(2) Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын зорилго болон ач холбогдол
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Учир нь Бурхан Хүүгээ дэлхий ертөнцийг яллахын тулд биш;харин Түүгээр дамжуулан дэлхий ертөнцийг аврахын тулд дэлхий рүү илгээсэн юм.” (Иохан 3:17).
Холбогдолтой Бурханы үгс:
Нигүүлслийн эрин үеийн бүх ажлыг Есүс төлөөлдөг; Тэр бие махбодтой болж, загалмайд цовдлогдож, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн. Золилтын ажлыг төгсгөж, Хуулийн эрин үеийг дуусган Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхийн тулд Тэр цовдлогдсон ба тиймээс Түүнийг “Дээд Командлагч”, “Нүглийн тахил” болон “Золин аврагч” гэж нэрлэжээ. Тийнхүү Есүсийн ажил Еховагийн ажлаас агуулгаараа өөр байсан боловч зарчмаараа адилхан байсан. Ехова Хуулийн эрин үеийг эхлүүлж, газар дээрх Өөрийн ажлыг гүйцэтгэх гэрийн суурь, төрсөн нутгийг бий болгосон ба тушаал гаргасан; эдгээр нь Түүний, Хуулийн эрин үеийг төлөөлдөг хоёр амжилт нь байв. Нигүүлслийн эрин үед Есүсийн хийсэн ажил бол тушаал гаргах биш, харин тушаалыг биелүүлэх, ингэснээр хоёр мянган жил үргэлжилсэн Хуулийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үеийг урин залах явдал байсан юм. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг урин залах үндсийг эхлэн тавигч байсан боловч Түүний ажлын гол цөм нь золин аврал хэвээр үлдсэн. Иймээс Түүний хийсэн ажил мөн хоёр хэсгээс бүтдэг: шинэ эрин үеийг нээх, Өөрийн цовдлолоороо дамжуулан нүглээс золин аврах ажлыг гүйцээх. Тэгээд Тэр явж одсон. Тэр үед Хуулийн эрин үе төгсгөлдөө очиж, хүн төрөлхтөн Нигүүлслийн эрин үед орсон билээ.
Тухайн эрин үеийн хүний хэрэгцээний дагуу Есүсийн ажил хийгдсэн. Түүний үүрэг нь хүн төрөлхтнийг золин аврах, тэдний нүглийг уучлах явдал байсан ба иймээс Түүний зан чанар нь бүхэлдээ номхон даруу байдал, тэвчээр, хайр, ачлал энэрэл, хүлцэнгүй байдал, өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байсан. Тэр хүн төрөлхтнийг элбэгээр ерөөж, тэдэнд арвин их нигүүлсэл болоод тэдний зугаа цэнгэлийн төлөө Түүний өгсөн, таашаан эдэлж болох бүх зүйлийг авчирсан: энх тайван ба аз жаргал, Түүний тэвчээр ба хайр, Түүний өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэл. Тэрхүү өдрүүдэд хүнд тулгарсан бүхэн нь таашаан эдлэх элбэг дэлбэг зүйл байсан: Тэдний зүрх сэтгэл нь амар амгалан, уужуу байсан, тэдний сүнс тайвшруулагдсан ба Аврагч Есүсээр дэмжүүлж байсан. Тэд эдгээр зүйлийг олж авч чадаж байсан нь тэдний амьдарч байсан эрин үеийн үр дагавар байв. Нигүүлслийн эрин үед хүн аль хэдийн Сатанаар ялзруулагдсан байсан ба иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажил нь үр дүнд хүрэхийн тулд арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй их тэвчээр тэсвэр,