Сичуаны газар хөдлөлтөөс хойш би хэзээ нэгэн өдөр байгалийн гамшигт өртчих вий гэж байнга айдаг болсон. Ялангуяа гамшиг өсөн нэмэгдэхийг, газар хөдлөлт ойр ойрхон болж байгааг хараад нүүрлэн буй мөхлийн талаарх миний айдас бүр ч ихэссэн. Үр дүнд нь би, хэрвээ газар хөдлөлт болбол ямар арга хэмжээ авах ёстойгоо эргэцүүлэн бүхэл өдрийг өнгөрөөдөг болсон юм.
Нэг өдөр үдийн хоолны үеэр эзэн гэр бүлийн маань эгч ердийнхөөрөө зурагтаа асаахад нэвтрүүлэгч газар хөдлөлтөөс сэргийлэх арга хэмжээний тухай ярьж таарсан. Газар хөдлөлтийн тохиолдолд та хаалгаар задгай талбай руу гүйн гарч нуран унаж буй барилгын улмаас гэмтэхээс сэргийлэх хэрэгтэй. Хэрвээ та зохих цаг хугацаанд шилжин байрлаж чадахгүй бол ор, ширээн доогуур эсвэл буланд хоргодох хэрэгтэй... Үүнийг сонсоод амиа аврах шийдэл олсон мэт мэдрэмж надад төрж урьдчилан сэргийлэх эдгээр арга хэмжээг ой ухаандаа хурдхан шиг хадгалаад авлаа. Ингэснээр би газар хөдлөлт болсон тохиолдолд өөрийн амиа аварч чадна. Үдийн хоолны дараа би өрөө рүүгээ буцаж очоод байшингийн дотор болон гадна талыг ихэд ажиглан хараад харсан зүйлдээ маш их урам хугарлаа. Орон доогуур зөндөө их новш хураачихсан, нуугдах сул зай байсангүй. Байшингаас гадагш харахад миний зогсож байсан газраас 100 метрийн зайд байх бүх байшин 5 эсвэл 6 давхар өндөр бөгөөд өөр хоорондоо маш ойрхон баригдсан ажээ. Би өөрийн байшингаасаа зугтаан гарлаа ч гэсэн үхтэлээ сүйрэх бололтой. Энд үүргээ биелүүлэх нь надад хэтэрхий аймшигтай санагдлаа. Дүүргийн удирдагчийг ирж, намайг хөдөөний гэр бүл рүү сольж өгөхийг хүлээх хэрэгтэй болов. Ингэвэл, хэрвээ газар хөдлөлт болбол задгай талбай руу гүйн гарахад хялбар байх болно. Гэтэл надад дараах асуудал тулгарна: өгүүлэл хянах ажлаа хийхэд би гол төлөв дотор ажиллах шаардлагатай тул хөдөө амьдарсан ч гэсэн амь нас маань эрсдэлтэй хэвээр байх юм байна. Дүүргийн удирдагчаас хоёрдогч шугамын сайн мэдээний баг руу шилжүүлж өгөхийг хүсэж болох юм. Тэгээд би өдөржин гадаа байх ба гэрт байснаас илүү аюулгүй байна. Ганц асуудал гэвэл дүүргийн удирдагч хэзээ ирэхийг л би мэдэхгүй байлаа. Энд байх хугацаандаа амьдрах газраа бэлтгэх хэрэгтэй. Тэгээд би өдөр бүр айдастай амьдарч өгүүлэл хянах ажилдаа төвлөрч чадахгүй байв.






