Холбогдолтой Бурханы үг:
Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгсийн бичлэг биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулсан, үүний нэг хэсэг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн бичлэг, нөгөө хэсэг нь эрин үеүдийн туршид Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн бичсэн дадлага туршлага, мэдлэг юм. Хүний дадлага туршлага нь хүний санаа бодол, мэдлэгээр бохирддог, үүнээс зайлсхийх аргагүй. Библийн олон номд хүний үзэл, хүний өрөөсгөл хандлага, ташаа ойлголт байдаг. Мэдээж үгний ихэнх нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийн үр дүн бөгөөд тэдгээр нь зөв ойлголт юм, гэхдээ тэдгээрийг үнэний бүрэн зөв илэрхийлэл гэж хэлж болохгүй. Зарим зүйлсийн талаарх тэдний үзэл бодол нь хувийн дадлага туршлагын мэдлэг эсвэл Ариун Сүнсний гэгээрлээс өөр юу ч биш. Эш үзүүлэгчдийн зөгнөл нь Бурханаар биечлэн зааварчлагдсан: Исаиа, Даниел, Езра, Иеремиагийн зөгнөлүүд нь Ариун Сүнсний шууд заавраас ирсэн, эдгээр хүмүүс нь зөнчид байсан, тэд зөгнөлийн Сүнсийг хүлээн авсан, тэд бүгдээрээ Хуучин Гэрээний эш үзүүлэгчид байсан юм. Хуулийн эрин үед, Еховагийн онгодыг хүлээн авсан эдгээр хүмүүс олон зөгнөлийг хэлсэн бөгөөд Еховагаар шууд зааварчлуулж байсан.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас
Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Еховагийн гаргасан асар олон тооны эш үзүүлэгчид Түүний зөгнөлийг хэлсэн, тэд янз бүрийн овог аймгууд болон үндэстнүүдэд заавар өгч, Еховагийн хийх ажлыг зөгнөсөн. Өөрийн өсгөсөн эдгээр хүмүүст бүгдэд нь Ехова зөгнөлийн Сүнсийг өгсөн: Тэд Еховагаас ирсэн үзэгдлүүдийг харж, Түүний дуу хоолойг сонсож чадаж байсан ба ингэснээр тэд Түүгээр өдөөгдөж зөгнөл бичсэн. Тэдний хийсэн ажил нь Еховагийн дуу хоолойн илэрхийлэл байсан, энэ нь Еховагийн өмнөөс тэдний хийсэн зөгнөлийн ажил байсан ба тухайн үе дэх Еховагийн ажил нь ердөө Сүнсийг ашиглан хүмүүсийг удирдах явдал байсан; Тэр бие махбод болоогүй ба хүмүүс Түүний царайг огт хараагүй. Тиймээс



