15/12/2018

5. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм гэж яагаад хэлдэг вэ?


5. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм гэж яагаад хэлдэг вэ?

Өөрийнхөө хуучин үзлийг хойш тавьснаар л чи шинэ мэдлэгийг олж авч чадна, гэхдээ хуучин мэдлэг нь заавал хуучин үзэл байх албагүй. “Үзэл” гэдэг нь бодит байдалтай зөрөлдөж байдаг хүний төсөөлсөн зүйлсийг хамардаг. Хэрвээ хуучин мэдлэг нь хуучин эрин үед аль хэдийн хоцрогдсон бөгөөд энэ нь хүнийг шинэ ажилд орохыг зогсоосон бол тэрхүү мэдлэг ч бас үзэл юм. Хэрвээ хүн тийм мэдлэгт зөв хандлага барьж чадвал мөн хуучин болон шинийг хослуулснаар Бурханыг хэд хэдэн өөр талаас нь мэдэж чадвал тэрхүү хуучин мэдлэг нь хүнд нэмэр болох бөгөөд шинэ эрин үед орох үндэс суурь болно. Бурханыг мэдэх хичээл нь, Бурханыг мэдэх замд хэрхэн орох, Бурханыг мэдэхийн тулд ямар үнэнийг чи ойлгох ёстой, өөрийн үзэл болон хуучин уг чанарыг хэрхэн Бурханы шинэ ажлын бүх зохицуулалтанд захируулах вэ гэх мэт олон зарчмыг эзэмшихийг чамаас шаарддаг. Хэрвээ чи эдгээр зарчмыг Бурханыг мэдэх хичээлд орох суурь болгон ашиглавал чиний мэдлэг илүү гүн гүнзгий болсоор байх болно. Хэрвээ чамд ажлын гурван үе шатны талаарх, өөрөөр хэлбэл Бурханы бүх удирдлагын төлөвлөгөөний талаарх тодорхой мэдлэг байвал, мөн хэрвээ чи Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг одоогийн үе шаттай бүрэн хамааруулж, энэ нь нэг Бурханаар хийгдсэн ажил юм гэдгийг харж чадвал чамд үүнээс илүү бат бэх суурь үгүй байх болно. Ажлын гурван үе шат нь нэгэн Бурханаар хийгдсэн; энэ бол хамгийн агуу үзэгдэл бөгөөд энэ нь Бурханыг мэдэх цорын ганц зам юм. Ажлын гурван үе шат нь зөвхөн Бурханаар Өөрөөр нь хийгдэх ба ямар ч хүн Түүний өмнөөс ийм ажлыг хийж чадахгүй байх байсан—өөрөөр хэлбэл зөвхөн Бурхан л эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн ажлыг хийж чаддаг. Бурханы ажлын гурван үе шат хэдийгээр өөр өөр эрин үе, газруудад явагдсан ч мөн ажил бүр өөр байсан ч, энэ нь бүгд нэг Бурханаар хийгдсэн ажил юм.

14/12/2018

Христийн сүмийн шинэ магтан дуу “Бурханд итгэхийн жинхэнэ утга учир”

Христийн сүмийн шинэ магтан дуу “Бурханд итгэхийн жинхэнэ утга учир”
Бурханд итгэдэг хүн зөндөө олон ч, маш цөөхөн нь Бурханд итгэхийн утга учир, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд юу хийх хэрэгтэйг мэддэг. “Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” хэмээх хэлцийг олон хүн мэддэг хэдий ч, тэд Бурханыг, Бурханы ажлыг ч мэддэггүй. Тэдний итгэл сохор байдгийг гайхах зүйлгүй. Бурханд итгэх нь тэдэнд танил бус, хачин зүйл учир. Тэд үүнийг нухацтайгаар авч үздэггүй. Тиймээс тэд Бурханы шаардлагад нийцдэггүй Бурханыг болон ажлыг нь мэдэхгүй бол Хүмүүс Бурханаар ашиглуулахад тохирохгүй, Бурханы хүслийг ч биелүүлж чадахгүй. Бурхан байдаг гэдэгт итгэх нь хангалтгүй, Маш энгийн, хэтэрхий шашинлаг. Энэ бол Түүнд итгэх үнэнч итгэл биш. Бурханд итгэх жинхэнэ итгэл нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээн итгэж, Бурханы үг болон ажлыг мэдэрнэ гэсэн үг. Тэгвэл чи завхарсан зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг амьдралдаа биелүүлж, Түүнийг мэдэж авч чадна. Энэ бол Бурханд үнэнчээр итгэх зам. Энэ бол Түүнд үнэнчээр итгэх зам. Бурханд итгэх нь энгийн, хуумгай зүйл гэж олон хүн боддог. Ийм итгэл нь утга учиргүй бөгөөд Бурхан яаж зөвшөөрөх билээ? Тэд буруу замаар явж байна. Бичиг үсэг, хоосон сургаалд итгэгчид, Итгэл нь бодит бус, Бурхан хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг ч мэдэхгүй, амар тайван ба нигүүлслийн төлөө тэд залбирдаг. Итгэл гэдэг тийм амархан уу гэдгийг бодоод үз, амар тайван, нигүүлсэл гуйхын төлөө л байдаг гэж үү? Түүнийг мэдэхгүй эсэргүүцсээр байх үедээ Хүслийг нь та нар биелүүлж чадах уу? Хүслийг нь та нар биелүүлж чадах уу? Бурхан байдаг гэдэгт итгэх нь хангалтгүй, Маш энгийн, хэтэрхий шашинлаг. Энэ бол Түүнд итгэх үнэнч итгэл биш. Бурханд итгэх жинхэнэ итгэл нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээн итгэж, Бурханы үг болон ажлыг мэдэрнэ гэсэн үг. Тэгвэл чи завхарсан зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг амьдралдаа биелүүлж, Түүнийг мэдэж авч чадна. Энэ бол Бурханд үнэнчээр итгэх зам. Энэ бол Бурханд үнэнчээр итгэх зам. Эн…Эн… Энэ бол Түүнд үнэнчээр итгэх зам үнэнчээр итгэх зам. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

13/12/2018

5. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм гэж яагаад хэлдэг вэ?



Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л ажлын бүртгэл, тэдгээр нь хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын бүртгэл бөгөөд хоосон хуурмаг биш. Хэрвээ та нар Бурханы бүхий л зан чанарын талаарх мэдлэгийг эрж хайхыг үнэхээр хүсвэл Бурханы гүйцэтгэсэн ажлын гурван үе шатыг мэдэх ёстой ба цаашлаад ямар ч үе шатыг орхигдуулах ёсгүй. Энэ бол Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүмүүсийн биелүүлэх ёстой хамгийн наад захын зүйл юм. Хүн өөрөө Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийг бодож олж чадахгүй. Энэ нь хүний өөрийн төсөөлж чадах зүйл биш, мөн энэ нь Ариун Сүнсний нэг хүнд зориулсан тусгай ивээлийн үр дүн ч биш. Үүний оронд энэ нь хүн Бурханы ажлыг мэдэрч туулсны дараа гардаг мэдлэг бөгөөд энэ нь Бурханы ажлын бодит байдлуудыг мэдэрсний дараа л гарч ирдэг Бурханы тухай мэдлэг юм. Тийм мэдлэгийг гэнэт олж авдаггүй, энэ нь мөн заалгаж болдог зүйл биш. Энэ нь бүхэлдээ хувийн дадлага туршлагатай холбоотой. Хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал нь ажлын эдгээр гурван үе шатны гол цөмд байдаг, гэхдээ авралын ажил дотор, ажиллах хэд хэдэн арга барил болоод Бурханы зан чанарыг илэрхийлэх арга агуулагдаж байдаг. Үүнийг таньж мэдэх нь хүний хувьд хамгийн хэцүү байдаг ба хүн ойлгоход хэцүү байдаг. Эрин үеүүдийн хуваалт, Бурханы ажилд гарсан өөрчлөлт, ажлын байршил дахь өөрчлөлт, энэ ажлын хүлээн авагч дахь өөрчлөлт гэх мэт нь бүгдээрээ ажлын гурван үе шатанд багтдаг. Ялангуяа, Ариун Сүнсний ажиллах арга зам дахь ялгаа, түүнчлэн Бурханы зан чанар, дүр, нэр, ялгамж чанар дахь хувиралт болон бусад өөрчлөлт нь бүгдээрээ ажлын гурван үе шатны нэг хэсэг юм. Ажлын нэг үе шат нь зөвхөн нэг хэсгийг төлөөлж чадах ба тодорхой цар хүрээн дотор хязгаарлагдана. Энэ нь бусад талууд байтугай эрин үеүүдийн хуваалт эсвэл Бурханы ажилд гарсан өөрчлөлттэй хамаагүй.

5. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм гэж яагаад хэлдэг вэ?


(Бурханы үгээс сонгосон хэсэг)

Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг хамруулдаггүй, харин Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүх хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй байсан, тиймээс хүн төрөлхтний авралын ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил нь мөн хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг удирдах Бурханы удирдлага нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлаас болж үүсээгүй. Хүн төрөлхтөн ялзарсан зан чанартай болсны дараа л удирдлагын ажил бий болсон, иймд хүн төрөлхтнийг удирдах ажил дөрвөн үе шат эсвэл дөрвөн эрин үеийг биш харин гурван хэсгийг агуулдаг. Зөвхөн энэ л хүн төрөлхтний төлөөх Бурханы удирдлагыг авч хэлэлцэх зөв зам юм. Сүүлчийн эрин үе төгсгөлдөө ойртох үед хүн төрөлхтнийг удирдах ажил нь бүрэн төгсгөлдөө очно. Удирдлагын ажлын төгсгөл гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дууссан бөгөөд хүн төрөлхтөн өөрсдийн аяны эцэст очсон гэсэн үг юм. Бүх хүн төрөлхтнийг аврах ажилгүйгээр хүн төрөлхтнийг удирдах ажил оршин байхгүй ба ажлын гурван үе шат ч гэж байхгүй. Яг нарийндаа хүн төрөлхтний гажуудлын улмаас, мөн хүн төрөлхтөнд аврал яаралтай хэрэгтэй байсан учраас Ехова дэлхийн бүтээлийг төгсгөж, Хуулийн эрин үеийн ажлыг эхэлсэн. Зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг удирдах ажил эхэлсэн ба зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг аврах ажил эхэлсэн гэсэн үг юм. “Хүн төрөлхтнийг удирдах” нь газар дээр шинээр бүтээгдсэн хүн төрөлхтний (өөрөөр хэлбэл, хараахан ялзруулагдаагүй хүн төрөлхтний) амьдралыг чиглүүлэх гэсэн үг биш. Үүний оронд энэ нь Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтнийг аврах, өөрөөр хэлбэл ялзарсан хүн төрөлхтнийг өөрчлөх явдал юм. Энэ нь хүн төрөлхтнийг удирдахын утга учир билээ. Хүн төрөлхтнийг аврах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, иймээс хүн төрөлхтнийг удирдах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин зөвхөн ажлын гурван үе шатыг хамардаг ба энэ нь дэлхийн бүтээлээс тусдаа юм. Хүн төрөлхтнийг удирдах ажлыг ойлгохын тулд, гурван үе шатны ажлын түүхийг мэдэж байх шаардлагатай—энэ бол аврагдахын тулд бүх хүний мэдэх ёстой зүйл. Бурханы бүтээл болохын хувьд та нар, хүн Бурханаар бүтээгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой, хүн төрөлхтний ялзралын эх үүсвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой ба цаашлаад хүний авралын үйл явцыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ та нар Бурханы тааллыг олохын тулд хоосон сургаалын дагуу хэрхэн үйлдэх вэ гэдгийг л мэддэг боловч Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон хүн төрөлхтний ялзралын эх сурвалжийн талаар ямар ч таамаг байхгүй бол энэ нь Бурханы бүтээл болох та нарт дутагдаж байгаа зүйл юм.

11/12/2018

Бурханы үгийн магтан дуу “Бурханы ялгамж чанар ба байр суурь” Бурхан бол бүх бүтээлийн Захирагч

Бурханы үгийн магтан дуу “Бурханы ялгамж чанар ба байр суурь” Бурхан бол бүх бүтээлийн ЗахирагчБурхан бол бүгдийн дээгүүр Захирагч Нэгэн билээ, Бурхан бол бүгдийг Тэргүүлэгч Нэгэн билээ. Тэр бүгдийг бүтээсэн, бүгдийг Тэргүүлэгч, Тэр бүгдийг захирдаг бөгөөд бүгдийг хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Түүний хэн болох нь юм. Бүгдийн төлөө, бүх бүтээлүүдийн төлөө, Тэр бол бүгдийг Бүтээгч, бүх зүйлсийн Эзэн билээ. Энэ нь Түүний хэн болох тухай үнэн, Түүний ялгамж чанар цор ганц билээ. Хүний болон сүнслэг ертөнц дэх бүтээлээс хэн ч Бурхан мэт жүжиглэж, ямар ч арга саам, шалтаг шалтгаанаар  Түүний оронд Түүний байр сууринд зогсож үл чадна. Бүх зүйлсээс ийм ялгамж чанартай,  Бүгдийг Захирагч ийм хүч чадал, эрх мэдэл бүхий цор ганц Нэгэн бий. Тэр бол цор ганц, бидний Бурхан юм. Тэр бол цор ганц, бидний Бурхан юм. (Тэр бол цор ганц, бидний Бурхан юм.) Бурхан бүтээлүүдийн дундуур алхаж, аж төрнө. Тэр мөн бүгдийн дээгүүр, өндөрт дүүлнэ. Тэр Өөрийгөө даруутган, хүний дүрийг авч, Махан бие ба цус бүхий хүн болж чадна. Тэр хүмүүстэй нүүр тулан уулзаж,  тэдний уй гуниг ба баярыг хуваалцана. Үүнээс гадна Тэр бүгдийн дээр оршиж,  Бүх зүйлсийн хувь заяа, явах замыг нь шийдвэрлэнэ. Түүнээс гадна, Тэр хүн төрөлхтний хувь заяа, явах замыг чиглүүлнэ. Тийм Бурханыг амьтай бүхэн нь шүтэн мөргөж, таньж мэдэх зохистой билээ. Чи хүн төрөлхтний аль хэсэгт багтах, эсвэл Ямар хүн байхаас чинь үл хамааран Бурханд итгэж, Бурханаас эмээн дагаж, Бурханы ноёрхол ба хувь заяаны чинь талаарх шийдвэрийг хүлээн авагтун. Ямар ч хүн бөгөөд амь бүхий нэгэнд Энэ нь цорын ганц, хийх ёстой сонголт чинь юм. Бүх зүйлсээс ийм ялгамж чанартай,  Бүх зүйлсээс ийм ялгамж чанартай,  Бүгдийг Захирагч ийм хүч чадал, эрх мэдэл бүхий цор ганц Нэгэн бий. Тэр бол цор ганц, бидний Бурхан юм. Тэр бол цор ганц, бидний Бурхан юм. (Тэр бол цор ганц, бидний Бурхан юм.) (Тэр бол цор ганц, бидний Бурхан юм.) Тэр бол цор ганц, бидний Бурхан юм. (Тэр бол цор ганц, бидний Бурхан юм.) “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Христийн сүмийн кино монгол хэлээр бүтэн үзэх “Би сайн хүн!” Трейлер (Монгол хэлээр)

Yang Huixin, a Christian, has loved being a good person since she was little. She doesn't like to offend others. She believes herself to be a good person because she is kind and agreeable with others. But only after she accepts God's gospel of the last days and undergoes the judgment and chastisement of God's words does she have an awakening, and realize that she's not a true good person. Rather, she lives based on satanic philosophies, and is a very selfish, cunning "nice guy." She resolves in her heart to seek the truth and become a good person who is honest and upright…. What experiences did Yang Huixin go through that allowed her to undergo such a transformation?
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

09/12/2018

Эцсийн өдрүүд дэх Шүүлт хийгээд Тэнгэрийн хаанчлалд орох хоёрын хоорондох хамаарал (Монгол хэлээр)


Эзэний нэрийг сахиж, Эзэний амлалтад хөдөлбөргүй итгээд Эзэний төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа цагт Түүнийг эргэн ирэх үед өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж итгэдэг хүн шашны ертөнцөд маш олон байдаг. Ийм маягаар Эзэнд итгэснээр хүн тэнгэрийн хаанчлалд үнэхээр орж чадах уу? Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөхгүй бол бидэнд чухам юу тохиолдох вэ? Төгс Хүчит Бурхан хэлсэн нь, “Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй өнө удаан мөнхөд үргэлжлэх, үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтэйгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар зөвшөөрөгдөх цорын ганц зам юм. Чи түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй учраас эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсээр зөвшөөрөгдөж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. … Христ бол эцсийн өдрүүдэд хаанчлалд хүргэх хүний гарц бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос). Илүү дэлгэрэнгүй ойлголттой болохын тулд тус богино хэмжээний видеог үзнэ үү!
Санал болгож буй видеонууд: Сайн мэдээний кино “Зүрх шархлуулсан дурсамж” Нэгэн христэд итгэгчийн жинхэнэ мэдрэмжийн илэрхийлэл https://www.youtube.com/watch?v=XZUDV...