30/04/2019

Их Эзэн бол миний Амьд Аврагч | “Хэрэв Бурхан намайг авраагүй бол” | Христийн сүмийн магтал дуу

магтан дуу-Их Эзэн бол миний Амьд Аврагч | “Хэрэв Бурхан намайг авраагүй бол” | Христийн сүмийн магтал дуу
Би энэ дэлхийн аясаар хөвсөөр байх байлаа,
Шаргуу тэмцэлдэж, гэм нүгэлдээ шаналан
Өдөр бүр зэврүүн, итгэл найдваргүй байх байлаа.
Хэрэв Бурхан намайг авраагүй бол
Би өдөр бүр Сатаны хөлд няцлуулж,
Гэм нүгэлд урхидуулан, үүнийг эдлэж,
Амьдрал минь ямар байгааг ч үл мэднэ.
Төгс Хүчит Бурхан намайг аварсан
Бурханы үгс миний зүрхийг ариусгасан.
Бурханы шүүлт ба гэсгээлээр
Миний ялзарсан зан чанар өөрчлөгдсөн
Бурханы илэрхийлдэг бүх үг болон үнэн,
Бүгд надад шинэ амьдрал өгсөн.
Би өөрийн Бурхантай нүүр тулан уулзаж
Бурханы жинхэнэ хайрын амтыг мэдэрсэн.
Эцэстээ би ойлголоо
Бурханы хайрын мутар намайг хөтөлдөг.
Одоо би Бурханы дуу хоолойг сонсож байна
Бас Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн.
Христийн дайллаганд би оролцож
Түүгээр төгс болгуулж, ариусгагдана.
Миний найддаг зүйл эцэстээ биелж
Би одоо Бурханы авралд байна.

Төгс Хүчит Бурхан намайг аварсан
Бурханы үгс миний зүрхийг ариусгасан.
Бурханы шүүлт ба гэсгээлээр
Миний ялзарсан зан чанар өөрчлөгдсөн.
Бурханы илэрхийлдэг бүх үг болон үнэн,
Энэ үгс надад шинэ амь өгсөн
Би өөрийн Бурхантай нүүр тулан уулзаж
Бурханы жинхэнэ хайрын амтыг мэдэрсэн
Эцэстээ би ойлголоо
Бурханы хайрын мутар намайг хөтөлдөг.
Одоо би Бурханы дуу хоолойг сонсож байна
Бас Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн.
Христийн дайллаганд би оролцож
Түүгээр төгс болгуулж, ариусгагдана
Миний найддаг зүйл эцэстээ биелж
Би одоо Бурханы авралд байна.
Миний найддаг зүйл эцэстээ биелж
Би одоо Бурханы авралд байна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

29/04/2019

“Хайрт минь, намайг хүлээгээч” | Нэгэн Христ итгэгчийн зүрх сэтгэлийн дуу

Христийн сүмийн магтан дуу | “Хайрт минь, намайг хүлээгээч” | Нэгэн Христ итгэгчийн зүрх сэтгэлийн дуу 
Моддын дээгүүр саран намуухан хөвнө
Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ
Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?
Оо Хайрт минь Та хаана байна вэ?
Ганцхан Та миний төлөө шаналдаг
Ганцхан Та надад хайраа өгдөг
Ганцхан Та намайг үргэлж боддог
Ганцхан Та миний амьдралыг нандигнадаг
Сар минь тэнгэрийн нөгөө талд эргэж ирээч
Хайрыг минь удаан бүү хүлээлгээч
Түүнийгээ санаж байна гэдгийг Тэрэнд минь хэлээч
Миний хайрыг марталгүй, дамжуулаач, 

Зэрлэг галуу хосоороо алсыг зорин ниснэ
Миний хайртаас тэд хэл авчрах болов уу?
Оо надад даль жигүүрээ хайрлаач
Төрсөн дассан нутаг руугаа эргэж би нисмээр байна
Түүндээ би “Битгий гунь” гэж хэлмээр байна
Таньд таатай хариуг би Өөрт чинь барьмаар байна
Хайртынхаа халамжийг би эргэн төлнө
Таны зүтгэл хоосон биш!
Бушуухан том болоод
Зовлонт амьдралаас чөлөөлөгдөхсөн
Энэ хорвоогийн тансаг бүхнээс би нисэн одох болно
Оо хайрт минь намайг хүлээгээч
Бушуухан том болоод
Зовлонт амьдралаас чөлөөлөгдөхсөн
Энэ хорвоогийн тансаг бүхнээс би нисэн одох болно
Оо хайрт минь намайг хүлээгээч

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”номоос 

28/04/2019

магтан дуу-Христийн чуулганы дуу бүжиг | “Христийн хаанчлал бол халуун дулаан гэр”


магтан дуу-Христийн чуулганы дуу бүжиг | “Христийн хаанчлал бол халуун дулаан гэр”
Христийн хаанчлал бол миний дулаахан гэр,
энэ нь Бурханы бүх ардад харьяалагддаг.
Христ чуулгануудаар алхаж ярьж,
Бурханы ардуудтай хамт амьдардаг.
Бурханы үгийн шүүлт, гэсгээлт энд бий,
Ариун Сүнсний ажил ч мөн адил.
Бурханы үг биднийг усалж, хангаж,
хөтөлж, бидний амь өсдөг.
Энэ бол Христийн удирддаг хаанчлал,
энэ бол шударга, зөт ертөнц.

Христийн хаанчлал бол миний дулаахан гэр,
Бурханы ардуудад маш эрхэм.
Бурханы үг чуулганд хаанчилж,
бид үнэнээр үйлдэж, зүрхэндээ Христийг өргөмжилдөг.
Дотоодын тэмцэл, далд явуулга гэж үгүй,
хамгаалалт, эсвэл айдас хэрэггүй.
Христ бол хүний сүнсний амрах газар,
би хэрэн тэнэх хэрэггүй боллоо.
Энэ бол хүмүүсийн эрмэлздэг Бурханы хаанчлал,
хүн төрөлхтний амгалан гэр.

Христийн хаанчлал бол миний дулаахан гэр,
Бурханы бүх ард үүнийг нандигнадаг.
Энд би Бурханы шүүлт, шалгалтыг туулдаг,
завхарсан зан чанар минь ариусгагдаж, өөрчлөгддөг.
Баяр хөөр, инээд, өсөлтийн минь түүх энд бий,
Бурханд шивнэсэн үг минь ч энд бий.
Мартахын аргагүй дурсамж,
Бурханы төлөөсийн тэмдэглэл бий.
Энд байгаа бүхэн намайг хөдөлгөдөг,
чин үнэнч сэтгэлийг үгээр илэрхийлэхийн аргагүй.
Эцсийн өдрүүдийн Христ, дур булаам миний хайрт
Та надад энэ дулаахан гэрийг өгсөн.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

27/04/2019

Христийн сүмийн магтан дуу 2018 “Бурханыг гэсэн хайр” Бурханы хайр уудам

Христийн сүмийн магтан дуу 2018 “Бурханыг гэсэн хайр” Бурханы хайр уудам
Өө Эзэн минь,
Таны нигүүлслийг би ихэд эдэлсэн.
Дотор минь яагаад үргэлж хоосон санагдана вэ?
Үнэн болон амийг би олж аваагүй гэж үү?

Эдгээр үгийг унших нь асуултанд чинь хариулна.
“Эцсийн өдрүүдийн Христ амийг авчирдаг,
үнэний бат бөх, үүрдийн замыг авчирдаг.
Энэ бол хүн амийг олж авах зам,
хүн Бурханыг мэдэж,
Бурханаар сайшаагдах цорын ганц зам.
Эцсийн өдрүүдийн Христийн хангасан
амийн замыг эрж хайхгүй бол
Есүсийн сайшаалыг чи хэзээ ч хүртэхгүй,
тэнгэрийн хаанчлалын хаалгаар
ороход хэзээ ч тохирохгүй,
учир нь чи бол утсан хүүхэлдэй,
мөн түүхийн хоригдол билээ”
(Хурганы нээсэн хуйлмал номоос).
Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан
хүнд мөнх амийн замыг авчран
хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд
бүх үнэнийг илэрхийлсэн.
Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж,
Түүний үгийг хэрэгжүүлж, туулснаар
хүн үнэнийг ойлгож, амийг олж авч чадна.

Үй олон хүн дундаас Бурхан намайг сонгосон,
намайг дэргэдээ ирүүлэхээр гайхалтайгаар зохицуулсан.
Түүний эелдэг үг зүрх сэтгэлийг минь дулаацуулсан.
Үнэнээр хангагдаад 
би дуусашгүй аз жаргалтай амьдардаг.
Тэр танил дуу, тэр сайхан царай,
бүр анх байснаасаа огт өөрчлөгдсөнгүй.
Бурханы гэр бүлд би Түүний хайрын сайхныг амталдаг.
Би Түүнийг түшиж, дахин хагацахыг хүсдэггүй.
Бурхангүйгээр өдөр хоног тэвчихийн аргагүй хэцүү.
Алхам бүрдээ би шаналлаар дүүрэн гэлдэрдэг.
Бурханы нууц хамгаалтын хүчээр л би өдий хүрсэн.
Бурханы үг байгаа болохоор л 
сэтгэл минь одоо ханадаг.
Цаг хугацаа өнгөрөхөд агуу өөрчлөлт гардаг,
гэвч Бурханыг гэсэн хайрыг минь 
юу ч арилгаж чадахгүй.
Хэдэн мянган жилийн амлалт, өөрчлөгдөшгүй тангараг.
Амьдрал, үхлийн олон мөчлөгийн дараа 
би Бурханы хажууд буцан очдог.
Тэр зүрх сэтгэлд минь амь суулгасан.
Түүний үг намайг хариулж, усалдаг.
Хавчлага, зовлонгоор дамжуулан
амь минь улам хүчирхэгждэг.
Бартаат зам, бүтэлгүйтэл бол намайг сургах суурь.
Бурхан хэзээ ч миний дэргэдээс холдоогүй.
Гомдлын ганц ч үг унагахгүйгээр 
Тэр хүмүүсийн төлөө чимээгүй золиосолдог.
Би завхарсан зан чанараа хаяж, ариусгагддаг.
Дараа нь Бурханыг үүрд дагаж чадна.
Бурхан хэзээ ч миний дэргэдээс холдоогүй.
Гомдлын ганц ч үг унагахгүйгээр 
Тэр хүмүүсийн төлөө чимээгүй золиосолдог.
Би завхарсан зан чанараа хаяж, ариусгагддаг.
Дараа нь Бурханыг үүрд дагаж чадна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

26/04/2019

Залбирлын хүч—цөхрөл дунд гайхамшгийг нүдээр үзсэн нь

Бид амьдралыг элээхдээ дор бүрнээ зарим нэг онцгой үйл явдлыг туулах бөгөөд эдгээр нь бидний ой тойнд сийлэгдэн үлдэж, хэзээ ч мартагдахгүй. Нөхөр маань авто осолд орж, амьд гарах эсэхийг нь хэн ч мэдэхгүй байсан үе болон миний яахаа ч мэдэхгүй, тэсвэр алдахын даваан дээр байсан үүний дараах өдрүүд бол надад хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн туршлага юм. Гэвч миний хувьд өөр байсан зүйл нь Бурхан надтай хамт байж, надад Түүний удирдамж байсан учраас би ийнхүү дэмжлэгтэй байсан бөгөөд Бурханд залбирч, Түүнд найдсанаар цөхрөлийнхөө дунд гайхамшгийг нүдээр үзсэн билээ. Тэрхүү гамшигт цаг үед би Бурханы эрх мэдэл, дээд эрхийн тухай ойлголт, мөн Бурханы хайрыг үнэлэх жинхэнэ үнэлэмжийг илүү их олж авсан юм…

2014 оны наймдугаар сарын 13-ны орой би жаал жуул ажил хөөцөлдөж яваад гэртээ харьж байсан бөгөөд бараг шөнө дунд болж байв. Суурингийн хаалганд дөнгөж очтол манай том эгч, эгчийн нөхөр болон хоёр дахь эгчийн маань нөхөр намайг гэнэт зогсоолоо. Энэ нь надад маш хачин санагдав: Ийм орой энэ хэд юу хийж яваа юм бол? Энэ тухай цааш бодож амжихаас өмнө том эгч маань над руу яаран ирж, уйлан ингэж хэллээ, “Жихань аа, чи чинь хааччихдаг юм бэ? Бид санаа зовоод ухаан сөхөөгүй байлаа. Нөхөр чинь авто осолд орсон. Ах маань залгаад, чамайг эмнэлэг рүү шууд оч гэж хүссэн.” Ийм гэнэтийн муу мэдээ сонсчихоод би хоёр чихэндээ ер итгээгүй бөгөөд тэндээ зогссоор байв. Дотроо би: “Нөхөр минь авто осолд орсон гэнэ ээ? Яахаараа тэгдэг билээ? Оройн хоолны үеэр хүүтэйгээ утсаар ярьж байсан шүү дээ…”

25/04/2019

Есүс тэмдэг болон гайхамшиг үзүүлсэн нь

1) Есүс таван мянган хүнийг хооллосон нь

(Иохан 6:8-13) Шавь нарын нэг болох Симон Петрийн дүү Андрей Түүнд, энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна: гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд Есүс хүмүүсийг суулга гэв. Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, шавь нартаа өгч, шавь нар нь суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.

2) Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь

(Иохан 11:43-44) Тэр ийнхүү ярьсныхаа дараа, чанга дуугаар хашгирч, “Лазар, гараад ир!” гэсэнд, гар хөлдөө бүс ороолттой, нүүр нь алчуураар бүтээгдсэн тэр үхсэн хүн гарч ирэв. Есүс тэдэнд, “Түүнийг суллаж явуул” гэв.

Эзэн Есүсийн гүйцэтгэсэн гайхамшгуудын дундаас бид зөвхөн энэ хоёрыг сонгосон ба учир нь эдгээр нь Миний энд ярих гэж буй зүйлийг харуулахад хангалттай. Энэ хоёр гайхамшиг нь үнэхээр гайхмаар бөгөөд тэдгээр нь Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн гайхамшгуудын маш сайн төлөөлөл юм.

24/04/2019

Эзэн Есүс амиллынхаа дараа яагаад хүнд харагдсан бэ?

Библид: “Мөн тэд ийнхүү ярьж байхад нь Есүс Өөрөө тэдний дунд зогсоод, ‘Амар амгалан та нарт байх болтугай’ гэв. Гэвч тэд айн сандарч, сүнс харсан мэт болов. Тэр, ‘Та бүхэн яагаад шаналав? Та нарын зүрх сэтгэлд яагаад эргэлзээ төрөв? Миний гар, хөлийг минь хар, энэ бол Би Өөрөө юм, Намайг бариад хар; сүнсэнд яс, мах байхгүй, Надад байгааг та нар харж байна’гэлээ. Тэр ийнхүү яриад, тэдэнд гар, хөлөө үзүүлэв. Тэднийг баярласандаа итгэж ядан гайхширч байх зуур Тэрээр, ‘та нарт ямар нэг идэх юм байна уу?’ гэхэд тэд хайрсан загасны хэсгийг зөгийн балтай өгчээ. Тэр үүнийг авч, тэдний өмнө идэв” (Лук 24: 36-43) гэж тэмдэглэсэн байдаг. Энэ эшлэлийг унших болгондоо би Петр, Иохан болон бусдаар нь бахархдаг. Есүс Өөрийнхөө ажлыг Иудейд хийж байх зуураа өдөржин шөнөжин үргэлж шавь нартайгаа хамт байсан бөгөөд дахин амилсныхаа дараа яг л урьдын адилаар тэднийг халамжилж, тэдэнд харагдаж, судрыг тайлбарлаж, сургаал хэлж байсан юм. Петр болон бусад нь Эзэний шавь байхаар сонгогдох хувьтай байсан бөгөөд Эзэн Есүсийн сургаалыг хоёр чихээрээ сонсож чадсан билээ—тэд маш их ерөөгджээ! Дараа нь би Бурханы үгийг уншаад, үнэндээ амиллынхаа дараа хүнд харагдсаных нь ард Эзэн Есүсийн хүсэл байж гэдгийг, мөн энэ үйл хэрэг нь Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг бүр ч их илэрхийлжээ гэдгийг ойлгож авсан юм. Амиллынхаа дараа Эзэн Есүс хүнд харагдсан нь үнэхээр маш их утга учиртай байж гэдгийг би үнэнхүү харж эхэлсэн билээ!
Эзэн Есүс амиллынхаа дараа яагаад хүнд харагдсан бэ?

Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Эргэж амилсны дараах Эзэн Есүсийг дүрсэлсэн дараах мөрүүд Библид байдаг: “хаалга хаалттай байсан боловч Есүс ирж, тэдний дунд зогсоод “Амар амгалан нь та нарт байх болтугай” гэв. Тэр үед Эзэн Есүс махан бие байхаа болиод сүнслэг бие болсон гэдэг нь маш тодорхой байна. Тэр махан биеийн хязгаарлалтыг даван гарсан учраас ингэсэн бөгөөд хаалга хаалттай байхад ч Тэр хүмүүсийн дунд орж ирээд тэдэнд Өөрийгөө харуулж чадсан. Энэ бол эргэж амилсны дараах Эзэн Есүс болон амилахаасаа өмнө махан биед амьдарч байсан Эзэн Есүсийн хоорондын хамгийн том ялгаа юм. Хэдийгээр тэр агшны сүнслэг биеийн харагдах байдал болон өмнөх Эзэн Есүсийн гадна төрх хоорондоо ямар ч ялгаагүй байсан боловч тэр агшинд Есүс нь хүмүүст танихгүй хүн шиг санагдсан, учир нь Тэр үхлээс эргэж амилсныхаа дараа сүнслэг бие болсон ба Түүний өмнөх махан биетэй харьцуулбал энэхүү сүнслэг бие нь хүмүүсийн хувьд илүү ээдрээтэй, будилмаар байсан.