Холбогдолтой Бурханы үг:
Цаг үе бүрд Бурхан шинэ ажлыг эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн зөвхөн “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн ганцхан эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй, үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажилладгаас үл хамааран хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр дагадаг бөгөөд ойрхон дагадаг. Ингэвэл хүн яаж Ариун Сүнсээр таягдан хаягдах юм бэ? Бурхан юу ч хийсэн бай, хүн Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд эргэлзэлгүйгээр хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал тэр яалаа гэж шийтгүүлэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй. Гэхдээ хүн бол өөр: Ариун Сүнсний ажлын өчүүхэн хэсгийг олж авсныхаа дараа хүн үүнийг хэзээ ч өөрчлөгдөшгүй юм шиг үздэг; өчүүхэн хэмжээний мэдлэг олж авчихаад хүн Бурханы илүү шинэ ажлын мөрийг дагахаар урагш явдаггүй; Бурханы ажлын өчүүхэн хэсгийг харчихаад Бурханыг ямар нэг модон хүн мэт даруй тодорхойлж, Бурхан үүрд түүний харж байсан иймэрхүү төрхтэй байна, өнгөрсөнд ямар байсан ирээдүйд ч мөн тийм байх болно гэж итгэдэг; өнгөц төдий мэдлэг олж аваад хүн бардамнан, өөрийгөө мартаж, ердөө оршин байдаггүй Бурханы зан чанар болон оршихуйг дураараа тунхаглаж эхэлдэг; Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг мэдчихээд, ямар ч хүн Бурханы шинэ ажлыг тунхаглаж байсан бай, үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр нь Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс юм; тэд бол шинэ зүйлсийг хүлээн авах чадваргүй хэтэрхий хуучинсаг хүмүүс билээ. Ийм хүмүүс Бурханд итгэдэг ч Бурханыг бас голдог. “Израильчууд Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэж байсан” нь буруу байсан гэж хүн итгэдэг ч дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, “Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг боловч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрд тоглодог. Тиймээс хүмүүс