Энэ ажлыг хүлээн авч Бурханы үгийг идэж, уусны дараа өөрийгөө ойлгох нь маш чухал гэдэг нь надад тодорхой болсон. Үр дүнд нь би Бурханы үгийг идэж, уухын зэрэгцээ хүнийг илчилдэг Бурханы үгээр өөрийгөө нягтлан шалгаж байлаа. Ихэнх тохиолдолд би өөрийн дутагдал, доголдолтой талуудыг таньж чадаж байлаа. Би үнэхээр өөрийгөө ойлгох юм шиг надад санагдаж байсан. Гэхдээ, би өөрийгөө Бурханы үгийн дагуу үнэнээр ойлгодоггүй байж гэдгээ зөвхөн Бурханы илчлэлтээр дамжуулан харж чадсан.
Нэг өдөр би мөнгө авахаар дүүргийн удирдагчтай хамт нэг тийшээ явсан. Мөнгөний хэмжээ баталгаажуулж, баримт бичигдэх үед бидний санал зөрж, хэсэг хугацаанд хэн хэн нь бууж өгөхийг хүсээгүй. Тэр үед дүүргийн удирдагч гэнэтхэн: “Хэрвээ чи сүүлчийн баримтыг устгах юм бол ямар ч нотолгоогүй болно. Чи мөнгийг өөртөө хадгалбал яасан юм бэ?” гэж пал хийтэл хэлэв. Үүнийг сонсоод би юу гэж хүлээн авахаа ч мэдсэнгүй, гэхдээ шударга занг минь маш ихээр илтэд доромжилж байгаа хэрэг мэт санагдав; үүнийг залгихад надад маш хүнд байв. Би ингэж бодлоо: Та намайг ямар хүн гэж бодоод байгаа юм бэ? Би энэ бүх жилүүдэд Бурханыг дагаж ирсэн, би бол сайн хүн. Би ийм зүйлийг яаж хийж чадах юм бэ? Үүнээс гадна, энэ ажлыг би маш олон жил ахалж ирсэн бөгөөд санхүүтэй холбоотой алдаа хэзээ ч гаргаж байгаагүй, тэгвэл би яагаад чуулганы мөнгийг хулгайлна гэж? Би Иудатай юугаараа адил гэж? Бодох тусам миний уур хүрч байлаа. Энэ талаар бодох тусам, тэр намайг дорд үзэж, захиран тушааж байгаа мэт санагдсан. Би үнэхээр гомдож уйлах шахсан.
Тэгж шаналж байхдаа би Бурханы үгийг санав: “Орчин тойрон, хүмүүс, юмс, зүйлс бүгдээрээ Түүний сэнтийгээр зөвшөөрөгддөг.” Тэгээд би бодлоо: Энэ эгч ийм зүйл хэлэх нөхцөл байдлыг Бурхан яагаад бий болгоно гэж? Бурхан надад юу зааж байна вэ? Үүнийг эргэцүүлэх явцдаа би сэтгэлдээ амар тайвныг мэдэрч эхэлсэн. Тэр эгчийн хэлсэн үгэнд өгсөн зовиурт хариу үйлдлээ оюун санаандаа шинжлэн судалж эхэллээ: “Чи мөнгийг өөртөө хадгалбал яасан юм бэ?” гэж хэлсэн нь түүний буруу байсан уу? Хүн ямар ч цаг үе, ямар ч газар зөвт байдлаас урван тэрсэлж, өөрсдийгөө Бурханаас тусгаарлана гэж Бурхан хэлсэн. Үнэхээрийн найдвартай хүн гэж байдаггүй. Би тэднээс өөр гэж үү? Түүнээс гадна, миний зан чанар хэр их өөрчлөгдсөн бэ?






