28/10/2018

Удиртгал


Хэдийгээр олон хүмүүс Бурханд итгэдэг ч, цөөхөн хүмүүс л Бурханд итгэх итгэл нь юу болох болон Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд тэд юу хийх ёстойгоо ойлгодог. Хүмүүс хэдийгээр “Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” гэх мэт хэлцтэй танил боловч тэд Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэдгээр бүх хүмүүс нь будилж самуурсан итгэлтэй байдагт гайхах зүйл үгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий хачин учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг ноцтойгоор авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхгүй бол, Түүний ажлыг мэдэхгүй бол тэд Бурханы хүслийг биелүүлж чадах нь бүү хэл, Бурхан хэрэглэхэд тохирохгүй билээ. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх юм; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс ч илүүгээр Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар өөрсдийн ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн маш энгийн, хөнгөн хуумгай зүйл мэтээр үздэг. Тийм хүмүүсийн итгэл нь утга учиргүй бөгөөд хэзээ ч Бурханы зөвшөөрлийг олж авч чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байгаа. Өнөөдөр ч гэсэн хоосон номлол дахь, захиан дахь Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Бурханд итгэх тэдний итгэл нь ямар ч мөн чанаргүй бөгөөд Бурханы зөвшөөрлийг олж авах чадваргүй гэдгээ тэд мэддэггүй ба Бурханаас ирэх амар амгалан болоод арвин их нигүүлслийн төлөө тэд залбирсаар байдаг. Бид зогсоод, өөрсдөөсөө ингэж асуух ёстой: Бурханд итгэх нь үнэхээр газар дээрх хамгийн амархан зүйл байж болох уу? Бурханд итгэх нь Бурханаас илүү их нигүүлслийг хүлээн авахаас өөр юу ч биш гэсэн үг үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй мөн Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс нь Бурханы хүслийг үнэхээр биелүүлж чадна гэж үү?
Удиртгал

Бурхан болон хүний талаар адил мэт ярьж болохгүй. Түүний мөн чанар болон Түүний ажил нь хүний хувьд хамгийн ойлгошгүй, мэдэхэд бэрхтэй юм. Хэрвээ Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийж, Өөрийн үгийг хүний ертөнцөд хэлээгүй бол хүн Бурханы хүслийг хэзээ ч ойлгож чадахгүй байх байсан, ингэснээр өөрсдийн бүхий л амьдралаа Бурханд зориулсан хүмүүс хүртэл Түүний зөвшөөрлийг олж авч чадахгүй байх болно. Бурханы ажилгүйгээр, хүний хийж байгаа зүйл хичнээн сайн байсан ч хамаагүй энэ нь юу ч биш болно, учир нь Бурханы бодол санаа нь үргэлж хүний бодол санаанаас дээгүүр байдаг ба Бурханы мэргэн ухаан нь хүн ойлгошгүй билээ. Иймээс Бурханыг болон Түүний ажлыг “нэвт харсан” хүмүүс нь үр дүнгүй гэж Би хэлдэг ба тэд бүгд биеэ тоосон, боловсрол мэдлэггүй юм.

27/10/2018

Христийн чуулганы кино “Зүрх шархлуулсан дурсамж” Трейлер Монгол хэлээр

христийн кино “Зүрх шархлуулсан дурсамж” Трейлер Монгол хэлээр Фан Гуоеи Хятад дахь гэр чуулганы ахлагч байв. Тэрээр хорь гаруй жил үйлчлэл хийхдээ Паулыг үргэлж дуурайдаг, Эзэний төлөө урам зориг дүүрэн, хичээнгүйлэн ажиллаж бүхнээ зориулдаг байлаа. Мөн тэрээр ийм маягаар итгэлээ дагаж мөрдсөнөөр тэнгэрлэг Эцэгийн хүслийг гүйцэлдүүлж, Эзэнийг эргэн ирэх үед тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх болно гэж бат итгэдэг. Гэвч Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн аврал түүн дээр ирэхэд тэрээр өөрийн үзэлтэй зууралдсаар байдаг. Тэрээр Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг ахин дахин голж, эсэргүүцэж бас ялладаг... Хожим нь Фан Гуоеи Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогч нартай хэд хэдэн удаа мэтгэлцсэний дараа үнэнийг сэхээрч, тэнгэрлэг Эцэгийн хүслийг хэрэгжүүлэхийн утга учир хийгээд түүнийг авралд хүргэж тэнгэрийн хаанчлалд оруулах итгэлийн арга замыг таньж мэддэг... Урьд нь хэн байснаа санаж дурсах бүрд зүрхийг нь зүүгээр хатгах мэт болно...

26/10/2018

Христийн чуулганы дуу “Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үндсэндээ үгийн ажил хийдэг”

магтан дуу “Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үндсэндээ үгийн ажил хийдэг” Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан Нигүүлслийн эринийг дуусгаж, төгс болгон гэгээрүүлдэг үгийг хэлдэг. Энэ нь Бурханы тухай тодорхойгүй үзлийг хүний зүрхнээс салгадаг. Есүс өөр ялгаатай ажил хийсэн. Тэр гайхамшиг бүтээж, өвчтэйг эдгээсэн, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж, бүх хүнийг золин аврахын тулд цовдлогдсон. Иймээс хүн Бурхан үргэлж ийм байна гэдэг үзэлтэй болсон. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан бүхнийг үгээр биелүүлж, илчилдэг. Түүний үгнээс Тэр юу болохыг харна, Түүний үгнээс Тэр Бурхан болохыг харна. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан Бурханы тухай тодорхойгүй үзлийг хүний зүрхнээс салгадаг. Бүх хүмүүсийн дундах Түүний үг, үйлс, жинхэнэ энгийн ажлаар нь хүн Бурханы бодит байдлыг мэдэж, тодорхойгүй Бурханд итгэхгүй. Махбод дахь Бурханы үгээр дамжуулан, Тэр хүнийг төгс болгож, бүх зүйлийг биелүүлдэг. Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэх ажил юм. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан бүхнийг үгээр биелүүлж, илчилдэг. Түүний үгнээс Тэр юу болохыг харна, Түүний үгнээс Тэр Бурхан болохыг харна. Махбод дахь Бурхан зөвхөн үг хэлдэг, энэ нь Түүний газар дээрх ажил юм. Хүчирхэг, даруу, эрхэм дээд гэдгийг нь Түүний үгнээс харж болно. Махбод дахь Бурхан зөвхөн үг хэлдэг, энэ нь Түүний газар дээрх ажил юм. Хүчирхэг, даруу, эрхэм дээд гэдгийг нь Түүний үгнээс харж болно. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан бүхнийг үгээр биелүүлж, илчилдэг. Түүний үгнээс Тэр юу болохыг харна, Түүний үгнээс Тэр Бурхан болохыг харна. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан бүхнийг үгээр биелүүлж, илчилдэг. Түүний үгнээс Тэр юу болохыг харна, Түүний үгнээс Тэр Бурхан болохыг харна. “Үг нь махбодоор илэрсэн” номоос Зүүний Аянга

25/10/2018

Бүтээгчийн эрх мэдлийн дор бүх зүйл төгс юм

Бүтээгчийн эрх мэдлийн дор бүх зүйл төгс юм

Шувуу, загас гэх мэт, мод цэцэг гэх мэт хөдөлдөг болон хөдөлдөггүй зүйлсийг оролцуулаад мөн зургаа дахь өдөр бүтээгдсэн мал амьтан, шавж хорхой, зэрлэг амьтдыг оролцуулаад бүх зүйлс Бурханаар бүтээгдсэн—тэдгээр нь бүгд Бурханы хувьд сайн байсан ба цаашлаад Бурханы нүдээр эдгээр зүйл нь Түүний төлөвлөгөөний дагуу бүгд төгс төгөлдрийн оргилд хүрч, Бурханы хүрэхийг хүссэн стандартад хүрсэн байсан юм. Бүтээгч Өөрийн хийхээр зорьсон ажлаа Өөрийн төлөвлөгөөний дагуу алхам алхмаар хийсэн. Түүний бүтээхээр төлөвлөсөн зүйлс нэг нэгээрээ бий болж, тус бүрийнх нь илрэлт нь Бүтээгчийн эрх мэдлийн тусгал, Түүний эрх мэдлийн талсжилт болж байсан ба эдгээр талсжилтын улмаас бүх бүтээл, Бүтээгчийн нигүүлсэл болон Бүтээгчийн хангамжинд өөрийн эрхгүй талархаж байв. Бурханы гайхамшигтай үйл хэрэг илрэн гармагц энэ дэлхий хэсэг хэсгээрээ Бурханы бүтээгдсэн бүх зүйлсээр бүрхэгдсэн бөгөөд эмх замбараагүй харанхуй байснаа цэвэр тунгалаг, гэрэл гэгээтэй болж, үхсэн мэт чимээгүй байснаа хөл хөдөлгөөнтэй, хязгааргүй эрх хүчтэй болж өөрчлөгдсөн юм. Бүтээлийн бүх зүйлийн дунд томоос жижиг хүртэл, жижгээс бүр өчүүхнээ хүртэл Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлаар бүтээгдээгүй нэг ч зүйл байгаагүй ба бүтээл нэг бүрийн оршин тогтнолд цорын ганц, төрөлхийн чухал байдал болон үнэ цэнэ байв. Өөрсдийн хэлбэр, бүтэц дэх ялгаанаас үл хамааран тэд Бүтээгчийн эрх мэдэл дор оршин тогтнохоор Бүтээгчээр бүтээгдсэн.

Тиймээс Бүтээгчийн эрх мэдэл дор байгаа бүх зүйл Бүтээгчийн дээд эрхийн төлөө шинэ найрал хөгжмийг тоглож, Түүний шинэ өдрийн ажлын гайхалтай удиртгал хөгжмийг эхлүүлэх ба энэ мөчид Бүтээгч мөн Өөрийн удирдлагын ажлын шинэ хуудсыг нээх болно! Бүтээгчийн тогтоосон хаврын нахиалалт, зуны боловсролт, намрын ургац, өвлийн хадгалалтын хуулийн дагуу бүх зүйлс Бүтээгчийн удирдлагын төлөвлөгөөтэй хамт цуурайтаж, өөрсдийн шинэ өдрийг, шинэ эхлэлийг, амьдралын шинэ замналыг угтах ба тэд Бүтээгчийн эрх мэдлийн захиралт дор өдөр бүрийг угтахын тулд эцэс төгсгөлгүйгээр үе залгамжлан үржих болно...

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс

24/10/2018

“Нам ярьж дуусаагүй байна” ХКН христэд итгэгчдийн гэр бүлийг сүйрүүлсэн гуйвшгүй баримт

“Нам ярьж дуусаагүй байна” ХКН христэд итгэгчдийн гэр бүлийг сүйрүүлсэн гуйвшгүй баримт Ли Мин’ай бол эх газрын Хятад дахь Христэд итгэгч билээ. Тэрээр хадам эцэг эхээ хүндэлдэг, нөхөртөө тусалдаг, хүүхдээ хүмүүжүүлдэг үнэнч шударга зантай эмэгтэй бөгөөд аз жаргалтай, эвтэй найртай гэр бүлтэй. Хятад улсад шашингүйн үзэл ноёлдог учраас, Хятадын Коммунист засгийн газар Бурханд итгэдэг хүмүүсийг зэрлэгээр баривчилж, хяхан хавчдаг юм. 2006 онд Ли Мин’ай Бурханд итгэдэгийнхээ улмаас баривчлагдаж, торгуулж байжээ. Ли Мин’ай гэртээ эргэж ирсний дараа, Хятадын Коммунист цагдаа үргэлж түүнийг болон гэр бүлийг нь айлган сүрдүүлж, Ли Мин’айг Бурханд итгэхийг нь болиулахаар хичээж байв. Нэгэн өдөр, Ли Мин’айг цуглаан зохион байгуулж гэртээ байхгүй байх зуурт, түүнийг нэгэн мэдээлэгч мэдээлнэ. Цагдаа нар түүнийг баривчлахаар Ли Мин’айн гэрт очно. Тэр гэрээсээ явахаас өөр аргагүйд хүрч, түүнээс хойш Ли Мин’айн газраас газарт нуугдан, гэрээсээ зугтан амьдрах амьдрал нь эхэлжээ. Хятадын Коммунист цагдаа түүнийг ингээд ч зүгээр орхисонгүй, гэрийг нь байнга харуулдан ажигласаар, түүнийг баривчлах боломжийг хүлээсээр байх болно. Нэгэн орой, Ли Мин’ай гэр бүлтэйгээ уулзахаар гэртээ очих боловч, цагдаа түүнийг баривчлахаар тэр даруй яаравчлан ирнэ. Азаар түүнд нэгэн хүн анхааруулсанаар, Ли Мин’ай аюулаас зугтаж чаджээ. Гурван жилийн дараа, Ли Мин’ай гэрээсээ хол газарт өөрийн итгэл бишрэлийг дадлагажуулж өөрийн үүргийг гүйцэтгэж байх зуур, түүнийг Хятадын Коммунист цагдаа дагаж, баривчлан авна. Хятадын Коммунист цагдаа Ли Мин’айг хэрцгийгээр эрүүдэн шүүж, тарчилгаж, түүнийг урхидахын тулд гэр бүлийг нь хүртэл ашиглана. Хүүхдийнх нь сургуульд сурах эрхийг хасах, ирээдүйд төрийн байгууллагад ажиллах боломжийг нь хаах болно зэргээр түүнийг айлган сүрдүүлж, хүүхдээр нь дамжуулан түүний Бурханд итгэх итгэлийг болилулахыг оролдож, чуулган дахь удирдагчдаасаа урвахыг шаардан, чуулганы санхүүгийн талаар олж мэдэхийг оролджээ.

23/10/2018

Зургаа дахь өдөр Бүтээгчийг үгээ хэлэнгүүт Түүний сэтгэл дэх бүх төрлийн амьд биетүүд ээлж дараалан гарч ирсэн

Зургаа дахь өдөр Бүтээгчийг үгээ хэлэнгүүт Түүний сэтгэл дэх бүх төрлийн амьд биетүүд ээлж дараалан гарч ирсэн

Бүх зүйлийг бүтээх Бүтээгчийн ажил анзаарагдахгүйгээр таван өдөр үргэлжилсэн ба үүний дараа Бүтээгч бүх зүйлийг бүтээх зургаа дахь өдрийг нэн даруй угтан авсан. Энэ өдөр нь өөр нэг шинэ эхлэл, өөр нэг ер бусын өдөр байсан юм. Тэгвэл энэ шинэ өдрийн урд оройны Бүтээгчийн төлөвлөгөө юу байсан бэ? Ямар шинэ амьтдыг Тэр бий болгож, бүтээх гэж байсан бэ? Сонс, тэр бол Бүтээгчийн дуу хоолой юм...

“Бурхан, ‘газар дэлхийд амьтад төрөл төрлөөрөө бий болог, мал амьтан, хорхой шавьж, зэрлэг араатан амьтад бий болог’ гэсэнд тэр нь Түүний хэлснээр бий болов. Дараа нь араатан амьтад төрөл төрлөөрөө бүтээгдэж, мал адгуус, газар дээрх хорхой шавьж төрөл төрлөөрөө бүтээгдэв. Бурхан харахад тэр нь сайхан байв” (Эхлэл 1:24-25). Энэ нь ямар амьд биетүүдийг хамарч байна вэ? Сударт: төрөл бүрийн мал амьтан, хорхой шавьж болон газрын зэрлэг амьтад гэж байдаг. Өөрөөр хэлбэл, энэ өдөр газар дээр бүх төрлийн амьд биетүүд бий болоод зогсохгүй мөн тэдгээр нь төрөл төрлөөрөө ангилагдсан ба түүнчлэн “Бурхан харахад тэр нь сайхан байв.”

Өмнөх таван өдрийнхтэй адил хэмнэлтэйгээр зургаа дахь өдөр нь Бүтээгч Өөрийн хүссэн амьд биетүүдийг бий болохыг тушаасан ба тэдгээр нь газар дээр төрөл төрлөөрөө гарч ирсэн. Бүтээгч Өөрийн эрх мэдлийг үзүүлэх үед Түүний хэлсэн ямар ч үг талаар болоогүй ба иймээс зургаа дахь өдөр Түүний бүтээхээр зорьсон амьд биет бүр тогтоосон хугацаанд гарч ирсэн юм. Бүтээгчийг “газар дэлхийд амьтад төрөл төрлөөрөө бий болог” хэмээн хэлэнгүүт газар дэлхий амьдралаар дүүрч, газар дээр бүх төрлийн амьд биетүүдийн амьсгал гэнэт гарч ирсэн... Зүлэгтэй ногоон тал хээр газар тарган үхэрнүүд сүүлээ нааш цааш хөдөлгөн, ээлж дараалан бий болж, майлж буй хоньд сүрэглэн бэлчиж, морьд янцгаан давхиж эхэлсэн...

22/10/2018

Христийн чуулганы дуу “Бурханы хүрэхийг хүссэн замд ямар ч хүч саад болж чадахгүй”

магтан дуу “Бурханы хүрэхийг хүссэн замд ямар ч хүч саад болж чадахгүй” Бурхан өнөөдөр Өөрийн ажлыг хийхээр дэлхий дээр эргэж ирсэн. Түүний ажлын эхний зогсоол бол дарангуйлагчдын цуглаан болох Хятад буюу бурхангүй үзлийн бат бэх цайз юм. Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаараа Бурхан бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд Хятадын эрх баригч нам Түүнийг бүх талаар мөшгөн хөөж Тэр амарч, толгой хоргодох ч газаргүй маш их зовлон амссан билээ. Гэсэн ч Бурхан ажилласаар, хийх ёстой зүйлээ хийсээр байна: Дуу хоолойгоороо айлдаж, сайн мэдээ түгээдэг. Бурханы хүрэхийг хүссэн зүйлд ямар ч улс Ямар ч хүч саад болж чадахгүй. Бурханы ажилд саад учруулж, Түүний үгийг эсэргүүцэж байгаа, Түүний төлөвлөгөөнд саад учруулагчид Эцэстээ Бурханы шийтгэлийг хүртэх болно, шийтгэлийг хүртэх болно. Бурханы төгс хүчийг хэн ч төсөөлж чадахгүй. Бурханыг дайснаа хэмээн үздэг Хятад зэрэг үндэстэнд Бурхан Өөрийн ажлаа хэзээ ч зогсоогоогүй. Харин ч улам олон хүн Түүний ажил, үгийг хүлээн авдаг билээ. Бурхан хүн нэг бүрийг аврахын тулд бүхнийг хийдэг, Тэр хүн бүрийг аварч чадна. Бурханы хүрэхийг хүссэн зүйлд ямар ч улс Ямар ч хүч саад болж чадахгүй (саад болж чадахгүй). Бурханы ажилд саад учруулж, Түүний үгийг эсэргүүцэж байгаа, Түүний төлөвлөгөөнд саад учруулагчид Эцэстээ Бурханы шийтгэлийг хүртэх болно, шийтгэл хүртэх болно. Хэрэв хүн Бурханы ажлыг эсэргүүцвэл Бурхан тэр хүнийг шууд там руу илгээх болно. Хэрэв улс орон Бурханы ажлыг эсэргүүцвэл Бурхан тэр улс орныг сүйрэлд хүргэх болно. Хэрэв үндэстэн Бурханы ажлыг эсэргүүцвэл Тэрхүү үндэстэн газрын хөрснөөс арчигдан, оршин тогтнохоо болино. Бурханы хүрэхийг хүссэн зүйлд ямар ч улс Ямар ч хүч саад болж чадахгүй (саад болж чадахгүй). Бурханы ажилд саад учруулж, Түүний үгийг эсэргүүцэж байгаа, Түүний төлөвлөгөөнд саад учруулагчид Эцэстээ Бурханы шийтгэлийг хүртэх болно. Бурханы хүрэхийг хүссэн зүйлд ямар ч улс Ямар ч хүч саад болж чадахгүй (саад болж чадахгүй). Бурханы ажилд саад учруулж, Түүний үгийг эсэргүүцэж байгаа, Түүний төлөвлөгөөнд саад учруулагчид Эцэстээ Бурханы шийтгэлийг хүртэх болно, шийтгэлийг хүртэх болно. “Үг нь махбодоор илэрсэн” номоос