27/08/2018

Бурхан Еваг Бүтээсэн нь



(Эхлэл 2: 18-20) Ехова Бурхан, “Хүн ганцаараа байх нь сайн зүйл биш; Би түүнд тохирсон туслагчийг бүтээх болно” гэв. Тэгээд Ехова Бурхан хээрийн бүх араатан амьтан, мөн агаарын бүх жигүүртэн шувуудыг шороогоор бүтээн; тэднийг хэрхэн нэрлэхийг нь үзэхээр Адамд авчирч өгөв: Адамын амьтан бүрийг дуудсан нэр нь тэдний нэр болжээ. Тэгээд Адам бүх мал амьтад, агаарын жигүүртэн шувууд, мөн хээрийн бүх араатанд нэр өгөв; гэвч Адамын хувьд түүнд тохирох туслагч олдсонгүй.
Бурхан Еваг Бүтээсэн нь

(Эхлэл 2: 22-23) Ехова Бурхан эрэгтэй хүнээс авсан хавиргаараа эмэгтэй хүнийг бүтээж, түүнийг эрэгтэй хүнд аваачиж өгөв. Ингээд Адам, “Энэ бол одоо миний яснаас авсан яс, махнаас авсан мах юм: түүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан учраас Эмэгтэй гэж нэрлэх болно” гэжээ.

Бичээсийн энэ хэсэгт хэд хэдэн гол хэллэг байна. Тэдгээрийг онцлон тэмдэглэнэ үү: “Адамын амьтан бүрийг дуудсан нэр нь тэдний нэр болжээ.” Тэгэхээр бүх амьд амьтдад хэн нэр өгсөн бэ? Бурхан биш харин Адам өгсөн. Энэхүү хэллэг нь хүн төрөлхтөнд нэг баримтыг хэлж байна: Бурхан хүнийг бүтээх үедээ түүнд оюун ухаан өгсөн. Иймд хүний оюун ухаан Бурханаас ирсэн байна. Энэ нь тодорхой юм. Гэхдээ яагаад? Бурхан Адамыг бүтээсний дараа Адам сургуульд явсан уу? Тэр уншиж чаддаг байсан уу? Бурхан төрөл бүрийн амьд амьтдыг бүтээсний дараа Адам бүх амьтдыг таньж чадсан уу? Тэднийг юу гэж нэрлэдгийг Бурхан түүнд хэлж өгсөн үү? Мэдээж Бурхан түүнд эдгээр амьтдыг яаж нэрлэхийг зааж өгөөгүй. Энэ бол үнэн юм! Тэгвэл тэр эдгээр амьтдад яаж нэр өгөхийг болон ямар нэр өгөхийг яаж мэдсэн байх вэ? Энэ нь Бурхан Адамыг бүтээхдээ түүнд юу нэмсэнтэй холбоотой юм. Бурхан хүнийг бүтээхдээ Өөрийн оюун ухааныг түүнд нэмсэн гэдгийг баримтууд баталж байна. Энэ бол гол чухал зүйл юм. Та нар бүгдээрээ анхааралтай сонсов уу? Энд та бүхэнд ойлгомжтой байх ёстой бас нэг өөр чухал санаа байгаа: Адам эдгээр амьтдад нэр өгсний дараа тэр нэрс нь Бурханы үгсийн санд бичигдсэн. Би яагаад үүнийг хэлсэн бэ? Энэ нь мөн Бурханы зан чанарыг агуулдаг ба Би үүнийг тайлбарлах ёстой.

26/08/2018

Бурханы Адамд өгсөн тушаал



(Эхлэл 2: 15-17) Ехова Бурхан хүнийг авч, Еден цэцэрлэгийг арчлуулан мануулахын тулд тэнд суулгажээ. Ехова Бурхан хүнд тушааж, “Цэцэрлэгийн бүх модноос чөлөөтэй идэж болно: Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй: учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ” хэмээв.
Бурханы Адамд өгсөн тушаал

Та нар эдгээр ишлэлээс ямар нэг зүйл ойлгов уу? Бичээсийн энэ хэсэг та нарт ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ? Яагаад “Бурханы Адамд өгсөн тушаал”-ыг бичээснээс гарган авсан бэ? Та нар бүгдээрээ тус бүрдээ Бурхан болон Адамыг санаандаа төсөөлж байна уу? Та нар ингэж төсөөлөөд үз: Хэрэв та нар энэ тохиолдолд байсан бол та нарын зүрх сэтгэл дэх Бурхан ямар байдалтай байх байсан бэ? Энэ төсөөлөл та нарт ямар сэтгэл хөдлөлийг авчирч байна вэ? Энэ бол сэтгэл хөдөлгөм, халуун дулаан зураглал юм. Энд зөвхөн Бурхан болон хүн байгаа боловч тэдгээрийн ойр дотно байдал нь атаархмаар байна: Бурханы өгөөмөр хайр хүнд нөхцөлгүйгээр өгөгдөж, хүнийг хүрээлж байгаа ба хүн гэмгүй, цайлган байж, санаа зовох зүйлгүй амар тайван, цэнгэлээр дүүрэн Бурханы хараан дор амьдарч, Бурхан хүнд санаа тавьж байгаагаа харуулж, хүн Бурханы хамгаалалт, ивээл дор амьдран, хүний хийж байгаа болон хэлж буй зүйл бүхэн Бурхантай нягт холбоотой, салшгүй байна.

25/08/2018

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Нэгдүгээр Хэсэг)


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Нэгдүгээр Хэсэг) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулж, төсөөлж чадах зүйлс юм. Номлол эсвэл үзэл байсан ч эдгээр нь бүгд хүний сэтгэхүйгээр хүрч болох зүйл байдаг. Хүний ажлын хэмжээнээс үл хамааран энэ нь хүний туршлага, хүний хардаг зүйл эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах цар хүрээнээс хэтэрч чаддаггүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй, өөрөөр хэлбэл үүнд хүний сэтгэхүйгээр хүртэхийн аргагүй байдаг. Тэр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Түүний Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг илэрхийлдэг—энэ оршихуй нь Түүний төрөлх зан чанар бөгөөд үүнд хүн хүршгүй. ”

24/08/2018

“Бурханы эсрэг босох”-ын жинхэнэ утга



Өнгөрсөн хугацаанд би “Бурханы эсрэг босох” гэдэг нь Бурханаас урван тэрсэлж, чуулганд явахаа больж, үүрэгт ажлаа орхихыг хэлнэ гэж боддог байв. Ийм зан байдал нь бослогыг илэрхийлдэг гэж боддог байлаа. Тиймээс ийм зан байдал гаргаж буй хүмүүсийн талаар сонсох болгондоо би тэд нар шиг Бурханы эсрэг босох ёсгүй гэж өөртөө сануулдаг байв. Цаашлаад би бүхий л ажил үйлсдээ анхаарал болгоомжтой хандаж, чуулганаас надад даалгаж өгсөн бүх ажлыг хийж гүйцэтгэдэг байсан юм. Намайг засаж, надтай харилцаж байхад би үүрэгт ажлаасаа ухарч байсангүй, зовлон зүдүүр үзэж, сорилтод өртөж байхдаа ч чуулганаас татгалзаж байгаагүй билээ. Тиймээс би өөрийгөө Бурханы эсрэг хэзээ ч босохгүй гэдэгтээ итгэдэг байв. Би тодорхой хэмжээний биеийн хэмжээ олж авсан тул Бурханыг эцсийн мөч хүртэл дагаж, эцэс сүүлд нь авралыг олж авна гэдэгтээ итгэлтэй байв.
“Бурханы эсрэг босох”-ын жинхэнэ утга

Нэгэн өдөр би сүнсний бясалгал хийж байхдаа нэг хүний нөхөрлөлийн ярианаас “Бурханы эсрэг чиглэсэн олон хэлбэрийн бослого байдаг. Түүний хүсэл эсвэл Түүний хэлсэн үгийн эсрэг явах нь нэг хэлбэрийн бослого юм. Өөр нэг хэлбэр бол их зан гаргаж, зүрх сэтгэлдээ Бурхангүй байснаар Бурханд бардамнаж, дайсагнах явдал юм. Энэ бол Бурханыг эсэргүүцэж буй бослого юм. Үүний хажуугаар бас нэг хэлбэр байдаг нь Бурханаас урваж, орхих замаар босох явдал юм. ... Нөхөрлөлийн үеэр бидний байнга ярьж байдаг тэрслэх зан байдал нь голдуу эхний хоёр хэлбэрийн бослогод хамаардаг. Учир нь Бурханаас урваж, орхих замаар бослого гаргаж буй хүмүүс Бурханы авралын хамрах хүрээнд байхгүй бөгөөд Бурханы үгэнд дурдагдсан байдаг тэрслэх зан байдал нь эхний хоёр хэлбэрт хамаардаг; бослогын гуравдахь хэлбэрийн талаар дурдаагүй байдаг. Бурханы үгийн эсрэг явах эсвэл бардам зан гаргах нь бослогын нэг хэлбэр биш, харин зөвхөн Бурханаас урвах эсвэл Түүнийг орхиж явахыг Бурханы эсрэг чиглэсэн бослого гэж итгэн Бурханы санааг буруу ойлгож, буруу тайлбарлах ёсгүй билээ. Энэ бол дэндүү хялбарчилсан ойлголт юм! Тэгэхээр бослого гэж яг юу вэ? Хүмүүс үүнийг хэрхэн таних ёстой вэ? Бурханы үгэнд хэлсэнчлэн Бурхантай үл нийцэх бүх зүйл Түүний дайсан бөгөөд Бурханы үгийн эсрэг явж буй бүх зүйл Түүний эсрэг чиглэсэн бослого юм. Түүний үгийн эсрэг тэрслэх нь Түүний эсрэг босож байгаа явдал, Түүний дайсан мэт авирлах нь Түүний эсрэг босож байгаа явдал юм. Энэ хоёр зарчим нь хүний төсөөлөлд үл нийцэх ч асуудлын мөн чанар нь ердөө л энэ юм” гэснийг олж уншив. Энэхүү дүгнэлтийг уншсаныхаа дараа Бурханы эсрэг босох нь зөвхөн Түүнээс урвах, чуулганыг орхин явах эсвэл ажил үүргээ орхих явдал биш юм байна гэдгийг ухамсарласан юм. Үнэндээ бол Бурханы хүсэл эсвэл Түүний үгийг зөрчиж, Түүнтэй тэрсэлдэх нь бослогын бас өөр хэлбэрүүд юм. Ариун Сүнсний удирдамж дор би өөрийнхөө үйлдлийг эргэцүүлж хянах болов. Бурхан биднээс ажил үүргээ биелүүлэх явцдаа үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхийг хүсдэг.

23/08/2018

Жинхэнэ өөрчлөлт гэж юу вэ?



Ах, эгч хоёр маань миний алдаа дутагдлыг хэлж эсвэл миний үзэл бодлыг тоохгүй байх үед их унтууцаж эсвэл өөдөөс нь мэтгэлцдэг байсан. Дараа нь харамсдаг ч гэсэн яг цагаа тулахаар энэ ялзарсан зан чанараа өөрийн эрхгүй ил гаргачихдаг байсан. Би энэ талаар бодож санаагаа зовоодог байлаа: Яагаад бусдын хэлсэн үг намайг цухалдаж уурлахад хүргэдэг юм бол? Бас яагаад Бурханы заасан замаар найман жил явчхаад би өөрчлөгдөөгүй юм бол? Миний санаа зовниж Бурханаас байнга хариулт хүсдэг байлаа.
Жинхэнэ өөрчлөлт гэж юу вэ?

Нэг өдөр, сүсэглэн залбирч байгаад хүний нөхөрлөлийн талаар энэ үгийг олж уншсан юм: “Хүн бүр өөрсдийнхөө их зан, биеэ тоосон байдал, худал хуурмаг, зальжин зангаа үзэн яддаг.” Ихэнх хүмүүс ямар нэг байдлаар өөрчлөгддөг; зарим төрөлхийн их зантай, биеэ тоосон, гажуу, муйхар хүмүүс маш бага өөрчлөгддөг учир зан ааш, өөрийгөө илэрхийлэх байдал нь нэг их өөрчлөгддөггүй: Тэдний бардам зан, биеэ тоосон байдал, зальжин зан нь илт харагддаг. Энэ нь тэдний туулж өнгөрүүлсэнтэй холбоотой юм. Тэд эхнээсээ эцэс хүртэл өөрсдийнхөө зан чанарыг засах гэж оролддоггүй харин бусад хүмүүсийн амийн оролт юу болж байна гэж аждаг. Ийм болохоор тэд өөрсдийгөө анзаардаггүй, зөвхөн бусдын бардам зан, биеэ тоосон байдлыг л анзаарч бусад хүмүүс л Бурханы шүүлт, гэсгээлтэд орж зэмлүүлэх хэрэгтэй гэж боддог. Тэд өөрсдийгөө Бурханыг эсэргүүцээгүй, түүний шүүлт, зэмлэл зөвхөн бусдад зориулсан гэж боддог. Бурханы үгийг ингэж ойлгох нь хачирхалтай ч тэд өөрчлөгддөггүй нь гайхаад байх зүйл биш юм (“Зан чанараа өөрчлөхийн тулд сүнслэг амьдралдаа анхаарал хандуулах хэрэгтэй” - Цуглааны Удирдагчид болон Ажилчидтай Хийсэн Христийн Ярианаас). Тэгэхэд л би өдий олон жил Бурханыг дагачхаад өөрчлөгдөөгүй байгаа шалтгаан нь би Бурханд итгэсэн боловч өөрийн зан чанараа засах гэж оролдож байгаагүй, өөрийнхөө биш бусдын амийн оролтонд л анхаарлаа хандуулж ирсэн гэдгийг ухаарсан. Энэ мөчид би өөрийн эрхгүй “ажлаа” хийгээд яаран гүйж байгаа дүр зураг минь толгойд буусан юм: Би Бурханы үгийг унд мэт ууж, хоол мэт иддэг атлаа өөртөө тусгаж авдаггүй байж. Би үргэлж бусдад зааж зөвлөж, Бурханы үгийн мөрөөр бусдыг шүүмжилдэг байсан. Уулзалт, цугларалтын үеэр бусдын асуудлыг хэлэлцэхдээ үнэн шударгаар ханддаг байсан ч хэзээ ч өөрийнхөө амийн оролтыг ямар байх ёстой талаар бодож байгаагүй. Хүн төрөлхтний бузар булайг илчилсэн Бурханы үгийг хуваалцахдаа бусад ах дүү нарынхаа жишээг сануулга болгон ашиглаж өөрөө шүүлтээс зугтдаг байсан. Би Бурханы үгийг өөрийн нөхцөл байдал, амьдралыг ойлгоход хэзээ ч тусгаж байгаагүй… Цаг хугацаа өнгөрсөөр харин миний амийн оролт яг хэвээрээ.

22/08/2018

Христийн сүмийн кино “Бурханд итгэх итгэл” Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь (Монгол хэлээр)


Христийн чуулганы кино “Бурханд итгэх итгэл” Бурханд итгэх итгэлийн нууцыг нээх нь (Монгол хэлээр) Ю Конгуан Төгс Хүчит Бурханы Чуулганд сайн мэдээг тунхагладаг. Түүнийг ийнхүү сайн мэдээг тунхаглах зуур, Хятадын Коммунист намын засгийн газраас түүнийг мөрджээ. Тэр уул руу зугтаж, ингэх замд нь Жэн Шун гэгч орон нутгийн гэр чуулганы хамтран зүтгэгч түүнд тусална. Анх уулзахад л олон жилийн өмнөөс нэг нэгнээ мэдэх юм шиг тэр хоёр санагддаг. Жэн Шун хамтран зүтгэгч нартайгаа уулзаж цугладаг сүрлэн овоохойдоо Ю Конгуаныг аваачжээ. Тэнд Жэн Шун болон түүний хамтран зүтгэгч нарын дунд Бурханд итгэгч хүн эрх мэдэлтнүүдийг дагах ёстой эсэх талаар хэлэлцдэг. Ю Конгуан энэ талаар тэдэнд нөхөрлөл хийж, тэдний дундах эргэлзээг тайлна. Ю Конгуаны нөхөрлөл тэдэнд маш их тус хүргэж, тэд бүгдээрээ эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг эрж хайн, судалж эхэлдэг. Гэтэл чуулганы ахлагч Сун, Ю Конгуаныг Төгс Хүчит Бурханы Чуулганы гэрчлэгч гэдгийг мэдсэн даруйдаа, чуулганыг битүүмжилж жинхэнэ замыг эрж хайх гэсэн дагалдагч нарт саад хийх бүх аргыг замыг сүвэгчилдэг. Сун, Ю Конгуаныг нэгд нэггүй эрж хайн, Юг цагдаа нарт мэдээлж, баривчлахын тулд дагалдагч нараа хүртэл дайчилдаг. ХКН-ын засгийн газар болон Сун ахлагчид мөрдөгдөн мөшгөгдсөн Ю Конгуан Бурханд чин сэтгэлээсээ залбирчээ. Тэр Бурханд итгэж найдахын сацуу жинхэнэ замыг эрж хайн, судалсан орон нутгийн чуулганы үнэнч итгэгчдийг Бурханы өмнө хөтөлж аваачихаар шийдлээ. Хэд хэдэн бүтэлгүйтэл амссаны дараа Ю Конгуан, Жэн Шун болон бусад хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийн талаар нөхөрлөл хийхийн тулд хулсан зоорь, агуйд нуугдаж, нэг хэсэгтээ хянуур болгоомжтой байхаас аргагүйд хүрсэн юм... Жэн Шун болон хэсэг хүн Зүүний Аянгад анхаарал хандуулах болсон тул Сун ахлагч тэднийг дайснаа хэмээн үзсэн бөгөөд чуулган тэр даруй хоёр тал болж хуваагддаг. Үүнээс болж Жэн Шун болон түүний нөхөд болох чуулганы гишүүд ихээр шаналж эргэлзжээ. Ю Конгуан тэдний төөрөгдлийг шийдвэрлэхийн тулд Төгс Хүчит Бурханы үгийн талаар тэдэнтэй нөхөрлөнө. Мөн тэрээр Бурханд итгэнэ гэдэг юу гэсэн үг болохыг, Бурхан магтаж, сайшаах итгэлтэй байхын тулд яах хэрэгтэй талаар нөхөрлөдөг. Эцэст нь Жэн Шун болон түүний нөхөд үнэнийг ойлгож эхлэх бөгөөд тэдний төөрөгдөл, саад бэрхшээл, алдаа завхрал шийдвэрлэгддэг. Тэдний зүрх сэтгэл чөлөөлөгдөж тэд гүнээ шүүрс алдана, учир нь Эзэнд олон жил итгэснийхээ дараа тэд “Бурханд итгэх итгэл”-ийн жинхэнэ утга учрыг ухаардаг.

21/08/2018

Миний амьдралын зарчмууд намайг гэмтээн үлдээсэн



Миний амьдралын зарчмууд намайг гэмтээн үлдээсэн“Сайн залуус хамгийн сүүлд дуусдаг” гэсэн нийтээрээ хэрэглэдэг хэллэг бол миний хувьд дэндүү сайн мэддэг хэллэг юм. Нөхөр бид хоёр ямар ч илүү дутуу зангүй хүмүүс байлаа: Хувийн ашиг хонжоо, алдагдлын асуудал үүсэх үед бид бусадтай үг сөрж, маргалддаггүй байв. Хүлцэнгүй хандах боломжтой үедээ хүлцэнгүй хандаж, нийцтэй байх боломжтой үед нь нийцтэй байх тал дээр хүчин чармайдаг байв. Үүний үр дүнд хүмүүс биднийг хууран мэхэлж, буруугаар ашигладаг байв. Амьдрал дээр үнэхээр “Сайн залуус хамгийн сүүлд дуусдаг” байх нь—хэрэв та дэндүү сайхан сэтгэлтэй, асуудалд дэндүү нийцэлтэй, даруу ханддаг бол таныг хуурч мэхлэх магадлал нэн өндөр байдаг. Би ийм бодол тээсээр цаашид өөрийгөө ингэж буруугаар ашиглуулж, бухимдалтай амьдрахаа болихоор шийдэв: Ирээдүйн бүх асуудал, харилцаандаа би дэндүү нийцэмтгэй байхаа болино гэж амлалаа. Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсны дараа ч би биеэ авч явах, бусадтай харилцахдаа энэхүү зарчмаа дагаж баримталсан хэвээр байсан.

Би нэг хэсэг үүрэгт ажлаа биелүүлж байхдаа нэг эгчтэй хамтарч ажилласан юм. Тэр эгч миний хангалтгүй, дутагдалтай талуудыг байнга хэлдэг байсан бөгөөд намайг бүхий л талаараа доош нь татаж байгаа мэт санагддаг байв. Эхлээд би “Гэрээсээ хол ганцаараа байх нь хэцүү байгаа биз. Жаахан хүлцэнгүй хандаад үзье дээ” гэж бодов. Хожим нь харин тэр эгч шүүмжлэхдээ өршөөлгүй ханддагаа харуулж, би ч нөгөө “Сайн залуус хамгийн сүүлд дуусдаг” хэллэгээ дахин санаж эхлэв. Тэр эгч намайг дэндүү сайхан сэтгэлгэй болохоороо бусдын бай болохдоо амархан гэдгийг таньж мэдсэн тул жижиг сажиг, авцалдаагүй зүйлээр өө эрэх замаар надад хатуу хандахаар шийджээ гэсэн бодол надад орж ирэв. Би түүний ийм зан байдалтай цаашид эвлэрч, хүлцэнгүй хандахгүй байхаар шийдэж, дотор минь дарагдаж байсан муухай аашийнхаа бүх энергийг цуглуулж байгаад уур дүүрэн үгээ урсгаж гарав. Эгчийн амнаас ганц ч үг гарахгүй болсон үед л дуугаа хураав. Хожим нь тэр эгч надтай сэтгэлийнхээ үгийг хуваалцахыг хүсэж, түүний хэлж ярьж, гаргаж байсан үйлдэл нь маш хүний үнэргүй байсныг ухамсарлан ойлгосноо хэлж, өөрийг нь уучилна гэдэгт найдаж байгаагаа хэлэв. Мөн Бурхан энэ нөхцөл байдлыг төлөвлөж, түүнтэй холбоо тогтоохын тулд намайг ашигласан гэж хэлэв. Үүнийг сонсоход надад үнэхээр тааламжтай байсан бөгөөд тулааны талбараас ялагч болон тодорсон дөрвөн одтой генерал мэт өөрөө өөртөө санагдаж билээ. Үүнээс гадна “Сайн залуус хамгийн сүүлд дуусдаг” гэсэн хэллэгт олон давуу тал байна гэдэгт би илүү их итгэдэг болж билээ.

Саяхан л гэхэд чуулганаас эмхлэн гаргасан “Завхарсан хүмүүс оршин тогтнохынхоо тулд найддаг Сатаны 100 аксиом” хэмээх нийтлэлийг уншиж байхдаа “Номхон морь ноолоход амар” гэсэн хэллэгийг олж харав... “Хүн төрөлхтөн Сатаны нөлөөн дор олон мянган жилийн турш завхарсаар ирсэн бөгөөд Сатан хүмүүсийн тархийг угаахдаа тоо томшгүй төөрөгдлийг ашигладаг. Энд бид хүн төрөлхтөн амьдралынх нь туршид өөрсдийг нь чиглүүлж өгөх үнэт сургаал гэж өндрөөр үнэлдэг 100 төөрөгдлийг тоймлон оруулсан юм. Эдгээр төөрөгдөл нь хүний зүрх сэтгэлд хэдийнээ гүнээс гүн шигдэж суусан байдаг; хэрэв үнэнээр зэвсэглэгдээгүй л бол хүмүүс эдгээр төөрөгдлийн жинхэнэ мөн чанарыг таньж мэдэх чадваргүй байдаг. Хэрэв хүмүүс Сатаны төөрөгдлүүдийг амьдралын үнэт сургаал, зарчим хэмээн эрхэмлэн дагавал завхарсан хүн төрөлхтөн хэзээ ч авралыг олж авч чадахгүй.” Энэ хэсгийг уншсаныхаа дараа би гэнэт урт удаан зүүднээс сэрсэн мэт нэгэн зүйлийг ухаарав: “Номхон морь ноолоход амар” гэсэн хэллэг нь хүн төрөлхтөнд итгүүлж, завхруулах зорилгоор Сатаны зохиосон төөрөгдөл юм байна. Бурхан биднээс бусадтай харилцахдаа хүлээцтэй, тэвчээртэй, хүлцэнгүй, уучламтгай байхыг хүсдэг. Бид бусдад халамжтай, хүндэтгэлтэй, элэгсэг хандах ёстой. Үүний эсрэгээр Сатаны номлодог “ Номхон морь ноолоход амар” гэсэн амьдралын зарчим нь биднийг сайнаас аажим аажмаар холдуулж, хорон муу руу чиглүүлж, бусадтай харьцахдаа хэтэрхий сайн эсвэл эвлэрэмтгий хандахгүй байхыг заадаг. Өөрсдийгөө хамгаалахын тулд бид “нүдийг нүдээр, шүдийг шүдээр” солих хэрэгтэй болж, хатуу ширүүн, харгис, хорон муу санаатай байхыг сурах ёстой болдог. “Номхон морь ноолоход амар” гэсэн хэллэг нь үнэнээс яг эсрэг төөрөгдлийн илэрхийлэмж буюу Сатаны логик бөгөөд Сатаны сөрөг байдалд хамаардаг, агуу улаан лууны хор болохыг ухаарав. Хүн чанар бүр мөсөн устаж алга болох хүртэл хүмүүсийг бие биенийхээ эсрэг хуйвалдаж, жигшүүрт аллага үйлдэж, эцэс төгсгөлгүй өрсөлдөж, хэнд ч бууж өгдөггүй болгохын тулд Сатан эдгээр хуурмаг “онолоор” дамжуулан хүмүүсийн тархийг угаадаг. Ийм байдлаар хүмүүс Сатан шиг завхарч, өргөлийн эд зүйл булдаг болж, Сатан ч нийт хүн төрөлхтнийг завхруулж, ашиглах гэсэн зорилгодоо хүрч байгаа. Би энэхүү төөрөгдлийг нэвт харж чадаагүй бөгөөд “Номхон морь ноолоход амар” гэсэн хэллэгийг хүлээн авч, хүндэлвэл зохих үнэн гэж үздэг байлаа. Би хэт сайхан сэтгэлтэй, эвлэрэмтгий байж болохгүй, бусадтай харьцахдаа тэвчээртэй эсвэл хүлцэнгүй байх нь нэг төрлийн тэнэг, мулгуу хэрэг бөгөөд намайг бусдад хууран мэхлүүлж, залилуулахад өртөмтгий болгоно гэж боддог байв. Би энэ төөрөгдлийг амьдралдаа баримтлах ёстой зарчим гэж үздэг байсан тул тэр эгч намайг хангалтгүй, дутагдалтай талуудаа ухаарч, өөрчлөөсэй гэж хүссэний үндсэн дээр надад хэлэхэд би түүний үгийг хүлээж аваагүйгээр барахгүй намайг дээрэлхэж, жижиг сажиг зүйлээр өө эрж байна гэж бодож билээ. Үр дүнд нь би өөрийнхөө дотор байсан араатныг сул тавьж, чөтгөр шиг аашилсан. Эгч өөрийгөө дорд үзэж, надаас уучлалт гуйсан ч би өөрийнхөө дотор руу өнгийж хараагүй бөгөөд ичихгүй хэвээр байсан төдийгүй цохилт өгч чадсан мэт сэтгэлийн таашаал эдэлж, “Номхон морь ноолоход амар” зарчмаа баримталсан тул эгч эцэстээ “ялагдлаа хүлээн зөвшөөрлөө” гэж бодон сууж байв. “Энэхүү ялалтыг авснаараа” би Сатаны тэрхүү аксиомыг хамгаалж, магтан дуулах тал руугаа орсон байлаа. Яасан утгагүй зүйл вэ, би ямар солиотой байсан юм бэ! Би бүх зүйлийг эсрэгээр нь ойлгож, хорон мууг сайн гэж андуурч, хэний ч үгэнд итгэдэггүй байжээ! Бурханы эцсийн ажил бол хүн төрөлхнийг Сатаны хороос цэвэрлэж, үнэнийг ашиглан завхарсан хандлагыг нь өөрчлөх явдал юм. Миний тохиолдолд харин би өөрөө үнэнийг эрэлхийлж, дотор минь байгаа Сатаны хорыг таньж мэдэхийг эрмэлзэхгүй байсны хажуугаар өөрийгөө өөрчлөхийн тулд үнэнийг хэрэгжүүлэхгүй байжээ. Үүний оронд би Сатаны төөрөгдлөөс зуурч, үнэнээс татгалзаж байжээ. Хэрэв би ийм маягаар цаашид үргэлжлүүлсэн бол би хэзээ ч өөрөө өөрийгөө ойлгож эхлэхгүй байсан. Би хэзээ ч үнэнийг олж, хандлагаа өөрчилж чадахгүй байсан. Эцэст нь Сатаны хувь тавилангийн нэгэн адилаар Бурхан намайг бүр мөсөн устгах байлаа.