18/11/2019

4. Хүн Бурханы нэрийн ач холбогдлыг мэдэхгүй байх юм уу Бурханы шинэ нэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх асуудлын шинж чанар юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Цаг үе бүрд Бурхан шинэ ажлыг эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн зөвхөн “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн ганцхан эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй, үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажилладгаас үл хамааран хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр дагадаг бөгөөд ойрхон дагадаг. Ингэвэл хүн яаж Ариун Сүнсээр таягдан хаягдах юм бэ? Бурхан юу ч хийсэн бай, хүн Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд эргэлзэлгүйгээр хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал тэр яалаа гэж шийтгүүлэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй. Гэхдээ хүн бол өөр: Ариун Сүнсний ажлын өчүүхэн хэсгийг олж авсныхаа дараа хүн үүнийг хэзээ ч өөрчлөгдөшгүй юм шиг үздэг; өчүүхэн хэмжээний мэдлэг олж авчихаад хүн Бурханы илүү шинэ ажлын мөрийг дагахаар урагш явдаггүй; Бурханы ажлын өчүүхэн хэсгийг харчихаад Бурханыг ямар нэг модон хүн мэт даруй тодорхойлж, Бурхан үүрд түүний харж байсан иймэрхүү төрхтэй байна, өнгөрсөнд ямар байсан ирээдүйд ч мөн тийм байх болно гэж итгэдэг; өнгөц төдий мэдлэг олж аваад хүн бардамнан, өөрийгөө мартаж, ердөө оршин байдаггүй Бурханы зан чанар болон оршихуйг дураараа тунхаглаж эхэлдэг; Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг мэдчихээд, ямар ч хүн Бурханы шинэ ажлыг тунхаглаж байсан бай, үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр нь Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс юм; тэд бол шинэ зүйлсийг хүлээн авах чадваргүй хэтэрхий хуучинсаг хүмүүс билээ. Ийм хүмүүс Бурханд итгэдэг ч Бурханыг бас голдог. “Израильчууд Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэж байсан” нь буруу байсан гэж хүн итгэдэг ч дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, “Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг боловч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрд тоглодог. Тиймээс хүмүүс

17/11/2019

3. Бурханы нэр өөрчлөгдөж болно, гэхдээ мөн чанар нь хэзээ ч өөрчлөгдөхгүй

Холбогдолтой Бурханы үг:

Бурхан үүрд хувиршгүй гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэр зөв, гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдлыг хэлдэг. Түүний нэр болон ажил дахь өөрчлөлт нь Түүний мөн чанар өөрчлөгдсөн гэдгийг баталдаггүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханы ажил өөрчлөгдөшгүй гэж хэлбэл зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө Тэр дуусгаж чадах байсан уу? Бурхан үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи мэддэг, гэхдээ Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш гэдгийг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил өөрчлөгдөшгүй юм бол Тэр хүн төрөлхтнийг өнөөг хүртэл удирдаж чадах байсан гэж үү? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ? Түүний ажил хэзээ ч урагшлахаа больдоггүй, өөрөөр хэлбэл, Түүний зан чанар хүнд аажмаар илчлэгддэг бөгөөд илчлэгддэг зүйл нь Түүний төрөлх зан чанар юм. Анх Бурханы зан чанар хүнээс нуугдмал байсан, Тэр Өөрийн зан чанарыг хүнд хэзээ ч ил тод илчилж байгаагүй бөгөөд хүнд Түүний талаарх мэдлэг ердөө байгаагүй. Үүнээс болж Тэр зан чанараа хүнд аажмаар илчлэхийн тулд Өөрийн ажлыг ашигладаг, гэхдээ ийм маягаар ажиллах нь Бурханы зан чанар эрин үе бүрд өөрчлөгддөг гэсэн үг биш юм. Бурханы хүсэл үргэлж өөрчлөгдөж байгаа учраас зан чанар нь байнга өөрчлөгдөж байдаг юм биш. Харин ч, Түүний ажлын эрин үеүд өөр өөр байдгаас болж

16/11/2019

Бурханы үгийн магтан дуу “Үгийн ажлаар дамжуулан хүмүүс Бурханыг илүү их мэддэг” (lyrics)

Бурханы үгийн магтан дуу “Үгийн ажлаар дамжуулан хүмүүс Бурханыг илүү их мэддэг” (lyrics)

Эцсийн өдрүүдэд Бурхан хүнийг төгс болгохдоо
голчлон үг ашигладаг,
хүнийг дарангуйлж, итгүүлэхээр
тэмдэг, гайхамшиг ашигладаггүй.
Эдгээр нь Бурханы хүч чадлыг тайлбарлаж чадахгүй.
Хэрэв Бурхан тэмдэг, гайхамшиг л үзүүлсэн бол,
Бурханы бодит байдлыг ил болгож,
хүнийг төгс болгох боломжгүй байх байлаа.
Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй,
харин үг ашиглан хүнийг усалж, хариулж,
хүнийг дуулгавартай, Бурханы тухай мэдлэгтэй болгодог.
Энэ бол Түүний ажил ба үгийн зорилго.
Бурхан хүнийг төгс болгохдоо
тэмдэг, гайхамшиг ашигладаггүй.

15/11/2019

Бурханы үгийн магтан дуу “Бие махбодтой болсон Бурхан дээд зэргийн ач холбогдолтой” (lyrics)

Бурханы үгийн магтан дуу “Бие махбодтой болсон Бурхан дээд зэргийн ач холбогдолтой” (lyrics)
I
Эцсийн өдрүүдэд Бурханы ажил
Энэ энгийн нэгнээр хийгддэг
Тэр чамд бүх зүйлийг өгнө
Чиний бүх зүйл Түүний гарт бий.
Тийм хүн чиний итгэдэг шиг
Дурдахад хэтэрхий энгийн байж чадах уу?
Түүний үнэн чамайг итгүүлэхэд хангалттай биш үү?
Эцсийн өдрүүдэд Бурханы ажил
Энэ энгийн нэгнээр хийгддэг.
Эцсийн өдрүүдэд Бурханы ажил
Энэ энгийн нэгнээр хийгддэг.
II
Түүний үйл хэрэг нүдийг чинь баясгаж чадахгүй гэж үү?

14/11/2019

Бурханы үгийн магтан дуу “Цэвэрлэгдсэн хүмүүс л амралтад орно” Praise and worship (lyrics)

Бурханы үгийн магтан дуу “Цэвэрлэгдсэн хүмүүс л амралтад орно” Praise and worship (lyrics)

Ирээдүйн хүн төрөлхтөн,
Адам, Ева хоёрын удам,
Сатаны эзэмшилд удаан амьдрахгүй,
Харин аврагдаж, цэвэрлэгдсэн удам болно.
Энэ бол шүүгдэж, гэсгээгдсэн хүн төрөлхтөн,
Ариуссан хүн төрөлхтөн.
Тэд өвөг дээдсээсээ өөр,
Адам, Евагийн үеэс өөр,
Бүхэлдээ өөр, шинэ үеийнхэн байх болно.
Сатаны завхруулсан хүмүүсээс сонгогдоод
Бурханы эцсийн шүүлтэнд зогсоно.
Үлдсэн сүүлчийн хүмүүс Бурхантай хамт
Сүүлчийн амралтанд орох болно.
Сүүлчийн амралтанд орох болно.

Эцсийн өдрүүдийн шүүлт болон гэсгээлээр
Эцсийн ариусгах ажил хүртэл
Бат зогсож чадсан хүмүүс л Бурхантай хамт
сүүлчийн амралтанд орох болно.
Энэ бол шүүгдэж, гэсгээгдсэн хүн төрөлхтөн,
Ариуссан хүн төрөлхтөн.

13/11/2019

2. Бурханы нэр болон Түүний ажлын үе шат бүрийн хоорондох харилцаа

(3) Хаанчлалын эрин үед Бурхан Төгс Хүчит Бурхан нэрийг авахын ач холбогдол

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Еховагийн амаар нэрлэх шинэ нэрээр чамайг нэрлэнэ” (Исаиа 62:2).

“Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ” (Илчлэл 3:12).

“Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл’ гэж Эзэн айлдав” (Илчлэл 1:8).

“‘Байгаа, байсан, байсаар байх Төгс Хүчит ЭЗЭН Бурхан минь, бид Танд талархал өргөе; учир нь Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилсан билээ’ гэв” (Илчлэл 11:17).

“‘Таны үйлс агуу болоод гайхалтай, Төгс Хүчит Эзэн Бурхан минь; ариун хүмүүсийн Хаан таны замууд шударга агаад үнэн’ гэв” (Илчлэл 15:3).

Холбогдолтой Бурханы үг:

Төгс Хүчит Бурхан, хаанчлалын Хаан гэрчлэгдсэнээс хойш Бурханы удирдлагын цар хүрээ бүх орчлон ертөнц даяар бүрэн дэлгэрчээ.

12/11/2019

2. Бурханы нэр болон Түүний ажлын үе шат бүрийн хоорондох харилцаа

(2) Нигүүлслийн эрин үед Бурхан Есүс нэрийг авахын ач холбогдол

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Эзэний тэнгэрэлч түүний зүүдэнд үзэгдэж, Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү ай: учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Тэр хүү төрүүлнэ, Түүнийг чи ЕСҮС гэж нэрлэ: учир нь Тэр Өөрийн ардуудыг нүглээс нь аварна гэж хэлэв” (Матай 1:20-21).

“Тэнгэрэлч түүнд, Мариа бүү ай, учир нь чи Бурханы тааллыг олжээ. Харагтун, чи хэвлийдээ үртэй болж, хүү төрүүлж, Түүнийг ЕСҮС гэж нэрлэх болно. Тэр агуу байх ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана, Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь сэнтийг өгөх болно. Тэр Иаковын гэрийг мөнхөд хаанчилна, Түүний хаанчлалд төгсгөл үгүй гэжээ” (Лук 1:30-33).

Холбогдолтой Бурханы үг:

Нигүүлслийн эрин үе Есүсийн нэрээр эхэлсэн юм. Есүсийг үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхэд Ариун Сүнс Есүсийн нэрийг гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэрийг ярихаа больсон; үүний оронд Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор шинэ ажлыг хийжээ. Түүнд итгэж байсан хүмүүсийн гэрчлэл Есүс Христийн төлөө хийгдсэн ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байлаа.