөлөх боломжийг тэдэнд олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны нөлөөний мужаас бүрэн ангижирсан байх болно. Хүмүүсийн ангижрал нь Сатан ялагдсан гэсэн үг, энэ нь тэд цаашид Сатаны аман дахь хоол байхаа больж-тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Энэ нь, тийм хүмүүс зөв шударга учраас, тэдэнд Бурханд итгэх итгэл, дуулгавартай байдал болон эмээх байдал байдаг учраас, тэд Сатанаас бүрмөсөн салсан учраас юм. Тэд Сатаныг ичгүүртэй байдалд оруулдаг, тэд Сатаныг хулчгар болгодог ба тэд Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байдал болон Түүнээс эмээх байдал нь Сатаныг ялдаг бөгөөд Сатаныг бүрмөсөн бууж өгөхөд хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан үнэхээр авах ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл "Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II"-өөс
Хүнийг эзэгнэх нь Миний ажил бөгөөд түүний Надаар эрхшээлгэх нь Би дэлхийг бүтээх үед бүр ч илүү урьдчилан төлөвлөгдсөн байсан. Сүүлчийн өдрүүдэд Би тэднийг бүрэн эрхшээнэ гэдгийг хүмүүс мэдэхгүй бөгөөд Би Сатаныг ялан дийлсний баталгаа нь дуулгаваргүй хүн төрөлхтнийг эрхшээхийн тулд юм гэдгийг тэд мөн мэдэхгүй. Гэвч Би, Сатаны аваад явсан хүмүүс буюу хэдийн түүний хүүхдүүд, үнэнч зарц нь болсон хүмүүсийн эрхшээгч нь болно гэдгээ, Надтай тэмцэлдэх үед нь Өөрийн дайсандаа аль хэдийн хэлсэн.……Эрт үед Сатаны хөлд гишгэлэгдсэн хүн төрөлхтөн Сатаны дүрийн тоглогч - бүр түүний биелэл болон аливааг үйлдсээр байгаа. Энэ нь, тэд бол Сатаны "хангинам гэрчлэл хийгчид" гэдгийн тодорхой баталгаа юм. Тийм хүн төрөлхтөн, тийм өөдгүй амьтан эсвэл энэ завхарсан хүн төрөлхтний тийм үр удам хэрхэн Бурханы гэрч болж чадах юм бэ? Миний суу алдар хаанаас ирэх юм бэ? Миний гэрч хаана байна? Миний эсрэг зогсож, хүн төрөлхтнийг завхруулдаг дайсан, Миний алдар суу, Миний амьдралаар бялхаж байсан хүн төрөлхтнийг, Миний бүтээлийг аль хэдийн бузарласан. Энэ нь Миний алдар сууг хулгайлж, үүний хүнд шингээсэн зүйл нь Сатаны бузар муухайг, сайн мууг таньж мэдэх модны жимсний шүүстэй ихээр холисон хорноос өөр юу ч биш юм. ……Би Өөрийн алдар сууг эргүүлэн авч, хүмүүсийн дундах Өөрийн гэрчлэлээ эргүүлэн авч, Надад нэгэнтээ харъяалагдаж байсан бүхнийг буюу эрт үед хүн төрөлхтөнд Өөрийн өгсөн бүхнээ буцаан авах болно - тэгээд хүн төрөлхтнийг бүрэн эрхшээнэ. Гэсэн хэдий ч, Миний бүтээсэн хүмүүс бол Миний дүр болоод Миний алдар суутайгаар бүтээгдсэн ариун хүмүүс байсан гэдгийг та нар мэдэх ёстой. Тэд анхнаасаа Сатаных биш байсан, үүгээр гишгэлэгдэх ёсгүй байсан, харин Миний цэвэр илэрхийлэл бөгөөд үүний хорын өчүүхэн ч ул мөрөөс ангид байсан. Тиймээс, зөвхөн Өөрийн гараар бүтээгдсэн зүйлийг, хэзээ ч өөр ямар нэгэн этгээдэд харъяалагдаж байгаагүй Өөрийн хайртай ариун хүмүүсийг л хүсэж байгаагаа Би хүн болгонд мэдэгдэнэ. Цаашлаад, Би тэднийг таалж, Өөрийн суу алдар хэмээн тэднийг харах болно. Гэсэн хэдий ч, Миний хүсэж байгаа зүйл бол өнөөдөр Сатанд харъяалагдаж байгаа, Сатанаар бузарлагдсан хүн төрөлхтөн биш, энэ нь Миний анхдагч бүтээл байхаа больсон. Би хүний ертөнц дэх Өөрийн суу алдраа буцаан авахыг хүсэж байгаа учраас, Сатаныг ялсан Өөрийн ялалтын суу алдрын баталгаа болгож, хүн төрөлхтний амьд үлдэгчдийг бүрэн эрхшээх болно. Би Өөрийн гэрчлэлийг Өөрийн талстжилт шиг, Өөрийн таашаалын обьект шиг авч үзнэ. Энэ нь Миний зорилго юм.
Үг нь махбодоор илэрсэн номын "Жинхэнэ хүн гэж юу гэсэн үг вэ"-ээс
Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, дэлхийд байрлуулан, өнөөдрийг хүртэл удирдсан. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтний төлөө нүглийн өргөл өргөсөн. Эцэстээ тэр хүн төрөлхтнийг эрхшээж, хүн төрөлхтнийг бүхлээр нь авран тэднийг эргээд хэвэнд нь оруулах ёстой болсон. Хүнийг үндсэн төрх, анхны байдалд нь авчрах энэхүү ажлыг Тэр эхнээс нь эцсээ хүртэл хийсэн. Тэр Өөрийн хаант улсаа байгуулан, хүний үндсэн байдлыг сэргээх нь дэлхий дээр Тэр эрх мэдлээ сэргээн, бүх бүтээлийн дунд байх эрх мэдлээ сэргээнэ. Сатан ялзруулсны дараа хүн Бурханаас айх сэтгэлээ болон Бурханы бүтээлд байх ёстой үйл ажиллагаагаа алдсанаар Бурханд дуулгаваргүй дайсан болов. Хүн Сатаны нөлөөнд амьдарч, тушаалыг нь дагасан. Тиймээс Бурхан Өөрийн бүтээлүүдтэйгээ ажиллах аргагүй болсон ба Түүний бүтээлүүд Түүнээс эмээхээ байсан. Хүн Бурханаар бүтээгдсэн тул Бурханд мөргөх учиртай боловч тэр Бурханаас нүүрээ буруулан, Сатаныг шүтсэн. Сатан хүний зүрх сэтгэлийн шүтээн болсон. Иймээс Бурхан хүний зүрх сэтгэлд байхаа болсноор Тэр хүнийг бүтээсэн утга учраа алдсан тул Өөрийн бүтээлийн мөн чанар, хүний үндсэн байдлыг сэргээж, ялзарсан зан чанарыг өөрчлөх ёстой болсон. Сатанаас эргүүлж авахын тулд Тэр хүнийг нүглээс аврах хэрэгтэй болсон. Зөвхөн энэ аргаар л Тэр хүний үндсэн байдал, үндсэн үйл ажиллагааг нь сэргээх мөн Өөрийн хаант улсаа ч сэргээнэ. Дуулгаваргүй хүмүүсийг устгах нь Бурханыг илүү ихээр шүтэн мөргөж, дэлхий дээр илүү сайхан амьдрал бий болгох үүднээс хийгдэх болно. Бурхан хүнийг бүтээсэн тул хүн Түүнийг шүтэн мөргөдөг байсан. Бурхан хүний үндсэн үйл ажиллагааг сэргээхийг хүссэн учир ямар ч хуурамч зүйлгүйгээр үүнийг бүрэн сэргээх болно. Тэр эрх мэдлээ сэргээнэ гэдэг нь хүн Бурханыг шүтэн мөргөж, дагана гэсэн үг. Энэ нь Тэр хүнийг Түүний төлөө амьдруулж, Түүний эрх мэдлээс болж дайснууд амиа алдана гэсэн утгатай. Энэ нь Тэр Өөрийн сүүлийн хэсгээ хүмүүсийн дунд, хүний ямар ч эсэргүүцэлгүй байна гэсэн утгатай. Түүний бүтээхийг хүсдэг хаант улс бол Түүний Өөрийн хаант улс. Түүний хүсдэг хүн төрөлхтөн бол Түүнийг шүтэн мөргөдөг, бүрэн дагадаг, алдаршуулдаг хүн төрөлхтөн юм. Хэрэв Тэр ялзарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээсэн Түүнийг утга учир байхгүй болно. Тэр хүмүүсийн дундах эрх мэдэлгүй болж, Түүний гүрэн улс дэлхийд оршин тогтнохоо болино. Хэрэв Тэр Түүнд дуулгаваргүй дайснуудаа устгахгүй бол Тэр цог жавхлангаа харуулж чадахгүй ба дэлхий дээр Өөрийн хаант улсаа байгуулах боломжгүй болно. Дуулгаваргүй хүн төрөлхтнийг устгаж, бүрэн дуулгавартай байсан хүмүүсийг амар амагланд оруулах нь Түүний ажил дууссаны буюу том амжилтанд хүрсний тэмдэг болно. Хүн төрөлхтөн өөрийн үндсэн байдлаа хадгалвал, хүн төрөлхтөн өөрийн тус тусын үүргээ гүйцэтгэж, өөрийн газраа хадгалан, Бурханы бүх зохицуулалтыг дагавал Бурхан дэлхий дээр Түүнийг шүтэн мөргөдөг бүлэг хүмүүстэй болох болно мөн Түүнийг шүтэн мөргөдөг хаант улсаа байгуулах болно. Тэр дэлхий дээр мөнхийн ялалтаа байгуулах ба Түүний эсрэг зогссон хүмүүс мөнхөд амиа алдана. Энэ нь хүнийг бүтээсэн Түүний үндсэн санааг хадгална. Энэ нь бүхнийг бүтээсэн Түүний үндсэн санааг төдийгүй дэлхий дээрх бүгдийг болон дайснуудаа захирах Түүний засаглалыг хадгална. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлэг тэмдгүүд юм. Үүнээс цаашид хүн төрөлхтөн амгалан байдалд орно мөн зөв голдрилтой амьдрал руу орно. Бурхан хүний хамт мөнхийн амгалан байдалд орох буюу Бурхан ба хүний хуваалцан амьдрах мөнхийн амьдрал руу орно. Бохир, дуулгаваргүй зүйлс дэлхийгээс алга болж, дэлхий дээр гаслах болно. Бурханы эсрэг бүх зүйлс дэлхий дээр оршин тогтнохгүй. Зөвхөн Бурхан ба Бурханаар аврагдсан Түүний бүтээлүүд, хүмүүс л үлдэх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын "Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно"-оос
Мөнхийн эцсийн оронд орох үедээ хүн Бүтээгчийг шүтэх болно тэгээд хүн авралыг олж авч, үүрд мөнхөд дотогшилсон учраас ямар нэг зорилгыг эрж хайхгүй, цаашлаад Сатанаар бүслэгдэхээс тэр санаа зовох хэрэггүй. Энэ үед хүн өөрийн байрыг мэдэж, өөрийн үүргээ биелүүлэх ба хэдий тэд гэсгээгдэж шүүгдээгүй байсан ч хүн бүхэн өөрсдийн үүргээ биелүүлэх болно. Тэр үед хүн бие хэм болон байр сууриныхаа аль алины хувьд бүтээл байх болно. Өндөр намын ялгаа гэж цаашид үгүй байх болно; хүн бүхэн зүгээр л өөр өөр чиг үүрэг гүйцэтгэх болно. Гэсэн ч хүн, хүн төрөлхтөний дэг журамтай, зохимжтой эцсийн оронд амьдарсаар байх болно, хүн Бүтээгчийг шүтэхийн төлөө өөрийн үүргээ биелүүлэх болно тэгээд ийм хүн төрөлхтөн нь үүрд мөнхийн хүн төрөлхтөн байх болно. Тэр үед хүн Бурханаар гэгээрүүлэгдсэн амьдралыг, Бурханы халамж, хамгаалалт доорх амьдралыг, Бурхантай хамт байх амьдралыг олж авах болно. Хүн төрөлхтөн газар дээр энгийн амьдралаар амьдрах ба бүх хүн төрөлхтөн зөв замд орох болно. 6,000 жилийн эзэгнэлт төлөвлөгөө нь Сатаныг бүрэн дүүрэн ялах болно, өөрөөр хэлбэл хүн бүтээгдсэний дараах хүний анхдагч дүр төрхийг Бурхан сэргээх болно, ингэснээр Бурханы анхдагч санаа биелэх юм.
Үг нь махбодоор илэрсэн номын "Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь"-аас
Өнөөдрийг хүртэл Өөрийн 6,000 жилийн ажлыг хэрэгжүүлснийхээ дараа, юуны өмнө Сатаныг ялж, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан Өөрийн олон үйл хэргийг аль хэдийн илчилсэн. Тэнгэрт байгаа бүх зүйл, газарт байгаа бүх зүйл, далай тэнгис дэх бүх зүйл болоод түүнчлэн газар дээрх Бурханы бүтээлийн эцсийн ганц объект бүрд Бурханы төгс хүчийг харж, Бурханы бүх үйл хэргийг харах боломжийг олгохын тулд Тэр энэ боломжийг ашигласан. Тэр бүх хүн төрөлхтөнд Өөрийн үйл хэргийг илчилж, Түүнийг магтан алдаршуулж, Сатаныг ялсан Түүний мэргэн ухааныг өргөмжлөх боломжийг хүмүүст олгохын тулд, Тэр Сатаныг ялах боломжийг шүүрэн авдаг. Газар дээрх, тэнгэр дэх болон далай доторх бүх зүйл Түүнд алдар сууг авчирч, Түүний төгс хүчийг магтаж, Түүний бүх үйл хэргийг магтан алдаршуулж, Түүний ариун нэрийг хашгирах болно. Энэ нь Түүний Сатаныг ялсны нотолгоо; энэ нь Түүний Сатаныг эрхшээсний нотолгоо; илүү чухал нь, энэ нь Түүний хүн төрөлхтнийг аварсны нотолгоо юм. Бурханы бүх бүтээл Түүнд алдар суу авчирч, Өөрийн дайснаа ялж, ялгууснаар буцан ирсэнд нь Түүнийг магтан алдаршуулах ба Түүнийг агуу ялгуусан Хаан хэмээн магтан алдаршуулах болно. Түүний зорилго бол зүгээр л Сатаныг ялах биш бөгөөд иймээс Түүний ажил 6,000 жилийн турш үргэлжилсэн. Тэр хүн төрөлхтнийг аврахын тулд Сатаны ялагдлыг ашигласан; Тэр Өөрийн үйл хэргээ илчилж, Өөрийн бүх алдар суугаа илчлэхийн тулд Тэр Сатаны ялагдлыг ашигласан билээ. Тэр алдар сууг олж авах болно, мөн үй түмэн тэнгэрэлчүүд ч гэсэн Түүний алдрыг харах болно. Тэнгэр дэх зарлага элчүүд, газар дээрх хүмүүс болон газар дээрх бүх бүтээл Бүтээгчийн алдар сууг харах болно. Энэ нь Түүний хийдэг ажил юм. Тэнгэр дэх болон газар дээрх Түүний бүтээл бүгдээрээ Түүний алдрыг харах бөгөөд Сатаныг бүрэн ялсны дараа Тэр ялгууснаар буцах ба хүн төрөлхтөнөөр Өөрийгөө магтуулах болно. Тэр тиймээс эдгээр талуудын аль алийг биелүүлнэ. Эцэстээ бүх хүн төрөлхтөн Түүгээр эрхшээгдэх ба эсэргүүцэж, тэрсэлж байгаа хэнийг ч Тэр арчин хаях болно, өөрөөр хэлбэл, Сатанд харьяалагддаг бүх хүмүүсийг Тэр арчин хаяна.
Үг нь махбодоор илэрсэн номын "Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой"--оос
Бүх хүмүүс Миний дэлхий дээр хийх ажлын зорилгыг ойлгох хэрэгтэй, энэ бол Миний ажлын сүүлийн зорилго мөн Миний ажил дуусахаас өмнө хүрсэн байх ёстой түвшин юм. Хэрвээ хүмүүс энэ өдөр надтай цуг алхахдаа Миний бүх ажил юунд зориулагдаж байсны ойлгохгүй бол тэд Надтай цуг алхах хэрэг байхгүй тиймүү? Намайг дагадаг хүмүүс Миний хүслийг ойлгох хэрэгтэй. Би дэлхий дээр хэдэн мянган жилийн туршид ажиллаж байна мөн одоог хүртэл ажлаа хийсээр байна. Хэдий тийм боловч Миний ажилд маш олон тооны онцгой зүйлс багтдаг, мөн эдгээрийн зорилго нь өөрчлөгдөшгүй. Жишээ нь, Би хүмүүсийн дээр шүүлт болон гэсгээлттэйгээр хандсан ч энэ бүгд тэднийг аврахын төлөө, Миний сайн мэдээг цааш илүү түгээхийн тулд Миний ажлыг харь үндэстэнүүдэд мөн дэлгэрүүлэх хэрэгтэй. ……Сүүлчийн эрин үед Миний нэр харь үндэстэнүүдийн дунд дээдлэгдэнэ, Миний үйлс харь үндэстэнүүдийн дунд харагдана, тэгээд тэд Намайг бүхнийг чадагч гэж дуудах болно, мөн Миний үгс удахгүй биеллээ олно. Би бүх хүмүүст Өөрийгөө зөвхөн Израилийн Бурхан биш, мөн Би бүх харь үндэстэнүүдийн Бурхан гэдгийг мэдэгдэнэ мөн тэр ч байтугай Намайг зүхсэн улс орнуудын Бурхан гэдгийг мэдэгдэнэ. Би бүхий л бүтээлийн Эзэн гэдгийг бүх хүмүүст харуулна. Энэ бол Миний хамгийн том ажил, сүүлийн өдрүүдэд зориулсан Миний ажлын төлөвлөгөөний зорилго, мөн зөвхөн сүүлийн өдөр биеллээ олох ажил юм.
Үг нь махбодоор илэрсэн номын "Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм"-аас
Анхны өгүүлэл линк:
Хүн төрөлхнийг удирдах Бурханы ажлын гурван үе шатны зорилгыг мэдэх.
No comments:
Post a Comment