10/03/2019

5. Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгаа.

5. Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгаа.
“Зөвхөн Бурханд итгэх” гэж юуг хэлдэг вэ? Энэ нь, зөвхөн Бурхан л төгс хүчит, Бурхан бол бүх зүйл, Бурхан хүнийг аварч чаддаг, Бурхан бол бүхнийг чадагч ба бүхнийг мэдэгч, Бурханд хийж чадахгүй юу ч байхгүй гэдэгт итгэнэ гэсэн үг юм. Энэ нь, зөвхөн Бурханд итгэж, Бурхан бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч гэдэгт эсвэл Тэр бүхнийг хийж чаддаг гэдэгт эргэлзэж, тээнэгэлзэхгүй байна гэсэн үг юм. Ийм хүмүүс өөрсдөд нь юу ч тохиолдсон бай хамаагүй Бурханы өмнө залбирч, ямар бэрхшээл тохиохоос үл хамааран Бурханд найдаж чаддаг. Тэдний зүрх сэтгэлд Христ дээд зэргийн зай эзэлдэг, тэд хүмүүсийг хүндэлж эсвэл шүтдэггүй, тэд зөвхөн Бурханд итгэдэг, тэд зөвхөн бодитой Бурханыг дагадаг, тэд өөр хэнд ч биш, Бурханд найдаж, Түүнийг хүндэлдэг, тэд Бурханаас өөр ямар ч хүний хэлсэн үгэнд сохроор итгэдэггүй, өөр хэн ч биш зөвхөн Бурхан л тэдний зүрх сэтгэлд зай эзэлдэг. Хэрвээ тэд энэ цэгт хүрсэн бол өөрсдийнхөө итгэлд Бурханыг дагаж, Түүнд найдах бодит байдлыг эзэмшсэн байна. Зарим хүмүүсийн Бурханд итгэх итгэл хэтэрхий хомс байдаг: Тэд Бурханыг хэзээ ч төгс хүчтэй гэж төсөөлдөггүй, тиймээс өөрсдөд нь ямар нэгэн зүйл тохиолдох үед итгэлээ алдах нь амархан.

09/03/2019

5. Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгаа.

Хүний нөхөрлөл:
5. Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгаа.

Бурханыг дагах гэдэг нь бүх зүйл дээр Бурханыг сонсож, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагаж, Бурханы үгийн дагуу үйлдэж, Бурханаас ирдэг бүхнийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм. Хэрвээ чи Бурханд итгэдэг бол Бурханыг дагах ёстой; гэсэн ч Бурханд итгэх үедээ ихэнх хүмүүс өөрийн мэдэлгүйгээр хүмүүсийг дагадаг ба энэ нь инээдтэй агаад эмгэнэлтэй юм. Нарийн ярьвал, хүмүүсийн дагадаг хүн нь тэдний итгэдэг хүн юм. Хэдийгээр зарим хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг ч зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй; зүрх сэтгэлдээ тэд удирдагчдаа шүтдэг. Бурханы зохицуулалтыг хүртэл үгүйсгэх хэмжээнд удирдагчаа сонсох нь Бурханд итгэдэг боловч хүмүүсийг дагаж буйн илрэл мөн. Үнэнийг олж авахаас өмнө хүн бүрийн итгэл нь иймэрхүү будилж, төөрөлдсөн байдаг. Тэд бүр Бурханыг дагах гэдэг нь юу гэсэн үг болохыг огт мэддэггүй ба Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгааг хэлж чаддаггүй. Сайн агаад өндөр дээр номлолыг ярьж байгаа хэн боловч тэдний эцэг эсвэл эх гэж л тэд итгэдэг; тэдний хувьд сүүтэй хэн боловч тэдний эх, хүч чадалтай хэн боловч тэдний эцэг юм. Тэд тийм өрөвдөлтэй байдаг. Янз бүрийн түвшинд ихэнх хүмүүсийн сүнслэг байдал ийм байдаг гэж хэлж болно.

08/03/2019

5. Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгаа.

Холбогдолтой Бурханы үг:
5. Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгаа.

Бурханыг дагах үндсэн ач холбогдол нь бүх зүйл Бурханы бодитой үгсийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эсвэл Бурханы хүслийг биелүүлэхийг эрж хайж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы бодитой үгс дээр төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы бодитой үгэн дээр төвлөрдөггүй бол чи Бурханы үгийг үл таних хүн бөгөөд Ариун Сүнсний ажлыг бүрмөсөн алдсан байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

Зарим хүн Ариун Сүнсний ажил хаана байна, тэнд Бурханы илрэлт байна гэж өөрийн мэдэлгүй итгэдэг. Эсвэл тэд, сүнслэг хүмүүс хаана байна, тэнд Бурханы илрэлт байна гэж итгэдэг. Эсвэл алдартай хүмүүс байгаа газар, Бурханы илрэлт байна гэж тэд итгэдэг. Тийм итгэл нь зөв үү буруу юу гэдгийг түр зуур бодохоо больё. Ийм асуултанд хариулахын тулд бид эхлээд зорилгынхоо талаар тодорхой байх ёстой: Бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа. Бид сүнслэг хүмүүсийг, тэр ч байтугай алдартай хүмүүсийг дагахаар эрж хайгаагүй; бид Бурханы хөлийн мөрийг дагаж байгаа. Тиймээс нэгэнт бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас бид Бурханы хүслийг, Бурханы үгийг, Бурханы айлдварыг хайх ёстой. Учир нь Бурханы шинэ үг хаана байна, тэнд Бурханы дуу хоолой байдаг ба Бурханы хөлийн мөр хаана байна, тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, тэнд Бурханы илрэлт байдаг ба Бурханы илрэлт хаана байна, тэнд үнэн, зам ба амь оршин байдаг. Бурханы хөлийн мөрийг хайх зуураа та нар “Бурхан бол үнэн, зам ба амь” гэсэн үгийг үл ойшоодог. Ингээд олон хүн үнэнийг хүлээн авах үедээ, тэд Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы хөлийн мөрийг олсондоо ч итгэдэггүй. Энэ нь ямар ноцтой алдаа вэ!

07/03/2019

Бурханы үгийн магтан дуу “Хүнийг Сатан завхруулсны хор уршгийн тухай үнэн”

Бурханы үгийн магтан дуу “Хүнийг Сатан завхруулсны хор уршгийн тухай үнэн” Олон жилийн турш, хүмүүсийн амин зуулга болсон бодлууд зүрх сэтгэлийг нь эвдэж, тэднийг хулчгар, найдваргүй, жигшмээр болгосон. Тэд сэтгэлийн тэнхээ, зүрх зориггүй мөртөө шуналтай, их зантай, дураараа. Тэд өөрөөсөө илүү гарахааргүй, харанхуйн нөлөөнөөс чөлөөлөгдөхөөргүй, чөлөөлөгдөхөөргүй сул дорой. Тэдний бодол, амьдрал ялзарсан. Бурханд итгэх үзэл нь дэндүү муухай, тэвчишгүй. Сонсож ч тэвчимгүй байдаг. Тэд сэтгэлийн тэнхээ, зүрх зориггүй мөртөө шуналтай, их зантай, дураараа. Тэд өөрөөсөө илүү гарахааргүй, харанхуйн нөлөөнөөс чөлөөлөгдөхөөргүй, чөлөөлөгдөхөөргүй сул дорой. Хүн аймхай, жигшүүртэй, сул дорой. Тэд харанхуйн хүчийг үзэн яддаггүй. Гэрлийг, үнэнийг хайрладаггүй мөртөө тэдгээрийг зайлуулахын тулд бүхнийг хийдэг. Тэд сэтгэлийн тэнхээ, зүрх зориггүй мөртөө шуналтай, их зантай, дураараа. Тэд өөрөөсөө илүү гарахааргүй, харанхуйн нөлөөнөөс чөлөөлөгдөхөөргүй, чөлөөлөгдөхөөргүй сул дорой. Тэд сэтгэлийн тэнхээ, зүрх зориггүй мөртөө шуналтай, их зантай, дураараа. Тэд өөрөөсөө илүү гарахааргүй, харанхуйн нөлөөнөөс чөлөөлөгдөхөөргүй, чөлөөлөгдөхөөргүй, харанхуйн нөлөөнөөс чөлөөлөгдөхөөргүй, чөлөөлөгдөхөөргүй сул дорой. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

06/03/2019

Христийн сүмийн хүүхдийн Бүжиг “Хүний Хүү илэрлээ” Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг магтан дуулъя

Христийн сүмийн хүүхдийн Бүжиг “Хүний Хүү илэрлээ” Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг магтан дуулъя Ертөнцийн зүүн зүгээс (зүүн ... зүгээс...) Гэрлийн туяа цацарч (цацарч... цацарч...) Баруун зүгийг тэр чигт нь гэрэлтүүлдэг. Хүний Хүү газар дээр бууж ирлээ. Аврагч эргэн ирлээ, Тэр бол Төгс Хүчит Бурхан. Үнэнийг Тэр илэрхийлж, шинэ эринийг эхлүүллээ. Хүний Хүү илэрлээ. (Тийм гэж үү?) Бурхан ирлээ. (Өө!) Хүмүүст Тэр мөнх амийн замыг авчирдаг (мөнх амийн замыг авчирдаг). Шинэ тэнгэр, шинэ газар, шинэ эрин үе, шинэ хүн төрөлхтөн, шинэ зам, шинэ амьдрал. Шинэ Иерусалим газар дээр бууж ирлээ. Бурханы гэр бүлд бид эргэн оччихоод чуулганы амьдралаар амьдарч, өдөр бүр Бурханы үгийг идэж уун,Түүний хайранд өсдөг. Чи ирээд дуул! (За!) Би бүжиглэе! (Бүжиглэе!) Бидний амьдрал үнэхээр жаргалтай (үнэхээр баяртай). Бид Бурханы хамт байна. (Бид үүнд үнэхээр баясдаг.) Бидэнд Бурханы ерөөл байна. (Бид үнэхээр жаргалтай.) Христийн Хаанчлал бол дулаахан гэр юм. Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ,бидний сэтгэл татам хайрт. Түүний айлддаг үг бүр биднийг усалдаг үнэн. Тэр хэрхэн биеэ авч явах,хэрхэн үнэнч байхыг бидэнд заадаг. Бурханы ерөөл дунд амьдрангаа бид Бурханыг бүхий л сэтгэлээрээ хайрладаг. Бурханы үгийн шүүлт бүх хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулдаг. Бурханы хүмүүс ариусаад Түүнд гэрчлэл хийдэг. Бид нэгэн сэтгэлтэй байж (үүргээ биелүүлж), Бурханы хайрыг хариулж (Бурханы гэрчлэлд зогсож), Бурханы Хаанчлалын сайн мэдээг түгээх болтугай (сайн мэдээг түгээх болтугай). Бурханы үг дэлхий даяар түгдэг. Бурханы ариун нэрийг бүгд магтдаг. Христийн Хаанчлал газар дээр биелдэг. Бид нэгэн сэтгэлтэй байж (үүргээ биелүүлж), Бурханы хайрыг хариулж (Бурханы гэрчлэлд зогсож), Бурханы Хаанчлалын сайн мэдээг түгээх болтугай (сайн мэдээг түгээх болтугай). Бурханы үг дэлхий даяар түгдэг. Бурханы ариун нэрийг бүгд магтдаг. Христийн Хаанчлал газар дээр биелдэг. Христийн Хаанчлал газар дээр биелдэг. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

05/03/2019

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” Дөрөвдүгээр хэсэг дээд

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” Дөрөвдүгээр хэсэг дээд (Монгол хэлээр)
“Иовын гуйвшгүй үнэнч шударга байдал Сатанд ичгүүрийг авчирсан ба түүнийг самгардан зугтахад хүргэсэн
Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
Бурханы замыг хайрлах Иовын хайр бүхнийг ялан дийлсэн
Иовын Бурханаас эмээж муугаас зайлж байсны өөр нэг илрэл нь тэр бүх зүйлд Бурханы нэрийг дээдлэн магтаж байсан юм
Асар их зовлон дунд Иов хүн төрөлхтний төлөөх Бурханы анхаарал халамжийг үнэхээр ойлгосон
Иовын талаарх хүмүүсийн олон буруу ойлголт
Иов Сатаныг ялж, Бурханы нүдээр жинхэнэ хүн болсон ” гэх агуулгуудыг багтаана.
Өөрөөсөө болж Бурханыг шаналгахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараадаг


04/03/2019

Magtan duu 2019 “Өөр эрин үе, Бурханы өөр ариун ажил”


магтан дуу Magtan duu 2019 “Өөр эрин үе, Бурханы өөр ариун ажил” Эцсийн өдрүүдэд, “Үг махбод болдог” гэдгийг Бурхан хэрэгжүүлдэг нь тодорхой баримт билээ. Газар дээрх Өөрийн бодит ажлаар дамжуулан Түүнийг мэдэж, Түүнтэй харилцаж, Түүний бодит үйл хэргийг харахад Бурхан хүнийг хүргэдэг. Тэр заримдаа тэмдэг үзүүлж, гайхамшгийг хийдэг, заримдаа хийдэггүй гэдгийг Тэр хүнд тодорхой харуулдаг. Энэ нь эрин үеэс хамаардаг. Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартайг энэ харуулдаг, харин Тэр ажиллах байдлаа Өөрийн ажил ба эрин үеийн дагуу өөрчилдөг. Учир нь энэ бол өөр эрин үе, Бурханы ажлын өөр үе шат, Бурханы ил тод хийдэг үйл хэрэг өөр. Бурханд итгэх хүний итгэл тэмдэг, гайхамшиг, ид шидэд оршдоггүй, харин шинэ эрин үе, шинэ эрин үе дэх Түүний бодит ажилд оршдог. Ажлын одоогийн үе шатанд, Тэр тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй, Есүсийн эрин үед Тэр үзүүлсэн, учир нь тэр эрин үед Түүний ажил өөр байлаа. Бурхан тэр ажлаа одоо хийдэггүй. Тэр үүнийг хийж чадахгүй гэж, хийдэггүй тул Тэр Бурхан биш гэж зарим нь боддог. Энэ ердөө эндүүрэл биш үү? Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай, гэвч Тэр өөр эрин үед ажиллаж байна, иймээс Тэр тийм ажил хийдэггүй. Учир нь энэ бол өөр эрин үе, Бурханы ажлын өөр үе шат, Бурханы ил тод хийдэг үйл хэрэг өөр. Бурханд итгэх хүний итгэл тэмдэг, гайхамшиг, ид шидэд оршдоггүй, харин шинэ эрин үе, шинэ эрин үе дэх Түүний бодит ажилд оршдог. Өө, Бурханы ажилладаг байдлаар дамжуулан хүн Бурханыг мэдэж авдаг. Энэ мэдлэг нь Бурхан, Түүний ажил, үйл хэрэгт итгэх итгэлийг хүнд бий болгодог. Учир нь энэ бол өөр эрин үе Бурханы ажлын өөр үе шат, Бурханы ил тод хийдэг үйл хэрэг өөр. Бурханд итгэх хүний итгэл тэмдэг, гайхамшиг, ид шидэд оршдоггүй, харин шинэ эрин үе, шинэ эрин үе дэх Түүний бодит ажилд оршдог, шинэ эрин үе дэх... “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос