24/11/2018

1. Хүн төрөлхтнийг удирдах ажил юу вэ?

1. Хүн төрөлхтнийг удирдах ажил юу вэ?

Удирдлагын ажил нь зөвхөн хүн төрөлхтний улмаас бий болсон, өөрөөр хэлбэл энэ нь хүн төрөлхтний оршин тогтнолоос л болж бий болсон гэсэн үг. Хүн төрөлхтнөөс өмнө буюу анх тэнгэр, газар болон бүх зүйл бүтээгдэх үед ямар ч удирдлага байгаагүй. Хэрвээ Бурханы бүх ажилд хүнд тустай хэрэгжүүлэлт байгаагүй, өөрөөр хэлбэл хэрвээ Бурхан ялзарсан хүн төрөлхтөнд тохирсон шаардлагыг тавиагүй байсан бол (хэрвээ Бурханы хийсэн ажилд хүний хэрэгжүүлэлтэд тохирох зам байгаагүй бол) энэ ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэж болохгүй. Хэрвээ Бурханы бүхий л ажил зөвхөн ялзарсан хүн төрөлхтөнд хэрхэн хэрэгжүүлэх талаар яриад, Бурхан Өөрийн ямар ч үйл хэргийг явуулаагүй, Өөрийн бүхнийг чадагч чадвар болоод мэргэн ухаанаасаа өчүүхэн хэсгийг ч үзүүлээгүй бол Бурханы хүнд тавих шаардлага хэр өндөр байх нь хамаагүй, Бурхан хүмүүсийн дунд хэр удаан амьдарсан нь хамаагүй, хүн Бурханы зан чанарын юуг ч мэдэхгүй байх байсан; хэрвээ тийм байсан бол энэ төрлийн ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэх нь бүр ч зохимжгүй.

23/11/2018

3-р бүлэг. Бурханы ажлын гурван үе шатны тухай үнэнийг чи мэдэх ёстой


1. Хүн төрөлхтнийг удирдах ажил юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:
3-р бүлэг. Бурханы ажлын гурван үе шатны тухай үнэнийг чи мэдэх ёстой

Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг хамруулдаггүй, харин Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүх хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй байсан, тиймээс хүн төрөлхтний авралын ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил нь мөн хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг удирдах Бурханы удирдлага нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлаас болж үүсээгүй. Хүн төрөлхтөн ялзарсан зан чанартай болсны дараа л удирдлагын ажил бий болсон, иймд хүн төрөлхтнийг удирдах ажил дөрвөн үе шат эсвэл дөрвөн эрин үеийг биш харин гурван хэсгийг агуулдаг. Зөвхөн энэ л хүн төрөлхтний төлөөх Бурханы удирдлагыг авч хэлэлцэх зөв зам юм. Сүүлчийн эрин үе төгсгөлдөө ойртох үед хүн төрөлхтнийг удирдах ажил нь бүрэн төгсгөлдөө очно.

22/11/2018

2. Яагаад Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ?

2. Яагаад Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ?

Зарим нь Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж хэлдэг ч тэгвэл яагаад Еховагийн нэр Есүс болсон юм бэ? Мессиагийн ирэлтийн талаар зөгнөгдсөн мөртлөө яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ? Ийм ажил аль эрт хийгдээгүй гэж үү? Бурхан өнөөдөр шинэ ажил хийж болохгүй гэж үү? Өчигдрийн ажил ч өөрчлөгдөж болох бөгөөд Есүсийн ажил Еховагийн ажлаас үргэлжлэн хийгдэж болно. Тэгвэл Есүсийн ажлыг өөр нэг ажил залгамжилж болохгүй гэж үү? Хэрвээ Еховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болсон юм бол Есүсийн нэр бас өөрчлөгдөж болохгүй гэж үү? Энэ нь тийм ч ер бусын зүйл биш бөгөөд өөрсдийн явцуу бодлын улмаас л хүмүүс ингэж боддог[a]. Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил болон Түүний нэрэн дэх өөрчлөлтөөс үл хамааран Түүний зан чанар, мэргэн ухаан нь үүрд өөрчлөгдөшгүй хэвээр үлдэнэ. Хэрвээ чи, Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр дуудаж болно гэж итгэдэг бол хэтэрхий багыг мэддэг юм байна. Чи, Есүс гэдэг нь үүрд Бурханы нэр байж, Бурхан үүрд мөнхөд Есүс гэсэн нэртэй байх ба энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж баталж зүрхлэх үү? Есүсийн нэр Хуулийн эрин үеийг төгсгөсөн бөгөөд эцсийн эрин үеийг бас төгсгөдөг гэдгийг чи итгэлтэйгээр баталж зүрхлэх үү? Есүсийн нигүүлсэл эрин үеийг төгсгөж чадна гэж хэн хэлж чадах юм бэ?

21/11/2018

2. Яагаад Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ?

2. Яагаад Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ?

Есүс” бол Иммануэл бөгөөд энэ нь хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. …Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гарч ирсэн ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлын улмаас оршин тогтносон. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломжийг олгохын тулд Есүсийн нэр оршсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүсийн нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг. … “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Нигүүлслийн эрин үед аврагдсан бүх хүмүүсийн Бурханы нэр билээ.

20/11/2018

2. Яагаад Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ?


Холбогдолтой Бурханы үг:
2. Яагаад Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ?

Эрин үе болгонд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр өөр өөр эрин үед нэг адилхан ажил хийж яаж чадах юм бэ? Тэр хэрхэн хуучин зүйлтэй зууралдаж чадах вэ? Есүсийн нэрийг золилтын ажлын төлөө авсан, иймээс Тэр эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр одоо ч золин аврах ажил хийх үү? Яагаад Ехова Есүс хоёр нэг мөртлөө Тэд өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ? Энэ нь Тэдний ажлын эрин үеүд өөр учраас биш гэж үү? Ганцхан нэр Бурханыг Өөрийг нь бүхэлд нь төлөөлж чадах уу? Ийм байдлаар, Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэрийг ашиглах ёстой. Учир нь ямар ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон нь тухайн эрин үе дэх Бурханы зан чанарын түр зуурын талыг л төлөөлж чаддаг; энэ нь зөвхөн Түүний ажлыг төлөөлөх хэрэгтэй байдаг. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Түүний зан чанарт тохирсон ямар ч нэрийг Бурхан сонгож болно.

19/11/2018

Гай гамшгийн дундах гайхамшиг “Бурханы ерөөл” Христэд итгэгчийн гэрчлэл (Монгол хэлээр)

Гай гамшгийн дундах гайхамшиг “Бурханы ерөөл” Христэд итгэгчийн гэрчлэл (Монгол хэлээр) “Санаандгүй зүйлс тохиолддог,амьдралыг урьдчилан таах боломжгүй”гэж хүмүүс голдуу хэлдэг.Өнөөдөр эдийн засаг, технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн,материаллаг амьдралын хэм хэмжээ аажмаар сайжирсан ч дэлхий дахинд тохиож буй гамшгууд өдөр өдрөөр нэмэгдэж байгааг бид мэднэ.Бид сонин эргүүлж, телевизор асааж,интернетээс мэдээлэл хайх үедээ байгалийн болон хүний гаралтай бүх төрлийн гамшгийн тухай мэдээг нэлээд олж харна.Тухайлбал газар хөдлөлт, цунами, үер,ган, гал түймэр, уурхайн осол,онгоцны сүйрэл гэх мэт. Гамшгийн тоо тогтмол нэмэгдсээр, ноцтой байдал нь мөн байнга л хүндэрсээр. Гамшигт өртсөн газар нутгууд зовлон, цус, бэртэл, үхлээр дүүрэн. Бидний эргэн тойронд болж байгаа байнгын гай барцад нь амьдралын богино хугацаа, хэврэг байдлыг тодотгоно. Энэ нь хүн гэгч ямар гай гамшиг тохиохыг, мөн ирээдүйн гамшиг сүйрэлтэй хэрхэн нүүр тулахыг урьдчилан харж чаддаггүй гэдгийг бидэнд ойлгуулж байна. Тэгвэл бид бүрэн устгалын хувь заяагаа өөрчлөхийн тулд юу хийж чадах вэ? Энэ богино хэмжээний киног үзсэний дараа та хариултаа олж, Бурханы хамгаалалтыг авч, гамшгаас амьд гарахад чинь туслах цорын ганц замыг олно гэдэгт бид итгэж байна.

18/11/2018

2-р бүлэг. Бурханы нэрсийн үнэнийг чи мэдэх ёстой


1. Яагаад Бурхан нэр авдаг вэ, мөн нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу?

Холбогдолтой Бурханы үг:

2-р бүлэг. Бурханы нэрсийн үнэнийг чи мэдэх ёстой
“Бурхан бидэнтэй хамт” хэмээх Есүсийн нэр нь Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Энэ нь Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Хэрэв хүн, Бурхан зөвхөн Есүс гэж нэрлэгдэж болох ба Бурхан Өөрийн зан чанараа өөрчилж болохгүй учраас өөр ямар нэг нэртэй байж болохгүй гэж хэлбэл тийм үгс нь доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүсийн нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж чи итгэдэг үү? Бурхан олон нэрээр нэрлэгдэж болох ч эдгээр олон нэрийн дундаас Бурханд юу байгааг товчоор илэрхийлэх нэг ч нэр байхгүй, Бурханыг бүрэн төлөөлөх нэг ч нэр байхгүй юм. Иймээс Бурхан олон нэртэй байдаг боловч эдгээр олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн илэрхийлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар хэтэрхий баялаг бөгөөд хүний мэдэж дийлэхээс хэтэрсэн билээ. Хүний хэл нь Бурханыг бүрэн илэрхийлэх чадваргүй. Хүнд, Бурханы зан чанарын талаар мэддэг бүхнээ товчоор илэрхийлэх үгсийн сан хязгаарлагдмал байдаг: агуу, эрхэмсэг, гайхалтай, ойлгохын аргагүй, эрхэм дээд, ариун, зөвт, ухаалаг гэх мэт. Хэтэрхий олон үг! Тийм хязгаарлагдмал үгсийн сан нь, Бурханы зан чанарын талаар хүний харсан өчүүхэн жаахан зүйлийг дүрслэх чадваргүй. Дараа нь олон хүмүүс өөрсдийн зүрх сэтгэл дэх ааг омгоо илүү сайн дүрслэхийн тулд бүр олон үг нэмсэн: Бурхан хэтэрхий агуу!