“Зөвхөн Бурханд итгэх” гэж юуг хэлдэг вэ? Энэ нь, зөвхөн Бурхан л төгс хүчит, Бурхан бол бүх зүйл, Бурхан хүнийг аварч чаддаг, Бурхан бол бүхнийг чадагч ба бүхнийг мэдэгч, Бурханд хийж чадахгүй юу ч байхгүй гэдэгт итгэнэ гэсэн үг юм. Энэ нь, зөвхөн Бурханд итгэж, Бурхан бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч гэдэгт эсвэл Тэр бүхнийг хийж чаддаг гэдэгт эргэлзэж, тээнэгэлзэхгүй байна гэсэн үг юм. Ийм хүмүүс өөрсдөд нь юу ч тохиолдсон бай хамаагүй Бурханы өмнө залбирч, ямар бэрхшээл тохиохоос үл хамааран Бурханд найдаж чаддаг. Тэдний зүрх сэтгэлд Христ дээд зэргийн зай эзэлдэг, тэд хүмүүсийг хүндэлж эсвэл шүтдэггүй, тэд зөвхөн Бурханд итгэдэг, тэд зөвхөн бодитой Бурханыг дагадаг, тэд өөр хэнд ч биш, Бурханд найдаж, Түүнийг хүндэлдэг, тэд Бурханаас өөр ямар ч хүний хэлсэн үгэнд сохроор итгэдэггүй, өөр хэн ч биш зөвхөн Бурхан л тэдний зүрх сэтгэлд зай эзэлдэг. Хэрвээ тэд энэ цэгт хүрсэн бол өөрсдийнхөө итгэлд Бурханыг дагаж, Түүнд найдах бодит байдлыг эзэмшсэн байна. Зарим хүмүүсийн Бурханд итгэх итгэл хэтэрхий хомс байдаг: Тэд Бурханыг хэзээ ч төгс хүчтэй гэж төсөөлдөггүй, тиймээс өөрсдөд нь ямар нэгэн зүйл тохиолдох үед итгэлээ алдах нь амархан.
Зүүний Аянгад Ойртож Очих нь учир нь Бурхан алдар суу Зүүн зүгт гэрэлтэх ба Нигүүлслийн Эрин Үеэс өнөөдөрт авчирсан юм.
10/03/2019
09/03/2019
5. Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгаа.
Хүний нөхөрлөл:
Бурханыг дагах гэдэг нь бүх зүйл дээр Бурханыг сонсож, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагаж, Бурханы үгийн дагуу үйлдэж, Бурханаас ирдэг бүхнийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм. Хэрвээ чи Бурханд итгэдэг бол Бурханыг дагах ёстой; гэсэн ч Бурханд итгэх үедээ ихэнх хүмүүс өөрийн мэдэлгүйгээр хүмүүсийг дагадаг ба энэ нь инээдтэй агаад эмгэнэлтэй юм. Нарийн ярьвал, хүмүүсийн дагадаг хүн нь тэдний итгэдэг хүн юм. Хэдийгээр зарим хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг ч зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй; зүрх сэтгэлдээ тэд удирдагчдаа шүтдэг. Бурханы зохицуулалтыг хүртэл үгүйсгэх хэмжээнд удирдагчаа сонсох нь Бурханд итгэдэг боловч хүмүүсийг дагаж буйн илрэл мөн. Үнэнийг олж авахаас өмнө хүн бүрийн итгэл нь иймэрхүү будилж, төөрөлдсөн байдаг. Тэд бүр Бурханыг дагах гэдэг нь юу гэсэн үг болохыг огт мэддэггүй ба Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгааг хэлж чаддаггүй. Сайн агаад өндөр дээр номлолыг ярьж байгаа хэн боловч тэдний эцэг эсвэл эх гэж л тэд итгэдэг; тэдний хувьд сүүтэй хэн боловч тэдний эх, хүч чадалтай хэн боловч тэдний эцэг юм. Тэд тийм өрөвдөлтэй байдаг. Янз бүрийн түвшинд ихэнх хүмүүсийн сүнслэг байдал ийм байдаг гэж хэлж болно.
08/03/2019
5. Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгаа.
Холбогдолтой Бурханы үг:
Бурханыг дагах үндсэн ач холбогдол нь бүх зүйл Бурханы бодитой үгсийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эсвэл Бурханы хүслийг биелүүлэхийг эрж хайж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы бодитой үгс дээр төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы бодитой үгэн дээр төвлөрдөггүй бол чи Бурханы үгийг үл таних хүн бөгөөд Ариун Сүнсний ажлыг бүрмөсөн алдсан байна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас
Зарим хүн Ариун Сүнсний ажил хаана байна, тэнд Бурханы илрэлт байна гэж өөрийн мэдэлгүй итгэдэг. Эсвэл тэд, сүнслэг хүмүүс хаана байна, тэнд Бурханы илрэлт байна гэж итгэдэг. Эсвэл алдартай хүмүүс байгаа газар, Бурханы илрэлт байна гэж тэд итгэдэг. Тийм итгэл нь зөв үү буруу юу гэдгийг түр зуур бодохоо больё. Ийм асуултанд хариулахын тулд бид эхлээд зорилгынхоо талаар тодорхой байх ёстой: Бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа. Бид сүнслэг хүмүүсийг, тэр ч байтугай алдартай хүмүүсийг дагахаар эрж хайгаагүй; бид Бурханы хөлийн мөрийг дагаж байгаа. Тиймээс нэгэнт бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас бид Бурханы хүслийг, Бурханы үгийг, Бурханы айлдварыг хайх ёстой. Учир нь Бурханы шинэ үг хаана байна, тэнд Бурханы дуу хоолой байдаг ба Бурханы хөлийн мөр хаана байна, тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, тэнд Бурханы илрэлт байдаг ба Бурханы илрэлт хаана байна, тэнд үнэн, зам ба амь оршин байдаг. Бурханы хөлийн мөрийг хайх зуураа та нар “Бурхан бол үнэн, зам ба амь” гэсэн үгийг үл ойшоодог. Ингээд олон хүн үнэнийг хүлээн авах үедээ, тэд Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы хөлийн мөрийг олсондоо ч итгэдэггүй. Энэ нь ямар ноцтой алдаа вэ!
07/03/2019
Бурханы үгийн магтан дуу “Хүнийг Сатан завхруулсны хор уршгийн тухай үнэн”
06/03/2019
Христийн сүмийн хүүхдийн Бүжиг “Хүний Хүү илэрлээ” Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг магтан дуулъя
05/03/2019
Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” Дөрөвдүгээр хэсэг дээд
“Иовын гуйвшгүй үнэнч шударга байдал Сатанд ичгүүрийг авчирсан ба түүнийг самгардан зугтахад хүргэсэн
Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
Бурханы замыг хайрлах Иовын хайр бүхнийг ялан дийлсэн
Иовын Бурханаас эмээж муугаас зайлж байсны өөр нэг илрэл нь тэр бүх зүйлд Бурханы нэрийг дээдлэн магтаж байсан юм
Асар их зовлон дунд Иов хүн төрөлхтний төлөөх Бурханы анхаарал халамжийг үнэхээр ойлгосон
Иовын талаарх хүмүүсийн олон буруу ойлголт
Иов Сатаныг ялж, Бурханы нүдээр жинхэнэ хүн болсон ” гэх агуулгуудыг багтаана.
Өөрөөсөө болж Бурханыг шаналгахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараадаг
04/03/2019
Magtan duu 2019 “Өөр эрин үе, Бурханы өөр ариун ажил”
магтан дуу Magtan duu 2019 “Өөр эрин үе, Бурханы өөр ариун ажил” Эцсийн өдрүүдэд, “Үг махбод болдог” гэдгийг Бурхан хэрэгжүүлдэг нь тодорхой баримт билээ. Газар дээрх Өөрийн бодит ажлаар дамжуулан Түүнийг мэдэж, Түүнтэй харилцаж, Түүний бодит үйл хэргийг харахад Бурхан хүнийг хүргэдэг. Тэр заримдаа тэмдэг үзүүлж, гайхамшгийг хийдэг, заримдаа хийдэггүй гэдгийг Тэр хүнд тодорхой харуулдаг. Энэ нь эрин үеэс хамаардаг. Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартайг энэ харуулдаг, харин Тэр ажиллах байдлаа Өөрийн ажил ба эрин үеийн дагуу өөрчилдөг. Учир нь энэ бол өөр эрин үе, Бурханы ажлын өөр үе шат, Бурханы ил тод хийдэг үйл хэрэг өөр. Бурханд итгэх хүний итгэл тэмдэг, гайхамшиг, ид шидэд оршдоггүй, харин шинэ эрин үе, шинэ эрин үе дэх Түүний бодит ажилд оршдог. Ажлын одоогийн үе шатанд, Тэр тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй, Есүсийн эрин үед Тэр үзүүлсэн, учир нь тэр эрин үед Түүний ажил өөр байлаа. Бурхан тэр ажлаа одоо хийдэггүй. Тэр үүнийг хийж чадахгүй гэж, хийдэггүй тул Тэр Бурхан биш гэж зарим нь боддог. Энэ ердөө эндүүрэл биш үү? Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай, гэвч Тэр өөр эрин үед ажиллаж байна, иймээс Тэр тийм ажил хийдэггүй. Учир нь энэ бол өөр эрин үе, Бурханы ажлын өөр үе шат, Бурханы ил тод хийдэг үйл хэрэг өөр. Бурханд итгэх хүний итгэл тэмдэг, гайхамшиг, ид шидэд оршдоггүй, харин шинэ эрин үе, шинэ эрин үе дэх Түүний бодит ажилд оршдог. Өө, Бурханы ажилладаг байдлаар дамжуулан хүн Бурханыг мэдэж авдаг. Энэ мэдлэг нь Бурхан, Түүний ажил, үйл хэрэгт итгэх итгэлийг хүнд бий болгодог. Учир нь энэ бол өөр эрин үе Бурханы ажлын өөр үе шат, Бурханы ил тод хийдэг үйл хэрэг өөр. Бурханд итгэх хүний итгэл тэмдэг, гайхамшиг, ид шидэд оршдоггүй, харин шинэ эрин үе, шинэ эрин үе дэх Түүний бодит ажилд оршдог, шинэ эрин үе дэх... “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Subscribe to:
Comments (Atom)


