26/07/2018

Цайлган хүмүүс шудрага хүмүүс байх албагүй


Цайлган хүмүүс шудрага хүмүүс байх албагүй

Би өөрийгөө нийтэч, шулуухан төрлийн хүн гэж үздэг. Би хүмүүстэй маш шулуухан ярьчихдаг, хэлэхийг хүссэн зүйлээ тойруулаад байлгүй шулуухан хэлчихдэг. Хүмүүстэй харилцахдаа ч тэр би хэтэрхий шулуухан талдаа. Бусдад хэтэрхий амархан итгэснээсээ байнга мэхлэгдэж, дооглуулна. Зөвхөн чуулганд явсаны дараагаар би өөрийн гэж дуудаж болохоор газраа олсон юм. Би өөртөө ингэж бодов: Өмнө нь миний цайлган зан сул тал минь болж, бусдад намайг амархан мэхлэгдэхэд хүргэдэг байсан, харин чуулганд Бурхан нийгмийн элэг доог болсон хүмүүсийг, шудрага хүмүүсийг хүсдэг, тиймээс би хэтэрхий цайлган байхдаа санаа зовох шаардлагагүй болсон. Би ялангуяа Бурхан шудрага бөгөөд эгэл хүмүүсийг хайрладаг бөгөөд зөвхөн шудрага хүмүүс Бурханы авралыг хүртэнэ гэдгийг сонсоод тайтгарсан. Ах эгч нар маань өөрсдийнхөө урвамтгай уг чанараа таньж мэдсэн ч, өөрчлөж чадалгүй, ямар их зовж байгааг хараад, би шулуун шудрага зантай болохоор ийм зовлонг туулах шаардлагагүйдээ улам их тайтгарсан. Нэгэн өдөр Бурханы илчлэлтийг хүлээн авсаныхаа дараа, би бодож байсан шигээ бас тийм ч шудрага хүн биш гэдгээ эцсийн эцэст ухаарав.

Нэг өдөр Бурханы нөхөрлөлийн үеэр ийн хэлэхийг сонсов: Үнэнч шударга хүмүүс бол ... өрөвдөлтэй, олиггүй, тэнэг эсвэл цайлган биш... Иймээс нийгэмд зовж, гадуурхагдаж, уулзсан хүн болгондоо дээрэлхүүлж, хууртагдаж байдаг учраас чи бол үнэнч шударга хүн гэж бодон энэ титмийг толгой дээрээ бүү тавь. Энэ нь туйлын буруу... Үнэнч шударга байх гэдэг нь, зүгээр л илэн далангүй, шулуун шударга байгаа бол хүмүүс үнэнч шударга юм гэж хүмүүсийн төсөөлдөгтэй адил биш, ийм байдаггүй юм” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч шударга байхын тулд өөрийгөө бусдад нээх ёстой”).

25/07/2018

Сатаны гүн ухаан урхинд оруулж, доройтуулдаг


Сатаны гүн ухаан урхинд оруулж, доройтуулдаг

Тодорхой хугацааны өмнө ажлын шалтгаанаар сүмээс намайг нэгэн гэр бүлд түр байршуулах болсон юм. Тухайн гэр бүлийн ах, эгчтэй хийсэн анхны нөхөрлөлийн үеэр “Бид нөхөрлөлийн үеэр залбирал үйлдэхээс хамгийн их айдаг. Өөрөө бие даан залбирахдаа юу хэлэхээ мэддэг ч нөхөрлөл дээр залбирахад хэлэх үгээ мэдэхээ байчихдаг” гэв. Үүнийг сонсоод би “Хэрэв бид нөхөрлөлийн үеэр залбирахгүй бол Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадахгүй болж, харилцаа маань ч үр дүнд хүрэхгүй юм байна. Бид заавал залбирах ёстой!” гэж бодов. Гэхдээ дараа нь дахин бодож үзээд, тэднийг залбирахаас үнэхээр айдаг гээд байхад би тулган шаардвал миний талаарх үзэл бодол нь өөрчлөгдчих юм болов уу гэж бодов. Өгүүлэл хянан засварлах ажил үүргээ биелүүлэхийн тулд би энэ айлд урт хугацаанд байрших шаардлагатай байсан юм. Тэдний хүслийг үл тоовол миний талаар өөр үзэл бодолтой болж, намайг гэртээ байлгах хүсэлгүй болвол яах вэ? Тиймээс би тэдний хүслийг зүгээр л дагасан нь дээр гэж бодов. Ингэснээр дараагийн сарын туршид бид нөхөрлөлийн үеэр огт залбирсангүй. Энэ нь Бурханы сайн мэдээний тухай харилцан яриаг сонирхолгүй, уйтгартай болгож, Ариун Сүнсний гэгээрэл тэр чигтээ үгүй болоход хүргэв. Мөн бид сэдвээсээ хазайж, өөр зүйлсийн тухай ярих нь элбэгшив. Аажим аажмаар ах, эгчийн байдал улам хэвийн бус болж, нөхөрлөл зохион байгуулах хүсэл нь ч багасав. Нөхөрлөлийн үеэр тэд зүүрмэглэдэг болж, өдөр тутмын амьдралдаа Бурханы үгийг идэж, уух тал дээр ч ач холбогдол өгөхөө болив. Цаг зав олдох болгонд зурагт үзэж, надад ч тийм сайн хандахаа больж, надтай харилцахдаа илт дурамжхан байдаг болов. Ийм нөхцөл байдалтай тулгарсан надад маш хэцүү санагдаж, учраа ч ойлгохоо байв: Би бүхий л зүйлд тэдний хүслийг дагаж, тэднийг хэзээ ч гомдоож, уурлуулж байгаагүй. Тэд надад яагаад ингэж хандах болов?

24/07/2018

Сатаны номнууд биднийг хордуулж чадна


Сатаны номнууд биднийг хордуулж чадна

Залуу байхдаа хангалттай суралцаагүй бас мэдлэггүй байсан болохоор нөхөр бид хоёр амьдралаа хоёр нарны хооронд борви бохисхийлгүй өнгөрүүлсэн гэж би байнга боддог. Тийм учраас би хэчнээн их, яаж ч зовсон бай хамаагүй хүүхдүүдээ сургуульд явуулж тэднийг ямар нэг зүйлд сургана, тэд бидний зам мөрийг битгий дагаасай гэж шийдсэн. Энэ шийдвэртээ хөтлөгдөн, том охиноо техникийн сургуульд, том хүүгээ их сургуульд явуулахын тулд нөхөр бид хоёр энгийн байдлаар идэж, хувцаслан цент нэг бүрийг хэмнэсэн. Гэхдээ бид дахиад хоёр хүүхэдтэй бөгөөд тэднийгээ их сургуульд явуулахын тулд миний нөхөр ажил хийхээр гэрээсээ жилээр явах болдог байсан, би ч бас зүгээр суудаггүй байлаа; үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл тариан талбайд ажиллаж, гэртээ гахайнуудаа арчилж тордоно. Фермийн ажил хэтэрхий ядаргаатай байх үе бүрт зүгээр л болихыг хүсдэг байлаа. Гэхдээ өнөөдрийн нийгэм ямар их өрсөлдөөнтэй байгааг, хэрвээ би хүүхдүүдээ сургуульд явуулахгүй бол тэд ирээдүйд над шиг л шавар шавхайн дунд ажиллана, тэд хэзээ ч юунд ч хүрэлгүй дорд үзэгдэх болно, зөвхөн их сургуульд орсноор сайн ажил олж, албан тушаалтан болж амжилтанд хүрнэ, өөрсөддөө ирээдүйг олж авна, бидэнд алдар цууг авчирна хэмээн бодоход миний зовсон, ядарч зүдэрсэн нь тийм үнэтэй мэт санагддаг байв. Тэгээд би өдөр болгон сэрэхдээ өөрийгөө байнга ажилтай завгүй байлгадаг бөгөөд Бурханы үгийг идэж уух, ердийн сүнслэг амьдралд зориулах цаг тэр ч байтугай чуулганы ердийн амьдралд зориулах эсвэл үүргээ биелүүлэх цаг байдаггүй байсан. Гэхдээ би энэ талаар юу ч бодолгүй Бурханы харилцаанаас дараах үгсийг сонсох саяхны үе хүртлээ хүүхдүүдийнхээ төлөө ясандаа тултал үргэлжлүүлэн ажилласаар байлаа: “Хүүхдүүд нь амжилттай байгаасай гэж хүмүүс бүгд найддаг. Өөрсдийнх нь хүүхдүүд алдартай их сургуульд орж, тусгай судалгаа шинжилгээ хийж, эрдмийн зэрэг хүртэж, дараа нь бусдаас ялгарч, нийгэмд хөлөө олно гэж хүн бүхэн найддаг. Хүмүүст бүгдэд нь ийм үзэл бодол байдаг бөгөөд ‘Бусад эрэл хайгуулын үнэ хүнд өчүүхэн, ном эрдэм сурах нь бүхнээс давамгай’ хэмээх үгнээс болж бүгдээрээ өөрсдийнхөө хүүхдийг өндөр боловсролтой болоосой гэж хүсдэг. Цаашлаад орчин үеийн энэ нийгэмд өрсөлдөөн тун ширүүн байдаг. Хэрвээ тэд их сургуулийн зэрэггүй эсвэл нийгэмд хөлөө олоогүй бол ирээдүйд амин зуулга нь асуудал болдог. Энэ бол хүн бүхний сэтгэхүй ба үзэл санаа юм... Гэхдээ тэд тийм боловсрол хүлээн авсны дараа хэчнээн их хор болон Сатаны хэчнээн их үзэл санаа, онол тэдэнд шингэж байгааг чи бодож үзсэн үү? ... Нэг л өдөр, хүүхдүүд чинь эргэн ирж, чи тэдэнд Бурханд итгэх тухай хэлэх ба тэд дургүйцдэг. Үнэний талаар тэдэнд хэлсний чинь дараа тэд чамайг тэнэг гэж хэлж, чамайг шоолж, чиний хэлсэн зүйлийг дооглодог. Тэр үед чи: ‘Өө, хүүхдүүдээ ийм сургуульд явуулж ийм боловсрол эзэмшүүлэх нь буруу зам байж. Би буруу зам сонгосон байна, гэхдээ одоо харамсахад хэтэрхий оройтжээ’ гэж бодох болно. ... Бурханы шаарддаг үзэл бодол, санааг бүрэн хүлээн зөвшөөрүүлж эсвэл Бурханы шаарддаг төрлийн хүн байлгахын тулд хэн ч тэднийг Бурханы өмнө аваачихыг хүсдэггүй. Хүмүүс үүнийг хийх дургүй байдаг ба хийж зүрхэлдэггүй. Хэрвээ тэгвэл хүүхдүүд нь нийгэмд амь зууж чадахгүй, эсвэл ирээдүйгүй байх болно гэдгээс тэд гүнээ айдаг. Ийм үзэл бодол юуг төлөөлж байна вэ? Хүн төрөлхтөнд үнэн болон Бурханд хандах сонирхол, үнэмшил, цаашлаад жинхэнэ итгэл байдаггүй гэдгийг энэ нь төлөөлж, баталдаг. Хүн төрөлхтний зүрх сэтгэл юуг хардаг вэ гэвэл мөн л энэ дэлхий бөгөөд энэ ертөнцийг орхидог хүмүүс амьд үлдэж чадахгүй гэж тэд зүрх сэтгэлдээ бодон энэ дэлхийг шүтсээр байдаг. ... эдгээр санаа, үзэл бодол нь..., Бурханаас урваж, голох явдал бөгөөд үнэнтэй нийцдэггүй” (Христийн ярианы тэмдэглэл дэх “Өөрийгөө мэдэх нь гүн шингэсэн бодол болон үзэл санаагаа мэдэхийг шаарддаг”). Бурханы үг нэг бүр надад гүнзгий мэдрэмж төрүүлсэн.

23/07/2018

Сайн гэгддэг хүний үнэн нүүр царай


Сайн гэгддэг хүний үнэн нүүр царай

Ухаан санаандаа би өөрийгөө хүн чанар сайтай хүн гэж боддог. Манай хөршүүд намайг мэдрэмжтэй, гэр бүлийнхээ төлөө санаа тавьдаг гэж эцэг эхэд маань байнга магтдаг учраас би ингэж боддог. Гэрлэсний дараа хадмууд маань намайг тэдэнд сайхан сэтгэлээр ханддаг, ачлалтай гэж хөршүүдэд магтсан. Манай хэлтсийн удирдагч намайг шударга, чадварлаг гэж магтсан. Бурханы ажлын энэ үе шатыг хүлээн авснаас хойш чуулган надаас хүссэн юм бүхэнд би дуулгавартай байдаг. Удирдагч намайг сайн ажил хийсэнгүй гэж буруутган зэмлэсэн ч би эсэргүүцэн сөргөлддөггүй, хэрэгцээтэй байгаа ах, эгч нарт байнга тусалдаг. Тийм учраас би өөрийгөө ухаантай, энэрэнгүй, хүнлэг сайхан сэтгэлтэй хүн гэж боддог. Хүнлэг сэтгэлгүй хүн, эсвэл хүн чанар муутай хүн хэмээн Бурханы илчилдэг үгсийн хүрээнд би өөрийгөө хэзээ ч бодож байгаагүй. Бурханы үгийг ах, эгч нартай хуваалцаж байхдаа, хэдийгээр би уг чанарынхаа талаар мэдэж байх хэрэгтэй гэдгээ мэддэг ч, би хүн чанар сайтай хүн биш байлаа ч бусадтай харьцуулбал харьцангуй хүн чанар сайтай хүн гэж сэтгэл дотроо бодон, өөрийн үзэл бодлоо хамгаалдаг. Өөрөөр хэлбэл Бурханы үгс ямар утгатай, ах, эгч нар юу гэж хэлж байгаагаас үл хамааран би өөрийгөө хүн чанар сайтай хүн гэдэг санаанаас салгах хүсэлгүй байдаг.

Бурханы хайрын уг чанар юу вэ?


Бурханы хайрын уг чанар юу вэ?

“Хэрвээ чи Надад үргэлж үнэнч байж өгөөмөр сэтгэл гаргаж байсан ч өвчин зовлон, амьдралын шахалтыг амсаж, найз нөхөд, төрөл төрөгсөд чинь орхиж, амьдралд чинь өөр бусад азгүйтэл тохиолдоход Надад үнэнч байж, үргэлжлүүлэн Намайг хайрласаар байх уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (2)”-аас) Бурханы үгийн дээрх хэсгийг харах бүрд онцгой гунигтай – гаслан зовлонгийн мэдрэмж дотор минь өгсөн ирж миний зүрх сэтгэл чимээгүй гоморхлоор ярьдаг: Эрхэм хүндэт Бурхан минь, Танд үнэнч, Таныг хайрладаг хүмүүст тийм гай зовлон тохиолдохыг Та хэрхэн зөвшөөрч чадна вэ? Үр дүнд нь, “Хүнд тавих Бурханы сүүлчийн шаардлага бол элэгсэг, чин үнэнч байх явдал” хэмээн Ариун Сүнсэнд ашиглагдсан хүний хэлсний утга учрыг ойлгоход надад бэрх байлаа.

Саяхан, миний хамтарч ажилладаг байсан нэг эгч бамбайн хордлого өвчтэй болсон. Аажмаар түүний нөхцөл байдал өдөрт 6 удаа хоол идэхээс өөр аргагүй тийм байдалд хүрсэн. Өвчнийхөө зовууриас болж түүний эрч хүч аажмаар буурсан ба тэрээр өдөр бүр хямарч, сул дорой, сульдаж ядарсан байдалтай амьдрах болсон. Түүний бие, үүргээ биелүүлэх гэсэн хүсэл мөрөөдөлтэй нь нийцэхгүй байсан бөгөөд өвчин нь улам хүндэрч байв. Яагаад ийм зүйл болоод байгааг би ойлгохгүй байлаа: Үүргээ биелүүлэхэд өөрийгөө зориулахын тулд энэ эгч гэр бүл, ашиг орлого сайтай өндөр цалинтай ажлаа орхисон, бас тэр маш их шударга хүн байлаа. Өгсөн бүх зүйлийнхээ хариуд тэр, яагаад энэ өвчинд дарлуулж шаналахад хүрдэг байна аа?… Би мэдрэмжээ гадагш илэрхийлээгүй, гэхдээ зүрх сэтгэл маань үймрэн шаналж байв – хэн нэгэн энэ асуудлыг сөхөх болгонд би амар тайван байдлаа алддаг байлаа.

Шударга байдалд хэмжээлшгүй их аз жаргал агуулагддаг


Шударга байдалд хэмжээлшгүй их аз жаргал агуулагддаг

Амьдралынхаа туршид би нийгмийн харилцаанд, “Хүн бусдад гарз хохирол учруулах сэтгэлтэй явах ёсгүй, харин гай зовлонд унахгүйн тулд сэрэмжтэй байх ёстой” гэдэг үг хэллэгийг баримталдаг байсан. Би бусад хүмүүст хэзээ ч амархан итгэдэггүй. Хэн нэгний үнэн санааг мэдэхгүй байвал өөрийнхөө зорилгыг яаран илэрхийлэх хэрэггүй байх нөхцөлд би үүнийг байнга мэдэрдэг байсан. Тиймд, энх тайванч хандлагыг хадгалаад явбал хангалттай-ийм арга замаар та өөрийгөө хамгаалж, үе тэнгийхэндээ “сайн хүн” гэж бодогдох болно.

Сүүлчийн өдрүүдэд би Бурханы ажлыг хүлээн авсныхаа дараа ч гэсэн бусад хүмүүстэй харилцахдаа энэ зүйр үгийг барьдаг. Гэм зэмгүй, шулуун шударга байхыг Бурхан биднээс хүсэх үед миний хувийн сонирхлыг үл татах жижиг зүйлийн тухайд л би илэн далангүй байсан. Ах эгч нар намайг дорд үзнэ гэсэн айдсын улмаас, ялзарсан гэдгийг нь би өөрөө мэдэж байгаа зан чанарынхаа талуудыг бараг хэзээ ч бусадтай хуваалцдаггүй. Ажлын маань явцын талаар ярилцах гэж удирдагч намайг онцлох үед би болгоомжлол, хардлагаар дүүрч “Удирдагч яагаад дандаа намайг онцолж бүх ах эгч нарын өмнө миний нөхцөл байдлын талаар тайлан тавиулдаг юм бол? Ингэснээр би хүн бүрийн өмнө ичиж балмагдан, нэр хүндээ алдана гэдэг нь илэрхий бус уу? Магадгүй удирдагч маань надад дуртай биш, тэгээд надаар даажигнахаар шийдсэн байх” гэж дотроо бодсон. Ялангуяа, намайг тухайн албан тушаалыг хашиж байх үед бусад ах, эгч нарыг нэр дэвшүүлж байгааг харах нь зовлонтой, тэвчишгүй байсан. Сургалтанд хамрагдах үнэ цэнэгүй учраас намайг нэр дэвшүүлээгүй гэж би таамагласан. Миний зүрх сэтгэл үл ойлголцол, болгоомжлолоор дүүрсэн; энэ замаар үргэлжлүүлэх хэрэггүй буюу надад ирээдүй байхгүй мэт мэдрэмж төрсөн. Би үргэлж бусдаас сэрэмжтэй, сэжиглэнгүй байдаг байсан учраас Бурханыг улам ихээр буруу ойлгож Түүнтэй улам л бага холбогдох болсон. Миний нөхцөл байдал бүр ч илүү хэвийн бус болж эцэст нь Ариун Сүнсний ажлаас холбоо тасарч харанхуйд унасан юм.

21/07/2018

Бурханы үгийг толь мэт ашиглах нь


Бурханы үгийг толь мэт ашиглах нь

Энэ ажлыг хүлээн авч Бурханы үгийг идэж, уусны дараа өөрийгөө ойлгох нь маш чухал гэдэг нь надад тодорхой болсон. Үр дүнд нь би Бурханы үгийг идэж, уухын зэрэгцээ хүнийг илчилдэг Бурханы үгээр өөрийгөө нягтлан шалгаж байлаа. Ихэнх тохиолдолд би өөрийн дутагдал, доголдолтой талуудыг таньж чадаж байлаа. Би үнэхээр өөрийгөө ойлгох юм шиг надад санагдаж байсан. Гэхдээ, би өөрийгөө Бурханы үгийн дагуу үнэнээр ойлгодоггүй байж гэдгээ зөвхөн Бурханы илчлэлтээр дамжуулан харж чадсан.

Нэг өдөр би мөнгө авахаар дүүргийн удирдагчтай хамт нэг тийшээ явсан. Мөнгөний хэмжээ баталгаажуулж, баримт бичигдэх үед бидний санал зөрж, хэсэг хугацаанд хэн хэн нь бууж өгөхийг хүсээгүй. Тэр үед дүүргийн удирдагч гэнэтхэн: “Хэрвээ чи сүүлчийн баримтыг устгах юм бол ямар ч нотолгоогүй болно. Чи мөнгийг өөртөө хадгалбал яасан юм бэ?” гэж пал хийтэл хэлэв. Үүнийг сонсоод би юу гэж хүлээн авахаа ч мэдсэнгүй, гэхдээ шударга занг минь маш ихээр илтэд доромжилж байгаа хэрэг мэт санагдав; үүнийг залгихад надад маш хүнд байв. Би ингэж бодлоо: Та намайг ямар хүн гэж бодоод байгаа юм бэ? Би энэ бүх жилүүдэд Бурханыг дагаж ирсэн, би бол сайн хүн. Би ийм зүйлийг яаж хийж чадах юм бэ? Үүнээс гадна, энэ ажлыг би маш олон жил ахалж ирсэн бөгөөд санхүүтэй холбоотой алдаа хэзээ ч гаргаж байгаагүй, тэгвэл би яагаад чуулганы мөнгийг хулгайлна гэж? Би Иудатай юугаараа адил гэж? Бодох тусам миний уур хүрч байлаа. Энэ талаар бодох тусам, тэр намайг дорд үзэж, захиран тушааж байгаа мэт санагдсан. Би үнэхээр гомдож уйлах шахсан.

Тэгж шаналж байхдаа би Бурханы үгийг санав: “Орчин тойрон, хүмүүс, юмс, зүйлс бүгдээрээ Түүний сэнтийгээр зөвшөөрөгддөг.” Тэгээд би бодлоо: Энэ эгч ийм зүйл хэлэх нөхцөл байдлыг Бурхан яагаад бий болгоно гэж? Бурхан надад юу зааж байна вэ? Үүнийг эргэцүүлэх явцдаа би сэтгэлдээ амар тайвныг мэдэрч эхэлсэн. Тэр эгчийн хэлсэн үгэнд өгсөн зовиурт хариу үйлдлээ оюун санаандаа шинжлэн судалж эхэллээ: “Чи мөнгийг өөртөө хадгалбал яасан юм бэ?” гэж хэлсэн нь түүний буруу байсан уу? Хүн ямар ч цаг үе, ямар ч газар зөвт байдлаас урван тэрсэлж, өөрсдийгөө Бурханаас тусгаарлана гэж Бурхан хэлсэн. Үнэхээрийн найдвартай хүн гэж байдаггүй. Би тэднээс өөр гэж үү? Түүнээс гадна, миний зан чанар хэр их өөрчлөгдсөн бэ?