20/08/2019

6. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй гэж яагаад хэлдэг вэ?

(Бурханы үгээс сонгосон бүлэг)

Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй
6. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй гэж яагаад хэлдэг вэ?

Бурханы ажлын бай нь Сатаны сүнс эсвэл ямар нэг биегүй хоосон зүйл биш, харин махан биеэс бүтсэн, Сатанаар ялзруулагдсан хүн учраас Тэр махбод болсон билээ. Чухамдаа хүний махан бие ялзарсан учраас Бурхан махан биетэй хүнийг Өөрийн ажлын бай болгосон; цаашлаад хүн ялзралын бай учраас Тэр Өөрийнхөө авралын ажлын бүх үе шатанд хүнийг Өөрийн ажлын цорын ганц бай болгосон. Хүн бол мах, цуснаас бүтсэн мөнх бус оршихуй бөгөөд хүнийг аварч чадах цор Нэгэн бол Бурхан билээ. Ийм маягаар Бурхан, Өөрийн ажлыг хийхийн тулд хүнтэй адил шинж чанарыг эзэмшсэн махбод болох ёстой байсан, ингэснээр Түүний ажил илүү дээр үр дүнд хүрч болох юм. Хүн махан биетэй, гэм нүглийг ялан дийлж, өөрийгөө махан биеэс салгах чадваргүй учраас Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан чухамдаа махбод болох ёстой. Бие махбодтой болсон Бурханы мөн чанар болон ялгамж чанар нь хүний мөн чанар болон ялгамж чанараас ихээхэн ялгаатай боловч Түүний гадаад төрх нь хүнийхтэй яг адил, Тэр энгийн хүний дүр төрхтэй бөгөөд энгийн хүний амьдралаар амьдардаг тул Түүнийг харсан хүмүүс энгийн хүнээс ялгаж чадахгүй. Энэ энгийн төрх байдал ба хэвийн хүн чанар нь Түүний хувьд хэвийн хүн чанараараа Өөрийн бурханлаг ажлыг гүйцэтгэхэд хангалттай. Түүний махбод нь Түүнд хэвийн хүн чанараараа ажиллах боломж олгож, хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийхэд тусладаг бөгөөд цаашлаад Түүний хэвийн хүн чанар нь, хүмүүсийн дунд авралын ажлаа явуулахад Түүнд тусалдаг. Хэдийгээр Түүний хэвийн хүн чанар хүн төрөлхтөн дунд ихээхэн үймээн шуугиан тарьсан ч, тийм үймээн шуугиан Түүний ажлын хэвийн үр дүнд нөлөөлөөгүй. Товчхондоо Түүний эгэл махбодын ажил хүнд дээд зэргийн ач тустай. Ихэнх хүмүүс Түүний хэвийн хүн чанарыг хүлээн зөвшөөрөөгүй байсан ч гэсэн, Түүний ажил үр дүнтэй хэвээр байх ба Түүний хэвийн хүн чанарын ачаар эдгээр үр дүнд хүрнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Бие махбодоор үйлдсэн Түүний ажлаас хүн, Түүний хэвийн хүн чанарын талаар хүмүүсийн дунд байдаг үзлээс арав дахин эсвэл бүр хэдэн арав дахин илүү зүйлийг олж авдаг бөгөөд ийм үзэл нь бүгд Түүний ажилд эцэстээ залгигддаг. Түүний ажлын хүрсэн үр дүн, өөрөөр хэлбэл Түүнд хандах хүний мэдлэг нь Бурханы талаарх хүний үзлээс хамаагүй олон байдаг. Түүний махбодоор хийдэг ажлыг төсөөлж, хэмжих аргагүй, учир нь Түүний махбод ямар ч махан биетэй хүнийхтэй адилгүй; гадаад бүрхүүл нь адилхан ч, мөн чанар нь ижилгүй. Түүний махбод хүмүүсийн дунд Бурханы талаарх олон үзлийг бий болгодог ч Түүний махбод илүү их мэдлэг олж авах боломжийг хүнд олгодог ба Тэр адилхан гадаад бүрхүүлтэй ямар ч хүнийг байлдан дагуулж чадна. Тэр ердөө л нэг хүн биш, харин хүний гадаад бүрхүүлтэй Бурхан бөгөөд хэн ч Түүнийг бүрэн ухаж, ойлгож чадахгүй. Үл үзэгдэх, гарт үл баригдах Бурханыг бүгд хайрлаж, угтан авдаг. Хэрвээ Бурхан зөвхөн хүнд үл үзэгддэг Сүнс байвал Бурханд итгэхэд хүнд их хялбар байх болно. Хүн өөрийн төсөөллийг сул тавьж, өөрийгөө баясгаж, жаргалтай байлгахын тулд дуртай дүр зургаа Бурханы дүр төрх болгон сонгох болно. Ийм байдлаар хүн өөрийн Бурханд хамгийн таатай байх зүйлийг болон энэ Бурханы хамгийн их хийхийг эрмэлзэж буй зүйлийг ямар

19/08/2019

Эзэн Есүс ирчихсэн“Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг” Трейлер

Эзэн Есүс ирчихсэн“Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг” Хаанчлалын магтаал хөгжимт драм (Трейлер)

Одод түгсэн, нам гүм, амгалан шөнийн тэнгэр дор хэсэг Христчүүд Аврагчийн эргэн ирэхийг чин үнэнчээр хүлээж хөгжилтэй аянд дуулж, бүжиглэнэ. "Бурхан эргэн ирсэн", "Бурхан шинэ үгсийг өгүүлжээ" гэсэн баяртай мэдээг дуулахдаа тэд гайхаж бас хөөрчээ. Тэд: "Бурхан эргээд ирсэн гэв үү?" "Бурхан аль хэдийн гарч ирсэн гэв үү?" гэж бодно. Сониучирхан бас эргэлзэн тэд бие биеийнхээ араас Бурханы шинэ үгийг эрэх аялалдаа гарна. Хүнд бэрх эрлийнхээ явцад зарим нь эргэлзэж байхад бусад нь бүхнийг зүгээр л хүлээж авч байв. Зарим нь ямар ч тайлбаргүйгээр ажиглаж байхад бусад нь санал дэвшүүлж, хариултыг Библиэс хайж байсан ч эцэстээ үр дүнгүй байлаа ... Ийнхүү шантрах мөчид нь гэрч тэдэнд Хаанчлалын эрин үеийн Библийн нэг хувийг авчирч өгөхөд тэд номны үгэнд ихэд шимтэв. Энэ ямар төрлийн ном юм бэ? Тэд үнэхээр энэ номноос Бурханы өгүүлсэн шинэ үгсийг олсон болов уу? Тэд Бурханы илрэлтийг угтаж авсан уу?

18/08/2019

Сайн мэдээний кино “Бурханд итгэх итгэл 2 - Сүм нурсны дараа” Trailer (Монгол хэлээр)

Сайн мэдээний кино “Бурханд итгэх итгэл 2 - Сүм нурсны дараа” Trailer (Монгол хэлээр)

Хятадын Коммунист Нам төрийн эрхэнд гарснаасаа хойш бүх шашин шүтлэгийг устгаж, Хятадыг бурхангүй үзэлтэй бүс болгохын тулд Христийн шашин болон Католик шашныг ямагт дарлан, хяхаж хавчсаар иржээ. Ялангуяа Ши Жиньпинийг ерөнхийлөгч болсноос хойш итгэл бишрэлийн эсрэг ХКН-ын дайралт оргилдоо хүрч, албан ёсоор зөвшөөрөгдсөн Гурван-Өөрөө сүмийг хүртэл устган, загалмайг нурааж байгаа юм. Юү Конгуан нь сайн мэдээ номлогч бөгөөд ХКН-ын хоморголсон баривчилгаанаас арай хийн зугтжээ. Тэгээд дараа нь Гурван-Өөрөө Эх Оронч Хөдөлгөөний Христэд итгэгч Чэнь Сон'эний гэрт очив. Чэнь Сон'эний Гурван-Өөрөө Эх Оронч Хөдөлгөөний чуулганыг ХКН татан буулгасан бөгөөд чуулганых нь зарим хүн пастор, ахлагчдынхаа сургаалыг сонссоныхоо дараа Эзэн Есүсийн “Гэхдээ Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир.” (Матай 5: 44) гэх үгийг баримталж байна гэж итгэн, ХКН-ын дэглэмийн төлөө залбирна. Гэвч ХКН-ын төлөө маш олон жил залбирсан ч, ХКН гэмшээгүй төдийгүй бүр чуулганыг нь татан буулгасан тул олон итгэгч төөрөлдсөн байв. ХКН-ын төлөө залбирах нь үнэндээ Бурханы хүсэлд нийцдэг юм уу хэмээн тэд гайхширна. Цуглааныхан энэ асуудлаар маргалдах боловч шийдвэрт хүрч чадсангүй. Дараа нь Чэнь Сон'энь бусадтайгаа хамт Бурханы үгийг уншиж, Юү Конгуан болон түүний хамтрагчийг сонссоноор “дайснуудаа хайрла” хэмээх Эзэн Есүсийн сургаалын үнэн утга учрыг мэдэж авчээ. Мөн Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг ХКН-ын сатанлаг мөн чанарыг ялган таньсан бөгөөд пастор, ахлагчдыг даган Гурван-Өөрөө замаар орох, сатанлаг эрх баригч хүчний хамгаалалтад найдахын аюултай үр дагаврыг тодорхой харна...

17/08/2019

5. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа юу вэ?

5. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа юу вэ?
Бие махбодтой болсон Бурхан хүний хэвийн оюун ухааныг эзэмшдэг ч гэсэн, Түүний ажил хүний бодолтой холилдохгүй; Тэр хүний хэвийн бодлыг хэрэгжүүлсэн биш, харин оюун ухаантай хүн чанарыг эзэмшсэн урьдчилсан нөхцөл дор хүн төрөлхтний дунд хэвийн оюун ухаантайгаар Өөрийн ажлыг хийдэг. Түүний махбодын бодол хэчнээн сүртэй байх нь хамаагүй, Түүний ажил логик буюу сэтгэхүйн тэмдгийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, Түүний ажил нь Түүний махан биеийн оюун ухаанаар бүрэлддэггүй, харин энэ нь Түүний хүн чанар дахь бурханлаг ажлын шууд илэрхийлэл юм. Түүний бүх ажил нь Түүний биелүүлэх учиртай үйлчлэл бөгөөд үүний нэг нь ч Түүний уураг тархиар бүрэлддэггүй. Жишээлбэл, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах болон цовдлол нь Түүний хүний оюун ухааны үр дүн байгаагүй, хүний оюун ухаантай ямар ч хүн үүнийг хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, өнөөдрийн байлдан дагуулах ажил бол бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэл боловч энэ нь хүний хүсэл зоригийн ажил биш, энэ нь Түүний бурханлаг чанарын хийх ёстой ажил бөгөөд махан биетэй ямар ч хүний хийж чадахгүй ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Цаг хугацааны туршид Бурханд ашиглагдсан хүмүүс бүгд л хэвийн бодол болоод эрүүл ухаантай байсан. Тэд өөрсдийнхөө биеийг авч явах болон амьдралын асуудлуудыг хэрхэн зохицуулахаа мэддэг. Тэд хэвийн хүний үзэл баримтлалтай мөн тэд бүгд хэвийн хүний байх ёстой бүх зүйлтэй. Тэдгээрийн ихэнх нь онцгой авьяастай болон төрөлхийн ухаантай хүмүүс. Эдгээр хүмүүсийн авьяас чадвараар дамжин Бурханы Сүнс тэдний дээр ажилласан, Энэ нь тэдгээр хүмүүст өгсөн Бурханы бэлэг юм. Энэ нь Бурханы Сүнс тэдний давуу тал болох

16/08/2019

5. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
5. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа юу вэ?
“Би үнэндээ гэмшлийн чинь төлөө та нарт усаар баптисм хүртээдэг. Гэхдээ миний араас ирэх Нэгэн бол надаас илүү хүчтэй бөгөөд Түүний гутлыг ч барих үнэ хүндгүй: Тэр та нарт Ариун Сүнсээр болон галаар баптисм хүртээнэ” (Матай 3:11).

Холбогдолтой Бурханы үгс:

Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм; энэ мөн чанар нь Түүний ажилд саад болохгүй бөгөөд Тэр Өөрийн ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг яавч хийхгүй, Өөрийн хүслийн эсрэг чиглэсэн ямар ч үгийг Тэр хэлэхгүй юм. …

… Бурханыг дуулгавартай дагадаггүй бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай болон хорон муугийн эх сурвалж билээ. Хүнд Сатантай адилхан шинж чанарууд байдгийн шалтгаан нь хүн Сатанаар хорлогдож, нөлөөлөгдсөний улмаас юм. Христ Сатанаар бузарлагдаагүй, иймээс Тэр зөвхөн Бурханы шинж чанартай ба Сатаны ямар ч шинж байхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас

Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас өөр ямар ч бүтээгдсэн хүнээс илүү дээгүүр, Бурханы ажлыг хэрэгжүүлж буй ямар ч хүнээс

15/08/2019

Ариун Сүнсний үг“Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар”-Хорин найм дахь айлдвар(Монгол хэлээр)

Ариун Сүнсний үг“Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар”-Хорин найм дахь айлдвар (Монгол хэлээр)

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бүх зүйлс Миний үгээр гүйцэтгэгдэх болно; Миний хийх ажлыг ямар ч хүн хуваалцаж, ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газрын агаарыг цэвэрлэж, дэлхий дээрх чөтгөрүүдийн ул мөрийг үндсээр нь устгана. Би аль хэдийн эхэлсэн ба Би агуу улаан луугийн оршин суугаа газарт Өөрийн гэсгээлтийн ажлын анхны алхмыг эхлүүлнэ. Ингэснээр Миний гэсгээлт бүх орчлон ертөнц дээр буусан бөгөөд Би бүх газрыг нарийн шалгаж үзэх тул агуу улаан луу болоод бусад олон төрлийн бузар чөтгөрүүд Миний гэсгээлтээс зугтах хүчгүй болно гэдгийг харж болно. Газар дээрх Миний ажил дуусах үед, өөрөөр хэлбэл шүүлтийн эрин дуусгавар болоход Би албан ёсоор агуу улаан лууг гэсгээх болно. Миний хүмүүс агуу улаан лууд оноосон Миний зөвт гэсгээлтийг харж, Миний зөвт байдлын улмаас Миний ариун нэрийг үүрд дуурсаж, магтан дуулах болно. Ингэснээр та нар албан ёсоор өөрсдийн үүргээ биелүүлж, Намайг газар нутаг даяар албан ёсоор үүрдийн үүрд магтан дуулах болно! ”

14/08/2019

4. Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан яагаад хүнийг ашигладаггүй, харин оронд нь Өөрөө бие махбодтой болж, үүнийг хийх ёстой байдаг вэ?

Шүүгдэх нэгэн нь махан биеэс бүтсэн, ялзарсан хүн болохоос шууд шүүгддэг нь Сатаны сүнс биш учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш харин хүмүүсийн дунд хийгддэг. Хүний махан биеийн ялзралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. … Зөвхөн махбод дахь Бурхан хүн төрөлхтний ялзралыг шүүсэн цагт л Сатан бүрэн ялагдана. Хэвийн хүн чанарыг эзэмшсэн хүнтэй адил байснаар, махбод дахь Бурхан нь хүний зөв шударга бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал буюу Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Зөвхөн Бурхан л хүнийг шүүх байр сууринд байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн хийгээд зөвт байдлыг эзэмшдэг ба иймээс Тэр хүнийг шүүх чадвартай. Үнэн болоод зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй.
4. Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан яагаад хүнийг ашигладаггүй, харин оронд нь Өөрөө бие махбодтой болж, үүнийг хийх ёстой байдаг вэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Бурханы ажлын энэ хоёр үе шат нь бүхий л удирдлагын ажилд нэн чухал учраас үүнийг Бурхан Өөрийн махбодын ялгамж чанараар гүйцэтгэдэг. Бурханы хоёр бие махбодын ажилгүйгээр удирдлагын бүхий л ажил зогсож, хүн төрөлхтнийг аврах ажил хоосон ярианаас өөрцгүй байх байсан гэж бараг хэлж болно. Энэ ажил чухал эсэх нь хүний хэрэгцээ, хүн төрөлхтний доройтлын бодит байдал, Сатаны дуулгаваргүй байдлын зэрэг, ажилд саад хийж байгаа түүний байдалд тулгуурладаг. Даалгаварт тохирох зөв нэгнийг, ажлынх нь шинж чанар, ажлын чухал байдал зэрэгт үндэслэн тогтооно. Энэ ажлын чухал байдлын тухайд гэвэл ажлын ямар арга барил ашиглахаас хамааран—Сүнсээр шууд хийгдсэн ажил эсвэл бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил эсвэл хүнээр дамжин хийгдсэн ажил—аль