Эхлээд залбирлаас эхэл: Бурханы өмнө амар тайвнаар залбирах нь хамгийн их үр өгөөжтэй. Түүний дараа Бурханы үгийг идэж ууж, Бурханы үгийг эргэцүүлж, гэрлийг олж авч, хэрэгжүүлэлтийн замыг олж, Бурханы айлдварын зорилтууд юу болохыг мэдэж, ямар ч гажуудалгүйгээр ойлгохоор хичээ. Ерөнхийдөө гадаад талын зүйлсээс болж үймрэхгүйгээр зүрх сэтгэлдээ байнга Бурханд ойр байж, Бурханы хайрыг цэгнэж, Бурханы үгийг эргэцүүлж бай. Чи бодлогоширч чадах хүртлээ зүрх сэтгэл чинь амар тайван байж, ингэснээр чи дотроо Бурханы хайрыг цэгнэж, өөрийн байгаа орчноос үл хамааран Бурханд үнэхээр ойртох үед эцэстээ чи зүрх сэтгэлдээ магтаал өргөж чадах түвшинд хүрэх бөгөөд энэ нь залбирахаас ч илүү дээр юм, тэгээд үүгээрээ чи тодорхой биеийн хэмжээтэй болох болно. Хэрвээ чи дээр дурдсан байдалд хүрч чадвал чиний зүрх сэтгэл Бурханы өмнө үнэхээр амар тайван байдгийг энэ нь батална. Энэ бол эхний алхам; энэ бол үндсэн дасгал. Бурханы өмнө амар тайван байж чаддаг болсныхоо дараа л хүмүүс Ариун Сүнсээр хөдөлгөгдөж чадна, Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэж чадна, зөвхөн тэр үед л тэд Бурхантай үнэхээр ярилцаж, Бурханы хүсэл болон Ариун Сүнсний удирдамжийг ухаарах чадвартай болно—ингэснээр тэд сүнслэг амьдралынхаа зөв замд орох болно. …
Бурханы үгийг эргэцүүлж, Бурханы үгээр залбирч, үүний зэрэгцээ Бурханы одоогийн үгийг идэж, уух—энэ бол Бурханы өмнө амар амгалан байх эхний алхам юм. Хэрвээ чи Бурханы өмнө үнэхээр амар тайван байж чаддаг бол Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт чамтай хамт байх болно.

