07/11/2019

5. Шашны ертөнц, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг голсны үр дагавар, төгсгөл

Холбогдолтой Бурханы үг:

Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй, өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөн мөнх амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тэдний зууралдсан бохир ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, аливаа зүйлийг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарлыг өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг судар зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос, төгс байдалд хүргэх зам байх нь байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрүү чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүйгээр чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай хамт гэр бүлийн аз жаргалыг эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүн эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах

05/11/2019

Magtan duu 2019 MV “Хоёргүй сэтгэлээр Бурханыг магтаарай” дуу бүжиг (lyrics)

Magtan duu 2019 MV “Хоёргүй сэтгэлээр Бурханыг магтаарай” дуу бүжиг (lyrics)
Бид Бурханыг бодож, залбиран уншиж, нөхөрлөдөг,
бид бясалган тунгааж, Бурханыг эрэн хайдаг.
Бурханы үгэнд амьдарч, хайр татам байдлыг нь хардаг.
Үнэн биднийг чөлөөлж, бид Бурханы жинхэнэ хайрыг амсдаг.
Чуулганы амьдрал гайхалтай, магтаал олон төрөлтэй.
Бид Бурханыг магтан дуулж, бүжиглэхгүй байх аргагүй.
Магтаалд маань ямар ч дүрэм, хязгаарлалт үгүй.
Жинхэнэ магтаал биднийг үргэлж баяр

03/11/2019

Magtan duu 2019 MV “Хүний төлөө Бурханы хийдэг бүхэн чин сэтгэлийнх” дуу бүжиг (Lyrics)

Magtan duu 2019 MV “Хүний төлөө Бурханы хийдэг бүхэн чин сэтгэлийнх” дуу бүжиг (Lyrics)
Бурханы хийдэг бүх зүйл хий хоосон биш, бодитой байдаг.
Бурхан хүмүүсийн дунд ирж, эгэл хүн болон даруусдаг.
Жаахан ажил хийж, цөөхөн үг хэлээд л Тэр явчихдаггүй,
харин ертөнцийн зовлонг туулахаар хүмүүсийн дунд үнэхээр ирдэг.
Хүн төрөлхтний хүрэх газрын төлөө зовлон туулснаараа Тэр төлөөс төлдөг.
Бодитой ажил гэдэг энэ бус уу?
Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө чин үнэнчээр төлөөс төлж, чин сэтгэлээ харуулдаг.
Бие махбодтой болсон Бурхан мэдээж хүмүүст хамгийн чин үнэнч, итгэмжит байдаг.

Бурхан итгэмжит мөн чанартай, хэлсэн үгэндээ хүрч, хийдэг бүхнээ гүйцэлдүүлдэг.
Хүний төлөө Түүний хийдэг бүхэн чин сэтгэлийнх. Тэр зүгээр ч нэг айлдвар айлддаггүй;
харин төлөөс төлнө гэж хэлэх үедээ үнэхээр төлөөс төлдөг.
Хүн төрөлхтний зовлонг туулж, тэдний оронд зовно гэж хэлэх үедээ
тэдний дунд амьдрахаар үнэхээр ирж,
энэхүү зовлонг биечлэн мэдэрч, туулдаг.
Бурханы хийдэг бүх зүйл зөвт, зохистой, бас Бурханы хийдэг бүхэн бодитой гэдгийг дараа нь
орчлон дахь бүх зүйл хүлээн зөвшөөрнө:
Энэ бол хүчирхэг нотолгоо билээ.

Хүн төрөлхтөн ирээдүйд сайхан хүрэх газартай байж, 
үлдсэн бүх хүн Бурханыг магтана,
Бурхан үнэхээр хүн төрөлхтнийг хайрладаг тул ийм үйл хийснийг тэд шагшина.
Бурхан бие махбодтой болсны ач холбогдлоос гоо үзэсгэлэнт, сайн сайхан мөн чанар нь харагддаг.
Бурханы хийдэг бүхэн чин сэтгэлийнх; Түүний хэлдэг үг бүхэн чин үнэнч, итгэмжит,
чин үнэнч, итгэмжит.
Бурхан хийхээр зорьдог бүхнээ бодитоор хийдэг,
зүгээр ч нэг айлдвар айлдалгүй, тэдний төлөө бодит төлөөс төлдөг.
Иймээс Бурхан бол зөвт Бурхан; итгэмжит Бурхан билээ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

02/11/2019

4. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ач холбогдлыг хүрсэн үр дүнгээс нь харж болно

Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрсдийн уг чанарт үндэслэн өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн үр дүнг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөвт бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй болно. Гэсгээлт, шүүлтээр л дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы ноёрхолд харьяалагдаж болох юм. Зөвт гэсгээлт болон шүүлтээр дамжуулан энэ бүх ажил хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрэн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Зөвхөн энэ зан чанар л мууг ил болгож чадах ба тийнхүү зөвт бус бүхнийг хатуу шийтгэж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамайг шүүлтэд дуулгавартай захирагд гэж ятгая, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс, өөрөөр хэлбэл шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн учир нүгэл нь Фарисайчуудынхаас арвин агаад хүнд. Үйлчлэл үзүүлэх ч үнэ цэнгүй ийм хүмүүс илүү хатуу, түүнчлэн мөнх шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч, дараа нь Өөрөөс

01/11/2019

4. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ач холбогдлыг хүрсэн үр дүнгээс нь харж болно

(2) Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь бүгдийг төрлөөр нь ангилж, бүх эрин үеийг дуусгаж, эцэст нь Христийн хаанчлалыг биелүүлэхийн төлөө байдаг

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Агуу цагаан сэнтий болон дээр нь заларсан Нэгнийг би харлаа, Түүний дүр төрхөөс тэнгэр, газар зугтсан ба тэдний хувьд байх газар олдсонгүй. Их, бага үхсэн хүмүүс Бурханы өмнө зогсож байгааг би харлаа; номнууд дэлгээстэй байв: өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном байлаа: үхэгсэд өөрсдийнхөө үйлсийн дагуу уг номонд бичигдсэн зүйлсээр шүүгдэв. Дотроо байсан үхэгсдийг тэнгис гаргаж хаяв; Үхэл болоод там өөрсдийнх нь дотор байсан үхэгсдийг гаргаж өглөө: хүн бүр ажлынхаа дагуу шүүгдэв. Үхэл болон там галт нууранд хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл. Амийн номонд бичигдээгүй хэн боловч галт нууранд хаягдсан байна” (Илчлэл 20:11-15).

“Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно. Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина; тэнд цаашид үхэл байхгүй, уй гашуу, уйлаан, өвдөлт ч гэж байхгүй болно: учир нь урьдын юмс өнгөрөн оджээ” (Илчлэл 21:3-4).

“Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон, Тэр үеийн үед хаанчлах болно” (Илчлэл 11:15).

Холбогдолтой Бурханы үг:

Би дэлхийг бүтээх үедээ бүх зүйлийг төрөл зүйлийнх нь дагуу ангилсан ба харагдах хэлбэр дүрстэй бүх зүйлийг тэдгээрийн