Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6).
“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).
“‘Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.’ … Ариун Сүнсний үгс тэнгэрээс буун ирж хүний чихэнд хүрэх учиртай гэж итгэдэг олон мулгуу хүмүүс бий. Ийм байдлаар бодож байгаа хэн боловч Бурханы ажлын талаар мэддэггүй. Үнэн хэрэгтээ, Ариун Сүнсний хэлсэн айлдварууд нь махбод болсон Бурханы хэлсэн зүйл юм. Ариун Сүнс хүнтэй шууд ярьж чадахгүй ба Хуулийн эрин үед ч гэсэн Ехова хүмүүстэй шууд яриагүй. Тэгвэл өнөөдрийн энэ эрин үед Түүний шууд ярих магадлал бүр ч бага биш гэж үү? Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд үг хэлдэг учраас Тэр махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй. Бурхан махбод болдгийг үгүйсгэдэг хүмүүс бол Сүнсийг эсвэл Бурханы ажилладаг зарчмуудыг мэддэггүй хүмүүс юм.”