Ах, эгч хоёр маань миний алдаа дутагдлыг хэлж эсвэл миний үзэл бодлыг тоохгүй байх үед их унтууцаж эсвэл өөдөөс нь мэтгэлцдэг байсан. Дараа нь харамсдаг ч гэсэн яг цагаа тулахаар энэ ялзарсан зан чанараа өөрийн эрхгүй ил гаргачихдаг байсан. Би энэ талаар бодож санаагаа зовоодог байлаа: Яагаад бусдын хэлсэн үг намайг цухалдаж уурлахад хүргэдэг юм бол? Бас яагаад Бурханы заасан замаар найман жил явчхаад би өөрчлөгдөөгүй юм бол? Миний санаа зовниж Бурханаас байнга хариулт хүсдэг байлаа.
Нэг өдөр, сүсэглэн залбирч байгаад хүний нөхөрлөлийн талаар энэ үгийг олж уншсан юм: “Хүн бүр өөрсдийнхөө их зан, биеэ тоосон байдал, худал хуурмаг, зальжин зангаа үзэн яддаг.” Ихэнх хүмүүс ямар нэг байдлаар өөрчлөгддөг; зарим төрөлхийн их зантай, биеэ тоосон, гажуу, муйхар хүмүүс маш бага өөрчлөгддөг учир зан ааш, өөрийгөө илэрхийлэх байдал нь нэг их өөрчлөгддөггүй: Тэдний бардам зан, биеэ тоосон байдал, зальжин зан нь илт харагддаг. Энэ нь тэдний туулж өнгөрүүлсэнтэй холбоотой юм. Тэд эхнээсээ эцэс хүртэл өөрсдийнхөө зан чанарыг засах гэж оролддоггүй харин бусад хүмүүсийн амийн оролт юу болж байна гэж аждаг. Ийм болохоор тэд өөрсдийгөө анзаардаггүй, зөвхөн бусдын бардам зан, биеэ тоосон байдлыг л анзаарч бусад хүмүүс л Бурханы шүүлт, гэсгээлтэд орж зэмлүүлэх хэрэгтэй гэж боддог. Тэд өөрсдийгөө Бурханыг эсэргүүцээгүй, түүний шүүлт, зэмлэл зөвхөн бусдад зориулсан гэж боддог. Бурханы үгийг ингэж ойлгох нь хачирхалтай ч тэд өөрчлөгддөггүй нь гайхаад байх зүйл биш юм (“Зан чанараа өөрчлөхийн тулд сүнслэг амьдралдаа анхаарал хандуулах хэрэгтэй” - Цуглааны Удирдагчид болон Ажилчидтай Хийсэн Христийн Ярианаас). Тэгэхэд л би өдий олон жил Бурханыг дагачхаад өөрчлөгдөөгүй байгаа шалтгаан нь би Бурханд итгэсэн боловч өөрийн зан чанараа засах гэж оролдож байгаагүй, өөрийнхөө биш бусдын амийн оролтонд л анхаарлаа хандуулж ирсэн гэдгийг ухаарсан. Энэ мөчид би өөрийн эрхгүй “ажлаа” хийгээд яаран гүйж байгаа дүр зураг минь толгойд буусан юм: Би Бурханы үгийг унд мэт ууж, хоол мэт иддэг атлаа өөртөө тусгаж авдаггүй байж. Би үргэлж бусдад зааж зөвлөж, Бурханы үгийн мөрөөр бусдыг шүүмжилдэг байсан. Уулзалт, цугларалтын үеэр бусдын асуудлыг хэлэлцэхдээ үнэн шударгаар ханддаг байсан ч хэзээ ч өөрийнхөө амийн оролтыг ямар байх ёстой талаар бодож байгаагүй. Хүн төрөлхтний бузар булайг илчилсэн Бурханы үгийг хуваалцахдаа бусад ах дүү нарынхаа жишээг сануулга болгон ашиглаж өөрөө шүүлтээс зугтдаг байсан. Би Бурханы үгийг өөрийн нөхцөл байдал, амьдралыг ойлгоход хэзээ ч тусгаж байгаагүй… Цаг хугацаа өнгөрсөөр харин миний амийн оролт яг хэвээрээ.
