28/07/2020

Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө III” | Эшлэл 127


Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө III” | Эшлэл 127

Хувь заяанд итгэх нь Бүтээгчийн дээд эрхийн тухай мэдлэгийг орлохгүй
Маш олон жилийн турш Бурханы дагалдагч байсны дараа хувь заяаны талаарх та нарын мэдлэг болон эгэл хар хүмүүсийн мэдлэгийн хооронд үлэмж ялгаа байна уу? Та нар Бүтээгчийн урьдчилан товлосныг үнэхээр ойлгож, Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэдэж авсан уу? Зарим хүмүүс “тэр бол хувь заяа” хэмээх хэллэгийн талаар ултай, гүнээ мэдэрсэн ойлголттой байдаг боловч тэд Бурханы дээд эрхэнд өчүүхэн ч итгэдэггүй, хүмүүний хувь заяаг Бурхан зохицуулж, зохион байгуулсан гэдэгт итгэдэггүй бөгөөд Бурханы дээд эрхэнд захирагдах дургүй байдаг. Ийм хүмүүс идэвхгүйгээр хүлээж, хувь заяагаа дагахаас өөр ямар ч сонголтгүй, далайд давлагаанд шидэгдэн, урсгал даган зөнгөөрөө хөвж байгаа мэт байдаг. Гэсэн ч тэд, хүмүүний хувь заяа нь Бурханы дээд эрхэнд захирагддаг гэдгийг ухаардаггүй; тэд өөрсдийн санаачлагаар Бурханы дээд эрхийг мэдэж авч, тэгснээрээ Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүрч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдаж, хувь заяаг эсэргүүцэхээ болиод Бурханы халамж, хамгаалалт, удирдамжийн дор амьдарч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хувь заяаг хүлээн зөвшөөрөх нь Бүтээгчийн дээд эрхэнд захирагдахтай адил зүйл биш; хувь заяанд итгэх нь хүн Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрч, таньж, мэддэг гэсэн үг биш; хувь заяанд итгэх нь ердөө энэ бодит байдлыг болон энэхүү гадаад үзэгдлийг ухаарах явдал бөгөөд энэ нь хүн төрөлхтний хувь заяаг Бүтээгч хэрхэн захирдгийг мэдэхээс, мөн Бүтээгч бол бүх зүйлийн хувь заяаг бүрэн захирдаг эх үүсвэр гэдгийг ухамсарлахаас, тэр ч бүү хэл, хүн төрөлхтний хувь заяа Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахаас ч өөр юм. Хэрвээ хүн зөвхөн хувь заяанд итгэдэг—бүр гүнээ итгэдэг—байсан ч ингэснээрээ хүн төрөлхтний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, таньж, дагаж, хүлээн зөвшөөрч чадахгүй байвал түүний амьдрал ямар атугай ч эмгэнэл, дэмий, хоосон амьдарсан амьдрал байх болно; тэр Бүтээгчийн ноёрхлоос хараат болж, уг хэллэгийг жинхэнэ утгаар нь гаргах бүтээгдсэн хүн болж, Бүтээгчийн зөвшөөрлийг эдэлж чадахгүй хэвээр байх болно. Бүтээгчийн дээд эрхийг үнэхээр мэддэг, мэдэрдэг хүн идэвхгүй, эсвэл арчаагүй биш, идэвхтэй байвал зохино. Бүх зүйл урьдаас заяагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ хүн, амьдрал болон хувь заяаны талаар: амьдрал бүхэн Бүтээгчийн дээд эрхэнд захирагддаг хэмээх нарийн зөв тодорхойлолтыг эзэмшвэл зохино. Хүн туулж өнгөрүүлсэн замаа эргэн харах үедээ, өөрийн амьдралын аяныхаа үе шат бүрийг эргэн санах үедээ, хүний зам хэцүү бэрх ч бай, эсвэл өөгүй тэгш ч бай, Бурхан алхам бүрд нь түүний замыг удирдан чиглүүлж, төлөвлөж байсан гэдгийг ойлгодог. Өнөөдрийг хүртэл хүнийг мэдэгдэлгүйгээр хөтөлж чиглүүлж байсан зүйл нь Бурханы нямбай зохицуулалт, Түүний хичээнгүй төлөвлөлт байжээ. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний авралыг хүлээн авах чадвартай байх нь хэчнээн агуу завшаан бэ! Хэрвээ хувь заяанд хандах хүний хандлага нь идэвхгүй бол түүнд зориулж Бурханы зохицуулсан бүхнийг тэр эсэргүүцэж байгаа бөгөөд түүнд хүлцэнгүй хандлага байхгүйг энэ нь батална. Хэрвээ хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхэнд хандах хүний хандлага идэвхтэй бол хүн өөрийн амьдралын аянаа эргэн харах үедээ, Бурханы дээд эрхийг үнэхээр ухан ойлгох үедээ Бурханы зохицуулсан бүх зүйлд захирагдахыг чин сэтгэлээсээ хүсэх бөгөөд хувь заяаг нь зохион байгуулахыг Бурханд зөвшөөрөх илүү их шийдвэртэй, итгэлтэй болж, Бурханы эсрэг тэрслэхээ болино. Яагаад гэвэл хүн, хувь заяаг ухаарахгүй, Бурханы дээд эрхийг ойлгохгүй, манан дундуур гуйвж дайван зоргоороо урагшаа тэмтчин явахад уг аян хэтэрхий хэцүү, хэтэрхий зүрх зүсэм байдгийг ойлгодог. Иймээс хүмүүс хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийг танин мэдэхээрээ ухаалаг хүмүүс хувь заяаны эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, өөрсдийн амьдралын зорилго гэж нэрлэдэг зүйлстэй өөрсдийнхөө арга барилаар хөөцөлдөхийн оронд үүнийг мэдэж, хүлээн зөвшөөрөх, мөн өөрсдийн гараар сайхан амьдрал бүтээх гэж оролдож байсан шаналалт өдрүүдтэйгээ салах ёс хийх замыг сонгодог юм. Хүнд Бурхан байхгүй үед, хүн Түүнийг харж чадахгүй үед, хүн Бурханы дээд эрхийг тодорхой танин мэдэж чадахгүй үед өдөр бүр нь утга учиргүй, үнэ цэнэгүй, хөөрхийлөлтэй байдаг. Хүн хаана ч байсан, ажил нь ямар ч байсан хүний амьдрах арга зам болон зорилгоо хөөцөлдөх явдал нь хүн үүнийгээ эргэн дурсаж ч чадашгүй их эцэс төгсгөлгүй уй гашуу, хөнгөвчлөхийн аргагүй зовлон шаналлаас өөр юуг ч авчрахгүй. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний зохион байгуулалт болон зохицуулалтанд захирагдаж, жинхэнэ хүмүүний амьдралыг эрж хайх үед л хүн бүх уй гашуу, зовлон шаналлаас аажмаар ангижирч, амьдралын бүхий л утгагүй хоосон байдлаас салж чадна.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос


27/07/2020

“Бүх зүйл Бурханы гарт байдаг” Христийн сүмийн дуу MV


“Бүх зүйл Бурханы гарт байдаг” Христийн сүмийн дуу MV

Бурхан нэгэнтээ ийм үг хэлсэн:
Бурхан хэлсэндээ хүрч, амласнаа биелүүлнэ,
үүнийг хэн ч өөрчилж чадахгүй, үүнийг хэн ч өөрчилж чадахгүй.

Өмнө нь хэлсэн үг ч бай,
эсвэл хараахан хэлээгүй үг ч бай,
бүгд биелнэ, бүгд биелнэ,
бүх хүн харах болно:
Энэ бол Бурханы үгийн ажлын зарчим билээ.
Орчлон дээрх бүх зүйлийг Бурхан тодорхойлдог.
Бурханы гарт байдаггүй юу байх билээ?
Бурханы хэлсэн бүхэн биелнэ.
Бурханы хүслийг хэн өөрчилж чадах вэ?
Газар дээр Бурханы байгуулсан гэрээ юу?
Бурханы төлөвлөгөө урагшлахад юу ч саад болж чадахгүй.

Бурхан үргэлж ажилладаг.
Бурхан үргэлж удирдлагын төлөвлөгөөн дээрээ ажилладаг.
Хэн саад болж чадах вэ?
Хэн саад болж чадах вэ?
Бурхан бүгдийг зохион байгуулдаггүй гэж үү?
Бүх зүйлийн өнөөгийн байдал
Бурханы төлөвлөгөө, зорилгын дагуу байдаг.
Энэ бол Түүний урьдчилан тогтоосон зүйл.
Та нараас хэн нь Бурханы энэ алхмын төлөвлөгөөг ойлгох вэ?
Бурханы хүмүүс дуу хоолойг нь сонсоно.
Бурханыг үнэнчээр хайрладаг бүх хүн
Түүний сэнтийн өмнө эргэн ирнэ!
Түүний сэнтийн өмнө эргэн ирнэ!
Түүний сэнтийн өмнө эргэн ирнэ!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

26/07/2020

“Аюулт мэдлэггүй байдал” киноны клип: Үнэн замыг судлах үед хэний үгийг анхаарах ёстой тухай


Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг, Эзэнд үнэн голоосоо итгэдэг олон итгэгч Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, тэдгээр нь үнэн болон Бурханы дуу хоолой болохыг хүлээн зөвшөөрдөг ба үнэн замыг эрж хайж, судлах хүсэлтэй байдаг. Гэхдээ, 5 дугаар сарын 28-ны Шаньдуны Жаоюанийн хэргээс болж, мөн Хятадын Коммунист Намын бурхангүй засгийн газар болон шашны ертөнцийн пастор, ахлагчдын тараасан цуу яриад итгэснээс болж тэдний зарим нь Бурханы үгийн талаар эргэлзэж, үнэн замыг судлахаа болихыг хүсдэг. Энд байгаа жинхэнэ асуудал нь юу вэ? Шаньдуны Жаоюанийн хэрэг Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажилтай холбоотой юу? Үнэн замыг эрж хайж, судлахдаа Христэд итгэгчид хэний үгийг үнэхээр анхаарах ёстой вэ?

25/07/2020

“Үүргээ биелүүлсний шагнал” Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл Mонгол хэлээр


“Үүргээ биелүүлсний шагнал” Христэд итгэгчдийн туршлагын тухай гэрчлэл Mонгол хэлээр

Ян Минжэнь өөрийн гэсэн үйлдвэртэй бизнес эрхлэгч байсан бөгөөд найз нөхөд, хамаатан садан нь түүнийг супер эмэгтэй гэж хардаг байжээ. Тэрээр аливааг эрэлхийлэхдээ оргилсон сэтгэлээр хандаж, Бурханд итгэдэг болсныхоо дараа чуулганы үүргээ идэвхтэйгээр биелүүлж, Бурханд захирагдах тодорхой хэмжээний бодит байдлыг олж авсан гэж итгэдэг. Гэвч чуулганаас гэртээ ах эгч нарыг байлгах үүрэг даалгахад гаднаа дурамжхан зөвшөөрсөн ч сэтгэл дотроо бачуурч, эсэргүүцэж байв. Гэртээ зочид байлгах үүрэг хэтэрхий дорд, бусад хүмүүс өөрийг нь дорд үзнэ гэж тэр боджээ. Хүсэлд нь нийцэхгүй үүрэг гүйцэтгэх болоход тэр үнэхээр захирагдаж чадах болов уу? Эцэст нь тэр ямар шагнал хүртэх бол?

21/07/2020

Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө III” | Эшлэл 136


Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө III” | Эшлэл 136

Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсдэг хүний зөв хандлага ба хэрэгжүүлэлт
Одоо хүн, Бурханы эрх мэдэл болон хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг ямар хандлагатайгаар мэдэж, авч үзвэл зохих вэ? Энэ бол хүн бүрийн өмнө тулгардаг бодит асуудал юм. Бодит амьдралын асуудлуудтай тулгарах үедээ чи Бурханы эрх мэдэл болон Түүний дээд эрхийг хэрхэн ойлгож мэдвэл зохих вэ? Чи эдгээр асуудлуудыг хэрхэн ойлгож, зохицуулж, туулахыг мэдэхгүй байх үедээ Бурханы дээд эрх болон зохицуулалтанд захирагдах өөрийн санаа, өөрийн хүсэл, өөрийн бодит байдлыг харуулахын тулд ямар хандлага баримталбал зохих вэ? Эхлээд чи хүлээж сурах ёстой; дараа нь чи эрж хайж сурах ёстой; тэгээд чи захирагдаж сурах ёстой. “Хүлээх” гэдэг нь Бурханы цагийг хүлээж, чамд зориулан Түүний зохицуулсан хүмүүс, үйл явдал болон зүйлсийг хүлээж, Түүний хүсэл аажмаар чамд илчлэгдэхийг хүлээнэ гэсэн үг юм. “Эрж хайх” гэдэг нь чиний төлөө гэсэн Бурханы сайн санааг Түүний бэлтгэсэн хүмүүс, үйл явдал болон зүйлсээр дамжуулан ажиглан ойлгох, тэдгээрээр дамжуулан үнэнийг ойлгоно, хүн юу биелүүлэх ёстойг болон тэдний мөрдөх ёстой замыг ойлгоно, Бурхан хүмүүсээс ямар үр дүнд хүрэхийг хүсэж, тэднээс Тэр ямар ололт амжилт олж авах санаатай байгааг нь ойлгоно гэсэн үг юм. “Захирагдах” гэдэг нь мэдээж, Бурханы зохион байгуулсан хүмүүс, үйл явдал болон зүйлсийг хүлээн зөвшөөрч, Түүний дээд эрхийг хүлээн зөвшөөрч, үүгээр дамжуулан Бүтээгч хүний хувь заяаг хэрхэн захирдгийг, Тэр Өөрийн амиар хүнийг хэрхэн тэжээн тэтгэдгийг, Тэр үнэнийг хүнд хэрхэн оруулдгийг мэдэж авахыг хэлнэ. Бурханы зохицуулалт болон дээд эрхийн доорх бүх зүйл байгалийн хуулийг дуулгавартай дагадаг ба хэрвээ өөрийнхөө бүх зүйлийг Бурханаар зохицуулж, захируулахаар шийдвэл чи хүлээж сурвал зохино, эрж хайж сурвал зохино, захирагдаж сурвал зохино. Энэ бол Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсэж байгаа хүн бүхний баримтлах ёстой хандлага буюу Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байгаа хүн бүхний эзэмших ёстой үндсэн чанар юм. Ийм хандлага баримталж, ийм чанарыг эзэмшихийн тулд та нар илүү шаргуу ажиллах ёстой; зөвхөн тэгснээр л та нар жинхэнэ бодит байдалд орж чадна.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

20/07/2020

3-р бүлэг. Бурханы ажлын гурван үе шатны тухай үнэн 1. Хүн төрөлхтнийг удирдах ажил гэж юу вэ?

1. Хүн төрөлхтнийг удирдах ажил гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин ч Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүхий л хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтнийг Сатан ялзруулаагүй байсан тул хүн төрөлхтний авралын ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил ч бас хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг удирдах Бурханы удирдлага нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлаас болж үүсээгүй. Хүн төрөлхтөн ялзарсан зан чанартай болсны дараа л удирдлагын ажил бий болсон, иймд хүн төрөлхтнийг удирдах ажил дөрвөн үе шат юм уу дөрвөн эрин үеийг биш, харин гурван хэсгийг агуулдаг. Зөвхөн энэ л зөв хэллэг юм. Сүүлчийн эрин үе төгсөх үед хүн төрөлхтнийг удирдах ажил нь бүрэн төгсгөлдөө очсон байх болно. Удирдлагын ажлын төгсгөл гэдэг нь бүх хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дуусаж, хүн төрөлхтөн өөрсдийн аяны эцэст очсон гэсэн үг юм. Бүх хүн төрөлхтнийг аврах ажилгүйгээр хүн төрөлхтнийг удирдах ажил гэж байхгүй, ажлын гурван үе шат ч гэж байхгүй. Яг нарийндаа хүн төрөлхтний доройтлын улмаас, мөн хүн төрөлхтөнд аврал маш яаралтай хэрэгтэй байсан учраас л Ехова дэлхийн бүтээлийг төгсгөж, Хуулийн эрин үеийн ажлыг эхэлсэн. Тэр үед л хүн төрөлхтнийг удирдах ажил эхэлсэн, өөрөөр хэлбэл, тэр үед л хүн төрөлхтнийг аврах ажил эхэлсэн юм. “Хүн төрөлхтнийг удирдах” гэдэг нь газар дээр шинээр бүтээгдсэн хүн төрөлхтний (өөрөөр хэлбэл, хараахан ялзраагүй хүн төрөлхтний) амьдралыг чиглүүлэх гэсэн үг биш. Харин энэ нь Сатаны ялзруулсан хүн төрөлхтнийг аврах, өөрөөр хэлбэл, ялзарсан хүн төрөлхтнийг өөрчлөх явдал юм. Энэ нь хүн төрөлхтнийг удирдахын утга учир билээ. Хүн төрөлхтнийг аврах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй учраас хүн төрөлхтнийг удирдах ажил ч бас дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин дэлхийн бүтээлээс ангид ажлын гурван үе шатыг хамардаг. Хүн төрөлхтнийг удирдах ажлыг ойлгохын тулд, гурван үе шатны ажлын түүхийг мэдэж байх шаардлагатай—энэ бол аврагдахын тулд хүн бүрийн мэдэж байх ёстой зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Удирдлагын ажил нь хүн төрөлхтнөөс болж бий болсон, өөрөөр хэлбэл, энэ нь хүн төрөлхтний оршин тогтнолоос л болж бий болсон. Хүн төрөлхтнөөс өмнө буюу анх тэнгэр, газар болон бүх зүйл бүтээгдэх үед ямар ч удирдлага байгаагүй. Хэрвээ Бурханы бүх ажилд хүнд ашиг тустай хэрэгжүүлэлт байгаагүй, өөрөөр хэлбэл, хэрвээ Бурхан ялзарсан хүн төрөлхтөнд тохирсон шаардлагыг тавиагүй байсан бол (хэрвээ Бурханы хийсэн ажилд хүний хэрэгжүүлэлтэд тохирох зам байгаагүй бол) энэ ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэж болохгүй. Хэрвээ Бурханы бүхий л ажил зөвхөн ялзарсан хүн төрөлхтөнд хэрхэн хэрэгжүүлэх талаар яриад, Бурхан Өөрийн ямар ч үйл хэргийг явуулаагүй, Өөрийн бүхнийг чадагч чадвар болоод мэргэн ухаанаасаа өчүүхэн хэсгийг ч үзүүлээгүй бол Бурханы хүнд тавих шаардлага хэр өндөр байх нь хамаагүй, Бурхан хүмүүсийн дунд хэр удаан амьдарсан нь хамаагүй, хүн Бурханы зан чанарын юуг ч мэдэхгүй байх байсан; хэрвээ тийм байсан бол энэ төрлийн ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэх нь бүр ч зохимжгүй. Энгийнээр хэлбэл, Бурханы удирдлагын ажил бол Бурханы хийдэг ажил бөгөөд Бурханаар авхуулсан хүмүүсийн Бурханы удирдамж дор хийдэг бүх ажил юм. Ийм ажлыг ерөнхийд нь удирдлага гэж дүгнэж болох ба энэ нь хүмүүсийн дундах Бурханы ажил, мөн Түүнийг дагадаг бүх хүмүүсийн Түүнтэй хамтрах хамтын ажиллагааг хэлдэг; энэ бүгдийг нийтэд нь удирдлага гэж нэрлэж болно. Энд, Бурханы ажлыг үзэгдэл, харин хүний хамтын ажиллагааг хэрэгжүүлэлт гэж нэрлэдэг. Бурханы ажил өндөр байхын хэрээр (өөрөөр хэлбэл, үзэгдэл өндөр байх тусам) Бурханы зан чанар хүнд улам ил болдог бөгөөд хүний үзэлтэй нийцэхгүй байх тусам хүний хэрэгжүүлэлт болон хамтын ажиллагаа төдий чинээ өндөр байдаг. Хүнд тавих шаардлага өндөр байх тусам Бурханы ажил хүний үзэлтэй төдий чинээ зөрөлддөг, үүнээс улбаалан хүний шалгалт, түүнээс шаардагдах стандарт ч бас өндөр болдог. Энэ ажлын эцэст бүх үзэгдэл бүрэн төгс болж, хүний хэрэгжүүлэх ёстой зүйлс төгс төгөлдрийн оргилд хүрсэн байх болно. Энэ нь мөн бүгд төрлийнхөө дагуу ангилагдах үе байх бөгөөд учир нь хүний мэдэх шаардлагатай зүйлсийг хүнд үзүүлсэн байх болно. Иймээс үзэгдэл оргилдоо хүрч, ажил ч дуусах тийшээ хандах үед хүний хэрэгжүүлэлт ч бас дээд цэгтээ хүрсэн байх болно. Хүний хэрэгжүүлэлт Бурханы ажилд тулгуурладаг, харин Бурханы удирдлага нь зөвхөн хүний хэрэгжүүлэлт болон хамтын ажиллагааны ачаар л бүрэн илэрхийлэгддэг. Хүн бол Бурханы ажлын үзмэр, Бурханы бүх удирдлагын ажлын бай, бас Бурханы бүхий л удирдлагын үр дүн юм. Хэрвээ Бурхан хүний хамтын ажиллагаагүйгээр ганцаараа ажилласан бол Түүний бүх ажлын биелэлт болох зүйл юу ч байхгүй байх байсан ба ийм маягаар Бурханы удирдлага өчүүхэн төдий ч ач холбогдолгүй байх байлаа. Бурханы ажлын гадна орших, энэ ажлыг илэрхийлж чадах, бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг нь нотолж чадах тохирох байг сонгосноор л Бурханы удирдлагын зорилгыг биелүүлж, энэ бүх ажлыг ашиглан Сатаныг бүрэн ялан дийлэх зорилгыг биелүүлэх боломжтой. Иймээс хүн бол Бурханы удирдлагын ажлын нэн чухал хэсэг бөгөөд хүн л Бурханы удирдлагыг үр өгөөжтэй болгож, туйлын зорилгыг нь биелүүлж чадна, хүнээс өөр ямар ч хэлбэрийн амь ийм үүрэг гүйцэтгэж чадахгүй. Хэрвээ хүн удирдлагын ажлын жинхэнэ биелэлт болно гэвэл ялзарсан хүн төрөлхтний дуулгаваргүй байдлыг бүрэн арилгах ёстой. Энэ нь, хүнд өөр өөр цаг үед тохирох хэрэгжүүлэлт өгөгдөж, Бурхан хүмүүсийн дунд харгалзах ажлыг гүйцэтгэхийг шаарддаг. Зөвхөн ийм маягаар л удирдлагын ажлын биелэлт болсон бүлэг хүмүүсийг эцэстээ олж авах болно. Хүмүүсийн дундах Бурханы ажил дан ганц Бурханы ажлаар дамжуулан Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чадахгүй; Түүний ажлыг биелүүлэхэд тохирох амьд хүмүүс энэ гэрчлэлд шаардлагатай. Бурхан эхлээд энэ хүмүүс дээр ажиллаж, тэднээр дамжуулан Түүний ажил илэрхийлэгдэж, тэгснээр бүтээгдсэн зүйлсийн дунд Түүний ийм гэрчлэл хийгдэх болно. Ингэж Бурхан Өөрийн ажлын зорилгодоо хүрнэ. Бурхан бүх бүтээгдсэн зүйлийн дунд Өөрийгөө шууд гэрчилж чадахгүй учраас Сатаныг ялахын тулд ганцаараа ажилладаггүй. Хэрэв Тэр ганцаараа ажилладаг байсан бол хүнийг бүрэн үнэмшүүлэх боломжгүй байх байсан, иймээс хүнийг байлдан дагуулахын тулд Бурхан түүн дээр ажиллах ёстой бөгөөд зөвхөн тэгж байж л бүх бүтээгдсэн зүйлийн дундах гэрчлэлийг олж авч чадна. Хэрвээ Бурхан ганцаараа ажиллаж, хүний хамтын ажиллагаа гэж байхгүй, эсвэл хүн хамтран ажиллах шаардлагагүй байсан бол хүн хэзээ ч Бурханы зан чанарыг мэдэж чадахгүй, Бурханы хүслийг үүрд мэдэхгүй байх байсан; ийм маягаар үүнийг Бурханы удирдлагын ажил гэж нэрлэж болохгүй байх байсан юм. Хэрвээ хүн өөрөө л хичээж, эрж хайж, шаргуу ажилладаг боловч Бурханы ажлыг ойлгодоггүй байсан бол дүрсгүйтэж томоогүйтэх байсан. Ариун Сүнсний ажилгүйгээр, хүний хийж байгаа зүйл Сатаных бөгөөд тэрээр тэрслүү агаад мууг үйлдэгч юм; Сатан ялзарсан хүн төрөлхтний хийсэн бүхэнд харагддаг ба тэнд Бурханд нийцэлтэй юу ч байхгүй, бүгд Сатаны илрэл юм. Яригдсан бүхэнд үзэгдэл болон хэрэгжүүлэлтгүй юм гэж юу ч байхгүй. Үзэгдлийн суурин дээр хүн хэрэгжүүлэлт болон дуулгавартай байх замыг олж авдаг, ингэснээр тэр өөрийн үзлийг хойш тавьж, өмнө нь эзэмшээгүй зүйлсээ олж авч болох юм. Бурхан хүнээс Өөртэй нь хамтран ажиллахыг, Өөрийнх нь шаардлагад бүрэн захирагдахыг шаарддаг бөгөөд хүн Бурханы Өөрийн хийсэн ажлыг харж, Бурханы төгс хүчийг мэдэрч, Бурханы зан чанарыг мэдэхийг хүсдэг. Эдгээр нь товчхондоо Бурханы удирдлага юм. Бурханы хүнтэй нэгдэх нэгдэл нь удирдлага бөгөөд хамгийн агуу удирдлага билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

19/07/2020

2. Яагаад Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ?

2. Яагаад Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр л мэдэж болох юм гэж үү? Түүнийг шинэ эрин үед шинэ нэрээр нэрлэж болохгүй гэж үү? Нэг хүний дүр төрх болон тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийдэг бөгөөд шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр яаж өөр өөр эрин үед адилхан ажил хийж чадах юм бэ? Тэр яаж хуучинтай зууралдаж чадах юм бэ? Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан, иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Ехова, Есүс хоёр нэг атлаа яагаад өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрин үе ялгаатайгаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй, мөн нэр болгон тухайн эрин үе дэх Бурханы зан чанарын эрин үеийн талыг л төлөөлдөг; энэ нь Түүний ажлыг л төлөөлөх хэрэгтэй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

“Ехова” бол Израиль дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг удирдаж чаддаг израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. “Есүс” бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс өнөөгийн эрин үед Иудагийн овгоос бусад бүх израильчууд Еховаг шүтэн мөргөдөг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь Еховагийн дахин илрэлт юм. Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гаралтай ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлаас болж оршин тогтносон. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломжийг олгохын тулд Есүс гэх нэр оршсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүс хэмээх нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг. Ехова хэмээх нэр нь хуулийг дор амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе бүрд, ажлын үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших чадваргүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байсан. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш юм. Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр нь Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л илэрхийлдэг болохоос Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Намайг дууддаг нэрс нь Миний бүх зан чанарыг болон Би юу болохыг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг дууддаг өөр өөр нэр юм. Иймээс сүүлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөнө. Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газар дэлхийн зах хязгаарт өндийн босдог, Өөрийн бүх зан чанараар бялхсан, эрх мэдэл, нэр төр, суу алдраар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч холбогдоогүй, Намайг хэзээ ч мэдээгүй, бас Миний зан чанарыг үргэлж мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал мэт хүч чадлаар дүүрэн, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж зарим нь хэлдэг, тэгвэл Еховагийн нэр яагаад Есүс болсон юм бэ? Мессиаг ирэх талаар зөгнөсөн атал яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ? Ийм ажил аль эрт хийгдээгүй гэж үү? Бурхан өнөөдөр шинэ ажил хийж болохгүй гэж үү? Өчигдрийн ажил ч өөрчлөгдөж болох бөгөөд Еховагийн ажлыг Есүсийн ажил үргэлжлүүлж болно. Тэгвэл Есүсийн ажлыг өөр нэг ажил залгамжилж болохгүй гэж үү? Хэрвээ Еховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болдог юм бол Есүсийн нэр бас өөрчлөгдөж болохгүй гэж үү? Энэ бол ер бусын зүйл биш, өөрсдийнх нь ухаан муутайгаас болсон гэж л хүмүүс боддог[a]. Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил болон нэрэн дэх өөрчлөлтөөс үл хамааран зан чанар, мэргэн ухаан нь үүрд өөрчлөгдөлгүй үлдэнэ. Хэрвээ чи, Бурханыг Есүсийн нэрээр л дуудаж болно гэж итгэдэг бол хэтэрхий багыг мэддэг юм байна. Есүс гэдэг үүрд Бурханы нэр байна, Бурхан үргэлж, үүрд Есүс гэсэн нэртэй байна, энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж чи баталж зүрхлэх үү? Есүсийн нэр Хуулийн эрин үеийг дуусгасан бөгөөд төгсгөлийн эрин үеийг бас дуусгадаг гэдгийг чи итгэлтэйгээр баталж зүрхлэх үү? Есүсийн нигүүлсэл эрин үеийг дуусгаж чаддаг гэж хэн хэлж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахин чадах билээ?”-ээс

Эрин үе бүр дэх Бурханы ажил үргэлж адилхан байдаг ба Түүнийг үргэлж нэг нэрээр нэрлэдэг байлаа гэж үзвэл хүн Түүнийг яаж мэдэх вэ? Бурханыг Ехова гэж нэрлэх ёстой, Бурханыг Ехова гэж нэрлэхээс гадна өөр ямар ч нэрээр нэрлэгддэг нэгэн бол Бурхан биш. Эсвэл Бурхан зөвхөн Есүс байж болох ба Есүсийн нэрээс өөр ямар ч нэрээр Түүнийг нэрлэж болохгүй; Есүсээс өөрөөр, Ехова бол Бурхан биш, Төгс Хүчит Бурхан ч бас Бурхан биш. Бурхан бол төгс хүчит гэдэг нь үнэн боловч Бурхан бол хүнтэй хамт байдаг Бурхан, Түүнийг Есүс гэж нэрлэх ёстой, учир нь Бурхан хүнтэй хамт байдаг гэж хүн итгэдэг. Ингэх нь хоосон сургаал мөрдөх явдал бөгөөд Бурханыг тодорхой хүрээнд хязгаарлаж байгаа хэрэг юм. Иймээс эрин үе бүрд Бурханы хийдэг ажил, Түүнийг нэрлэдэг нэр, Түүний авдаг дүр төрх—өнөөдрийг хүртэлх үе шат болгонд Тэр ямар ажил хийдэг—эдгээр нь ганц ч дэг журмыг дагадаггүй ба ямар ч хязгаарлалтад баригддаггүй. Тэр бол Ехова, гэхдээ Тэр бас Есүс, түүнчлэн Мессиа, Төгс Хүчит Бурхан юм. Түүний ажил алгуур өөрчлөлтийг туулдаг ба Түүний нэрэнд зохих өөрчлөлт гардаг. Ганц ч нэр Түүнийг бүрэн төлөөлж чадахгүй, гэхдээ Түүнийг нэрлэдэг бүх нэр Түүнийг төлөөлж чаддаг бөгөөд эрин үе бүрд Түүний хийдэг ажил зан чанарыг нь төлөөлдөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Есүсийн хийсэн ажил Есүсийн нэрийг төлөөлсөн ба Нигүүлслийн эрин үеийг төлөөлсөн; Еховагийн хийсэн ажлын тухайд бол энэ нь Еховаг төлөөлсөн бөгөөд Хуулийн эрин үеийг төлөөлсөн. Тэдний ажил бол хоёр өөр эрин үе дэх нэг Сүнсний ажил байсан юм. … Хэдийгээр Тэднийг хоёр өөр нэрээр нэрлэж байсан боловч ажлын хоёр үе шатыг хоёуланг нь нэг Сүнс хийсэн бөгөөд хийгдсэн ажил нь үргэлжилсэн ажил байв. Нэр өөр байсны адилаар ажлын агуулга өөр байсан, эрин үе ч өөр байсан. Еховаг ирэх үед тэр нь Еховагийн эрин үе байсан бөгөөд Есүсийг ирэх үед Есүсийн эрин үе байв. Иймээс ирэх болгондоо Бурхан нэг нэрээр нэрлэгдэж, нэг эрин үеийг төлөөлж, шинэ замыг нээдэг; шинэ зам бүрд Тэрээр шинэ нэр авдаг бөгөөд Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй, Түүний ажил урагшлах чиглэлд ахихаа хэзээ ч больдоггүй гэдгийг энэ нь харуулдаг. Түүх үргэлж урагшилдаг ба Бурханы ажил үргэлж урагшилж байдаг. Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд ямагт урагшлан ахисаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил болгон Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээж, шинэ эрин үеийг эхлүүлж, илүү агуу, шинэ ажлыг эхлүүлж, эдгээрийн хамтаар шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас