10/04/2020

“Петр Бурханыг хамгийн сайн мэддэг байв” Христийн сүмийн шинэ дуу (lyrics)

“Петр Бурханыг хамгийн сайн мэддэг байв” Христийн сүмийн шинэ дуу (lyrics)
I
Петр олон жилийн турш Бурханд үнэнч байсан ч,
хэзээ ч гомдоллох сэтгэлтэй байгаагүй.
Иов хүртэл түүнтэй эн зэрэгцэхгүй,
бүх цаг үеийн ариун хүмүүс түүнд хүрээгүй.
Тэр зөвхөн Бурханыг мэдэхээр эрмэлзээд зогсохгүй,
Сатан арга залиа хэрэгжүүлж байхад Бурханыг мэдсэн.
Бурханы зүрх сэтгэлийн дагуу
олон жил үйлчилсэний эцэст,
Сатан түүнийг ашиглаж чадаагүй.
Петр Бурханыг мэддэг, 
Петр Бурханыг хамгийн сайн мэддэг байсан.
Түүний Бурханы тухай мэдлэг нь 
хэн хүнийхээс илүү байсан.
II
Петр Иовын итгэлийг өөртөө авсан ч
Иовоос илүү зарим зүйлсийг ойлгодог байсан.
Иов агуу итгэлтэй байсан ч, 
сүнсний ертөнцийн тухай мэдлэг дутмаг байсан учраас
олон алдаатай, үнэнд нийцэхгүй үгийг тэр ярьсан.
Түүний бүх мэдлэг нь нимгэн хэвээр, төгс биш байсан.
Петр Бурханыг мэддэг,
Петр Бурханыг хамгийн сайн мэддэг байсан.
Түүний Бурханы тухай мэдлэг нь
хэн хүнийхээс илүү байсан.
III
Петр сүнсний мэдрэмжийг олж авахаар үргэлж хичээсэн.
Сүнсний ертөнцийн хөдөлгөөнийг ажиглахад анхаарсан.
Тэр зөвхөн Бурханы хүслийг мэдээд зогсохгүй,
Сатаны зарим арга залийг ч ойлгосон.
Бурханы тухай түүний мэдлэг хэн хүнийхээс илүү байсан.
Петр Бурханыг мэддэг,
Петр Бурханыг хамгийн сайн мэддэг байсан.
Түүний Бурханы тухай мэдлэг нь 
хэн хүнийхээс илүү байсан.
Петр Бурханыг мэддэг,
Петр Бурханыг хамгийн сайн мэддэг байсан.
Түүний Бурханы тухай мэдлэг нь
хэн хүнийхээс илүү байсан.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 


09/04/2020

Magtan duu - Бүх бүтээл Бурханы ноёрхолд ирэх ёстой

Бурхан бүх зүйлийг бүтээсэн, тиймээс Тэр бүх бүтээлийг
Өөрийн хууль, ноёрхол дороо захирдаг.
Тэр бүхнийг захирдаг, бүх зүйл Түүний гарт байдаг.
Амьтай бүхэн, уулс, гол, хүн төрөлхтөн бүгд
Түүний захиргаан дор ирэх ёстой.

Тэнгэр, газар дахь бүх зүйлс
Түүний ноёрхолд захирагдах ёстой.
Бүгд өөр сонголтгүй ноёрхлыг нь дагах ёстой.
Энэ бол Бурханы тушаал, Түүний эрх мэдэл юм.

Бүх зүйл Бурханы захиргаанд байдаг.
Тэр бүх зүйлийг цэгцэлж, ялган, төрлөөр нь ангилж
Бурханы хүслийн дагуу байр суурийг нь хуваарилдаг.
Хэчнээн агуу байсан ч ямар ч зүйл
Бурханаас илүү байж чадахгүй.
Бүх зүйл Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд үйлчилж,
Бурханыг эсэргүүцэж, Түүнд шаардлага тавьж зүрхлэхгүй.
Бурханы бүтээл болох хүн ч мөн үүргээ биелүүлэх ёстой.
Эзэн болон удирдагч,
хэчнээн өндөр байр суурьтай хүн байлаа ч
Бурханы хуулийн доорх өчүүхэн хүн хэвээр байна.
Шалихгүй хүн, Бурханы бүтээл төдий бөгөөд
хүн хэзээ ч Бурханаас дээгүүр байж чадахгүй.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

08/04/2020

Христийн магтан дуу | “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ” | Их Эзэний хайраар бялхам


Бурханы Адамд тушаал өгч байгаа библи дээрх зураглал
Сэтгэл хөдлөм халуун дулаанаар дүрслэгдсэн байдаг
Энд зөвхөн Бурхан хүн хоёр гардаг ч 
Тэдний хоорондын харилцаа нь үнэхээр ойр дотно байдагт
Бид гайхаж биширч эхэлдэг

Бурхан буцааж нэхэхгүй бялхам хайраа хүнд өгсөн
Бурханы өгөөмөр тэр хайр хүнийг хүрээлж байдаг
Гэмгүй ариун хүн амар жаргалтайгаар
Бурханы хараан дор амьдарч, Бурхан түүнд санаа тавин 
Хүн Түүний жигүүр дор ивээгддэг
Хүний хэлж, хийж буй бүх зүйл нь
Бурхантай салашгүй нягт холбоотой байдаг

Хүн төрөлхтнийг бүтээсэн цагаасаа 
Бурхан тэднийг хариуцсан
Түүний тэр хариуцлага юу байв? 
Хүний төлөө санаа тавин, Хүнийг хамгаалах байсан
Хүн Түүнд дуулгавартай байж, Хүн Түүнд итгэлтэй байна гэж Тэр найддаг
Энэ бол Бурхан хүнээс хамгийн эхэнд 
Хүсдэг зүйл юм

Эхний хүслийнхээ дагуу Бурхан хүнд ийн айлджээ:
“Цэцэрлэгийн бүх модны жимсийг чи идэж болно.
Гэвч сайн мууг мэдүүлэгч, модны жимсийг огт идэж болохгүй.
Учир нь идсэн тэр өдөртөө чи гарцаагүй үхнэ!”
Энэ энгийн үгс Бурханы хүслийг илэрхийлж, 
Тэр аль хэдийн хүний төлөө анхаарал хандуулах болсон гэдгийг харуулдаг.

Энэ энгийн үгс бидэнд Бурханы сэтгэлийг харуулдаг
Түүний зүрхний гүнд хайр халамж, санаа тавьсан зүйл байна уу?
Бурханы хайр харагдаж бас мэдрэгддэг
Хэрэв чи ухаант хүн бол, хэрэв чи зүрхтэй бол
Энэ дулаан хайр халамжийг мэдэрнэ
Чи аз жаргалаар ерөөгдсөнөө 
Мэдрэх болно 

Эдгээр зүйлсийг мэдэрхээрээ Чи Бурханд яаж хандах вэ
Чи Түүнтэй холбогдохыг хүсэж байна уу?
Хүндэтгэн хайрлахгүй гэж үү
Зүрх сэтгэлээрээ чи Түүнд ойртох уу?
Энэ бүхнээс Бурханы хайр хүнд ямар чухал болох нь харагдаж байна
Гэвч үүнээс хавьгүй чухал зүйл бол
Хүн Бурханы хайрыг мэдэрч, ойлгож чадаж байгаа нь юм.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос


07/04/2020

Magtan duu - Хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн чин сэтгэлийн мэдрэмж (Эрэгтэй гоцлол дуу)


Magtan duu - Хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн чин сэтгэлийн мэдрэмж (Эрэгтэй гоцлол дуу)
Иона Номын 4:10-11-д дараах зүйл тэмдэглэгдсэн:
“Тэгээд Ехова, ‘Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй,
нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн эрэндийн бутыг өрөвдсөн.
Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй
зуун хорин мянгаас илүү хүнтэй,
бас олон малтай их хот Ниневег
өрөвдөхгүй байж чадах уу?’ гэж хэлэв.”
Эдгээр нь Ехова Бурханы анхны үг,
мөн Ехова, Иона хоёрын хоорондох яриа юм.
Энэхүү яриа товчхон байсан ч гэсэн,
Бүтээгчийн хүнийг хаях хүсэлгүй байдал,
хүн төрөлхтнийг гэх анхаарал халамжаар бялхаж байсан.
Эдгээр үг нь бүтээлийнхээ төлөө
зүрх сэтгэл дотроо Бурханы баримталдаг
жинхэнэ хандлага болоод мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд
хүн төрөлхтний ховорхон сонсож байсан эдгээр тодорхой үгээр Бурхан,
хүн төрөлхтнийг гэх Өөрийн жинхэнэ санаа зорилгыг өгүүлсэн байдаг.

Бүтээгч цаг ямагт хүмүүсийн дунд байдаг.
Тэр хүнтэй мөн бүх бүтээлтэй дандаа ярилцаж байдаг.
Тэр өдөр бүр шинэ үйл хэргийг хэрэгжүүлдэг.
Түүний мөн чанар болон зан чанар,
хүнтэй ярих Түүний ярианд илэрхийлэгддэг.
Түүний бодол, санаа бүрэн дүүрэн илчлэгддэг.
Тийм ээ, эд бүгд Түүний үйл хэрэгт бүрэн харагддаг.
Тэр цаг үргэлж хүмүүстэй хамт байж, ажиглаж,
Өөрийн чимээгүй үгсээр хүн төрөлхтөнтэй, 
бүх бүтээлтэй аяархан ярилцдаг.
Бурхан тэнгэрт, Өөрийн бүтээлийн дунд байдаг.
Тэр харж байгаа, Тэр хүлээж байгаа.
Тэр чиний хажууд байгаа.

Түүний гар дулаахан, бас хүчтэй,
Түүний хөлийн мөр хөнгөн, Түүний хоолой нь намуухан, уянгалаг,
Хэлбэр нь шилжин өөрчлөгдөж, бүх хүн төрөлхтнийг тэвэрч байдаг.
Үзэсгэлэнтэй агаад эелдэг, энэ бол Түүний төрх байдал.
Тэр хэзээ ч яваагүй, Тэр хэзээ ч алга болоогүй.
Өдөр шөнөгүй хүнтэй хамт байсан. Тэр хүн төрөлхтөнтэй байнга хамт байсан.
Бүх хүний төлөө зориулсан Түүний сэтгэл,
Түүний анхаарал халамж, онцгой дотно байдал,
хүний төлөөх Түүний санаа зовнил болон хайр
Ниневе хотыг аврах үед нь бүгд бага багаар илэрсэн билээ.
Ялангуяа Ехова Бурхан, Ионагийн хоорондох яриа нь
Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг гэсэн
Бүтээгчийн өрөвдөх сэтгэлийг улам илэрхий болгосон.
Тэдний ярианаас чи хүмүүсийн төлөөх
Бурханы чин сэтгэлийн мэдрэмжийг ойлгоно.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Санал болгож буй видео Христийн магтан дуу “Хүний алхах ёстой замыг Бурхан урьдчилан тогтоосон”




06/04/2020

Христийн сүмийн дуу “Бурханы үгээр амьдралаа дүүргэ” гоцлол дуу

Христийн сүмийн дуу “Бурханы үгээр амьдралаа дүүргэ” гоцлол дуу
Цаашид Бурханы үгийн тухай ярих нь чиний үг ярих зарчим юм.
Ердийн үед та нар хамт байхдаа Бурханы үгийн тухай нөхөрлөж, 
Бурханы үгийг нөхөрлөлийн гол агуулга болгон авч үзэж, 
өөрсдөө Бурханы үгийн талаар юу мэддэг, 
Түүний үгийг хэрхэн хэрэгжүүлдэг,
Ариун Сүнс хэрхэн ажилладаг талаар ярилцах ёстой. 
Чи зөвхөн Бурханы үгийг нөхөрлөх үед
Ариун Сүнс чамайг гэрэлтүүлнэ. 
Бурханы үгийн ертөнцийг бий болгохын тулд
хүний хамтын ажиллагаа шаардлагатай. 
Хэрвээ чи үүнд орохгүй бол
Бурхан ажиллах ямар ч аргагүй байх болно. 
Хэрвээ чи амаа хамхиж, Түүний үгийн тухай ярьдаггүй бол
Бурхан чамайг гэрэлтүүлэх ямар ч аргагүй юм. 
Чи завгүй байгаа л биш бол Бурханы үгийн тухай ярь, дэмий бүү чалч! 
Өөрийн амьдралаа Бурханы үгээр дүүргэ.
Нөхөрлөл чинь өнгөц байсан ч гэсэн зүгээр. 
Өнгөц гэж үгүй бол гүн гэж үгүй.
Туулах ёстой үйл явц гэж байдаг. 
Дадлагаараа дамжуулан
чи чам дээрх Ариун Сүнсний гэрэлтүүлэлтийг болон
Бурханы үгийг хэрхэн үр ашигтайгаар идэж уухаа ухаардаг. 
Хэсэг хугацаа эрж хайсны дараа
 чи Бурханы үгийн бодит байдал руу орно. 
Хэсэг хугацаа эрж хайсны дараа
чи Бурханы үгийн бодит байдал руу орно. 
Хамтран ажиллах шийдвэртэй байх л юм бол
чи Ариун Сүнсний ажлыг олж авах болно.
Хамтран ажиллах шийдвэртэй байх л юм бол
чи Ариун Сүнсний ажлыг олж авах болно.
Хамтран ажиллах шийдвэртэй байх л юм бол
чи Ариун Сүнсний ажлыг олж авах болно.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


05/04/2020

Сайн мэдээний магтан дуу “Бурхан бидний дунд чимээгүй ирсэн” (Эрэгтэй гоцлол дуу)

Сайн мэдээний магтан дуу “Бурхан бидний дунд чимээгүй ирсэн” (Эрэгтэй гоцлол дуу)
Бурхан газар дэлхийг бүхлээр нь захирдаг,
хүний бүх үйлдэл хэргийг харж байдаг.
Тэр бүхнийг Өөрийн хүслээр,
Тэр бүхнийг Өөрийн төлөвлөгөөний дагуу
алхам алхмаар удирддаг.
Энэ бүхэн чимээгүй,
тэнгэр газрыг донсолгом биш ч,
Түүний алхам хүн төрөлхтөнд илүү ойр ирж байна,
Түүний шүүлтийн суудал
цахилгаан мэт ертөнцөд залрахад
тэр даруй Түүний сэнтий
бидний дунд заларна.
Тэр хэчнээн сүр жавхлантай үзэгдэл байх бол,
хэчнээн сүрлэг, бадрангуй дүр зураг байх бол.
Тагтаа мэт, архирах арслан мэт Сүнс бидэнд ирнэ.
Тэр мэргэн ухаантай, зөвт ба сүр жавхлантай,
Тэр мэргэн ухаантай, зөвт ба сүр жавхлантай,
Тэр эрх мэдэл дүүрэн, хайр нигүүлсэлээр бялхан,
бидэн рүү чимээгүй ирсэн.
Тэр мэргэн ухаантай, зөвт ба сүр жавхлантай,
Тэр мэргэн ухаантай, зөвт ба сүр жавхлантай,
Тэр эрх мэдэл дүүрэн, хайр нигүүлсэлээр бялхан,
бидэн рүү чимээгүй ирсэн.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


04/04/2020

Magtan duu - Бурханы даруу байдал үнэхээр хайр татам билээ (Эрэгтэй гоцлол дуу)


Magtan duu - Бурханы даруу байдал үнэхээр хайр татам билээ (Эрэгтэй гоцлол дуу)

Бурхан Өөрийн ажлыг энэ бохир заваан, завхарсан хүмүүст хийж,
энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд
Өөрийгөө тодорхой түвшинд дорд болгосон.
Бурхан зөвхөн хүмүүсийн дунд амьдарч, идэж,
хүмүүсийг хариулж,
хүмүүсийг хэрэгтэй зүйлээр нь хангахын тулд
бие махбодтой болоогүй.
Үүнээс илүү чухал нь,
Тэр тэвчихийн аргагүй энэ завхарсан хүмүүст
аврал болон байлдан дагуулалтын асар их ажлаа хийдэг.
Тэрээр хамгийн завхарсан энэ хүмүүсийг аврахын тулд
агуу улаан лууны зүрхэн дээр ирсэн,
ингэснээр бүх хүн өөрчлөгдөн, шинэчлэгдэж болох юм.

Бурханы тэвчдэг хэмжээлшгүй их бэрхшээл зовлон нь
зөвхөн бие махбодтой болсон Бурханы тэвчдэг зовлон бэрхшээл биш,
харин үндсэндээ Бурханы Сүнс туйлын их доромжлолыг амсдаг—
Өөрийгөө маш их дорд болгож, нуусандаа Тэр эгэл хүн болсон.
Бурхан бие махбодтой болж,
махан биеийн хэлбэрийг сонгож авсан болохоор
хүмүүс Түүнд хэвийн хүний амьдрал байгааг,
хэвийн хүний хэрэгцээ байгааг хардаг.
Энэ нь Бурхан Өөрийгөө тодорхой түвшинд даруу болгосныг
батлахад хангалттай юм.
Бурханы Сүнс махбодод биеллээ олсон.
Түүний Сүнс маш өндөр, агуу боловч
Тэр Өөрийн Сүнсний ажлыг хийхийн тулд
жирийн хүний буюу өчүүхэн хүний хэлбэрийг сонгож авсан.

Та бүхний хэв чанар, мэдлэг ухаан,
эрүүл ухаан, хүн чанар болон амьдралын өнцгөөс хэлбэл,
та нар үнэхээр Бурханы иймэрхүү ажлыг хүлээн авах үнэ цэнгүй,
өөрсдийнхөө төлөө Бурханд ийм их зовлон бэрхшээл амсуулах
үнэ цэнгүй билээ.
Бурхан бол маш агуу.
Тэр маш эрхэм дээд бөгөөд хүмүүс маш эгэл дорд атал
Тэр тэдэн дээр ажилласаар байдаг.
Тэр хүмүүсийг хангаж, хүмүүстэй ярихын төлөө
бие махбодтой болоод зогсохгүй
бүр хүмүүстэй хамт амьдардаг.
Бурхан маш даруу, маш хайр татам.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос