26/01/2020

3. Библийг Бурхан биш, хүн эмхэтгэсэн; Библи Бурханыг төлөөлж чадахгүй

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Бичвэрүүдийг хай. Чи тэдгээрт чиний мөнхийн амь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн чамайг амьтай болгож чадах Над дээр чи ирдэггүй” (Иохан 5:39-40).

“Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6).

Холбогдолтой Бурханы үг:

Библи бол Израиль дахь Бурханы ажлын түүхэн бичлэг бөгөөд эртний эш үзүүлэгчдийн олон зөгнөлүүдийг, түүнчлэн тэр үеийн Еховагийн ажил дахь Түүний зарим айлдваруудыг тэмдэглэсэн. Тиймээс хүмүүс бүгд энэ номыг ариун (учир нь Бурхан бол ариун болоод агуу) гэж үздэг. Мэдээж энэ нь, Еховаг гэсэн тэдний хүндлэл, Бурханыг гэсэн тэдний бишрэлийн үр дүн юм. Бурханы бүтээлүүд нь өөрсдийн Бүтээгчийг маш их биширдэг учраас л хүмүүс энэ номонд тэгж ханддаг ба энэ номыг тэнгэрлэг ном гэж нэрлэдэг хүмүүс хүртэл байдаг. Үнэндээ энэ нь ердөө л хүний бичвэр юм. Үүнийг Ехова биечлэн нэрлээгүй, мөн Ехова үүний бүтээлийг биечлэн залж чиглүүлээгүй. Өөрөөр хэлбэл, энэ номын зохиолч нь Бурхан биш, харин хүн. Ариун Библи гэдэг нь хүний өгсөн хүндэлсэн нэр юм. Энэ нэрийг Ехова, Есүс хоёр бие биетэйгээ хэлэлцсэний дараа шийдээгүй; энэ нь хүний санаанаас өөр юу ч биш. Учир нь энэ номыг Ехова, тэр ч бүү хэл Есүс бичээгүй. Харин ч энэ нь эртний олон эш үзүүлэгч, элч нар болон зөнчдийн тайлан бөгөөд үүнийг дараагийн үеийнхэн эртний бичээсийн ном болгон цэгцэлсэн, энэ нь хүмүүст нэн ариун, ирээдүй үеийнхнээр нээгдэхээр хүлээгдэж буй ойлгошгүй, гүн гүнзгий нууцуудыг агуулсан ном мэт санагддаг. Иймээс хүмүүс энэ ном нь тэнгэрлэг ном гэж бүр ч илүү их итгэх болсон. Дөрвөн Сайн мэдээ болон Илчлэлийн Ном нэмэгдсэнээр үүнд хандах хүмүүсийн хандлага өөр ямар ч номоос нэн өөр байдаг бөгөөд тиймээс хэн ч энэхүү “тэнгэрлэг номыг” задлан шинжилж зүрхэлдэггүй, учир нь энэ дэндүү “ариун” юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-өөс

25/01/2020

Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” (Эшлэл 13)


Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” (Эшлэл 13)

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

24/01/2020

Magtan duu 2020 | Сэтгэл нь шархалсан Бурхан хүнийг хайрладаг | Lyrics Video


Magtan duu 2020 | Сэтгэл нь шархалсан Бурхан хүнийг хайрладаг | Lyrics Video

Махбод дахь Бурхан шүүгдэж, яллагдаж,
элэг доог болдог.
Диаволуудаар Тэр хөөгддөг.
Шашны ертөнцөд гологддог.
Хэн ч Түүний сэтгэлийн шархыг нөхөж чадахгүй.
Хүн төрөлхтний улайрсан эсэргүүцэл,
доромжлол, мөшгөлт, худал гүтгэлэг нь
Бурханы махбодод асар их аюул учруулдаг.
Хэн Түүнийг ойлгож, тайтгаруулж чадах вэ?
Бурхан ялзарсан хүнийг тэвчээрээр авардаг.
Шархалсан сэтгэлээр Тэр хүнийг хайрладаг.
Энэ бол хамгийн зүдэргээтэй,
хамгийн зүдэргээтэй ажил билээ.
Махбод дахь Бурханы ажил эхлэхэд
илчилсэн бүх зүйл нь хайр байсан.
Тэр Өөрийн гэсэн бүхнээ хүнд өгдөг.
Түүний ажлын мөн чанар нь хайр билээ.
Махбод дахь Бурханы ажил эхлэхэд
илчилсэн бүх зүйл нь хайр байсан.
Тэр Өөрийн гэсэн бүхнээ хүнд өгдөг.
Түүний ажлын мөн чанар нь хайр билээ.

Гучин гурван жил хагасын турш
Есүс дэлхий дээр амьдрахдаа цовдлогдож, дахин амилан,
дөчин өдөр хүмүүст харагдсаныхаа дараа л
зовлон шаналлаас ангижирсан.
Хүмүүстэй амьдрах хүнд он жилүүд дууссан ч
Бурханы зүрх сэтгэл шаналсан хэвээр,
хүний төгсгөлд зовнисоор байв.
Хэн ч энэ шаналлыг мэдэхгүй, тэвчиж чадахгүй.
Махбод дахь Бурханы ажил эхлэхэд
илчилсэн бүх зүйл нь хайр байсан.
Тэр Өөрийн гэсэн бүхнээ хүнд өгдөг.
Түүний ажлын мөн чанар нь хайр билээ.
Махбод дахь Бурханы ажил эхлэхэд
илчилсэн бүх зүйл нь хайр байсан.
Тэр Өөрийн гэсэн бүхнээ хүнд өгдөг.
Түүний ажлын мөн чанар нь хайр билээ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос



23/01/2020

Христийн магтан дуу 2020 “Бурхан шийдвэртэй хүмүүст дуртай” (үгтэй)


Христийн магтан дуу 2020 “Бурхан шийдвэртэй хүмүүст дуртай” (үгтэй)
Нөхцөл байдал, асуудал минь хүндэрч,
хэчнээн сул дорой, идэвхгүй болсон ч
бидэнд нэг шийдвэр байх ёстой,
хуучин зан чанараа өөрчлөхөд итгэл алдаж болохгүй.
Бурханы хэлсэн үгсэд
итгэл алдаж болохгүй.
Бурхан хүнд амлалт өгсөн.
Амлалтыг нь авахын тулд хүн шийдвэртэй байх ёстой.
Бурхан хулчгар хүмүүст дургүй, үнэхээр дургүй.
Бурхан хүнд амлалт өгсөн.
Амлалтыг нь авахын тулд хүн шийдвэртэй байх ёстой.
Бурхан хулчгар хүмүүст дургүй.
Тэр шийдэмгий хүмүүст дуртай.
Чи асар их завхралыг харуулж,
олон салаа замаар явж,
Бурханыг эсэргүүцэж, гэм буруу үйлдсэн ч,
зүрх сэтгэлдээ доромжлол, буруутгал тээж байсан ч
Бурхан үүнийг хардаггүй.
Өөрчлөгдөх эсэхийг чинь л Тэр хардаг.
Бурхан хүнд амлалт өгсөн.
Амлалтыг нь авахын тулд хүн шийдвэртэй байх ёстой.
Бурхан хулчгар хүмүүст дургүй, үнэхээр дургүй.
Бурхан хүнд амлалт өгсөн.
Амлалтыг нь авахын тулд хүн шийдвэртэй байх ёстой.
Бурхан хулчгар хүмүүст дургүй.
Тэр шийдэмгий хүмүүст дуртай.
Эх нь хүүхдээ мэддэг шиг Бурхан хүмүүсийг ойлгодог.
Тэдний бэрхшээл, сул талыг Тэр мэддэг.
Мөн хүн бүрийн хэрэгцээг Тэр мэддэг.
Зан чанар өөрчлөгдөхөд тулгарч болох бүх асуудал,
бүтэлгүйтлийг Бурхан ойлгодог.
Хүний сэтгэл доторхыг Тэр хардаг.
Бурхан хүнд амлалт өгсөн.
Амлалтыг нь авахын тулд хүн шийдвэртэй байх ёстой.
Бурхан хулчгар хүмүүст дургүй, үнэхээр дургүй.
Бурхан хүнд амлалт өгсөн.
Амлалтыг нь авахын тулд хүн шийдвэртэй байх ёстой.
Бурхан хулчгар хүмүүст дургүй.
Тэр шийдэмгий хүмүүст дуртай.
Чи хэдий сул дорой байсан ч, 
Бурханы нэрийг хэзээ ч бүү хая,
Бурханыг, энэ замыг бүү орхи,
тэгвэл чамд өөрчлөгдөх боломж байна.
Бидний зан чанар өөрчлөгдвөл амьд үлдэж болох юм.
Амьд үлдэх найдвар байвал аврагдах найдвар байна.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос




22/01/2020

“Бурханд итгэх итгэлээ бүхнээс дээгүүр тавих ёстой” Христийн сүмийн шинэ дуу (lyrics)





“Бурханд итгэх итгэлээ бүхнээс дээгүүр тавих ёстой” Христийн сүмийн шинэ дуу (lyrics)
Хэрэв чи итгэхийг хүсвэл,
Бурханыг, Түүний сэтгэл ханамжийг олж авахыг хүсвэл,
хэрвээ чи зовлон амсахгүй, хүч чармайлт гаргахгүй бол
эдгээр зүйлд хүрч чадахгүй.
Чи их олон номлол сонссон.
Гэхдээ сонссон гэдэг нь
тэр үг чинийх болсон гэсэн үг биш.
Чи тэдгээрийг өөртөө шингээж,
өөрийн гэсэн зүйл болгох ёстой.
Бурханд итгэх итгэл нь амьдралын агуу зүйл,
идэж, уух, өмсөх зүйлээс чинь,
энэ дэлхийн юм бүхнээс чухал гэдгийг мэдэх л юм бол
чи ашиг тусыг нь хүртэнэ.

Эдгээр үгийг амьдралдаа хэрэгжүүл,
оршин тогтнолдоо оруул,
тэдгээрээр амьдралаа удирдуулж,
амьдралдаа жинхэнэ үнэ цэнэ, утга учрыг авчир,
тэгвэл эдгээрийг сонссоны чинь үнэ цэнэтэй.
Хэрэв Бурханы үг амьдралд чинь
өсөлт, үнэ цэнэ авчирдаггүй бол
тэдгээрийг сонсох шаардлагагүй, тийм ээ.
Бурханд итгэх итгэл нь амьдралын агуу зүйл,
идэж, уух, өмсөх зүйлээс чинь,
энэ дэлхийн юм бүхнээс чухал гэдгийг мэдэх л юм бол
чи ашиг тусыг нь хүртэнэ.

Хэрэв чи завтай үедээ л итгээд
хамаг анхаарлаа итгэлд зориулж чадахгүй бол,
хэрэв чи будилж самууран аргалаад л байвал
юу ч олж авахгүй, өө, юу ч авахгүй.
Бурханд итгэх итгэл нь амьдралын агуу зүйл,
идэж, уух, өмсөх зүйлээс чинь,
энэ дэлхийн юм бүхнээс чухал гэдгийг мэдэх л юм бол
чи ашиг тусыг нь хүртэнэ.
Бурханд итгэх итгэл нь амьдралын агуу зүйл,
идэж, уух, өмсөх зүйлээс чинь,
энэ дэлхийн юм бүхнээс чухал гэдгийг мэдэх л юм бол
чи ашиг тусыг нь хүртэнэ.
Өмсөх зүйлээс чинь,
эсвэл энэ дэлхий дээрх бүх зүйлээс илүү,
өмсөх зүйлээс чинь,
эсвэл энэ дэлхий дээрх бүх зүйлээс илүү чухал,
энэ дэлхий дээрх бүх зүйлээс илүү чухал.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

21/01/2020

Сэтгэл сэргээх хѳгжилтэй магтан дуу “Бид Бурханд зориулан хайрын дуу дуулахаа больж чадахгүй”(үгтэй)


Сэтгэл сэргээх хѳгжилтэй магтан дуу “Бид Бурханд зориулан хайрын дуу дуулахаа больж чадахгүй” (үгтэй)
Бид Бурханд зориулан хайрын дуу дуулахаа больж чадахгүй.
Дуулах тусам улам сайхан санагддаг.
Бурханы төлөө дуулах тусам, Бид Түүнийг улам хайрладаг!
Бурхан бие махбодтой болсныг бид дуулдаг.
Бид Түүний сэнтийн өмнө өргөгдөж,
тэнгэр өөд харан, хүлээхээ больжээ.
Төгс Хүчит Бурхан бидэнтэй нүүр тулдаг.
Биднийг үнэнээр хариулж, бидний дэргэд жинхэнэ, бодитоор байдаг.
Түүний үгийг бид өдөр бүр эдэлдэг.
Үнэнийг ойлгох нь үнэхээр сайхан.
Зүрх минь Бурханыг гэх хайр дүүрэн,
Түүний хайр татам дүрийг бид хардаг.
Бид магтан дуулж бүжиглэдэг.
Түүний хайр татам байдлыг үгээр илэрхийлэшгүй
Бид Бурханд зориулан хайрын дуу дуулахаа больж чадахгүй.
Дуулах тусам улам сайхан санагддаг.
Бурханы төлөө дуулах тусам, Бид Түүнийг улам хайрладаг!
Бид Бурханы зөвт шүүлтийг дуулдаг.
Түүний үг биднийг цэвэрлэж, авран,
хүний Сатанлаг уг чанарыг, хүний завхралын үнэнийг илчилдэг.
Бидний сатанлаг зан чанарыг Түүний үг ариусгаж,
биднийг шинэ хүн болгодог.
Сатаны хүчээс бид ангижирсан. Бурханы хайр жинхэнэ гэдгийг бид хардаг.
Түүний зөвт байдал хайр татам, ариун байдал нь үнэхээр сайхан.
Бид Бурханыг хангалттай хайрладаггүй.
Тиймээс бид Бурханыг магтдаг, бид мэдрэмжээ хорьж дийлдэггүй.
Бурханы, бидний хооронд юу ч орж чадахгүй.
Бид Бурханд зориулан хайрын дуу дуулахаа больж чадахгүй.
Дуулах тусам улам сайхан санагддаг.
Бурханы төлөө дуулах тусам, Бид Түүнийг улам хайрладаг!
Бурханы үг хаанчлалын амьдралыг захирдаг.
Бид гэрэлд амьдардаг.
Үнэнийг олж бид чөлөөлөгдсөн.
Сэтгэлээсээ, үнэнчээр бид Бурханд мөргөдөг.
Бид Түүний дотнын хүн болж, үнэнчээр Түүнд үйлчилдэг.
Бурханы төлөө бид ачаа үүрч, үүргээ үнэнчээр биелүүлэн,
Бурханыг хайрлах замдаа үргэлж ахисаар байна.
Одоо бид Бурханыг хайрлаж, захирагдан,
Түүний төлөө амьдарна, энэ бол агуу баяр хөөр.
Төгс Хүчит Бурхан, Таныг магтъя!
Таныг үүрд шүтэн мөргөнө!
Бид Бурханд зориулан хайрын дуу дуулахаа больж чадахгүй.
Дуулах тусам улам сайхан санагддаг.
Бурханы төлөө дуулах тусам, Бид Түүнийг улам хайрладаг!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

20/01/2020

Яруу сайхан магтан дуу 2020 “Зовлон чинь хэчнээн их байсан ч Бурханыг хайрлахаар эрж хай” (lyrics)



Яруу сайхан магтан дуу 2020 “Зовлон чинь хэчнээн их байсан ч Бурханыг хайрлахаар эрж хай” (lyrics)

Өнөөдөр Бурханы ажил хэр үнэ цэнтэйг чи ойлгох ёстой.
Ихэнх хүмүүст энэ мэдлэг байдаггүй,
тэд зовлонг үнэ цэнгүй гэж боддог.
Тэд итгэлийнхээ төлөө дарлагдаж,
ертөнцөд гологдож, гэр орон нь ч асуудалд ордог,
тэдний ирээдүй баргар, дэндүү баргар байна.
Зарим хүний хувьд үхмээр санагдтал
их зовлонд нэрвэгддэг.
Энэ яаж Бурханыг хайрладаг зүрх байх вэ?
Ийм хүмүүс ямар ч үнэ цэнгүй!
Тэд тэсэж чадахгүй, тэдэнд хатуужил байхгүй.
Тэд сул дорой, олхиогүй, бас хүч чадалгүй.
Бурхан чамайг цэвэршүүлж, цэвэрлэдэг
гэдгийг чи тод харах ёстой.
Иймд эцсийн өдрүүдэд чи үргэлж
гэрчлэл хийх ёстой.
Хэдий их зовж байсан ч,
амьсгалж л байгаа бол
Бурханд үнэнч байж, Түүний гарт захирагдаарай.
Энэ бол Бурханыг гэх жинхэнэ хайр, хүчит гэрчлэл юм.