18/12/2018

Христийн сүмийн хошин яриа “Хяналт” ХКН хүний эрхийг зөрчиж оргилдоо хүрчээ


Христийн сүмийн хошин яриа “Хяналт” ХКН хүний эрхийг зөрчиж оргилдоо хүрчээ
ХКН засгийн эрхэнд гарснаасаа хойш үргэлж шүүмжлэгчид рүү дайрч, шашин шүтлэгийг хяхаж хавчсаар ирсэн билээ. Хятадын ард түмнийг тогтмол хянахын тулд олон төрлийн үндэсний ажиглалтын сүлжээг байгуулахад ХКН асар их хөрөнгө зарцуулсан бөгөөд Христэд итгэгчдийг тандах явдал онц эрчимтэй байна. Олон үе шаттай утасны тандалт, интернэтийн тандалт, ажиглалтын камер нь тоо томшгүй олон Христэд итгэгчийг улайран баривчлах боломжийг ХКН-д олгож, үүнээс олон хүн гэр орноо орхин тэнүүчлэхээс аргагүйд хүрч, өөр олон хүн шоронд орж, зарим нь бүр тахир дутуу болж, амь насаа алдаад байна! Ажиглалт хэмээх бүлэг хошин яриа нь Хятадын “шашны эрх чөлөө” болон “үг хэлэх эрх чөлөө”-ний хоёр нүүртэй байдлыг илчилж, Хятад хэрхэн зөвт байдал руу дайрч, шашин шүтлэгийг хяхаж хавчихын тулд өндөр технологийн арга зам ашигладаг тухай нүгэлт нотолгоог танд үзүүлнэ.

Христийн сүмийн бэсрэг хошин тоглолт “Цагдаа нарын хуйвалдаан”

христийн кино “Цагдаа нарын хуйвалдаан”
Бурхангүй үзэлт ХКН-ын засгийн газар шашин шүтлэгийг устахын тулд Христэд итгэгчдээс бүрмөсөн салах гэж оролдохдоо отолт хийх, мөшгөх зэргээр тэднийг тагнах арга хэмжээ тогтмол хэрэгжүүлдэг. Цагдаа нарын хуйвалдаан гэх энэхүү бэсрэг хошин тоглолт нь Жао Юужигийн гэрт цуглаж байгаа Христэд итгэгчдийг баривчлах гэж отолт хийхээр зүсээ хувиргасан ХКН-ын ёрын муу цагдаа нар болон арслангийн арьс нөмөрсөн илжиг шиг туслах цагдаагийн сүлбэлдээний тухай юм. Жао Юужи болон түүний гэр бүл Хятадын цагдаа нарын хөнөөлт заль мэхтэй хэрхэн харьцах бол? Тэдэнд ямар бэрхшээл тохиолдох бол?

Христийн сүмийн видео “Сургууль дахь байцаалт”



христийн кино “Сургууль дахь байцаалт” Сургуулийн байцаалт хэмээх хошин яриа нь ХКН бага сургуулиудтай хэрхэн хамтран ажиллаж, эцэг эх нь шашин шүтлэгтэй эсэхийг олж мэдэхийн тулд сурагчдыг мэхлэх, айлгах, сүрдүүлэх, бүр хүчээр мэдүүлэг авах гэж цагдаа нарыг ашигладаг тухай баримтыг өгүүлнэ. ХКН засгийн эрхэнд гарснаасаа хойш шашин шүтлэгийг дайрч, дарлаж ирсэн бөгөөд өнөөдөр Христэд итгэгчдийг мөрдөж, баривчлахын тулд сургуулийн хүүхдүүд рүү хүртэл хар савраа сунгаж, хүүхдүүдэд хүч хэрэглэж, гүн цочролд оруулах гэж харгис, балмад арга ашигладаг. ХКН-ын харгислал үнэхээр жигшүүртэй! 

15/12/2018

5. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм гэж яагаад хэлдэг вэ?


5. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм гэж яагаад хэлдэг вэ?

Өөрийнхөө хуучин үзлийг хойш тавьснаар л чи шинэ мэдлэгийг олж авч чадна, гэхдээ хуучин мэдлэг нь заавал хуучин үзэл байх албагүй. “Үзэл” гэдэг нь бодит байдалтай зөрөлдөж байдаг хүний төсөөлсөн зүйлсийг хамардаг. Хэрвээ хуучин мэдлэг нь хуучин эрин үед аль хэдийн хоцрогдсон бөгөөд энэ нь хүнийг шинэ ажилд орохыг зогсоосон бол тэрхүү мэдлэг ч бас үзэл юм. Хэрвээ хүн тийм мэдлэгт зөв хандлага барьж чадвал мөн хуучин болон шинийг хослуулснаар Бурханыг хэд хэдэн өөр талаас нь мэдэж чадвал тэрхүү хуучин мэдлэг нь хүнд нэмэр болох бөгөөд шинэ эрин үед орох үндэс суурь болно. Бурханыг мэдэх хичээл нь, Бурханыг мэдэх замд хэрхэн орох, Бурханыг мэдэхийн тулд ямар үнэнийг чи ойлгох ёстой, өөрийн үзэл болон хуучин уг чанарыг хэрхэн Бурханы шинэ ажлын бүх зохицуулалтанд захируулах вэ гэх мэт олон зарчмыг эзэмшихийг чамаас шаарддаг. Хэрвээ чи эдгээр зарчмыг Бурханыг мэдэх хичээлд орох суурь болгон ашиглавал чиний мэдлэг илүү гүн гүнзгий болсоор байх болно. Хэрвээ чамд ажлын гурван үе шатны талаарх, өөрөөр хэлбэл Бурханы бүх удирдлагын төлөвлөгөөний талаарх тодорхой мэдлэг байвал, мөн хэрвээ чи Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг одоогийн үе шаттай бүрэн хамааруулж, энэ нь нэг Бурханаар хийгдсэн ажил юм гэдгийг харж чадвал чамд үүнээс илүү бат бэх суурь үгүй байх болно. Ажлын гурван үе шат нь нэгэн Бурханаар хийгдсэн; энэ бол хамгийн агуу үзэгдэл бөгөөд энэ нь Бурханыг мэдэх цорын ганц зам юм. Ажлын гурван үе шат нь зөвхөн Бурханаар Өөрөөр нь хийгдэх ба ямар ч хүн Түүний өмнөөс ийм ажлыг хийж чадахгүй байх байсан—өөрөөр хэлбэл зөвхөн Бурхан л эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн ажлыг хийж чаддаг. Бурханы ажлын гурван үе шат хэдийгээр өөр өөр эрин үе, газруудад явагдсан ч мөн ажил бүр өөр байсан ч, энэ нь бүгд нэг Бурханаар хийгдсэн ажил юм.

14/12/2018

Христийн сүмийн шинэ магтан дуу “Бурханд итгэхийн жинхэнэ утга учир”

Христийн сүмийн шинэ магтан дуу “Бурханд итгэхийн жинхэнэ утга учир”
Бурханд итгэдэг хүн зөндөө олон ч, маш цөөхөн нь Бурханд итгэхийн утга учир, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд юу хийх хэрэгтэйг мэддэг. “Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” хэмээх хэлцийг олон хүн мэддэг хэдий ч, тэд Бурханыг, Бурханы ажлыг ч мэддэггүй. Тэдний итгэл сохор байдгийг гайхах зүйлгүй. Бурханд итгэх нь тэдэнд танил бус, хачин зүйл учир. Тэд үүнийг нухацтайгаар авч үздэггүй. Тиймээс тэд Бурханы шаардлагад нийцдэггүй Бурханыг болон ажлыг нь мэдэхгүй бол Хүмүүс Бурханаар ашиглуулахад тохирохгүй, Бурханы хүслийг ч биелүүлж чадахгүй. Бурхан байдаг гэдэгт итгэх нь хангалтгүй, Маш энгийн, хэтэрхий шашинлаг. Энэ бол Түүнд итгэх үнэнч итгэл биш. Бурханд итгэх жинхэнэ итгэл нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээн итгэж, Бурханы үг болон ажлыг мэдэрнэ гэсэн үг. Тэгвэл чи завхарсан зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг амьдралдаа биелүүлж, Түүнийг мэдэж авч чадна. Энэ бол Бурханд үнэнчээр итгэх зам. Энэ бол Түүнд үнэнчээр итгэх зам. Бурханд итгэх нь энгийн, хуумгай зүйл гэж олон хүн боддог. Ийм итгэл нь утга учиргүй бөгөөд Бурхан яаж зөвшөөрөх билээ? Тэд буруу замаар явж байна. Бичиг үсэг, хоосон сургаалд итгэгчид, Итгэл нь бодит бус, Бурхан хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг ч мэдэхгүй, амар тайван ба нигүүлслийн төлөө тэд залбирдаг. Итгэл гэдэг тийм амархан уу гэдгийг бодоод үз, амар тайван, нигүүлсэл гуйхын төлөө л байдаг гэж үү? Түүнийг мэдэхгүй эсэргүүцсээр байх үедээ Хүслийг нь та нар биелүүлж чадах уу? Хүслийг нь та нар биелүүлж чадах уу? Бурхан байдаг гэдэгт итгэх нь хангалтгүй, Маш энгийн, хэтэрхий шашинлаг. Энэ бол Түүнд итгэх үнэнч итгэл биш. Бурханд итгэх жинхэнэ итгэл нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээн итгэж, Бурханы үг болон ажлыг мэдэрнэ гэсэн үг. Тэгвэл чи завхарсан зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг амьдралдаа биелүүлж, Түүнийг мэдэж авч чадна. Энэ бол Бурханд үнэнчээр итгэх зам. Энэ бол Бурханд үнэнчээр итгэх зам. Эн…Эн… Энэ бол Түүнд үнэнчээр итгэх зам үнэнчээр итгэх зам. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

13/12/2018

5. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм гэж яагаад хэлдэг вэ?



Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л ажлын бүртгэл, тэдгээр нь хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын бүртгэл бөгөөд хоосон хуурмаг биш. Хэрвээ та нар Бурханы бүхий л зан чанарын талаарх мэдлэгийг эрж хайхыг үнэхээр хүсвэл Бурханы гүйцэтгэсэн ажлын гурван үе шатыг мэдэх ёстой ба цаашлаад ямар ч үе шатыг орхигдуулах ёсгүй. Энэ бол Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүмүүсийн биелүүлэх ёстой хамгийн наад захын зүйл юм. Хүн өөрөө Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийг бодож олж чадахгүй. Энэ нь хүний өөрийн төсөөлж чадах зүйл биш, мөн энэ нь Ариун Сүнсний нэг хүнд зориулсан тусгай ивээлийн үр дүн ч биш. Үүний оронд энэ нь хүн Бурханы ажлыг мэдэрч туулсны дараа гардаг мэдлэг бөгөөд энэ нь Бурханы ажлын бодит байдлуудыг мэдэрсний дараа л гарч ирдэг Бурханы тухай мэдлэг юм. Тийм мэдлэгийг гэнэт олж авдаггүй, энэ нь мөн заалгаж болдог зүйл биш. Энэ нь бүхэлдээ хувийн дадлага туршлагатай холбоотой. Хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал нь ажлын эдгээр гурван үе шатны гол цөмд байдаг, гэхдээ авралын ажил дотор, ажиллах хэд хэдэн арга барил болоод Бурханы зан чанарыг илэрхийлэх арга агуулагдаж байдаг. Үүнийг таньж мэдэх нь хүний хувьд хамгийн хэцүү байдаг ба хүн ойлгоход хэцүү байдаг. Эрин үеүүдийн хуваалт, Бурханы ажилд гарсан өөрчлөлт, ажлын байршил дахь өөрчлөлт, энэ ажлын хүлээн авагч дахь өөрчлөлт гэх мэт нь бүгдээрээ ажлын гурван үе шатанд багтдаг. Ялангуяа, Ариун Сүнсний ажиллах арга зам дахь ялгаа, түүнчлэн Бурханы зан чанар, дүр, нэр, ялгамж чанар дахь хувиралт болон бусад өөрчлөлт нь бүгдээрээ ажлын гурван үе шатны нэг хэсэг юм. Ажлын нэг үе шат нь зөвхөн нэг хэсгийг төлөөлж чадах ба тодорхой цар хүрээн дотор хязгаарлагдана. Энэ нь бусад талууд байтугай эрин үеүүдийн хуваалт эсвэл Бурханы ажилд гарсан өөрчлөлттэй хамаагүй.

5. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм гэж яагаад хэлдэг вэ?


(Бурханы үгээс сонгосон хэсэг)

Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг хамруулдаггүй, харин Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүх хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй байсан, тиймээс хүн төрөлхтний авралын ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил нь мөн хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг удирдах Бурханы удирдлага нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлаас болж үүсээгүй. Хүн төрөлхтөн ялзарсан зан чанартай болсны дараа л удирдлагын ажил бий болсон, иймд хүн төрөлхтнийг удирдах ажил дөрвөн үе шат эсвэл дөрвөн эрин үеийг биш харин гурван хэсгийг агуулдаг. Зөвхөн энэ л хүн төрөлхтний төлөөх Бурханы удирдлагыг авч хэлэлцэх зөв зам юм. Сүүлчийн эрин үе төгсгөлдөө ойртох үед хүн төрөлхтнийг удирдах ажил нь бүрэн төгсгөлдөө очно. Удирдлагын ажлын төгсгөл гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дууссан бөгөөд хүн төрөлхтөн өөрсдийн аяны эцэст очсон гэсэн үг юм. Бүх хүн төрөлхтнийг аврах ажилгүйгээр хүн төрөлхтнийг удирдах ажил оршин байхгүй ба ажлын гурван үе шат ч гэж байхгүй. Яг нарийндаа хүн төрөлхтний гажуудлын улмаас, мөн хүн төрөлхтөнд аврал яаралтай хэрэгтэй байсан учраас Ехова дэлхийн бүтээлийг төгсгөж, Хуулийн эрин үеийн ажлыг эхэлсэн. Зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг удирдах ажил эхэлсэн ба зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг аврах ажил эхэлсэн гэсэн үг юм. “Хүн төрөлхтнийг удирдах” нь газар дээр шинээр бүтээгдсэн хүн төрөлхтний (өөрөөр хэлбэл, хараахан ялзруулагдаагүй хүн төрөлхтний) амьдралыг чиглүүлэх гэсэн үг биш. Үүний оронд энэ нь Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтнийг аврах, өөрөөр хэлбэл ялзарсан хүн төрөлхтнийг өөрчлөх явдал юм. Энэ нь хүн төрөлхтнийг удирдахын утга учир билээ. Хүн төрөлхтнийг аврах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, иймээс хүн төрөлхтнийг удирдах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин зөвхөн ажлын гурван үе шатыг хамардаг ба энэ нь дэлхийн бүтээлээс тусдаа юм. Хүн төрөлхтнийг удирдах ажлыг ойлгохын тулд, гурван үе шатны ажлын түүхийг мэдэж байх шаардлагатай—энэ бол аврагдахын тулд бүх хүний мэдэх ёстой зүйл. Бурханы бүтээл болохын хувьд та нар, хүн Бурханаар бүтээгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой, хүн төрөлхтний ялзралын эх үүсвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой ба цаашлаад хүний авралын үйл явцыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ та нар Бурханы тааллыг олохын тулд хоосон сургаалын дагуу хэрхэн үйлдэх вэ гэдгийг л мэддэг боловч Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон хүн төрөлхтний ялзралын эх сурвалжийн талаар ямар ч таамаг байхгүй бол энэ нь Бурханы бүтээл болох та нарт дутагдаж байгаа зүйл юм.