12/09/2017

Бүх хүн төрөлхтний хувь тавиланг Бурхан захирдаг

Төгс Xүчит Бурханы үг |Бүх хүн төрөлхтний хувь тавиланг Бурхан захирдаг


Хүн төрөлхтний төлөөлөл болон Христийн шашинтны үнэн сүсэгт гишүүд болохын хувьд, бид өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы хийж буй үйл хэргийн биелэлтэнд зориулах нь бидний үүрэг, хариуцлага юм. Бидний бүх бие Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршин буй зүйл билээ. Хэрвээ бидний оюун санаа, бие махбод Бурханы даалгасан зүйл болоод хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол, Бурханы даалгасан зүйлийн төлөө тарчлан зовсон хүмүүс болон бидэнд бүхнийг бий болгож өгсөн Бурханд бидний сүнс ямар ч үнэ цэнэгүй.

11/09/2017

Зүүний Аянга

Зүүний Аянга-ХАВЧИЛТ ШАХАЛТЫН ГЭМТ ХЭРГИЙН ДАЛДЛАЛТ



Since it came to power in mainland China in 1949, the Chinese Communist Party has been unceasing in its persecution of religious faith. It has frantically arrested and murdered Christians, expelled and abused missionaries operating in China, confiscated and burned countless copies of the Bible, sealed up and demolished church buildings, and tried to eradicate all house churches.This documentary film depicts the sudden and unexpected death of a Chinese Christian named Song Xiaolan—a death for which the CCP police provided inconsistent and conflicting explanations. After investigating, the Song family discovered that the police had been lying all along. A relative of the Song family learned from an acquaintance in the Public Security Bureau that Song Xiaolan had been being secretly monitored by the CCP police as a result of her belief in God and performance of her duties. When the police arrested her, they beat her to death. To avoid blame, the police covered up the truth by fabricating the scene of Song Xiaolan’s death…. Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно. Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

10/09/2017

Төгс Xүчит Бурханы үг | Шашны үйлчлэлийг төгсгөх


添加图片说明









                                                                                                            Өөрийн ажлаа бүх орчлон ертөнц даяар эхлүүлснээс хойш Бурхан, нийгмийн бүх давхаргын хүмүүсийг оролцуулаад Өөрт нь үйлчлэх маш олон хүнийг урьдаас сонгосон. Түүний зорилго нь Өөрийн хүслийг биелүүлж, газар дээрх Өөрийн ажлыг бүтэмжтэй болгоход оршино. Энэ нь Өөртөө үйлчлүүлэхээр хүмүүсийг сонгодог Бурханы зорилго юм. Бурханд үйлчилдэг бүх хүн Бурханы хүслийг ойлгох ёстой. Түүний энэ ажлаар дамжуулан хүмүүс Бурханы мэргэн ухаан болон бүхнийг чадагч байдлыг илүү сайн ойлгож газар дээрх Түүний ажлын зарчмыг ойлгож чаддаг. Өөрийн ажлыг хийж, хүмүүстэй холбогдохын тулд Бурхан бодитоор газар дээр ирдэг, ингэснээр тэд Түүний үйл хэргийг илүү тодорхой мэдэх болно. Өнөөдөр, практик Бурханд үйлчлэх нь танай бүлэг хүмүүсийн давуу эрх юм. Энэ бол та нарын хувьд маш агуу ерөөл. Бурхан та нарыг үнэхээр өргөж байна. Өөртөө үйлчлэх хүнийг сонгоход Бурханд үргэлж Өөрийн гэсэн зарчим байдаг. Бурханд үйлчлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг зүгээр л урам зоригийн асуудал биш. Та нарын харж байгаачлан хүн Бурханыг байгаа үед Түүнд үйлчилж чадна, учир нь тэд Бурханаар удирдуулж Ариун Сүнсний ажилтай байж чаддаг; ба мөн учир нь тэд үнэнийг эрэлхийлэгчид юм. Эдгээр нь Бурханы зарцад тавих хамгийн наад захын шаардлага билээ.Бурханд үйлчлэх нь тийм ч энгийн ажил биш. Ялзармал зан чанар нь өөрчлөгдөөгүй хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол чиний зан чанар Сатаныг төлөөлсөөр байх юм. Бурханд үйлчлэх чиний үйлчлэл чиний сайн санаанаас үүдэн гардаг гэдгийг батлахад энэ нь хангалттай билээ. Энэ нь чиний сатаны угийн чанарт суурилсан үйлчлэл юм. Чи өөрийн төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн сонголтын дагуу Бурханд үйлчилдэг; үүнээс ч илүүгээр чиний дуртай зүйлсийг Бурхан хайрладаг ба чиний дургүй зүйлийг Бурхан үзэн яддаг гэж чи бодсоор байдаг бөгөөд чиний ажил бүхэлдээ чиний өөрийн сонголтоор удирдагддаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амийн зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй. Үнэн хэрэгтээ, чи Бурханд үйлчилсээр байгаа учраас илүү зөрүүд болох ба энэ нь чиний ялзармал зан чанарыг гүнзгий шингээх болно. Дотроо чи зөвхөн өөрийнхөө зан ааш болон өөрийн зан чанарын дагуу үйлчлэх явдлаас урган гарсан дадлага туршлага дээрээ үндэслэн Бурханд үйлчлэх үйлчлэлийн ёс зүйг хөгжүүлэх болно. Энэ нь хүмүүсийн туршлага болон сургамж юм. Энэ бол хүний амьдралын философи. Ийм хүмүүс фарисайчууд болон шашны эрх мэдэлтнүүд дотор байдаг. Хэрэв тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцэстээ тэд эцсийн өдрүүдэд гарч ирэх хуурамч Христүүд болж хувирах болно. Тэд бол хууран мэхлэгчид байх болно. Өмнө нь ярьж байсан хуурамч Христүүд болон хууран мэхлэгчид ийм төрлийн хүмүүсээс гарах болно. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүслийн дагуу үйлдвэл тэд хөөгдөх байнгын аюулд байна. Өөрсдийн Бурханд үйлчлэх олон жилийн үйлчлэлээ хүмүүсийн зүрх сэтгэлийг урхидаж, хүмүүсийг сургаж, хянаж, өөрсдийгөө өргөмжлөхөд зориулсан хүмүүс буюу – хэзээ ч гэмшиж, хэзээ ч улайж, байр сууриныхаа үр ашгаас хэзээ ч татгалздаггүй – эдгээр хүмүүс нь Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил төрлийн хүмүүс бөгөөд өөрсдийн өндөр зиндаандаа бардамнаж, онгирч байдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм төрлийн үйлчлэл нь Бурханы ажилд саад тотгор учруулдаг. Хүмүүс хуучин зүйлстэй зууралдах дуртай байдаг. Тэд өнгөрсөн үеийн үзэлд зууралддаг ба өнгөрсөн үеийн зүйлстэй зууралддаг. Энэ нь тэдний үйлчлэлийн асар их саад бартаа юм. Хэрэв чи тэдгээрийг хаяж чадахгүй бол тэдгээр зүйлс нь чиний бүхий л амьдралд саад учруулах болно. Хэдий чи нуруугаа хугалж, хөлөө элэгдтэл хөдөлмөрлөсөн ч гэсэн эсвэл чи Бурханд үйлчлэх өөрийн “үйлчлэлдээ” зовж тарчилсан ч гэсэн Бурхан чамайг өчүүхэн төдий ч сайшаахгүй. Харин эсрэгээр нь: Тэр чамайг мууг-үйлдэгч хэмээн хэлэх болно.
Өнөөдрийн хувьд, ямар нэг шашны үзэлгүй, өөрсдийн хуучин төрхийг орхисон бөгөөд Бурханыг зүгээр л дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан албан ёсоор төгс болгох бөгөөд Бурханы үгийг хүсэн хүлээдэг хүмүүсийг төгс болгоно. Эдгээр хүмүүс өндийн босож Бурханд үйлчлэх ёстой. Бурханд эцэс төгсгөлгүй элбэг дэлбэг байдал болон хэмжээлшгүй их мэргэн ухаан байдаг. Түүний гайхалтай ажил болон үнэт үгс нь илүү олон хүмүүст эдлүүлэхийн төлөө байдаг. Үүний дагуу, эдгээр шинэ зүйлсийг шашны үзэлтэй хүмүүс, өндөр зиндаанд байдаг хүмүүс болон өөрсдийн хуучин төрхөө орхидоггүй хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй. Ариун Сүнсэнд эдгээр хүмүүсийг төгс болгох ямар ч боломж байдаггүй. Хэрвээ хүнд дуулгавартай байх хүсэл байхгүй бөгөөд Бурханы үгээр цангадаггүй бол тэд шинэ зүйлсийг хүлээн авч чадахгүй байх болно. Тэд зүгээр л улам бүр тэрслүү, улам их заль мэхтэй болох ба буруу замд орж дуусдаг. Бурханы одоогийн ажилд, Түүнийг үнэхээр хайрлаж, шинэ гэрлийг хүлээн авч чадах илүү олон хүмүүсийг Тэр өсгөх болно. Мөн Тэр өөрсдийн зиндаархуу байдлаар бардамнадаг шашны эрх мэдэлтнүүдийг бүрмөсөн цавчин унагана. Тэр өөрчлөлтөнд эсэргүүцэл үзүүлдэг нэг ч хүнийг хүсдэггүй. Чи эдгээр хүмүүсийн нэг байхыг хүсэж байна уу? Чи өөрийн үйлчлэлийг өөрийн хүссэний дагуу гүйцэтгэдэг үү эсвэл чи Бурханы хүссэн зүйлийг хийдэг үү? Энэ бол өөрийнхөө тухайд чиний заавал мэдэж байх ёстой зүйл. Чи шашны эрх мэдэлтнүүдийн нэг үү эсвэл Бурханаар төгс болгуулж байгаа саяхан мэндэлсэн нярай юу? Чиний үйлчлэлийн хир ихийг Ариун Сүнс сайшаадаг вэ? Үүний хир ихийг нь Бурхан бүр санах ч үгүй вэ? Олон жилийн үйлчлэлийнхээ дараа чиний амьд хир их өөрчлөлт гарсан бэ? Чи энэ бүхнийг тодорхой мэдэж байна уу? Хэрвээ чамд жинхэнэ итгэл байдаг бол чи шашны хуучин үзлээ орхиж, Бурханд шинэ арга замаар илүү сайн үйлчлэх болно. Хэрэв чи одоо хийж эхэлбэл тийм ч их оройтоогүй байна. Шашны хуучин үзэл нь хүний амьдралыг боомилох болно. Хүний олж авсан дадлага туршлага нь аливааг өөрсдийнхөөрөө хийхэд хүргэж, түүнийг Бурханаас холдуулах болно. Хэрэв чи эдгээр зүйлсийг хаяхгүй бол, тэдгээр нь чиний амийн өсөлтөнд саад тээг болох болно. Өөрт нь үйлчилдэг хүмүүсийг Бурхан үргэлж төгс болгосон. Тэр тэднийг амархан хөөн зайлуулдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг үнэхээр хүлээн зөвшөөрч, өөрийн шашны хуучин хэрэгжүүлэлт болон ёс зүйг хаяж, шашны хуучин үзлийг өнөөдрийн Бурханы үгийг хэмжих хэмжүүр болгон ашиглахаас зайлсхийж чадвал чамд ирээдүй байна. Гэвч хэрвээ чи хуучны зүйлстэйгээ зууралдаж, тэдгээрийг эрхэмлэсэн хэвээр байвал чи аврагдаж чадахгүй. Бурхан тийм хүмүүсийг огт анзаарахгүй. Хэрвээ чи үнэхээр төгс болгуулахыг хүсэж байгаа бол чи өмнөх бүх зүйлсээ бүрмөсөн орхихоор шийдэх ёстой. Өмнө нь хийгдсэн зүйл зөв байсан ч гэсэн, энэ нь Бурханы ажил байсан ч гэсэн чи түүнийг орхих ёстой; чи үүнтэй зууралдах хэрэггүй. Хэдий энэ нь гарцаагүй Ариун Сүнсний ажил байсан бөгөөд Ариун Сүнсээр шууд хийгдсэн байсан ч гэсэн өнөөдөр чи үүнийг орхих ёстой. Чи үүнтэй зууралдах учиргүй. Бурханы шаарддаг зүйл энэ юм. Бүх зүйлс шинэчлэгдэх ёстой. Бурханы ажил болон Бурханы үгэнд, өмнө нь явагдсан хуучин зүйлийг Тэр авч үздэггүй ба Тэр хуучин түүхийг ухдаггүй. Бурхан үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй. Тэр өнгөрсөн үе дэх Өөрийн үгтэйгээ ч зууралддаггүй. Бурхан ямар ч номлолыг дагадаггүй гэдгийг энэ нь харуулдаг. Хэрэв чи өнгөрсөн үеийн зүйлстэй үргэлж гүнээ зууралдаж, Бурхан өмнө нь хийж байсан арга замаар ажиллахаа больсон байхад тэдгээрийг хэв загвар болгон тууштай хэрэглэвэл, хүн болохын хувьд чиний үг болон үйлдэл сүйрэл биш гэж үү? Чи Бурханы дайсан болоогүй гэж үү? Чи хуучин зүйлсээс болж өөрийн бүхий л амьдралыг үрэн таран хийхийг хүсэж байна уу? Эдгээр хуучин зүйлс нь чамайг Бурханы ажилд саад учруулдаг нэгэн болгодог. Чи ийм хүн болмоор байна уу? Хэрэв чи тэгэхийг үнэхээр хүсэхгүй байвал хийж байгаа зүйлээ даруй зогсоогоод, эргэн хар; бүхнийг дахин шинээр эхэл. Бурхан өнгөрсөн үйлчлэлийг санадаггүй.
 "Үг нь махбодоор илэрсэн" номоос

Дэлгэрүүлж унших: Зүүний Аянга болг
                                  Зүүний Аянга Facebook
                         Төгс Xүчит Бурханы Чуулган youtube


09/09/2017

Зүүний Аянга- ГОЁ ЗУРАГ

Зүүний Аянга- ГОЁ ЗУРАГ


🌺🌺"Бурханаас айж, муугаас зайлах болон Бурханыг мэдэх нь тоо томшгүй олон уялдаагаар салшгүй холбогдсон байдаг ба тэдгээрийн хоорондох холбоо нь илэрхий юм. Хэрэв хүн муугаас зайлахад хүрэхийг хүсвэл эхлээд Бурханаас айх бодит айдастай байх ёстой; хэрэв хүн Бурханаас айх бодит айдсыг олж авахыг хүсвэл тэр эхлээд ы таалаар мэдлэгтэй байх ёстой......" "Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл"-ээс

                                              ЗҮҮНИЙ АЯНГА youtube

08/09/2017

Төгс Xүчит Бурханы үг | Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй





Хүн Сатаны нөлөөнөөс гарахааргүйгээр гинжлэгдэн, харанхуйн нөлөөний бүрхүүл дор амьдарсаар ирсэн. Сатанаар боловсруулагдсаны дараа хүний зан чанар нь улам их ялзармал болсоор байгаа. Өөрөөр хэлбэл, хүн байнга сатаны ялзармал зан чанартайгаа амьдардаг ба Бурханыг жинхэнээсээ хайрлаж чаддаггүй. Иймээс, хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсвэл тэр өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө чухалд тавьдаг байдал, их зан, бие тоосон байдал болон Сатаны зан чанарт хамаарагддаг дуртай зүйлсээ хаях ёстой. Үгүй бол, хүний хайр нь ариун бус хайр, бүхэлдээ Сатаны хайр бөгөөд Бурханы зөвшөөрлийг хүлээн авч яасан ч чадахгүй. Хэрэв хүнийг шууд төгс болгож, хариуцаж, эвдэж, засаж, сахилга батжуулж, гэсгээж эсвэл Ариун Сүнсээр цэвэршүүлэхгүй бол хэн ч Бурханыг жинхэнээсээ хайрлаж чадахгүй. Чиний зан чанарын нэг хэсэг Бурханыг төлөөлж байгаа болохоор Бурханыг үнэхээр хайрладаг гэж чи хэрвээ хэлбэл чи биеэ тоосон үг хэлдэг нэгэн бөгөөд солиотой хүн юм. Тийм хүмүүс бол Тэргүүн тэнгэрэлч! Хүний төрөлхийн чанар Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Хүний амьдран харуулж байгаа байдал Бурханаар зөвшөөрөгдөхөөс өмнө тэр Бурханд төгс болгогдохоор дамжуулан үүнийгээ хаяж, дараа нь Бурханы хүслийг анхаарч, ханамжуулж, Ариун Сүнсний ажлыг дамжих ёстой. Хүн Ариун Сүнсээр ашиглагдаж байгаа л биш бол бие махбодтой амьдарч байгаа хэн ч Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Гэхдээ, тийм хүний зан чанар болон түүний амьдран харуулж байгаа байдлыг ч гэсэн Бурханыг бүрэн төлөөлж байгаа гэж хэлж болохгүй; түүний амьдран харуулалт Ариун Сүнсэнд захирагдаж байгаа л гэж хэлж болно. Тийм хүний зан чанар Бурханыг төлөөлж чадахгүй.

Хэдийгээр хүний зан чанар Бурханаар урьдчилан тодорхойлогддог – энэ нь маргаангүй бөгөөд үүнийг эерэг зүйл гэж үзэж болох боловч–энэ нь Сатанаар боловсруулагдсан. Тийм учраас хүний бүх зан чанар нь Сатаны зан чанар юм. Бурхан зан чанарын хувьд Өөрийн ажилдаа эрс шулуун байдаг ба тэр ч бас ингэж ажилладаг; түүнд ч бас ийм төрлийн зан ааш байдаг, иймээс түүний зан чанар Бурханыг төлөөлдөг гэж хүн хэлж болох юм. Энэ ямар төрлийн хүн бэ? Сатаны ялзармал зан чанар Бурханыг төлөөлж чадах уу? Түүний зан чанар бол Бурханы төлөөлөгч гэж хэлж байгаа хэн боловч Бурханыг гутааж байгаа бөгөөд энэ нь Ариун Сүнсийг доромжилж байгаа явдал юм! Ариун Сүнс яаж ажилладгийг харахад, газар дээрх Бурханы ажил нь зөвхөн эрхшээх юм, иймээс хүний сатаны ялзармал зан чанарын дийлэнх нь цэвэрлэгдээгүй билээ. Хүний амьдран харуулдаг зүйл нь Сатаны дүр төрх хэвээр байгаа юм. Энэ нь хүний сайн байдал бөгөөд хүний бие махбодын үйлдлийг төлөөлдөг. Илүү тодорхой хэлбэл, энэ нь Сатаныг төлөөлдөг ба Бурханыг огтхон ч төлөөлж чадахгүй. Хэдий хүн газар дээрх тэнгэрийн амьдралыг эдэлж чадах хэмжээнд Бурханыг аль хэдийн хайрлаж, “Бурхан минь! Би Таныг хангалттай хайрлаж чадахгүй байна” гэх мэт зүйлийг хэлэх чадвартай бөгөөд хамгийн өндөр хүрээнд хүрсэн ч гэсэн тэр Бурханыг амьдран харуулж байна эсвэл Бурханыг төлөөлж байна гэж та нар хэлж чадахгүй, учир нь хүний мөн чанар нь Бурханыхтай адилгүй билээ. Хүн Бурхан болох нь байтугай Бурханыг хэзээ ч амьдран харуулж чадахгүй юм. Ариун Сүнсээр удирдагдангаа хүний амьдран харуулж байгаа зүйл нь зөвхөн Бурханы хүнээс хүссэн зүйлийн дагуу байдаг.
Сатаны бүхий л үйлдэл болон үйл хэрэг хүнээр дамжин харагддаг. Одоо хүний бүхий л үйлдэл, үйл хэрэг нь Сатаны илэрхийлэл бөгөөд тэгэхээр Бурханыг төлөөлж чадахгүй. Хүн бол Сатаны биелэл бөгөөд хүний зан чанар нь Бурханы зан чанарыг төлөөлдөггүй. Зарим хүмүүс сайн зан ааштай байдаг; Бурхан үүгээр нь дамжуулан зарим нэг ажлыг хийж, тэдний ажил Ариун Сүнсээр захирагдаж болох боловч тэдний зан чанар нь Бурханыг төлөөлж чадахгүй. Тэдэнд хийдэг Бурханы ажил нь ердөө л дотор нь хэдийнэ оршиж байгаа зүйлтэй ажиллаж, үүнийг өргөтгөж байдаг. Өнгөрсөн үеийн эш үзүүлэгчид эсвэл Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн хэн ч Түүнийг шууд төлөөлж чадахгүй. Бүхий л хүмүүс өөрсдийн эргэн тойрны шахалтан дор л Бурханыг хайрлаж эхэлдэг ба нэг нь ч бодитоор хамтран ажиллахаар чармайдаггүй. Эерэг зүйлс нь юу вэ? Бурханаас шууд ирдэг бүхэн эерэг. Гэхдээ хүний зан чанар Сатанаар боловсруулагдсан бөгөөд Бурханыг төлөөлж чадахгүй. Зөвхөн бие махбод болсон Бурханы хайр, зовох хүсэл, зөвт байдал, хүлцэнгүй байдал, даруу зан болон нуугдмал байдал нь Бурханыг шууд төлөөлж чадна. Учир нь ирэх үедээ Тэр нүгэлт чанаргүй байсан ба Бурханаас шууд ирсэн; Тэр Сатанаар боловсруулагдаагүй. Есүс зөвхөн нүгэлт махан биетэй адил байсан бөгөөд нүглийг төлөөлдөггүй; тиймээс цовдлолоор дамжуулан (цовдлолыг оролцуулаад) Өөрийн ажлаа гүйцэтгэхээс өмнөх тэр цагийг хүртэл Түүний үйлдэл, үйл хэрэг, үгс нь бүгд Бурханы шууд илэрхийлэл байсан. Есүсийн энэ тохиолдол нь нүгэлт чанартай ямар нэг хүн Бурханыг төлөөлж чадахгүй ба хүний нүгэл нь Сатаныг төлөөлдөг гэдгийг батлахад хангалттай юм. Өөрөөр хэлбэл, нүгэл Бурханыг төлөөлдөггүй бөгөөд Бурхан бол нүгэлгүй. Тэр ч байтугай Ариун Сүнсээр хүнд хийгдсэн ажлыг зөвхөн Ариун Сүнсээр удирдагдсан гэж үзэж болох бөгөөд Бурханы өмнөөс хүний хийсэн зүйл гэж хэлж болохгүй юм. Хүний хувьд гэх юм бол, түүний нүгэл ч эсвэл түүний зан чанар ч Бурханыг төлөөлдөггүй. Өнөөдөр болон өнгөрсөн үед Ариун Сүнсний хүнд хийсэн ажлыг харах юм бол ихэнх нь Ариун Сүнсээр хийгдсэн. Энэ нь хүний амьдран харуулахыг зөвшөөрсөн зүйл юм. Гэхдээ энэ нь зөвхөн нэг тал нь бөгөөд Ариун Сүнсээр хариуцагдан, сахилга батжуулагдсаны дараа маш цөөн хүн үнэнийг амьдран харуулах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн Ариун Сүнсний ажил байгаа бөгөөд хүний талын хамжилцал байхгүй байгаа юм. Чи үүнийг одоо тодорхой ойлгож байна уу? Иймээс, Ариун Сүнстэй нэгдэн хичээнгүйлэн ажиллаж, ингэснээр өөрийн үүргээ биелүүлэхийн тулд чи юу хийх ёстой вэ?
                                                                               
                                                              "Үг нь махбодоор илэрсэн" номоос 


Зүүний Аянга |Төгс Xүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Xүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.    

Илүү дэлгэрэнгүйТөгс Хүчит Бурханы Чуулган
                                           ЗүүнийАянга болг 
                             ЗҮҮНИЙАЯНГА youtube


07/09/2017

Төгс Xүчит Бурханы үг | Удиртгал

Төгс Xүчит Бурханы үг | Удиртгал

Хэдийгээр олон хүмүүс Бурханд итгэдэг ч, цөөхөн хүмүүс л Бурханд итгэх итгэл нь юу болох болон Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд тэд юу хийх ёстойгоо ойлгодог. Хүмүүс хэдийгээр “Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” гэх мэт хэлцтэй танил боловч тэд Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэдгээр бүх хүмүүс нь будилж самуурсан итгэлтэй байдагт гайхах зүйл үгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий хачин учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг ноцтойгоор авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхгүй бол, Түүний ажлыг мэдэхгүй бол тэд Бурханы хүслийг биелүүлж чадах нь бүү хэл, Бурхан хэрэглэхэд тохирохгүй билээ. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх юм; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс ч илүүгээр Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар өөрсдийн ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн маш энгийн, хөнгөн хуумгай зүйл мэтээр үздэг. Тийм хүмүүсийн итгэл нь утга учиргүй бөгөөд хэзээ ч Бурханы зөвшөөрлийг олж авч чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байгаа. Өнөөдөр ч гэсэн хоосон номлол дахь, захиан дахь Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Бурханд итгэх тэдний итгэл нь ямар ч мөн чанаргүй бөгөөд Бурханы зөвшөөрлийг олж авах чадваргүй гэдгээ тэд мэддэггүй ба Бурханаас ирэх амар амгалан болоод арвин их нигүүлслийн төлөө тэд залбирсаар байдаг. Бид зогсоод, өөрсдөөсөө ингэж асуух ёстой: Бурханд итгэх нь үнэхээр газар дээрх хамгийн амархан зүйл байж болох уу? Бурханд итгэх нь Бурханаас илүү их нигүүлслийг хүлээн авахаас өөр юу ч биш гэсэн үг үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй мөн Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс нь Бурханы хүслийг үнэхээр биелүүлж чадна гэж үү?
Бурхан болон хүний талаар адил мэт ярьж болохгүй. Түүний мөн чанар болон Түүний ажил нь хүний хувьд хамгийн ойлгошгүй, мэдэхэд бэрхтэй юм. Хэрвээ Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийж, Өөрийн үгийг хүний ертөнцөд хэлээгүй бол хүн Бурханы хүслийг хэзээ ч ойлгож чадахгүй байх байсан, ингэснээр өөрсдийн бүхий л амьдралаа Бурханд зориулсан хүмүүс хүртэл Түүний зөвшөөрлийг олж авч чадахгүй байх болно. Бурханы ажилгүйгээр, хүний хийж байгаа зүйл хичнээн сайн байсан ч хамаагүй энэ нь юу ч биш болно, учир нь Бурханы бодол санаа нь үргэлж хүний бодол санаанаас дээгүүр байдаг ба Бурханы мэргэн ухаан нь хүн ойлгошгүй билээ. Иймээс Бурханыг болон Түүний ажлыг “нэвт харсан” хүмүүс нь үр дүнгүй гэж Би хэлдэг ба тэд бүгд биеэ тоосон, боловсрол мэдлэггүй юм. Хүн Бурханы ажлыг тогтоох ёсгүй; цаашлаад хүн Бурханы ажлыг тогтоож чадахгүй. Бурханы нүдээр хүн бол шоргоолжноос ч жижигхэн, иймд хүн Бурханы ажлыг хэрхэн ойлгож чадах юм бэ? “Бурхан ингэж эсвэл тэгж ажилладаггүй” эсвэл “Бурхан ийм эсвэл тийм” хэмээн үргэлж хэлдэг хүмүүс байдаг, тэдгээр нь бүгд биеэ тоосон биш гэж үү? Махан биетэй хүмүүс бүгд Сатанаар ялзруулагдсан гэдгийг бид бүгдээрээ мэдэх ёстой. Бурханыг эсэргүүцэх нь тэдний угийн чанар бөгөөд тэд Бурханы ажлын талаар зөвлөгөө өгч чадах нь бүү хэл, тэд Бурхантай эн тэнцүү биш. Бурхан хүнийг хэрхэн удирдан чиглүүлдэг нь Бурханы Өөрийн ажил юм. Хүн захирагдах ёстой ба ийм, тийм үзэл санаатай байх ёсгүй, учир нь хүн бол тоос шороо билээ. Нэгэнт бид Бурханыг эрж хайхаар оролдож байгаа учраас бид Бурханаар анхааруулахын тулд Бурханы ажилд өөрсдийн үзхүйгээ нэмэх ёсгүй, ядаж бид Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцэхээр оролдохдоо өөрсдийн ялзармал зан чанараа ашиглах ёсгүй. Тэр нь биднийг антихристүүд болгохгүй гэж үү? Тийм хүмүүс, бид Бурханд итгэдэг гэж хэрхэн хэлж чадах юм бэ? Бурхан байдаг гэж бид итгэдэг учраас, Түүний сэтгэлд нийцэж, Түүнийг харахыг хүсдэг учраас бид үнэний замыг эрж хайх ёстой ба Бурхантай зохицолтой байх замыг хайх ёстой. Бид Бурханыг эсэргүүцэн зөрүүдлэн зогсох ёсгүй; тийм үйлдлээс ямар сайн зүйл гарах юм бэ?
Өнөөдөр Бурханд шинэ ажил байгаа. Та нар эдгээр үгийг хүлээн зөвшөөрөхгүй байж магад, тэдгээр нь та нарт сонин санагдаж магад боловч өөрсдийн төрөлхийн чанараа илчлэхгүй байхыг Би та нарт зөвлөж байна, учир нь Бурханы өмнө зөвт шударга байдлаар үнэхээр өлсөж цангадаг зөвхөн тэр хүмүүс л үнэнийг олж авч чадах ба үнэхээр үнэнч хүмүүс л Бурханаар гэгээрүүлэгдэж, удирдуулж чадна. Хэрүүл маргаанаар дамжуулан үнэнийг эрж хайснаар юунд хүрэхгүй юм. Зөвхөн тайвнаар эрж хайснаар л бид үр дүнд хүрч чадна. “Өнөөдөр Бурханд шинэ ажил байгаа” гэж Би хэлэхдээ, Бурхан бие махбодод эргэн ирснийг хэлж байгаа юм. Магадгүй та нар эдгээр үгийг тоогоогүй, магадгүй та нар тэдгээрт дургүйцсэн эсвэл тэдгээр нь та нарын анхаарлыг ихээр татсан байж болох юм. Ямар ч байлаа гэсэн, Бурхан илрэхийг үнэхээр хүсэн хүлээж байсан бүх хүмүүс энэ бодит байдалтай нүүр тулж, үүнд анхаарлаа хандуулна гэж Би найдаж байна. Яаран дүгнэлт гаргаагүй нь дээр. Энэ нь ухаалаг хүмүүсийн үйлдэх ёстой арга зам юм.
Тийм зүйлийг судлах нь хэцүү биш боловч энэхүү үнэнийг мэдэхийг бид бүхнээс шаарддаг: Бурханы бие махбод болох Тэр нь Бурханы мөн чанарыг агуулах болно мөн Бурханы бие махбод болсон Тэр нь Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махан бие болсон учраас Өөрийн хийх ёстой ажлаа Тэр хэрэгжүүлэх болно, нэгэнт Бурхан махан бие болсон учраас Тэр юу болохоо илэрхийлж, үнэнийг хүнд авчирч, хүнд амь хайрлаж, замыг хүнд харуулах болно. Бурханы мөн чанарыг агуулаагүй махан бие нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд ямар ч эргэлзэх зүйл үгүй. Энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг судалж шинжлэхийн тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар болоод Түүний хэлж буй үгнээс үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсвэл биш эсэх нь Түүний мөн чанарын үүднээс шинжлэгдэх ёстой. Иймээс бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг тодорхойлоход[a], гол зүйл нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гэх зэрэг) анхаарал хандуулах явдал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал энэ нь хүний мэдлэггүй байдал болон гэнэн занг харуулна. Гадаад дүр төрх нь мөн чанарыг тодорхойлдоггүй; үүнээс ч илүүгээр Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцдэггүй. Есүсийн гадаад дүр төрх нь хүний үзэлтэй зөрчилдөөгүй гэж үү? Түүний гадаад дүр төрх болон хувцаслалт нь Түүний жинхэнэ ялгамж чанарын талаар ямар ч нотлох баримтаар хангаж чадаагүй биш гэж үү? Эртний фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний шалтгаан нь тэд зүгээр л Түүний гадаад дүр төрхийг харсан бөгөөд Түүний хэлсэн үгийг зүрх сэтгэлдээ хүлээн аваагүйгээс болсон биш гэж үү? Бурханы дүр төрхийг эрж хайдаг ах эгч нар түүхийн эмгэнэлт явдлыг давтахгүй гэж Би найдаж байна. Та нар орчин үеийн фарисайчууд болж, Бурханыг загалмайд дахин цовдлох ёсгүй. Бурханы эргэн ирэлтийг хэрхэн угтан авахаа та нар анхааралтай авч үзэх ёстой ба хэрхэн үнэнд захирагддаг хүн байх талаар тодорхой мэдэж байх ёстой. Энэ нь Есүсийг үүлэн дээр сууж эргэн ирэхийг хүлээж байгаа хүн бүхний хариуцлага билээ. Бид өөрсдийн сүнсэн нүдээ арчих ёстой ба хий хоосон мөрөөдлөөр дүүрэн үгний урхи занганд орох ёсгүй. Бид Бурханы практик ажлын талаар бодох ёстой бөгөөд Бурханы бодит талыг харах ёстой. Сэтгэлд хөдлөлд бүү авт эсвэл мөрөөдөлдөө бүү умба, Түүнийг хэзээ ч мэдээгүй эсвэл хараагүй бөгөөд Түүний хүслийг хэрхэн биелүүлэхийг мэддэггүй та нарыг авахын тулд Эзэн Есүс үүлэн дээр сууж та нарын дунд гэнэт бууж ирэх тэр өдрийг үргэлж бүү хүсэн хүлээ. Бодтой зүйлс дээр тулгуурлан бодох нь илүү дээр!
Чи судлах зорилгоор эсвэл хүлээн зөвшөөрөх санаатайгаар энэ номыг нээсэн байж болох юм; чиний хандлага ямар ч байлаа гэсэн чи үүнийг эцэст нь хүртэл уншиж, тийм амархнаар хойш тавихгүй байх гэж Би найдаж байна. Магадгүй эдгээр үгсийг уншсаныхаа дараа чиний хандлага өөрчлөгдөх болно, гэхдээ энэ нь чи хир их урам зоригтойгоос мөн аливааг зүрх сэтгэлдээ хир амархан хүлээж авдгаас хамаарна. Гэсэн хэдий ч чиний мэдэх ёстой нэг зүйл байдаг: хүний үг Бурханы үг мэтээр яригдаж болохгүй, тэр ч байтугай Бурханы үг нь хүний үг мэтээр яригдаж болохгүй. Бурханаар ашиглагдаж буй хүн нь бие махбод болсон Бурхан биш; энд мөн чанарын ялгаа бий. Эдгээр үгийг уншсаныхаа дараа чи тэдгээр нь Бурханы үг гэж хүлээн зөвшөөрөхгүй, зүгээр л гэгээрсэн хүний үг мэтээр хүлээн авч болох юм. Энэ тохиолдолд чи мэдлэггүй байдлаас болж сохорсон байна. Бурханы үг нь хэрхэн гэгээрсэн хүний үгтэй адил байж болох юм бэ? Бие махбод болсон Бурханы үг нь шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг удирдаж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед хүний өмнө орших чиглэлийг хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь зүгээр л энгийн хэрэгжүүлэлт буюу мэдлэг юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед чиглүүлж чадахгүй эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Хэрвээ хүн Бурханы хэлсэн үгийг зүгээр л Ариун Сүнсний гэгээрэл шиг үзэж, элчүүд болон эш үзүүлэгчдийн үгийг Бурханы биечлэн хэлсэн үг шиг авч үзэх юм бол тэр нь хүний буруу. Ямар ч байсан чи хэзээ ч зөвийг буруу болгож эсвэл өндрийг нам болгон ярьж эсвэл гүн гүнзгий зүйлийгөнгөцхөн мэтээр ярих ёсгүй; ямар ч байсан чи өөрсдийн үнэн гэж мэддэг зүйлээ хэзээ ч санаатайгаар няцаах ёсгүй. Бурхан байдаг гэж итгэдэг хүн бүхэн энэ асуудлыг зөв үзэл бодлын үүднээс авч үзэх ёстой бөгөөд Бурханы бүтээл болохын хувьд Түүний шинэ ажил болоод үгийг хүлээн зөвшөөрөх ёстой, хэрвээ тэгэхгүй бол Бурханаар таягдагдах болно.
Еховагийн ажлын дараа, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Есүс махан биетэй болсон. Түүний ажил нь тусдаа хэрэгжээгүй, харин Еховагийн ажил дээр тулгуурласан. Энэ нь Бурхан Хуулийн эрин үеийг төгсгөсний дараах шинэ эрин үеийн ажил байсан. Үүнтэй адилаар, Есүсийн ажил дууссаны дараа Бурхан дараагийн эрин үед Өөрийн ажлаа үргэлжлүүлэн хийсэн, учир нь Бурханы бүхий л удирдлага нь үргэлж урагш хөгждөг. Хуучин эрин үе өнгөрөх үед энэ нь шинэ эрин үеэр солигддог ба хуучин ажил дуусах үед шинэ ажил нь Бурханы удирдлагыг үргэлжлүүлэх болно. Энэ бие махбод нь Есүсийн ажил дууссаны дараах Бурханы хоёр дахь бие махбод бололт юм. Мэдээж, энэ бие махбод болсон Бурхан нь бие даан бий болоогүй, харин энэ нь Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн дараах, ажлын гурав дахь үе шат юм. Бурханы ажлын шинэ үе шат бүр нь шинэ эхлэл, шинэ эрин үеийг үргэлж авчирдаг. Иймээс Бурханы зан чанар, Түүний ажиллах арга зам, Түүний ажлын байршил болон Түүний нэрэнд ч гэсэн харгалзах өөрчлөлтүүд гардаг. Тиймээс хүний хувьд, шинэ эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Гэхдээ Түүнийг хүн хэрхэн эсэргүүцэхээс үл хамааран Бурхан үргэлж Өөрийн ажлыг хийдэг ба бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж байдаг. Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Тэр Нигүүлслийн эрин үеийг авчирсан бөгөөд Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махан биетэй болсон ба энэ удаа махан биетэй болохдоо Тэр Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүс нь Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөх ба Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ихээхэн ажил хийсэн ч, Тэр зөвхөн бүх хүн төрөлхтний авралыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсийг нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхэд хүргээд зогсохгүй, хүнийг Сатанаар ялзруулагдсан зан чанараас нь бүрэн салгахын тулд Бурханыг бүр илүү агуу ажил хийхийг шаарддаг. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махан биед эргэн ирж гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эзэмшиж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдрах ба үнэн, зам, амийг олж авах болно.
Хэрвээ хүмүүс Нигүүлслийн эрин үед үлдсэн бол тэд Бурханы төрөлхийн зан чанарыг мэдэх нь бүү хэл, хэзээ ч өөрсдийн ялзармал зан чанараас салж чадахгүй. Хэрвээ хүмүүс үргэлж арвин их нигүүлслийн дунд амьдарсан боловч Бурханыг мэдэж, Бурханы сэтгэлд нийцэх боломжийг тэдэнд олгодог амийн замыг олоогүй бол тэд хэдий Түүнд итгэдэг ч хэзээ ч Түүнийг үнэхээр олж авч чадахгүй. Тэр нь ямар өрөвдөлтэй итгэл вэ? Чи энэ номыг уншиж дуусах үедээ, Хаанчлалын Эрин Үе дэх бие махбод болсон Бурханы ажлын алхам бүрийг туулсныхаа дараа чи олон жилийн итгэл найдвар эцэстээ биелэгдсэнийг мэдрэх болно. Одоо л чи Бурханыг үнэхээр нүүр тулан харсан гэдгээ мэдрэх болно; одоо л чи Бурханы царайг ширтэж, Бурханы өөрийн айлдварыг сонсож, Бурханы ажлын мэргэн ухааныг сайшааж, Бурхан хичнээн бодитой бөгөөд төгс хүчтэй вэ гэдгийг үнэхээр мэдэрсэн билээ. Өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж, эзэмшиж байгаагүй олон зүйлийг олж авсан гэдгээ чи мэдрэх болно. Энэ үед чи Бурханд итгэх нь юу болох, Бурханы зүрх сэтгэлийн араас явах нь юу болох талаар тодорхой мэдэх болно. Мэдээж хэрвээ чи өнгөрсөн үеийн үзэл бодолтой зууралдаж, хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг голж эсвэл үгүйсгэвэл чи гар хоосон үлдэж, юуг ч олж авахгүй бөгөөд эцсийн эцэст Бурханыг эсэргүүцсэн гэмтэй байх болно. Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс нь хоёр дахь бие махбод болсон Бурханы нэр буюу Төгс Хүчитийн удирдлага дор орох болно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах ба илүү их, өндөр үнэнийг олж авч, жинхэнэ хүний амьдралыг хүлээн авах болно. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч хараагүй үзэгдлийг харах болно: “Би өөртэйгээ ярьсан хоолойн зүг эргэж харав. Тэгээд долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ ороосон Хүний Хүү зогсож байв. Түүний толгой болон Түүний үс нь ноос мэт цав цагаан, Түүний нүд нь галын дөл мэт, хөл нь зууханд шатааж байгаа нарийн гууль адил, Түүний дуу хоолой их усны дуу чимээ гэлтэй байлаа. Мөн тэрээр баруун гартаа долоон од барьсан, амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан байх бөгөөд Түүний царайг харвал хүч чадал нь нар мэт гялалзаж буй харагдана.” (Илчлэл 1:12-16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын тийм илэрхийлэл нь мөн энэ удаа Тэр махан биетэй болох үеийн Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт ба шүүлтийн ширүүн урсгалд хүний Хүү үг хэлснээрээ дамжуулан Өөрийн төрөлхийн зан чанарыг илэрхийлж, Түүний гэсгээлт шүүлтийг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүст хүний Хүүгийн жинхэнэ царайг, Иоханы харсан хүний Хүүгийн царайн үнэн зөв дүрслэл болсон царайг харах боломжийг олгоно. (Мэдээж Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүст энэ бүхэн нь үзэгдэхгүй байх болно.) Хүний үгийг ашиглан Бурханы жинхэнэ царайг бүрэн илэрхийлж чадахгүй ба иймээс Бурхан Өөрийн жинхэнэ царайг хүнд харуулахын тулд Өөрийн төрөлхийн зан чанараа ашигладаг. Өөрөөр хэлбэл, хүний Хүүгийн төрөлхийн зан чанарыг мэдэрсэн бүх хүмүүс л хүний Хүүгийн жинхэнэ царайг харсан билээ, учир нь Бурхан хэтэрхий агуу бөгөөд хүний үгээр бүрэн илэрхийлэгдэж чадахгүй. Нэгэнт хүн Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын алхам бүрийг туулчихвал тэр, дэнгүүдийн дунд байсан хүний Хүүгийн талаар хэлсэн Иоханы үгийн жинхэнэ утгыг мэдэх болно: “Түүний толгой болон Түүний үс нь ноос мэт цав цагаан, Түүний нүд нь галын дөл мэт, хөл нь зууханд шатааж байгаа нарийн гууль адил, Түүний дуу хоолой их усны дуу чимээ гэлтэй байлаа. Мөн тэрээр баруун гартаа долоон од барьсан, амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан байх бөгөөд Түүний царайг харвал хүч чадал нь нар мэт гялалзаж буй харагдана.” Тэр үед чи, маш олон үгийг хэлсэн энэ энгийн махан бие нь үнэхээр хоёр дахь удаа бие махбод болсон Бурхан юм гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр мэдэх болно. Тэгээд чи хичнээн ерөөлтэй болохоо үнэхээр ухамсарлаж, өөрсдийгөө хамгийн хувьтай нь гэдгийг мэдрэх болно. Чи энэхүү ерөөлийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй гэж үү?
Энэ номын эхний хэсэг нь, албан ёсоор Өөрийгөө илчилсний дараа хүний Хүүгийн биечлэн хэлсэн үгс юм. Энэ нь зөгнөл, нууцуудын илчлэл, амийн зам гэх мэтийн хэд хэдэн төрлийн айлдварууд болон үгийн баялаг агуулгыг багтаадаг. Хаанчлалын ирээдүйн тухай зөгнөл, Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууцуудын илчлэл, хүний угийн чанарын дүн шинжилгээ, сургамж анхааруулга, хатуу ширүүн шүүлт, тайтгарал авчрах чин сэтгэлийн үгс, амьдралын яриа, оролтын яриа гэх мэт байдаг. Товчхондоо Бурханд юу байгаа болон Тэр юу болох, Бурханы зан чанар нь бүгд Түүний ажил болон үгээр илэрхийлэгддэг. Мэдээж Бурхан энэ удаа махан бие болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь хүнийг аврах Өөрийн зорилгодоо хүрнэ. Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл нь энэ юм. Чи шинэ эрин үед орохыг хүсэж байна уу? Чи өөрсдийгөө ялзармал зан чанараас салгахыг хүсэж байна уу? Чи илүү өндөр үнэнийг олж авахыг хүсэж байна уу? Чи хүний Хүүгийн жинхэнэ царайг харахыг хүсэж байна уу? Чи үнэ цэнэтэй амьдралаар амьдрахыг хүсэж байна уу? Чи Бурханаар төгс болгуулахыг хүсэж байна уу? Тэгвэл Есүсийн эргэн ирэлтийг чи хэрхэн угтан авах вэ?
                                                         "Үг нь махбодоор илэрсэн" номоос

🌷🌷 Төгс Хүчит Бурханы Чуулган  БИДНИЙ ТУХАЙ   


Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй.

06/09/2017

Төгс Xүчит Бурханы үг | Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан


Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дуусаж, Бурханы илрэлт эрж хайдаг бүх хүмүүст хаант улсын хаалга нээгдсэн. Хүндэт ах эгч нараа, та нар юу хүлээж байгаа юм бэ? Та нарын эрж хайж байгаа зүйл чинь юу вэ? Та нар Бурхан илрэхийг хүлээдэг үү? Та нар Бурханы хөлийн мөрийг эрж байна уу? Бурханы илрэлтийг хэрхэн хүсэн хүлээж байна вэ!