Showing posts with label Чуулган,аврал,Ариун Сүнс. Show all posts
Showing posts with label Чуулган,аврал,Ариун Сүнс. Show all posts

24/08/2018

“Бурханы эсрэг босох”-ын жинхэнэ утга



Өнгөрсөн хугацаанд би “Бурханы эсрэг босох” гэдэг нь Бурханаас урван тэрсэлж, чуулганд явахаа больж, үүрэгт ажлаа орхихыг хэлнэ гэж боддог байв. Ийм зан байдал нь бослогыг илэрхийлдэг гэж боддог байлаа. Тиймээс ийм зан байдал гаргаж буй хүмүүсийн талаар сонсох болгондоо би тэд нар шиг Бурханы эсрэг босох ёсгүй гэж өөртөө сануулдаг байв. Цаашлаад би бүхий л ажил үйлсдээ анхаарал болгоомжтой хандаж, чуулганаас надад даалгаж өгсөн бүх ажлыг хийж гүйцэтгэдэг байсан юм. Намайг засаж, надтай харилцаж байхад би үүрэгт ажлаасаа ухарч байсангүй, зовлон зүдүүр үзэж, сорилтод өртөж байхдаа ч чуулганаас татгалзаж байгаагүй билээ. Тиймээс би өөрийгөө Бурханы эсрэг хэзээ ч босохгүй гэдэгтээ итгэдэг байв. Би тодорхой хэмжээний биеийн хэмжээ олж авсан тул Бурханыг эцсийн мөч хүртэл дагаж, эцэс сүүлд нь авралыг олж авна гэдэгтээ итгэлтэй байв.
“Бурханы эсрэг босох”-ын жинхэнэ утга

Нэгэн өдөр би сүнсний бясалгал хийж байхдаа нэг хүний нөхөрлөлийн ярианаас “Бурханы эсрэг чиглэсэн олон хэлбэрийн бослого байдаг. Түүний хүсэл эсвэл Түүний хэлсэн үгийн эсрэг явах нь нэг хэлбэрийн бослого юм. Өөр нэг хэлбэр бол их зан гаргаж, зүрх сэтгэлдээ Бурхангүй байснаар Бурханд бардамнаж, дайсагнах явдал юм. Энэ бол Бурханыг эсэргүүцэж буй бослого юм. Үүний хажуугаар бас нэг хэлбэр байдаг нь Бурханаас урваж, орхих замаар босох явдал юм. ... Нөхөрлөлийн үеэр бидний байнга ярьж байдаг тэрслэх зан байдал нь голдуу эхний хоёр хэлбэрийн бослогод хамаардаг. Учир нь Бурханаас урваж, орхих замаар бослого гаргаж буй хүмүүс Бурханы авралын хамрах хүрээнд байхгүй бөгөөд Бурханы үгэнд дурдагдсан байдаг тэрслэх зан байдал нь эхний хоёр хэлбэрт хамаардаг; бослогын гуравдахь хэлбэрийн талаар дурдаагүй байдаг. Бурханы үгийн эсрэг явах эсвэл бардам зан гаргах нь бослогын нэг хэлбэр биш, харин зөвхөн Бурханаас урвах эсвэл Түүнийг орхиж явахыг Бурханы эсрэг чиглэсэн бослого гэж итгэн Бурханы санааг буруу ойлгож, буруу тайлбарлах ёсгүй билээ. Энэ бол дэндүү хялбарчилсан ойлголт юм! Тэгэхээр бослого гэж яг юу вэ? Хүмүүс үүнийг хэрхэн таних ёстой вэ? Бурханы үгэнд хэлсэнчлэн Бурхантай үл нийцэх бүх зүйл Түүний дайсан бөгөөд Бурханы үгийн эсрэг явж буй бүх зүйл Түүний эсрэг чиглэсэн бослого юм. Түүний үгийн эсрэг тэрслэх нь Түүний эсрэг босож байгаа явдал, Түүний дайсан мэт авирлах нь Түүний эсрэг босож байгаа явдал юм. Энэ хоёр зарчим нь хүний төсөөлөлд үл нийцэх ч асуудлын мөн чанар нь ердөө л энэ юм” гэснийг олж уншив. Энэхүү дүгнэлтийг уншсаныхаа дараа Бурханы эсрэг босох нь зөвхөн Түүнээс урвах, чуулганыг орхин явах эсвэл ажил үүргээ орхих явдал биш юм байна гэдгийг ухамсарласан юм. Үнэндээ бол Бурханы хүсэл эсвэл Түүний үгийг зөрчиж, Түүнтэй тэрсэлдэх нь бослогын бас өөр хэлбэрүүд юм. Ариун Сүнсний удирдамж дор би өөрийнхөө үйлдлийг эргэцүүлж хянах болов. Бурхан биднээс ажил үүргээ биелүүлэх явцдаа үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхийг хүсдэг.