Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Тиймээс одоо харагтун, Израилийн хөвгүүдийн хашхираан Надад хүрлээ: мөн Египетчүүд тэднийг хэрхэн дарлаж байгааг ч Би харсан. Тиймээс одоо ирэгтүн, Би чамайг Фараон руу илгээнэ, чи Миний ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс гаргана” (Гэтлэл 3:9-10).
“Есүс Симон Петрт, ‘Иоханы хүү, Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу?’ гэж хэлэв. … Есүс түүнд, ‘хургануудыг минь тэжээ’ гэв. Есүс хоёр дахь удаагаа Иоханы хүү Симонд, ‘Надад хайртай юу?’ гэхэд … Есүс түүнд хандан, ‘Миний хонийг хоньчил’ гэжээ” (Иохан 21:15-16).
“Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгөх болно: чи газар дээр юуг хүлнэ, тэр нь тэнгэрт хүлэгдэх болно: чи газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно” (Матай 16:19).
“Бид хүнээс илүү Бурханд дуулгавартай байх ёстой” (Үйлс 5:29).
Холбогдолтой Бурханы үг:
Бурханаар ашиглагдаж байгаа хүний гүйцэтгэдэг ажил нь Христийн эсвэл Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллахын төлөө байдаг. Энэ хүнийг Бурхан хүмүүсийн дундаас өргөж, тэрээр Бурханы сонгосон бүх хүмүүсийг удирдан залахын төлөө байдаг ба мөн хүний хамтын ажиллагааны ажлыг хийхийн тулд тэр Бурханаар өргөгддөг билээ. Хүний хамтын ажиллагааны ажлыг хийх чадвартай ийм хүн байснаар хүнд тавих Бурханы шаардлага болон хүмүүсийн дунд Ариун Сүнсний хийх ёстой ажлын дийлэнх нь түүгээр дамжуулан биелнэ. Үүнийг өөр байдлаар хэлбэл: Энэ хүнийг ашиглах Бурханы зорилго нь, ингэснээр Бурханыг дагадаг бүх хүмүүс Бурханы хүслийн талаар илүү сайн ойлгож, Бурханы илүү олон шаардлагуудад хүрч чадах юм. Хүмүүс Бурханы үгийг эсвэл Бурханы хүслийг шууд ойлгох чадваргүй учраас Бурхан тийм ажлыг гүйцэтгэхэд ашиглагдах хэн нэгнийг бий болгодог. Бурханаар ашиглагдаж буй энэ хүнийг бас, хүмүүсийг залж чиглүүлэх Бурханы зууч, Бурхан болон хүмүүсийг хооронд нь хэл нэвтрэлцүүлдэг “орчуулагч” хэмээн тодорхойлж болно. Тиймээс ийм хүн бол Бурханы гэрт ажилладаг хүмүүстэй эсвэл Түүний элч нартай адилгүй юм. Тэдний адилаар, түүнийг Бурханд үйлчилдэг нэгэн гэж хэлж болох боловч мөн чанартаа түүний ажил болон Бурханаар ашиглагдаж буй цаад шалтгаан нь бусад ажилчид, элчүүдээс асар их ялгаатай байдаг. Түүний ажлын мөн чанар болон түүнийг ашиглах цаад шалтгааны тухайд гэвэл Бурханаар ашиглагддаг хүн Түүгээр өргөгддөг, тэр Бурханы ажлын төлөө Бурханаар бэлтгэгддэг бөгөөд Бурханы Өөрийн ажилд хамтран ажилладаг. Ямар ч хүн, хэзээ ч түүний ажлыг орлож чадахгүй ба энэ нь бурханлаг ажилд салшгүй чухал байдаг хүний хамтын ажиллагаа юм. Харин тэгэхэд бусад ажилчид эсвэл элчүүдийн гүйцэтгэдэг ажил нь зүгээр л тодорхой цаг хугацаанд чуулгануудад зориулсан зохицуулалтын олон талын гүйцэтгэл, мэдээлэл дамжуулалт байдаг эсвэл чуулганы амьдралыг хэвээр хадгалахын тулд амиар хангах энгийн ажил байдаг билээ. Эдгээр ажилчид болон элчүүд нь Бурханаар томилогдоогүй, тэр ч байтугай тэднийг Ариун Сүнсэнд ашиглагддаг хүмүүс гэж нэрлэж болохгүй. Тэд чуулгануудын дундаас сонгогддог бөгөөд хэсэг хугацаанд тэднийг сургаж, боловсруулсны дараа тохирох хүмүүсийг нь үлдээж, тохирохгүй хүмүүсийг ирсэн газар луу нь буцаан илгээдэг. Эдгээр хүмүүс чуулгануудын дундаас сонгогдсон учраас зарим нь удирдагч болсныхоо дараа өөрсдийн жинхэнэ царайгаа харуулдаг бөгөөд зарим нь бүр ч олон муу зүйл хийж, таягдуулж төгсдөг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүнийг ашиглах талаар”-аас
Хүн оюун санаандаа байгаа ажлыг маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пастор, удирдагчид авьяас билиг, байр суурин дээрээ тулгуурлан ажлаа хийдэг. Удаан хугацаанд тэднийг дагасан хүмүүст тэдний авьяас билиг, тэд юу болох нь зарим талаар нөлөөлдөг. Тэд хүмүүсийн авьяас билиг, ур чадвар, мэдлэгт анхаарч, мөн ер бусын зарим зүйл, бодит бус гүн гүнзгий олон сургаалд (эдгээр гүн гүнзгий сургаал нь мэдээж хүний хүрч чадахгүй зүйл юм) анхаарал хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанарын өөрчлөлтийг анхаардаггүй, харин хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, мэдлэг болон шашны баялаг сургаалыг нь сайжруулахад анхаардаг. Хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөнийг, хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг тэд анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэх гэж оролдох нь байтугай мөн чанарынх нь талаар ч хайхардаггүй. Хүмүүсийн дутагдал, завхралыг засаж залруулах нь байтугай, үзлийг нь ч сөрж, илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүн төрөлх авьяас билгээрээ үйлчилдэг ба илэрхийлдэг зүйл нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй мэдлэг болон шашны тодорхойгүй үнэн байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь хүмүүсийг боловсруулж, юу ч үгүй хүнийг хөгжүүлээд, хожим нь ажиллаж, удирдахаар явах шашны сургуулийн авьяаслаг төгсөгч болгох явдал юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас