16/07/2020

Magtan duu 2020 “Бурхан ялгууснаар эргэн ирлээ” (үгтэй)


Magtan duu 2020 “Бурхан ялгууснаар эргэн ирлээ” (үгтэй)
Бурхан ертөнцтэй нүүр тулж, Түүний үнэн бие Зүүн зүгт илэрлээ! Хэн өвдөг сөхрөн Түүнд мөргөхгүй вэ? Жинхэнэ Бурхан гэхгүй хэн байна? Түүнийг зүрх сэтгэлдээ хүндлэхгүй байж зүрхлэх хэн байна? Хэн баярлан магтахгүй байх вэ? Бурханы ардууд хоолойг нь сонсдог. Өө, Сион! Баярлан дуул! Бурхан ялгууснаар эргэн ирлээ! Бүх ардууд жагсагтун! Бүх бүтээл нам гүм бай!
Тэр бүгдээс хүндлэл, магтаал хайдаг. Энэ бол Түүний 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний зорилго. Энэ бол Түүний шийдвэр билээ. Бурханы ардууд бүгдээрээ Бурханы уул руу буцаж, Түүнд бууж өгнө. Учир нь Бурханд сүр жавхлан, шүүлт, эрх мэдэл бий. Өө, Сион! Баярлан дуул! Бурхан ялгууснаар эргэн ирлээ! Бүх ардууд жагсагтун! Бүх бүтээл нам гүм бай!
Түүнд бүх зүйл амархан. Түүний үг бүхнийг устгаж, гүйцээж чадна. Энэ бол Бурханы хүч чадал, эрх мэдэл. Хэн ч Түүнийг зогсоож зүрхлэхгүй. Бурхан бүхнийг ялан дийлж, тэрслүү хөвгүүдийг бүгдийг нь ялсан. Бурхан хүндлэл хүртсэн. Бүтээлээс хойших Бурханы төлөвлөгөө энэ. Уул, ус баяр хөөрөөр бялхана. Хэн ч холдон явж зүрхлэхгүй. Юу ч, хэн ч эсэргүүцэж зүрхлэхгүй. Энэ бол Бурханы гайхамшиг, сүр хүч билээ! Өө, Сион! Баярлан дуул! Бурхан ялгууснаар эргэн ирлээ! Бүх ардууд жагсагтун! Бүх бүтээл нам гүм бай! Өө, Сион! Баярлан дуул! Бурхан ялгууснаар эргэн ирлээ! Бүх ардууд жагсагтун! Бүх бүтээл нам гүм бай! Бурхан ялгууснаар ирлээ!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

15/07/2020

Христийн сүмийн дуу “Бурханы мөн чанар ариун байдаг” (Lyrics)



Христийн сүмийн дуу “Бурханы мөн чанар ариун байдаг” (Lyrics)
Бурханд ов мэх, худал хуурмаг гэж үгүй. Чин сэтгэл, итгэмжит байдал л гэж бий. Сатаны завхарсан зан чанарын ул мөрийг хүн харж чадахгүй. Сатаны ёрын муу ч Бурханаас харагдахгүй. Бурханы мөн чанар ариун. Хүн төрөлхтний завхрал Түүнд үгүй. Бурханы мөн чанар ариун. Хүний завхарсан зан чанар шиг зүйл Түүнд үгүй. Бурханы мөн чанар ариун. Сатаны мөн чанар шиг завхарсан зүйл Түүнд үгүй. Бурханы мөн чанар ариун, Бурхан бол ариун билээ.
Бурханы хийдэг бүхэн нь хүнийг хангахын төлөө байдаг. Бурханы илчилдэг бүхэн нь бүрэн ашиг тустай байдаг. Энэ нь амиар дүүрэн бөгөөд дагах зам, явах чигийг хүнд өгдөг. Бурханы мөн чанар ариун. Хүн төрөлхтний завхрал Түүнд үгүй. Бурханы мөн чанар ариун. Хүний завхарсан зан чанар шиг зүйл Түүнд үгүй. Бурханы мөн чанар ариун. Сатаны мөн чанар шиг завхарсан зүйл Түүнд үгүй. Бурханы мөн чанар ариун, Бурхан бол ариун билээ.
Бурханы ариун мөн чанарыг мэдэцгээ. Завхарсан зан чанар гэж Бурханд үгүй. Бурханы ариун мөн чанарыг мэдэцгээ. Бурханы мөн чанар бүрэн эерэг юм. Хүн дээрх ажил нь үүнийг харуулдаг. Учир нь ажлынх нь авчирдаг бүхэн эерэг байдаг. Бурханы ариун мөн чанарыг мэдэцгээ. Энэ хоёр талаас үүнийг мэдэж авцгаа. Бурханы мөн чанар ариун. Хүн төрөлхтний завхрал Түүнд үгүй. Бурханы мөн чанар ариун. Хүний завхарсан зан чанар шиг зүйл Түүнд үгүй. Бурханы мөн чанар ариун. Сатаны мөн чанар шиг завхарсан зүйл Түүнд үгүй. Бурханы мөн чанар ариун, Бурхан бол ариун билээ.
Бурхан ямар ч завхрал бус, харин мөн чанараа илчилдэг. Бурхан ямар ч завхрал бус, харин мөн чанараа илчилдэг. Бурхан Өөрөө ариун гэдгийг мэдэхэд Бурханы ажил дахь Түүний мөн чанар л хангалттай.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


14/07/2020

Христийн сүмийн дуу “Хаанчлалын сүлд дуулал (III) Хүмүүс ээ, бүгд баярлан хашхирцгаа” (Lyrics)


Христийн сүмийн дуу “Хаанчлалын сүлд дуулал (III) Хүмүүс ээ, бүгд баярлан хашхирцгаа” (Lyrics)
Бурханы гэрлээс бүх хүн ахин гэрэл гэгээг хардаг. Бурханы үгнээс бүх хүн сайн зүйлийг эдэлдэг. Бурхан зүүн зүгээс ирж, тэндээс гарч ирдэг. Бурхан алдар суут гэрлээ цацруулахад бүх үндэстэн гэрэлтдэг. Бүгд тод гэрэлтэн, харанхуйд юу ч үлддэггүй. Хаанчлалд хүмүүс Бурхантай хамт хязгааргүй баяртай амьдардаг. Хүмүүсийн ерөөлт амьдралд зориулан ус бүжиж, уулс хүмүүстэй цуг Бурханы шан хишгийг эдэлдэг. Бүх хүн төрөлхтөн шаргуу хөдөлмөрлөж, Бурханд үнэнчээр үйлчилдэг. Тэнд бослого, эсэргүүцэл үгүй болдог. Тэнгэр, газар харилцан шүтэлцэж, хүн, Бурхан хоёр ойр байж, гүн гүнзгий мэдэрдэг. Тийм амьдрал бал бурам мэт амттай. Одоо бол Бурхан тэнгэр дэх амьдралаа эхэлсэн мөч. Сатан үймүүлэхээ больж, Бурханы хүмүүс Түүний хаанчлалд амардаг.
Орчлонд Бурханы сонгосон хүмүүс Бурханы алдар суут гэрэлд амьдардаг. Бурханы хаанчлалд тэд зүйрлэшгүй жаргалтай амьдардаг. Энэ бол хүмүүсийн хамтын амьдрал биш, харин Бурхан ард түмэнтэйгээ амьдрах амьдрал юм. Ялзарсан бүх хүн гуниг, баярыг амталсан. Одоо тэд Бурханы гэрэлд яахин баясахгүй байх билээ? Энэ нандин мөчийг алдаж яахин чадах билээ? Хүмүүс ээ, дуулж бүжиглэ. Чин сэтгэлээ Бурханд өргөн баригтун. Бөмбөрөө дэлд, Бурханд зориулан тогло. Бүх орчлон даяар Бурхан баяр баяслыг цацраадаг. Бурхан ард түмэндээ Өөрийн царайг харуулдаг. Бурхан чангаар хашхирдаг! Бурхан ертөнцөөс давдаг! Бурхан Хаан болсон. Бүгдийн дунд Тэр өргөмжлөгдсөн.
Бурханыг хөх тэнгэрээр хэрэн хэсэхэд Бурханы бүх хүн Түүнийг дагадаг. Бүгд сэтгэлээрээ баясан цуглаж, дуу хуур нь үүлсийг чичрүүлдэг. Орчлонд манан будан, шавар шалбааг гэж үгүй болдог. Орчлонгийн ариун хүмүүс Бурханы байцаалт дор үнэн төрхөө илчилдэг. Тэд бол бузар булай хүмүүс бус, харин хаш мэт ариун хүмүүс, бүгд Бурханы хайртай хүмүүс, бүгд Бурханы баяр хөөр билээ! Бүх бүтээл дахин амилдаг. Бүх ариун хүн тэнгэрт үйлчилдэг. Бурханы тэвэрт тэд мэгшин уйлж, санаа зовохоо болиод өөрсдийгөө Бурханд өгдөг. Өөрсдийн төрөлх нутаг, Бурханы гэрт тэд эргэж ирээд Бурханыг зогсолтгүй хайрлах болно. Ахин өвдөхгүй. Ахин уйлахгүй. Махан бие ч бас байхгүй. Газар үгүй болсон ч, тэнгэр үлддэг. Бурхан бүгдэд ил болж, бүх хүн Түүнийг магтдаг. Ийм амьдрал, ийм гоо үзэсгэлэн хэзээ ч өөрчлөгдөхгүй. Энэ бол, энэ бол, энэ бол хаанчлал дахь амьдрал билээ. Энэ бол хаанчлал дахь амьдрал билээ. Энэ бол хаанчлал дахь амьдрал билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

13/07/2020

Христийн сүмийн дуу “Бурханы нэрийн утга учир” (Lyrics)


Христийн сүмийн дуу “Бурханы нэрийн утга учир” (Lyrics)

Үеийн үед, Түүний ажлын үе шат болгонд Бурханы нэр бэлгэдлийн ач холбогдолтой, дэмий хоосон зүйл биш. Түүний нэр бүхэн эрин үеийг төлөөлдөг.

Ехова, Есүс, Мессиа бүгд Бурханы Сүнсийг төлөөлдөг. Эдгээр нэр нь Бурханы удирдлагын эрин үеүдийг төлөөлдөг ч Бурханыг бүрэн төлөөлдөггүй. Газар дээр хүний Бурханыг дууддаг нэрс Түүний зан чанар хийгээд Тэр хэн болохыг бүхэлд нь илэрхийлж чадахгүй. Тэдгээр нь зөвхөн өөр өөр үеүдийн Бурханы нэр. Тиймээс эцсийн үед, эцсийн өдрүүд ирэхэд Бурханы нэр ахин нэг удаа өөрчлөгдөх болно. Түүнийг Ехова, Есүс, Мессиа гэж дуудахгүй. Түүнийг Төгс Хүчит, Сүр Жавхлант Бурхан гэж дуудна. Энэ нэрээр Тэр энэ үеийг дуусгана.
II
Бурхан нэг удаа Ехова байсан. Түүнийг Мессиа гэдэг байсан билээ. Хайрлаж, хүндэлдэг хүмүүс Түүнийг Есүс, Аврагч гэж дууддаг байсан. Өнөөдөр Бурхан хүмүүсийн урьдны мэдэх Ехова, Есүс биш. Тэр бол эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Бурхан, энэ үеийг төгсгөх Бурхан. Өөрийн зан чанар, эрх мэдлээр дүүрэн, нэр төр, суу алдартай, Тэр бол Бурхан, Бурхан Өөрөө билээ. Тэр бол ертөнцийн хязгаарт мандсан Бурхан Өөрөө билээ. Тэр бол ертөнцийн хязгаарт мандсан Бурхан Өөрөө билээ.
III
Эцэст нь дэлхийн бүх үндэстэн Бурханы үгээр ерөөгдөж, бас сүйрэл амсах болно. Тиймээс эцсийн өдрийн хүмүүс Аврагч Бурхан эргэн ирэхийг харах болно. Тэр бол хүн төрөлхтөнг байлдан дагуулдаг хүчирхэг Төгс Хүчит Бурхан. Хүмүүсийн нүглийн тахил болж байснаа Тэр харуулах болно. Гэвч эцсийн өдрүүдэд Тэр бүх зүйлийг шатаадаг нарны гэрэл. Тэр бүх зүйлийг илчилдэг зөвт байдлын нар билээ. Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажил. Энэ бол Бурханы ажил. Тиймээс эцсийн үед, эцсийн өдрүүд ирэхэд Бурханы нэр ахин нэг удаа өөрчлөгдөх болно. Түүнийг Ехова, Есүс, Мессиа гэж дуудахгүй. Түүнийг Төгс Хүчит, Сүр Жавхлант Бурхан гэж дуудна. Энэ нэрээр Тэр энэ үеийг дуусгана.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос




11/07/2020

Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь” | Эшлэл 141


Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь” | Эшлэл 141

Энэ цаг үе дэх Бурханы ажлыг мэдэх нь ихэнхдээ эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханыг мэдэх, Түүний үндсэн үйлчлэл юу болох болон Тэр юу хийхээр газар дээр ирснийг мэдэх явдал юм. Бурхан явахаасаа өмнө үлгэр дуурайл үзүүлэхийн тулд (эцсийн өдрүүдэд) газар дээр ирсэн гэдгийг Би Өөрийн үгэндээ өмнө нь дурдсан. Бурхан энэ үлгэр дуурайлыг хэрхэн үзүүлэх вэ? Үг хэлснээр, ажилласнаар, бүх газар нутаг даяар ярьснаар. Энэ бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажил; Тэр зөвхөн үг хэлдэг, ингэснээр газар дэлхий нь үгний ертөнц болно, ингэснээр бүх хүн Түүний үгээр хангагдаж, гэгээрүүлэгдэж, ингэснээр хүний сүнс сэргэж, үзэгдлүүдийн талаар тодорхой мэдэх болно. Эцсийн өдрүүдэд бие махбод болсон Бурхан, голдуу үг хэлэхийн тулд газар дээр ирсэн. Есүс ирэхдээ тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн ба цовдлолын золин авралын ажлыг биелүүлсэн. Тэр Хуулийн эрин үеийг төгсгөж, бүх хуучин зүйлийг устгасан. Есүсийн ирэлт нь Хуулийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үед оруулсан. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ирэлт нь Нигүүлслийн эрин үед төгсгөл авчирсан. Тэр үндсэндээ Өөрийн үгийг хэлэхээр, хүнийг төгс болгоход үгийг ашиглахаар, хүнийг гэгээрүүлж гэрэлтүүлэхээр мөн хүний зүрх сэтгэл доторх тодорхойгүй Бурханы орон зайг арилгахаар ирсэн юм. Энэ нь Есүсийн ирэх үедээ хийсэн ажлын үе шат биш. Есүс ирэхдээ олон ид шидийг үзүүлсэн, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба Тэр цовдлолын золилтын ажлыг хийсэн. Үүний үр дүнд өөрийн үзэлдээ хүн, Бурхан ийм л байх ёстой гэж итгэсэн. Учир нь Есүс ирэхдээ хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүр төрхийг арилгах ажлыг хийгээгүй; ирэх үедээ Тэр цовдлогдсон, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн. Нэг талаар, эцсийн өдрүүдийн үеэр бие махбодтой болсон Бурхан, хүний үзэлд тодорхойгүй Бурханы эзэлж байгаа орон зайг арилгана, ингэснээр хүний зүрх сэтгэлд тодорхойгүй Бурханы дүр төрх цаашид байхаа болино. Өөрийн бодит үг болон бодит ажил, бүх газар нутаг даяарх Өөрийн шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн дунд хийдэг хосгүй бодитой агаад энгийн ажлаар дамжуулан Тэр, хүнд Бурханы бодит байдлыг мэдүүлж, хүний зүрх сэтгэл дэх тодорхойгүй Бурханы байр суурийг арилгадаг. Нөгөө талаар Бурхан хүнийг төгс болгохын тулд Өөрийн махан биеэр хэлсэн үгийг ашиглаж, бүх зүйлийг биелүүлдэг. Энэ нь эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх ажил юм.
Та нарын мэдэх ёстой зүйл:
1 Бурханы ажил бол ер бусын биш бөгөөд та нар энэ талаар үзэл өвөрлөх ёсгүй.
2 Та нар энэ цаг үед бие махбодтой болсон Бурханы хийхээр ирсэн үндсэн ажлыг ойлгох ёстой.
Тэр өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж эсвэл ид шид үзүүлэхээр ирээгүй бөгөөд Тэр гэмшлийн сайн мэдээг түгээхээр эсвэл хүнд аврал хайрлахаар ирээгүй. Учир нь Есүс энэ ажлыг аль хэдийн хийчихсэн бөгөөд Бурхан адилхан ажлыг дахин давтдаггүй. Өнөөдөр Бурхан Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үеийн бүх дадлыг хаяхаар ирсэн. Тэр бол бодитой гэдгийг ерөнхийдөө харуулахын тулд бодитой Бурхан ирсэн. Есүс ирэхдээ цөөхөн үг хэлсэн; Тэр ихэвчлэн ид шид үзүүлж, тэмдэг гайхамшгуудыг үйлдэж, өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан эсвэл Тэр хүмүүсийг итгүүлж Тэр бол үнэхээр Бурхан юм гэдгээ хүнд харуулахын тулд зөгнөл хэлсэн бөгөөд сэтгэлийн хөдөлгөөнд автдаггүй Бурхан байсан. Эцэст нь Тэр цовдлолын ажлыг гүйцээсэн. Өнөөдрийн Бурхан тэмдэг, гайхамшгуудыг харуулахгүй, мөн өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулахгүй. Есүсийг ирэх үед Түүний хийсэн ажил нь Бурханы нэг хэсгийг төлөөлсөн, харин энэ удаа Бурхан энэ үе шатанд хийвэл зохих ажлыг хийхийн тулд ирсэн, учир нь Бурхан нэг ажлыг дахин давтдаггүй; Тэр бол үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан юм, иймээс өнөөдөр чиний харж байгаа бүхэн бол бодитой Бурханы үг болон ажил билээ.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

08/07/2020

Өдөр тутмын Бурханы үг | Эшлэл 278


Өдөр тутмын Бурханы үг | “Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ? ” | Эшлэл 278

Тухайн үеийн Иудейчүүд бүгд Хуучин Гэрээг уншсан бөгөөд эрэгтэй хүүхэд тэжээлийн онгоцонд төрнө гэдгийг Исаиагийн зөгнөлөөс мэдэж байсан. Тэгвэл ийм мэдлэгтэй байсан атлаа тэд яагаад Есүсийг хавчин шахсан юм бэ? Энэ нь тэдний тэрслүү уг чанар болоод Ариун Сүнсний ажлыг мэддэггүйгээс нь болоогүй гэж үү? Тухайн үед Фарисайчууд, зөгнөгдсөн эрэгтэй хүүхдийн талаар тэдний мэддэг зүйлээс Есүсийн ажил өөр байна гэж итгэсэн; харин өнөөдрийн хүмүүс, бие махбодтой болсон Бурханы ажил Библитэй нийцдэггүй учраас Бурханыг голдог. Тэдний Бурханд тэрслэх тэрслүү байдлын мөн чанар нэгэн адил биш гэж үү? Чи Ариун Сүнсний бүх ажлыг туйлын хүлээн зөвшөөрдөг байж чадах уу? Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил бол энэ нь зөв урсгал юм. Чи юуг нь хүлээн зөвшөөрөхөө шилж сонгохын оронд үүнийг өчүүхэн төдий ч сэжиггүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ чи Бурханаас зарим нэг мэдлэгийг олж авч, Түүний эсрэг тодорхой хэмжээгээр болгоомжилсон бол энэ нь үнэхээр шаардлагагүй үйлдэл биш гэж үү? Чиний хийх учиртай зүйл бол, Ариун Сүнсний ажил мөн л бол ямар ч ажлыг Библийн нэмэлт баталгаа нотолгоогүйгээр хүлээн зөвшөөрөх явдал юм, учир нь чи Бурханыг мөрдөн шалгахын тулд биш харин Түүнийг дагахын тулд Бурханд итгэдэг билээ. Би бол чиний Бурхан мөн гэдгийг харуулах нэмэлт нотолгоог чи хайх ёсгүй. Үүний оронд чи, Би чамд ашиг тустай юу гэдгийг ялган таних учиртай; тэр бол гол зүйл. Чи Библийн дотроос маргашгүй нотолгоо ихийг олсон байсан ч гэсэн энэ нь чамайг Миний өмнө бүрэн дүүрэн авчирч чадахгүй. Чи бол Миний өмнө биш харин Библийн зах хязгаар дотор амьдардаг нэгэн; Намайг мэдэхэд Библи чамд тусалж чадахгүй, мөн энэ нь Намайг гэсэн чиний хайрыг ч гүнзгийрүүлж чадахгүй. Хэдийгээр Библид эрэгтэй хүүхэд төрнө гэдгийг зөгнөсөн ч, хэн дээр уг зөгнөл биелэхийг хэн ч ухан ойлгож чадаагүй, учир нь хүн Бурханы ажлыг мэддэггүй бөгөөд энэ нь Фарисайчуудыг Есүсийн эсрэг зогсоход хүргэсэн юм. Миний ажил хүний ашиг сонирхлын төлөө байдаг гэдгийг зарим нь мэддэг боловч тэд Есүс бид хоёрыг бие биетэйгээ үл нийцэх, бүрэн салангид хоёр оршихуй гэдэгт итгэсээр байдаг. Нигүүлслийн эрин үед Есүс шавь нартаа, хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн цугларах, хэрхэн залбирал үйлдэх, бусдад хэрхэн хандах гэх мэтийн хэдэн цуврал сургаалыг л айлдсан. Түүний гүйцэтгэсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан бөгөөд шавь нар нь болон Түүнийг дагаж байсан хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх учиртай талаар л Тэр нарийвчлан тайлбарласан. Тэр эцсийн өдрүүдийн нэг ч ажлыг хийгээгүй бөгөөд зөвхөн Нигүүлслийн эрин үеийн ажлыг л хийсэн юм. Ехова Хуулийн эрин үед Хуучин Гэрээний хуулийг тогтоох үедээ яагаад Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийгээгүй юм бэ? Яагаад Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан тодорхой болгоогүй юм бэ? Тэгвэл энэ нь хүн хүлээн зөвшөөрөхөд нэмэртэй байх байсан биш гэж үү? Тэрээр эрэгтэй хүүхэд төрж эрх мэдэлд хүрнэ гэдгийг л зөгнөсөн боловч Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан гүйцэтгээгүй юм. Эрин үе бүр дэх Бурханы ажил тодорхой зааг хязгаартай байдаг; Тэр зөвхөн тухайн эрин үеийн ажлыг хийдэг бөгөөд ажлын дараагийн үе шатыг хэзээ ч урьдчилан гүйцэтгэдэггүй. Зөвхөн ийм байдлаар эрин үе болгон дахь Түүний бэлгэдлийн ажил илүү анзаарагдахуйц болдог. Есүс зөвхөн эцсийн өдрүүдийн тэмдгүүдийн талаар, хэрхэн тэвчээртэй байж, хэрхэн аврагдах тухай, хэрхэн гэмшиж, нүглээ улайх, мөн хэрхэн загалмайг үүрч, зовлонг тэвчих талаар ярьсан; Тэрээр, хүн эцсийн өдрүүдэд юунд орж эсвэл хэрхэн Бурханы хүслийг хангалуун болгохоор эрж хайх ёстой талаар хэзээ ч яриагүй. Ийм байхад эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг Библи дотроос хайх нь эндүү ташаа үйл биш гэж үү? Гартаа зүгээр л Библи барьснаар чи юуг ялган таньж чадах юм бэ? Библийн тайлбарлагч эсвэл номлогчийн аль нь ч бай, хэн өнөөдрийн ажлыг урьдаас мэдэж чадах юм бэ?

“Үг нь махбодоор илэрсэн” номоос


07/07/2020

Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө I” | Эшлэл 99


Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө I” | Эшлэл 99

Сатаны онцгой ялгамж чанар нь, маш олон хүнийг түүний янз бүрийн талын илэрхийллүүдийг хүчтэй сонирхоход хүргэсэн. Сатан ч гэсэн бас Бурхан шиг эрх мэдэл эзэмшдэг, учир нь Сатан гайхамшгийг үзүүлж, хүн төрөлхтөнд боломжгүй зүйлсийг хийх чадвартай гэж итгэдэг олон мунхаг хүмүүс хүртэл байдаг. Иймээс хүн төрөлхтөн Бурханыг шүтэхийнхээ сацуу зүрх сэтгэлдээ Сатанд ч бас орон зай үлдээж, тэр ч бүү хэл Сатаныг Бурхан хэмээн шүтдэг. Эдгээр хүмүүс өрөвдөлтэй агаад жигшмээр. Тэд мунхаг учраас өрөвдөлтэй ба тэд тэрслүү, төрөлхийн ёрын муу мөн чанартай учраас жигшмээр. Энэ үед Би, эрх мэдэл гэж юу вэ, энэ нь юуг бэлгэддэг, юуг төлөөлдөг вэ гэдгийг та нарт хэлэх нь чухал хэмээн бодлоо. Илэн далангүй хэлэхэд, Бурхан Өөрөө эрх мэдэл, Түүний эрх мэдэл нь Бурханы эрхэм дээд байдал болоод мөн чанарыг бэлгэддэг ба Бурханы Өөрийнх нь эрх мэдэл нь Бурханы байр суурь болон ялгамж чанарыг илэрхийлдэг. Ямар ч тохиолдолд Сатан өөрийгөө Бурхан гэж хэлж зүрхлэх үү? Сатан өөрийгөө бүх зүйлсийг бүтээсэн, бүхнийг захирдаг гэж хэлж зүрхлэх үү? Мэдээж тэгэхгүй! Учир нь бүх зүйлсийг бүтээх чадвар түүнд байхгүй; өдийг хүртэл тэр Бурханы бүтээсэн юуг ч хэзээ ч хийгээгүй, амьтай нэг ч юм хэзээ ч бүтээгээгүй. Учир нь түүнд Бурханы эрх мэдэл гэж байхгүй, Бурханы байр суурь болон ялгамж чанарыг хэзээ ч эзэмшиж чадахгүй биз, үүнийг түүний мөн чанар нь тодорхойлно. Түүнд Бурхантай адил хүч чадал бий юу? Мэдээж байхгүй! Бид Сатаны үйлдэл, түүний үзүүлсэн гайхамшгийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ нь хүч чадал уу? Үүнийг эрх мэдэл гэж нэрлэж болох уу? Мэдээж үгүй! Сатан хорон муу түрлэгийг удирдаж, Бурханы ажлыг бүхий л талаар самууруулж, эвдэж, тасалдуулдаг. Сүүлийн хэдэн мянган жилд хүн төрөлхтнийг ялзруулж, хэрцгийлж, хүнийг урхидаж мэхлэн замыг нь алдуулж, Бурханыг голдог болоход хүргэсний улмаас хүн үхлийн сүүдэрт хөндий рүү алхдаг болсон гэдгээс өөрөөр хүн өчүүхэн төдий ч баярлаж, магтаж, сайшаачихмаар зүйлийг Сатан ер нь хийсэн үү? Хэрвээ Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн түүгээр ялзруулагдах байсан уу? Хэрвээ Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн түүнд хорлогдох байсан уу? Хэрвээ Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн Бурханыг орхиж, үхэл рүү явах байсан уу? Сатанд ямар ч эрх мэдэл ба хүч чадал байхгүй болохоор түүний хийж байгаа бүхний мөн чанарыг бид юу гэж дүгнэх хэрэгтэй вэ? Сатаны хийж байгаа бүхнийг ердөө л заль мэх гэж тодорхойлдог хүмүүс бий, гэхдээ тийм тодорхойлолт нь зохистой биш гэж Би итгэж байна. Түүний хүн төрөлхтнийг ялзруулсан хорон муу үйл ердөө л заль мэх гэж үү? Иовыг хэрцгийлсэн Сатаны ёрын муу хүч болон түүнийг хэрцгийлж, залгих гэсэн догшин хүсэл ердөө л заль мэх төдийхнөөр хийгдсэн байж хэрхэвч таарахгүй. Эргээд харвал Иов уул толгод давсан мал сүрэгтэй байснаа, хормын төдийд байдаг бүхнээ алдсан гэдгийг бид хардаг; Иовын их хөрөнгө хормын төдийд алга болсон. Үүнийг ердөө л заль мэхээр хийж болно гэж үү? Сатаны хийдэг бүхэн нь угтаа гэмтээх, тасалдуулах, устгах, хорлох, муу ёр, муу муухай, харанхуй гэх мэт сөрөг нэр томъёотой таарч, нийцдэг ба иймээс зөвт бус, хорон муу бүх үйл явдал Сатаны үйлстэй нягт холбоотой бөгөөд энэ нь Сатаны хорон муу мөн чанараас салшгүй байдаг. Сатан хэчнээн “хүчирхэг” байлаа ч, хэчнээн эрэмгий агаад хүсэл эрмэлзэлтэй байлаа ч, хэчнээн их хор хохирол учруулах чадалтай байлаа ч, хүнийг ялзруулж, залилах арга барил нь хэчнээн өргөн хүрээтэй байлаа ч, хүнийг айлган сүрдүүлэх заль мэх, арга ухаан нь хэчнээн ухаалаг байлаа ч, оршин тогтнодог хэлбэр нь хэчнээн хувирамтгай байлаа ч гэсэн тэр нэг ч амьд зүйлийг хэзээ ч бүтээж чадаагүй, бүх зүйлийн оршин тогтнолын хууль буюу дүрэм журмыг хэзээ ч тогтоож чадаагүй ба амьтай, амьгүй аливаа юмсыг хэзээ ч удирдаж, захирч чадаагүй юм. Асар уудам энэ орчлон ертөнц даяар түүнээс төрсөн юмуу, эсвэл түүнээс болж оршин байгаа нэг ч хүн, эсвэл нэг ч юм байхгүй; үүгээр захирагдах, удирдуулах нэг ч хүн, эсвэл нэг ч юм байхгүй. Харин ч эсрэгээрээ, тэр Бурханы ноёрхолд амьдрах ёстойгоор барахгүй Бурханы бүх тушаал, захирамжийг дуулгавартай дагах ёстой. Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх дусал ус, эсвэл элсний ширхэгт хүрэх нь Сатанд хэцүү; Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байтугай газар дээрх шоргоолжийг ч Бурханы зөвшөөрөлгүйгээр хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй. Бурханы нүдээр бол Сатан, уулын сараана цэцэгс, агаарт нисэх шувууд, далайн загас, хөрсөнд орших өтнөөс ч дорд. Түүний үүрэг нь бүх зүйлийн дунд бүх зүйлд үйлчилж, хүн төрөлхтний төлөө ажиллаж, бас Бурханы ажил болон Түүний удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэх явдал юм. Түүний мөн чанар хэчнээн хорлонтой, ёрын муу байдаг ч гэсэн Бурханд үйлчлэх, Бурханаас шал өөр байх үүргээ л дуулгавартай биелүүлэх нь түүний хийж чадах ганц зүйл юм. Сатаны мөн чанар, жинхэнэ байр суурь ийм байдаг. Түүний мөн чанар нь амьтай холбоогүй, хүч чадалтай холбоогүй, эрх мэдэлтэй холбоогүй; тэр бол ердөө л Бурханы гарт буй тоглоом, Бурханд үйлчлэх машин төдий юм!

“Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав