17/05/2020

Magtan duu 2020 “Үүрд шинэлэг хаанчлалын төрх” (Англи хэл)

Magtan duu 2020 “Үүрд шинэлэг хаанчлалын төрх”  (Англи хэл)

Мандах наран Зүүн зүгт, манантай тэнгэрт гийж,
хүний ертөнцөд Аврагч эргэн ирлээ.
Хаанчлалын амьдралыг дэлхий ертөнц угтан авч,
бүх зүйл дахин сэргэлээ.
Өө! Үүр одоо цайлаа.
Гэрэл нүдний маань өмнө байна.
Мянган жилийн найдлага эцэст нь биеллээ.
Цөвүүн он жилүүд дуусаж,
шаналант өдөр хоногууд ард үлдлээ.
Бурханы үг зүрх сэтгэлийг маань тэжээж,
аминд маань хангамж өгдөг,
бид ерөөлтэй, бас жаргалтай.
Бурханд эргэн очдог манай үеийнхэн зол завшаантай,
энэ бол Бурханы агуу хайр билээ.
Хаанчлалын амьдралын эринд орохыг хүсэхгүй хэн байх билээ?
Үүнийг хүсэн эрмэлзэхгүй хэн байх билээ?
Үүнийг хүсэн эрмэлзэхгүй хэн байх билээ?
Түүний шүүлтийг туулснаар бид
Бурханаар авруулж, байлдан дагуулагдсан.
Бид ихэд талархаж, Бурханыг магтдаг.

Цэцэгс дэлбээлж, анхилуун үнэр түгээж,
болжморууд дээр уянгалгаар жиргэнэ.
Хүний Хүүгийн ирэлтийг тунхаглаж, гэрчлэхдээ
Бурханы хүмүүс сэтгэл хөдлөлөө илэрхийлэн,
Өө! Чин сэтгэлээсээ залбирцгаа. Өө! Чангаар дуулцгаа.
Сэнтийн өмнө газар унан мөргөцгөө.
Бурханд бид магтаал өргөж байна.
Далайн чанад дахь ах эгч нар аа,
хамтдаа тэмдэглэцгээе.
Бурханы үг зүрх сэтгэлийг маань тэжээж,
аминд маань хангамж өгдөг,
бид ерөөлтэй, бас жаргалтай.
Бурханд эргэн очдог манай үеийнхэн зол завшаантай,
энэ бол Бурханы агуу хайр билээ.
Хаанчлалын амьдралын эринд орохыг хүсэхгүй хэн байх билээ?
Үүнийг хүсэн эрмэлзэхгүй хэн байх билээ?
Үүнийг хүсэн эрмэлзэхгүй хэн байх билээ?
Түүний шүүлтийг туулснаар бид
Бурханаар авруулж, байлдан дагуулагдсан.
Бид ихэд талархаж, Бурханыг магтдаг.

Сүүлчийн Христ, Төгс Хүчит Бурхан бие махбодтой болж,
хүмүүсийн дунд Өөрийн ажлыг хийж байна.
Хүнийг шүүхийн тулд үнэнийг Тэр илэрхийлж,
үг нь бүлэг хүмүүсийг ариусган, төгс болгодог.
Хаанчлалын амьдралын эринд орохыг хүсэхгүй хэн байх билээ?
Үүнийг хүсэн эрмэлзэхгүй хэн байх билээ?
Үүнийг хүсэн эрмэлзэхгүй хэн байх билээ?
Түүний шүүлтийг туулснаар бид
Бурханаар авруулж, байлдан дагуулагдсан.
Бид ихэд талархаж, Бурханыг магтдаг.
Бүх чадлаараа урагш цойлцгооё.
Бүх хүчээрээ үргэлжлүүлэн тэмцэцгээе.
Үүргээ үнэнчээр гүйцэтгэж,
Бурханы хүслийг биелүүлье.
Петрийн оюун санаагаар
няцахгүй шийдвэртэйгээр
жинхэнэ хүний амьдралаар амьдарч,
Бурханы хүслийг биелүүлье.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

16/05/2020

“Чи Бурханы хүслийг үнэхээр ойлгодог уу?” Бурханы үгийн магтан дуу (Lyrics)

“Чи Бурханы хүслийг үнэхээр ойлгодог уу?” Бурханы үгийн магтан дуу (Lyrics)

Амь өснө гэдэг амар зүйл биш,
үүнд үйл явц шаардлагатай,
энэ нь та нараас төлөөс төлөхийг,
Бурхантай нийцэн ажиллахыг шаарддаг.
Ингэснээр та нар Түүний магтаалыг хүртэнэ.
Бурханы амнаас гардаг үгийн ачаар
тэнгэр, газар, бүх зүйл
үүсэж, бүрэн болсон билээ.
Чи үүнийг ойлгож байна уу?
Бурхантай хамт байхад боломжгүй зүйл гэж үгүй.
Гэвч та нар Бурханы хүслийг ойлгоогүй байна.
Та нар Түүний ачааг хайхардаггүй,
Түүний үг та нарт нэр нөлөөтэй байдаггүй,
үгийнх нь дагуу үйлддэггүй.
Чи өөрийнхөө эзэн нь байх гэж зүтгэдэг!
Зөвхөн өөрийгөө л боддог,
Түүний ачааг хөнгөлөхөөргүй аминчхан.
Чи Бурханы хүслийг үнэхээр ойлгодог уу?

Бурханы цорын ганц хүсэл бол
та нар хурдан өсөж,
мөрөн дээрх ачааг нь авч, өөрийн болгон
Түүний сэтгэлийг хангахын тулд
ажлыг нь хийх гэдгийг та нар мэдэх ёстой.
Гэвч та нар Бурханы хүслийг ойлгоогүй байна.
Та нар Түүний ачааг хайхардаггүй,
Түүний үг та нарт нэр нөлөөтэй байдаггүй,
үгийнх нь дагуу үйлддэггүй.
Чи өөрийнхөө эзэн нь байх гэж зүтгэдэг!
Зөвхөн өөрийгөө л боддог,
Түүний ачааг хөнгөлөхөөргүй аминчхан.
Чи Бурханы хүслийг үнэхээр ойлгодог уу?

Ямар хүү эцгийнхээ ачаанаас татгалзах вэ?
Ямар эцэг хүүгийнхээ төлөө@өдөр шөнөгүй зүтгэхгүй вэ?

15/05/2020

Гоё магтан дуу “Зан чанараа өөрчлөхөд Ариун Сүнсний ажил шаардлагатай” (дууны үг)

Гоё магтан дуу “Зан чанараа өөрчлөхөд Ариун Сүнсний ажил шаардлагатай” (дууны үг)  

Чин сэтгэлээсээ эрж хайж байгаа эсэх чинь
бусдын шүүлт, санаа бодлоор биш,
Ариун Сүнсний ажлын оролцоо
байгаа эсэхээр шийдэгддэг.
Гэвч чин сэтгэлийг чинь илүү их тодорхойлох зүйл бол
Ариун Сүнсний ажил аажмаар
чамайг өөрчилж, Бурханыг мэдүүлж байна уу гэдэг юм.
Ариун Сүнсний ажлаар зан чанар чинь өөрчлөгдөнө.
Итгэлийн тухай үзэл бодол чинь цэвэр ариун болно.
Өөрчлөлт гэж Ариун Сүнс ажиллаж байгааг хэлдэг.
Хэр удаан Түүнийг дагасан чинь хамаагүй.

Хэрэв чи өөрчлөгдөөгүй бол энэ нь
Ариун Сүнс чам дээр ажилладаггүйг харуулдаг.
Хэдий чи үйлчилдэг ч ерөөл хүртэхийн тулд л үйлчилдэг.
Хааяа нэг үйлчлэх нь
зан чанарын өөрчлөлт гэсэн үг биш.
Үйлчлэл үзүүлэгчид устгагдах болно.
Учир нь хаанчлалд тэд хэрэггүй.
Итгэлтэй, төгс хүмүүст үйлчлэх
өөрчлөгдөөгүй хүн хаанчлалд хэрэггүй.
Ариун Сүнсний ажлаар зан чанар чинь өөрчлөгдөнө.
Итгэлийн тухай үзэл бодол чинь цэвэр ариун болно.
Өөрчлөлт гэж Ариун Сүнс ажиллаж байгааг хэлдэг.
Хэр удаан Түүнийг дагасан чинь хамаагүй.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

14/05/2020

“Үнэнийг хайрладаг хүмүүсийн эрэлхийлэх ёстой зүйл” Бурханы үгийн магтан дуу (Дууны үгтэй)

“Үнэнийг хайрладаг хүмүүсийн эрэлхийлэх ёстой зүйл” Бурханы үгийн магтан дуу (Дууны үгтэй)

Бурханы захиралт ба үнэнийг чи юу гэж боддог вэ?
Энэ нь зүрх сэтгэл, сүнстэй эсэхийг чинь,
үнэнийг хайрладаг хүн эсэхийг чинь харуулдаг.
Энэ нь Бурханы эрх мэдлийг
ойлгож чадах эсэхийг чинь шийддэг.
Хэрэв Бурханы захиралтыг ер мэдрээгүй,
Түүний эрх мэдлийг хүлээн зөвшөөрөөгүй бол
ямар ч үнэ цэнэгүй болж, Бурхан чамайг голох болно.
Бурханы шалгалт, захиралтыг хүлээн зөвшөөрч,
эрх мэдэлд нь захирагддаг хүн
Бурханы үгийн туршлагатай болж,
Бурханы эрх мэдлийн тухай мэдлэг,
Түүний дээд эрхийн тухай ойлголтод хүрч,
Бүтээгчийн жинхэнэ харьяат болсон байна.
Ийм хүмүүс л үнэхээр аврагдсан байх болно.

Бурханы захиралтыг таньж, хүлээн авсан хүн
Бурхан хүн төрөлхтний хувь заяаг хянадаг гэдгийг
мэдэж, захирагддаг.
Үхэл ирэхэд ч тэд айхгүй.
Тэд бүх зүйл дээр
сонголт, шаардлагагүйгээр ззахирагддаг.
Ийм хүмүүс л жинхэнэ хүн төрөлхтний хувиар
Бүтээгчийн хажууд буцан очиж чадна.
Бурханы шалгалт, захиралтыг хүлээн зөвшөөрч,
эрх мэдэлд нь захирагддаг хүн
Бурханы үгийн туршлагатай болж,
Бурханы эрх мэдлийн тухай мэдлэг,
Түүний дээд эрхийн тухай ойлголтод хүрч,
Бүтээгчийн жинхэнэ харьяат болсон байна.
Ийм хүмүүс л үнэхээр аврагдсан байх болно.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

13/05/2020

“Зүдэргээт шалгалтаар л дамжуулан чи Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна” Христийн сүмийн дуу

“Зүдэргээт шалгалтаар л дамжуулан чи Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна” Христийн сүмийн дуу

Бурханы сэтгэл ханамжийг эрэлхийлэх нь
Бурханыг гэх хайраар үгийг нь хэрэгжүүлэхийг хэлнэ.
Ямар ч үед, бусад нь хүчгүйдсэн ч,
зүрх сэтгэл дотроо Бурханыг хайрлаж,
Бурханыг хүсэмжлэн, санагалздаг бол
жинхэнэ биеийн хэмжээ нь энэ юм,
жинхэнэ биеийн хэмжээ нь энэ юм.
Зовлон бэрхшээл, цэвэршүүлэлтээр л дамжуулан
хүн Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна.
Өдийг хүртэл үзэж туулчихаад
Бурханы хайр татам байдлын хэсгийг хүн мэддэг.
Гэвч хүн маш дутмаг учраас энэ бас л хангалтгүй.
Бурханы ажлыг, зовлонгийн бүх цэвэршүүлэлтийг
хүн илүү их туулах ёстой,
ингэж хүний зан чанар өөрчлөгдөнө,
ингэж хүний зан чанар өөрчлөгдөнө.

Биеийн хэмжээ чинь хэр том байх нь
Бурханы төлөөх хайраас чинь,
шалгалтад бат зогсож чадах эсэх,
аливаа зүйл тохиоход сул дорой байх эсэх,
гологдсон ч барьц алдахгүй байж
чадах эсэхээс чинь шалтгаалдаг.
Бодит баримтууд нь
Бурханыг гэх хайр чинь юу болохыг харуулна,
Бурханыг гэх хайр чинь юу болохыг харуулна.
Зовлон бэрхшээл, цэвэршүүлэлтээр л дамжуулан
хүн Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна.
Өдийг хүртэл үзэж туулчихаад
Бурханы хайр татам байдлын хэсгийг хүн мэддэг.
Гэвч хүн маш дутмаг учраас энэ бас л хангалтгүй.
Бурханы ажлыг, зовлонгийн бүх цэвэршүүлэлтийг
хүн илүү их туулах ёстой,
ингэж хүний зан чанар өөрчлөгдөнө,
ингэж хүний зан чанар өөрчлөгдөнө.

Бурханы олон ажлаас
Бурхан хүнд үнэхээр хайртайг харж болно.
Гэвч хүний сүнслэг нүд бүрэн нээгдээгүй байна.
Бурханы хүсэл, Бурханы дийлэнх ажлыг,
мөн Бурханы хайр татам байдлын тухай олон зүйлийг
хүн харж чадахгүй.
Бурханы төлөөх хүний хайр өчүүхэн.
Энэ бүх хугацааны турш чи Бурханд итгэж ирсэн.
Бурханы хатуу шүүлт, дээд аврал чамайг
зөв замд чиглүүлж ирсэн.
Зовлон бэрхшээл, цэвэршүүлэлтээр л дамжуулан
хүн Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна.
Өдийг хүртэл үзэж туулчихаад
Бурханы хайр татам байдлын хэсгийг хүн мэддэг.
Гэвч хүн маш дутмаг учраас энэ бас л хангалтгүй.
Бурханы ажлыг, зовлонгийн бүх цэвэршүүлэлтийг
хүн илүү их үзэж туулах ёстой,
ингэж хүний зан чанар өөрчлөгдөнө,
ингэж хүний зан чанар өөрчлөгдөнө.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

12/05/2020

“Моабын үр удмыг гэх Бурханы өргөмжлөл” Христийн сүмийн дуу (Lyrics)

“Моабын үр удмыг гэх Бурханы өргөмжлөл” Христийн сүмийн дуу (Lyrics)

Та нар одоо Бурханаар шүүгдэж байна,
эцэст нь хэр ихийг ойлгож авах вэ?
Байр суурь чинь хэдий өндөр биш ч гэлээ,
Бурханы өргөлтийг эдэлсэн гэж та нар хэлнэ.
Дорд заяанд төрсөн та нарт зиндаа байгаагүй.
Чамд өгөгдсөн байр суурь бол
бүгд Бурханы өргөлтийн ач тус.
Энэ бол Түүний чамд хайрласан зүйл.
Бурханы сургалт, шүүлт, гэсгээлт, шатаалт, ариусгалтыг
өнөөдөр чи хүлээн авч чаддаг.
Энэ бол бүгд Бурханы агуу хайрын тэмдэг,
Түүний өргөлтийн бүр ч тод илрэл.

Хэн ч өмнө нь Бурханы үгээр төгс болгуулаагүй,
шатаалт, ариусгалтыг нь ч хүлээн аваагүй.
Бурхан та нарыг цэвэрлэж,
тэрслүү занг чинь харуулахаар үг хэлдэг.
Энэ бол үнэхээр Түүний өргөлт билээ.
Давидын, эсвэл Моабын хүүхдүүд байсан ч ялгаагүй,
гайхуулах юм цөөтэй бүтээгдсэн зүйлс билээ.
Бурханы бүтээлийн хувиар үүргээ биелүүл.
Та нараас өөр юу ч шаарддаггүй.
Бурханы сургалт, шүүлт, гэсгээлт, шатаалт, ариусгалтыг
өнөөдөр чи хүлээн авч чаддаг.
Энэ бол бүгд Бурханы агуу хайрын тэмдэг,
Түүний өргөлтийн бүр ч тод илрэл.
Бурханы сургалт, шүүлт, гэсгээлт, шатаалт, ариусгалтыг
өнөөдөр чи хүлээн авч чаддаг.
Энэ бол бүгд Бурханы агуу хайрын тэмдэг,
Түүний өргөлтийн бүр ч тод илрэл.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

11/05/2020

Христийн сүмийн дуу “Ариун Сүнсний ажилтай байхын тулд Бурханы өнөөгийн үгийг дуулгавартай дага”

Христийн сүмийн дуу “Ариун Сүнсний ажилтай байхын тулд Бурханы өнөөгийн үгийг дуулгавартай дага”

Эринээс эринд Бурханы ажил өөр байдаг.
Одоо чи дуулгавартай байвч,
дараачийн үед багасаж,
эсвэл огт дуулгаваргүй болбол
Бурхан чамайг орхино.
Бурхантай хөл нийлүүлбэл чи
дараагийн алхмыг ч хамт хийх ёстой.
Тэгвэл л чи Ариун Сүнсэнд
дуулгавартай нэгэн болж чадна.
Бурханд итгэгчийн хувьд чи
үргэлж дуулгавартай байх ёстой.
Дуртай үедээ л дуулгавартай байж болохгүй,
Бурхан үүнийг зөвшөөрөхгүй.
Миний шинэ ажилтай хөл нийлүүлж чадалгүй,
хуучны үгстэй зууралдсаар байвал,
амь чинь хэрхэн өсөх билээ?
Үгээрээ чамайг хангах нь Бурханы ажил юм.
Дуулгавартай байж, хүлээн авбал
Сүнс чам дээр ажиллана.
Тэр Миний ярьдаг шиг ажилладаг.
Миний хэлснээр хий,
Сүнс чам дээр тэр даруй ажиллана.

Та нарт харуулж, энэ гэрэлд авчрах гээд
Би шинэ гэрэл гаргадаг.
Энэ гэрэлд алхвал Сүнс чам дээр ажилладаг.
Ингэж хэрэгжүүлдэггүй хүмүүс
төөрөлдөж, амьгүй болдог.
Тиймээс зан чанарынхаа өөрчлөлтийг туулахдаа,
өнөөгийн гэрэлтэй
хөл нийлүүлэх нь хамгийн чухал.
Үгээрээ чамайг хангах нь Бурханы ажил юм.
Дуулгавартай байж, хүлээн авбал
Сүнс чам дээр ажиллана.
Тэр Миний ярьдаг шиг ажилладаг.
Миний хэлснээр хий,
Сүнс чам дээр тэр даруй ажиллана,
ажиллана, ажиллана, ажиллана, ажиллана.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос