Зүүний Аянгад Ойртож Очих нь учир нь Бурхан алдар суу Зүүн зүгт гэрэлтэх ба Нигүүлслийн Эрин Үеэс өнөөдөрт авчирсан юм.
26/11/2018
Магтаалын найрал дуу “Хаанчлалын сүлд дуулал (III) Хүмүүс ээ! Баярлан цэнгэ!”
Магтаалын найрал дуу “Хаанчлалын сүлд дуулал (III) Хүмүүс ээ! Баярлан цэнгэ!” Бурханы гэрэлд хүмүүс гэрлийг дахин хардаг. Бурханы үгнээс хүмүүс таашаан эдлэх зүйлийг олдог. Бурхан Зүүнээс ирсэн, Тэр тэндээс мэндчилдэг. Бурханы алдар гийх үед бүх үндэстэн гэрэлтэж, бүгд гэрэлд очиж, нэг ч зүйл харанхуйд үлддэггүй. Хаанчлал дахь Бурханы хүмүүсийн амьдрал Бурхантай хамт зүйрлэшгүй аз жаргалтай байдаг. Хүмүүсийн ерөөгдсөн амьдралын төлөө ус бүжиглэж, Бурханы элбэг дэлбэг байдлыг уулс хүмүүстэй хамт эдэлдэг. Бүх хүн мэрийж, шаргуу ажиллаж, Бурханы хаанчлалд үнэнч зангаа харуулж байна. Хаанчлалд тэрслүү байдал байдаггүй, ямар ч эсэргүүцэл байдаггүй; тэнгэр, газар бие биенээ тулж, хүн Бурхан хоёр амьдралын жаргалаар дамжуулан, нэгнээ түшин ойр байж, гүнээ мэдэрдэг... Энэ удаа Бурхан тэнгэрлэг амьдралыг албан ёсоор эхэлдэг. Сатаны хөндлөнгийн оролцоо байхаа больж, хүмүүс амралтанд ордог.
25/11/2018
Христийн сүмийн видео “Эзэн яг яаж ирдэг вэ” Сайн мэдээний хошин яриа
христийн кино “Эзэн яг яаж ирдэг вэ” Сайн мэдээний хошин яриа Эцсийн өдрүүдэд, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүлээж байгаа Христэд итгэгчдийн сэтгэл улам хөөрөн догдолж байгаа ч, Эзэн яг яаж эргэн ирэх вэ? Зарим нь “Эзэн Есүс үүлэн дээр ирнэ” гэцгээдэг. Бусад нь “Түүний эргэн ирэлтийг зөгнөсөн зөгнөлүүд бас ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ’” (Илчлэл 16: 15). “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17: 25). “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25: 6). хэмээдэг гэцгээдэг. Тэр бүгдэд харагдахаар үүлэн дээр ирдэг юм бол, Түүний нууцаар ирж, зовж, гологддогийн нууц болон Түүний эргэн ирэлтийг бусад нь гэрчилнэ гэх үгийг хэрхэн тайлбарлах вэ? Эзэн бидэнд хэрхэн илрэх вэ? Эзэн яг яаж ирдэг вэ хэмээх хөгжөөнт хошин яриа нь энэ асуудлын талаарх бидний эргэлзээг тайлахаар оролдоно.
24/11/2018
1. Хүн төрөлхтнийг удирдах ажил юу вэ?
Удирдлагын ажил нь зөвхөн хүн төрөлхтний улмаас бий болсон, өөрөөр хэлбэл энэ нь хүн төрөлхтний оршин тогтнолоос л болж бий болсон гэсэн үг. Хүн төрөлхтнөөс өмнө буюу анх тэнгэр, газар болон бүх зүйл бүтээгдэх үед ямар ч удирдлага байгаагүй. Хэрвээ Бурханы бүх ажилд хүнд тустай хэрэгжүүлэлт байгаагүй, өөрөөр хэлбэл хэрвээ Бурхан ялзарсан хүн төрөлхтөнд тохирсон шаардлагыг тавиагүй байсан бол (хэрвээ Бурханы хийсэн ажилд хүний хэрэгжүүлэлтэд тохирох зам байгаагүй бол) энэ ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэж болохгүй. Хэрвээ Бурханы бүхий л ажил зөвхөн ялзарсан хүн төрөлхтөнд хэрхэн хэрэгжүүлэх талаар яриад, Бурхан Өөрийн ямар ч үйл хэргийг явуулаагүй, Өөрийн бүхнийг чадагч чадвар болоод мэргэн ухаанаасаа өчүүхэн хэсгийг ч үзүүлээгүй бол Бурханы хүнд тавих шаардлага хэр өндөр байх нь хамаагүй, Бурхан хүмүүсийн дунд хэр удаан амьдарсан нь хамаагүй, хүн Бурханы зан чанарын юуг ч мэдэхгүй байх байсан; хэрвээ тийм байсан бол энэ төрлийн ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэх нь бүр ч зохимжгүй.
23/11/2018
3-р бүлэг. Бурханы ажлын гурван үе шатны тухай үнэнийг чи мэдэх ёстой
1. Хүн төрөлхтнийг удирдах ажил юу вэ?
Холбогдолтой Бурханы үг:
Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг хамруулдаггүй, харин Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүх хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй байсан, тиймээс хүн төрөлхтний авралын ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил нь мөн хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг удирдах Бурханы удирдлага нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлаас болж үүсээгүй. Хүн төрөлхтөн ялзарсан зан чанартай болсны дараа л удирдлагын ажил бий болсон, иймд хүн төрөлхтнийг удирдах ажил дөрвөн үе шат эсвэл дөрвөн эрин үеийг биш харин гурван хэсгийг агуулдаг. Зөвхөн энэ л хүн төрөлхтний төлөөх Бурханы удирдлагыг авч хэлэлцэх зөв зам юм. Сүүлчийн эрин үе төгсгөлдөө ойртох үед хүн төрөлхтнийг удирдах ажил нь бүрэн төгсгөлдөө очно.
22/11/2018
2. Яагаад Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ?
Зарим нь Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж хэлдэг ч тэгвэл яагаад Еховагийн нэр Есүс болсон юм бэ? Мессиагийн ирэлтийн талаар зөгнөгдсөн мөртлөө яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ? Ийм ажил аль эрт хийгдээгүй гэж үү? Бурхан өнөөдөр шинэ ажил хийж болохгүй гэж үү? Өчигдрийн ажил ч өөрчлөгдөж болох бөгөөд Есүсийн ажил Еховагийн ажлаас үргэлжлэн хийгдэж болно. Тэгвэл Есүсийн ажлыг өөр нэг ажил залгамжилж болохгүй гэж үү? Хэрвээ Еховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болсон юм бол Есүсийн нэр бас өөрчлөгдөж болохгүй гэж үү? Энэ нь тийм ч ер бусын зүйл биш бөгөөд өөрсдийн явцуу бодлын улмаас л хүмүүс ингэж боддог[a]. Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил болон Түүний нэрэн дэх өөрчлөлтөөс үл хамааран Түүний зан чанар, мэргэн ухаан нь үүрд өөрчлөгдөшгүй хэвээр үлдэнэ. Хэрвээ чи, Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр дуудаж болно гэж итгэдэг бол хэтэрхий багыг мэддэг юм байна. Чи, Есүс гэдэг нь үүрд Бурханы нэр байж, Бурхан үүрд мөнхөд Есүс гэсэн нэртэй байх ба энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж баталж зүрхлэх үү? Есүсийн нэр Хуулийн эрин үеийг төгсгөсөн бөгөөд эцсийн эрин үеийг бас төгсгөдөг гэдгийг чи итгэлтэйгээр баталж зүрхлэх үү? Есүсийн нигүүлсэл эрин үеийг төгсгөж чадна гэж хэн хэлж чадах юм бэ?
21/11/2018
2. Яагаад Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ?
“Есүс” бол Иммануэл бөгөөд энэ нь хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. …Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гарч ирсэн ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлын улмаас оршин тогтносон. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломжийг олгохын тулд Есүсийн нэр оршсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүсийн нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг. … “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Нигүүлслийн эрин үед аврагдсан бүх хүмүүсийн Бурханы нэр билээ.
20/11/2018
2. Яагаад Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ?
Холбогдолтой Бурханы үг:
Эрин үе болгонд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр өөр өөр эрин үед нэг адилхан ажил хийж яаж чадах юм бэ? Тэр хэрхэн хуучин зүйлтэй зууралдаж чадах вэ? Есүсийн нэрийг золилтын ажлын төлөө авсан, иймээс Тэр эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр одоо ч золин аврах ажил хийх үү? Яагаад Ехова Есүс хоёр нэг мөртлөө Тэд өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ? Энэ нь Тэдний ажлын эрин үеүд өөр учраас биш гэж үү? Ганцхан нэр Бурханыг Өөрийг нь бүхэлд нь төлөөлж чадах уу? Ийм байдлаар, Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэрийг ашиглах ёстой. Учир нь ямар ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон нь тухайн эрин үе дэх Бурханы зан чанарын түр зуурын талыг л төлөөлж чаддаг; энэ нь зөвхөн Түүний ажлыг төлөөлөх хэрэгтэй байдаг. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Түүний зан чанарт тохирсон ямар ч нэрийг Бурхан сонгож болно.
Subscribe to:
Comments (Atom)




