“Өнөөдөр Бүтээгч Өөрөө дахин нэг удаа бүх хүмүүсийг удирдаж байгаа ба Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч чанар, аврал болон ер бусын байдлыг бүх хүмүүст харуулна. Гэсэн ч чи одоо ч ухаараагүй эсвэл ойлгоогүй–иймээс та нар авралыг хүлээн авахгүй хүмүүсийн нэг биш гэж үү? Сатанд харьяалагддаг хүмүүс Бурханы үгийг ойлгодоггүй, Бурханд харьяалагддаг хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож чадна. Миний хэлж буй үгийг ухаарч, ойлгодог бүх хүмүүс нь аврагдаж Бурханыг гэрчлэх хүмүүс юм; Миний хэлж буй үгийг ойлгодоггүй бүх хүмүүс нь Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба таягдагдах хүмүүс юм.”
Зүүний Аянгад Ойртож Очих нь учир нь Бурхан алдар суу Зүүн зүгт гэрэлтэх ба Нигүүлслийн Эрин Үеэс өнөөдөрт авчирсан юм.
14/06/2019
13/06/2019
Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?
“Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг атлаа Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол өөрчлөгдөшгүй бөгөөд Бурханы ажил үүрд зогсонги байдаг хэмээн итгэдэг. Тэдний итгэл үнэмшлээр бол Бурханы мөнхийн авралыг олж авахад хэрэгтэй бүхэн нь хуулийг мөрдөх явдал бөгөөд тэд гэмшиж, өөрсдийн нүглийг улайж байгаа цагт Бурханы зүрх сэтгэл үүрд хангалуун байх болно. Тэд, Бурхан бол зөвхөн хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан байж чадна гэсэн бодолтой байдаг; Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч чадахгүй гэдэг нь ч бас тэдний бодол юм. Яг эдгээр санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлсөн ба хатуу чанд журмуудад хүлээтэй байлгадаг. Бурханы шинэ ажил ямар байх нь хамаагүй энэ нь зөгнөлүүдээр батлагдах ёстой ба ийм ажлын үе шат болгонд Түүнийг үнэн сэтгэлээсээ дагадаг хүмүүст ч бас илчлэл үзүүлэх болно, эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэдэгт бүр ч олон хүмүүс итгэдэг. Хүний хувьд Бурханыг мэдэж авна гэдэг огтоос амар хялбар зүйл биш юм. Дээр нь нэмээд хүний хөгийн зүрх сэтгэл болон түүний өөрийгөө чухалчилдаг, биеэ тоосон, тэрслүү уг чанарыг авч үзвэл хүний хувьд Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх нь бүр ч илүү хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай судалдаггүй мөн үүнийг даруухнаар хүлээн зөвшөөрдөггүй; харин ч хүн басамжилсан хандлага баримталж, Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээж байдаг. Бурханы эсрэг тэрсэлдэг, эсэргүүцдэг хүний ааш авир ийм биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы зөвшөөрлийг хүртэж чадах юм бэ?”
12/06/2019
Пасторууд болон ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байх гэсэн үг үү?
“Бурханы илрэлт ямар ч хэлбэр эсвэл улс орноор хязгаарлагдаагүй байдгийн зорилго нь Тэр Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой байхын тулд юм. Жишээлбэл, Бурхан Иудейд бие махбодтой болсон үед, Түүний зорилго нь, бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө цовдлолын ажлыг биелүүлэх явдал байсан. Гэсэн ч, Бурхан үүнийг хийх боломжгүй гэж иудейчүүд итгэсэн ба, Бурхан бие махбодтой болж Эзэн Есүсийн хэлбэрийг олох нь боломжгүй зүйл гэж тэд бодсон. Тэдний ‘боломжгүй’ гэсэн нь, тэд Бурханыг эсэргүүцэн, яллах суурь болсон ба эцэст нь Израилийг сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр олон хүн адилхан алдаа гаргаж байгаа. Тэд Бурханы илрэлтийг шалтгаангүйгээр тунхагладаг ч Түүний илрэлтийг мөн буруушаан зэмлэдэг; тэдний ‘боломжгүй’ нь Бурханы илрэлтийг өөрсдийн төсөөллийн хязгаартаа дахин нэг удаа хорьдог. Ингээд, олон хүн Бурханы үгийг сонссоныхоо дараа шоолон инээхийг Би бас харсан. Энэхүү инээд тохуу нь иудейчүүдийн буруушаалт, доромжлолоос өөрцгүй биш гэж үү? Та нар үнэнтэй нүүр тулахдаа сүсэгтэй биш, тэр ч байтугай үнэнийг хүсэн хүлээдэггүй. Та нар зүгээр л сохроор судалж, хайхрамжгүйгээр хүлээдэг.
11/06/2019
Пасторууд болон ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байх гэсэн үг үү?
Монгол хэлээр | Христийн сүмийн кино | Пасторууд болон ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байх гэсэн үг үү?
Зарим итгэгчид шашны пасторууд болон ахлагчдыг Эзэн сонгож томилсон бөгөөд тэд бүгд Эзэнд үйлчилдэг хүмүүс гэдэгт итгэдэг. Иймд пасторууд болон ахлагчдад дуулгавартай байх нь Эзэнд дуулгавартай байхыг хэлэх бөгөөд пасторууд болон ахлагчдыг үл тоох эсвэл буруу шаах нь Эзэнийг үл тоож байгаа хэрэг гэж итгэдэг. Тэд чуулгануудад зөвхөн пасторууд болон ахлагчид л Библийг ойлгож Библийг тайлбарлаж чадна гэж итгэдэг ба пасторууд болон ахлагчид Библийн дагуу, Библид үндэслэж номлол айлдаж эсвэл үйлдэж байгаа цагт хүмүүс тэдэнд дуулгавартай хандаж дагах ёстой гэж итгэдэг. Пасторууд болон ахлагчдыг ийм байдлаар дагах нь үнэний дагуу байна уу? Библийн тухай мэдлэгийг ойлгох нь Бурханы тухай үнэн болон мэдлэгийг ойлгож байгааг илэрхийлэх үү? Бурханы хүслийг биелүүлдэг пасторууд болон ахлагчидтай харьцахдаа бид яг ямар арга зам ашиглах вэ?
10/06/2019
Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага
“Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй байдаг бөгөөд тэд хэчнээн ажилласан ч эсвэл тэдний зовлон хэчнээн их байсан ч эсвэл тэд хэчнээн ийш тийш гүйсэн ч гэсэн энэ нь Бурханы хувьд ямар ч утгагүй ба Тэр тэднийг магтахгүй. Өнөөдөр Бурханы бодитой үгийг дагадаг бүхэн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы бодит үгийг танихгүй хүмүүс бол Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүс Бурханаар магтагдахгүй. Ариун Сүнсний бодит айлдвараас тусгаарлагдсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл байдаг бөгөөд энэ нь Бурханы хүслийн дагуу байх чадваргүй байдаг. Хэрвээ хүмүүс шашны үзлийн дунд амьдарвал тэд Бурханд хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй, хэдий тэд Бурханд үйлчилдэг ч тэд өөрсдийн төсөөлөл болон үзлийн дунд үйлчилдэг ба үндсэндээ Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагах чадваргүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй бөгөөд Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй. Бурхан Түүний зүрх сэтгэлд нийцэх үйлчлэлийг хүсдэг; Тэр үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хэрвээ хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол тэд үзлийн дунд амьдрах ба тийм хүмүүсийн үйлчлэл саад болж, түвэг уддаг. Тийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг, тиймээс Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс Бурханд үйлчлэх чадваргүй юм; Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Бурхантай таарамжтай байх чадваргүй. … Ариун Сүнсний ажлаар таягдан хаягддаг хүмүүс нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй агаад Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж байгаа нь Бурхан шинэ ажлыг хийсэн учраас мөн Бурханы дүр нь тэдний үзэлд байсантай адил бишээс болдог—үүний үр дүнд тэд Бурханыг илт эсэргүүцэж, Бурханыг шүүдэг ба энэ нь тэднийг Бурханаар жигшигдэж, гологдоход хүргэдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаарх мэдлэгийг эзэмших нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажилд зориуд дуулгавартай байж, Бурханы ажлыг эрж хайвал тэд Бурханыг харах боломжтой байх ба Ариун Сүнсний хамгийн шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрлийг эсвэл Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй; тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу эсвэл үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, энэ нь тэдний эрэл хайгуулаас хамаардаг ба энэ нь тэдний санаа зорилгоос хамаардаг.”
09/06/2019
Мунхаг охид гэж яг юу вэ?
III. Мунхаг охид Бурханы дуу хоолойг сонсож чадахгүй; тэд Библийн үг бүртэй гөжүүдлэн зууралдаж, пастор ахлагч нарын үгийг шүтэж, үүнд итгэдэг. Тиймээс тэд үнэн замыг эрж хайж, эсвэл судалдаггүй, үр дүнд нь Эзэнийг угтан аваагүй—тэд илчлэгдэж, таягдан хаягдсан ба гамшигт унах болно.
Лавлагаа болох Библийн ишлэлүүд
“Тэгвэл тэнгэрийн хаанчлалыг, сүйт залууг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой адилтгаж болно. Тэдний … тав нь мунхаг байжээ. Мунхгууд нь дэнлүүгээ аваад тосыг нь авсангүй … Сүйт залуу оройтсонд тэд бүгд зүүрмэглэн унтав. Шөнө дунд хашхирах дуу гарч, ‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ. Тэгээд бүх охид босож, дэнлүүгээ цэгцлэв. Мунхгууд ухаалгуудад, ‘Бидэнд тосноосоо өгөөч; учир нь бидний дэнлүү бөхөх нь’ гэлээ. Харин ухаалгууд нь, ‘Чадахгүй; бидэнд бас та нарт хангалтгүй байх вий: харин та нар худалдаачид руу очиж, өөрсдөө худалдаж ав’ гэжээ. Тэднийг худалдаж авахаар явсан хойгуур сүйт залуу ирэв; бэлэн байсан хүмүүс Түүнтэй хамт хуриманд орж: хаалгыг хаажээ. Дараа нь бусад охид ирж, ‘Эзэн минь, Эзэн минь,
08/06/2019
ХКН Болон шашны хүрээнийхний буруутгаж буй зам нь жинхэнэ зам биш гэж үү? (Монгол хэлээр)
Сайн мэдээний кино “Бурханд итгэх итгэл” киноны клип: ХКН Болон шашны хүрээнийхний буруутгаж буй зам нь жинхэнэ зам биш гэж үү? (Монгол хэлээр)
Олон хүн Бурханы ажил болоод үгэнд суурилсан үйлдэлгүйгээр жинхэнэ замыг эрж хайж, судалж шинжилдэг. Оронд нь тэд шашны ертөнцийн чиг хандлагыг дагаж, Хятадын Коммунист засгийн газар болоод шашны ертөнцийн буруутгаж байгаа зүйл жинхэнэ зам байж чадахгүй гэж итгэдэг—энэ нь явах зөв зам мөн үү? Библид ийн хэлсэн байдаг. “Бүх ертөнц хорон муу нэгний дор байдаг” (1Иохан 5: 19). “Энэ бол ёрын муу үеийнхэн” (Лук 11: 29).Тиймээс бурхангүй үзэлтэй улс төрийн дэглэм хийгээд шашны ертөнц, жинхэнэ замыг үгүйсгэж буруутгах нь гарцаагүй юм гэдгийг харж болно. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс ажлаа хийх үед Иудейчүүд болон Ромын засгийн газар Түүнийг ухаан жолоогүй эсэргүүцэж ял тулган эцэст нь Эзэн Есүсийг загалмайд цовдолсон. Энэ бүхэн нөхцөл байдлыг тодорхой харуулж буй хэрэг биш үү? Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүд дэх Өөрийн ажлыг хийхээр ирэх үедээ Хятадын засгийн газар хийгээд шашны ертөнцийн хүчтэй эсэргүүцэл, буруушаалттай тулгарах болно. Энэ бүхэн юуг илэрхийлж байна вэ? Бид энэ талаар эргэцүүлэх хэрэгтэй биш гэж үү?
Subscribe to:
Comments (Atom)


