Холбогдолтой Бурханы үг:
Бурханы удирдлагын ажил нь дэлхийг бүтээхээс эхэлсэн ба хүн энэхүү ажлын цөмд байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь хүний төлөө байсан гэж хэлж болно. Түүний удирдлагын ажил нь мянга мянган жил дамнадаг учраас энэ нь хэдхэн минут, секундын дотор юм уу, нүд цавчихын төдийд, эсвэл нэг хоёр жилд хийгддэггүй бөгөөд хүн оршин амьдрахад шаардлагатай нар, сар, бүх төрлийн амьд зүйлс, хоол болон хүн төрөлхтний амьдрах орчин зэрэг илүү их юм бүтээх хэрэгтэй болсон. Энэ нь Бурханы удирдлагын эхлэл байсан юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас
Үндэстнүүдийг тараан байршуулахын тулд Бурхан юу хийсэн бэ? Эхлээд Тэр томоохон газар зүйн орчинг бэлтгэж, хүмүүсийг өөр өөр байршилд хуваарилсан, тэгээд тэд үеэс үед тэндээ оршдог. Ингэж л тогтсон—тэдний амьдрах цар хүрээ тогтоогдсон. Тэдний амьдрал, юу идэх, юу уух, тэдний амин зуулга—энэ бүгдийг Бурхан хэзээний тогтоочихсон. Бурхан бүх зүйлийг бүтээж байх үедээ өөр өөр төрлийн хүмүүст зориулан өөр өөр бэлтгэл хийсэн: Янз бүрийн хөрсний бүтэц, өөр өөр цаг агаар, өөр өөр ургамал, янз бүрийн газар зүйн орчин байдаг. Өөр өөр газруудад өөр өөр жигүүртэн шувууд, араатан амьтад байдаг, өөр өөр усанд өөрсдийн гэсэн онцгой төрлийн загас, далайн бүтээгдэхүүн байдаг. Шавж хорхойн төрлийг хүртэл Бурхан тодорхойлдог. … Янз бүрийн талууд дахь ялгааг хүмүүс олж харахгүй, эсвэл мэдэрч чадахгүй байж магад боловч Бурхан бүх амьд зүйлийг бүтээх үедээ тэднийг хуваарилж, өөр өөр үндэстэнд өөр өөр газар зүйн орчин, өөр өөр газар зүйн тогтоц,
