Шударга хүн байх ийм баясалтай
Хоёрдугаарт, та нар Бурхан үнэнч шударга хүнд дуртай гэдгийг мэдэх ёстой. Бурхан үнэнч мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно. Цаашилбал Түүний үйлдэл нь алдаа мадаггүй агаад эргэлзэхээргүй байдаг. Ийм учраас Бурхан Түүнд туйлын үнэнч шударга байдаг хүмүүст дуртай. Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх; ямар ч зүйл дээр Түүнийг хуурахгүй байх; бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байх; үнэнийг хэзээ ч нуухгүй байх; хэзээ ч дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хийхгүй байх; өөрөө Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байх гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйл болон үгэндээ бохир оруулж, Бурханыг ч, хүнийг ч хуурахаас татгалзах явдал юм. Миний хэлдэг зүйл маш энгийн боловч та бүхэнд хоёр дахин хүнд байдаг. Олон хүн шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд унасан нь дээр гэж үздэг. Надад шударга бус хүмүүст зориулсан өөр шийдвэр байдаг нь гайхах зүйл биш юм. Мэдээж та нарыг үнэнч байхаар хичээхэд асар их саад тулгарч байгааг Би сайн ойлгодог. Та нар бүгд маш ухаалаг бөгөөд юмыг өөрийн өнцгөөс шүүн хэлэлцэхдээ дадамгай; ингэснээр Миний ажил хамаагүй илүү энгийн болдог. Та нар өөрсдийн нууцыг сэтгэлдээ хадгалж байдаг тул Би та нарыг галын "шалгалтанд" оруулахын тулд нэг нэгээр чинь гай гамшиг руу илгээх болно, ингэснээр та нар Миний үгэнд бүрэн итгэлтэй болж магад юм. Эцэст нь Би та бүхний амнаас "Бурхан бол үнэнч байдлын Бурхан юм" гэсэн үгийг гаргаж авсны дараа та нар цээжээ дэлдэн "хүний зүрх сэтгэл зальтай юм" хэмээн халаглах болно. Тэр үед та нарын сэтгэл санааны байдал ямар байх вэ? Чи одоо байгаа шигээ ихэрхэхгүй байх гэж Би төсөөлж байна. Тэр ч бүү хэл чи одоо байгаа шигээ "ойлгоход хэтэрхий гүн гүнзгий" байхгүй. Зарим хүн ёсорхуу, зүй зохистой байдлаар авирлаж, Бурханы өмнө нэн "сайн хүмүүжилтэй" байдаг боловч Сүнсний өмнө увайгүй болж, бүх эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүнийг үнэнч шударга хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэн агаад хүмүүстэй харьцахдаа чадамгай бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн байна гэж хэлнэ. Хэрвээ чиний үгс шалтаг тайлбар болон өөрийгөө зөвтгөсөн хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх туйлын дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц зүйл байгаа бол, хэрвээ чи гэрлийн замыг эрж хайхын тулд өөрийнхөө нууцыг – өөрөөр хэлбэл өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө илчлэх маш дургүй бол Би чамайг авралыг хялбархан олж авч чадахгүй бөгөөд харанхуйгаас хялбархан гарч чадахгүй хүн байна гэж хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авахгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал нэхдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн юм. Хэрвээ чи илэн далангүй байхад бэлэн бол, хэрвээ чи өөрийн бүх юмыг зарлагадахад бэлэн байгаа бол, хэрвээ чи өөрийн амьдралыг Бурханы төлөө золиослож, гэрчлэлд зогсох чадвартай бол, хэрвээ чи зөвхөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг хэмжээнд үнэнч шударга бөгөөд өөрийгөө боддоггүй эсвэл өөртөө юм авдаггүй бол энэ хүмүүс нь гэрлээр тэтгэгдэн хаант улсад үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ. Чиний дотор жинхэнэ итгэл, жинхэнэ үнэнч зан байгаа эсэхийг, чамд Бурханы төлөө зовсон баримт байгаа эсэхийг болон чи Бурханд бүрэн захирагдсан эсэхээ мэдэх ёстой. Хэрвээ чамд эдгээр нь дутагдаж байвал чиний дотор дуулгаваргүй байдал, заль мэх, шунал, гомдол үлдсэн байна. Хэрвээ чиний зүрх сэтгэл үнэнч шударга байдлаас хол бол чи Бурханы таашаалыг хэзээ ч аваагүй бөгөөд хэзээ ч гэрэлд амьдраагүй. Хэн нэгний хувь заяа эцэстээ яаж дуусах нь түүнд үнэнч шударга, баатарлаг зүрх сэтгэл байгаа эсэхээс болон түүнд цэвэр ариун сэтгэл байгаа эсэхээс хамаардаг. Хэрвээ чи маш үнэнч бус, хорон зүрх сэтгэлтэй, цэвэр бус сэтгэлтэй хүн бол чиний хувь заяаны бүртгэл хүний шийтгэгддэг газар байх нь гарцаагүй. Хэрвээ чи өөрийгөө маш үнэнч шударга гэж баталдаг боловч үнэний дагуу үйлдэж эсвэл үнэний үгийг хэлж хэзээ ч чаддаггүй бол Бурхан чамайг шагнахыг хүлээсээр л байх уу? Бурхан чамайг Өөрийнхөө нүдний цөцгий мэт үзнэ гэж чи найдсаар л байна уу? Энэ нь шал утгагүй бодол биш гэж үү? Чи бүх зүйл дээр Бурханыг хуурдаг, тэгвэл чам шиг бохир гартай хүнийг яаж Бурханы гэрт байлгах юм бэ?
Төгс Хүчит Бурханы Чуулганы апп нь Эзэн Есүсийн эргэн ирэлтийг ойлгоход таныг залж чиглүүлж, хүн төрөлхтний хувь заяа болон эцсийн хүрэх газрыг олж илрүүлэхэд танд тусална.
Бүх шилдэг кино, найрал дуу, бүжиг, магтан дуу, уншлагыг эндээс олж болно!Төгс Хүчит Бурханы Чуулганы апп-г татаж авснаар Төгс Хүчит Бурханы үгийн хангасан нуугдмал маннаг хүртэж, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг харж, бодитой Бурханыг мэдэж болно.
Андройд татаж авах суулгах хаяг
Apple-ийн систем татаж авах суулгах хаягийг
No comments:
Post a Comment