18/07/2020

2-р бүлэг. Бурханы нэрсийн тухай үнэн 1. Яагаад Бурхан нэр авдаг вэ, мөн нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу?

1. Яагаад Бурхан нэр авдаг вэ, мөн нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу?

Холбогдолтой Бурханы үг:

“Бурхан бидэнтэй хамт” гэх Есүсийн нэр Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Энэ нь Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Бурханыг зөвхөн Есүс гэж нэрлэж болно, Бурхан Өөрийн зан чанарыг өөрчилж болохгүй учраас өөр ямар ч нэртэй байж болохгүй гэж хүн хэрвээ хэлбэл эдгээр үг нь үнэхээр доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүсийн нэр ганцаараа Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж чи итгэж байна уу? Бурханыг олон нэрээр нэрлэж болно, гэхдээ энэ олон нэрийн дунд Бурханыг бүхэлд нь товчоор илэрхийлж чадах, Бурханыг бүрэн төлөөлж чадах ганц ч нэр байхгүй. Иймээс Бурханд олон нэр байдаг боловч энэ олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн тодорхойлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар маш баялаг болохоор энэ нь Түүнийг мэдэх хүний чадвараас даван гардаг. Хүн төрөлхтний хэлийг ашиглан Бурханыг бүрэн илэрхийлэх ямар ч арга хүнд үгүй. Хүн төрөлхтөнд, Бурханы зан чанарын талаар мэддэг бүхнээ товчоор илэрхийлэх үгсийн сан хязгаарлагдмал байдаг: агуу, эрхэмсэг, гайхалтай, ойлгохын аргагүй, эрхэм дээд, ариун, зөвт, ухаалаг гэх мэт. Хэтэрхий олон үг! Ийм хязгаарлагдмал үгсийн сан нь Бурханы зан чанарын талаар хүний харсан өчүүхэн жаахан зүйлийг ч дүрслэх чадваргүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, өөр олон хүн, өөрсдийнх нь зүрх сэтгэл дэх оргилсон сэтгэлийг илүү сайн дүрсэлж чадна гэж бодсон үгийг нэмсэн: Бурхан хэтэрхий агуу! Бурхан хэтэрхий ариун! Бурхан хэтэрхий хайр татам! Өнөөдөр иймэрхүү хүний үг хэллэг оргилдоо хүрсэн хэдий ч хүн өөрийгөө тодорхой илэрхийлэх чадваргүй хэвээр байгаа. Иймээс хүний хувьд, Бурхан олон нэртэй атлаа нэг ч нэргүй, яагаад гэвэл Бурханы оршихуй хэтэрхий элбэг арвин агаад хүний хэл хэтэрхий хомс. Тодорхой нэг үг, эсвэл нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй, иймээс Түүний нэр тогтмол байж болно гэж чи бодож байна уу? Бурхан маш агуу, маш ариун атал шинэ эрин үе бүрд Өөрийн нэрийг өөрчлөхийг чи Түүнд зөвшөөрөхгүй юу? Тиймээс Өөрийн ажлыг биечлэн хийж байгаа эрин үе бүрдээ Бурхан, хийхээр зорьж буй ажлаа товчоор илэрхийлэхийн тулд тухайн эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тэрээр тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд түр зуурын ач холбогдол бүхий энэ тодорхой нэрийг ашигладаг. Энэ бол Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний хэлийг ашиглаж байгаа хэрэг юм. Тэгсэн ч гэсэн сүнслэг туршлагатай бөгөөд Бурханыг биечлэн харсан олон хүнд, энэхүү тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй гэж санагдсаар байдаг—үүнийг яах ч аргагүй! Иймээс хүн Бурханыг ямар нэг нэрээр нэрлэдэггүй ба Түүнийг зүгээр л “Бурхан” гэж нэрлэдэг. Хүний зүрх сэтгэл хайраар дүүрэн атлаа бас зөрчилдөөнд автсан мэт байдаг, учир нь хүн Бурханыг хэрхэн тайлбарлахаа мэддэггүй. Бурхан юу болох нь хэтэрхий элбэг дэлбэг, үүнийг ердөө дүрслэх аргагүй юм. Бурханы зан чанарыг нэгтгэн дүгнэж чадах ганц ч нэр байхгүй бөгөөд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг дүрсэлж чадах ганц ч нэр байхгүй. Хэрвээ хүн Надаас, “Та яг ямар нэр ашигладаг вэ?” гэж асуувал Би түүнд, “Бурхан бол Бурхан!” гэж хэлнэ. Тэр нь Бурханы хувьд хамгийн сайн нэр биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын хамгийн шилдэг товч илэрхийлэл биш гэж үү? Ийм байтал та нар яагаад Бурханы нэрийг эрж хайхад маш их хичээл чармайлт гаргадаг юм бэ? Нэрний төлөө яагаад тархиа гашилгаж, нойр, хоолоо умартана вэ? Бурханыг Ехова, Есүс, Мессиа гэж нэрлэхгүй өдөр ирнэ—Тэр зүгээр л Бүтээгч байх болно. Тэр үед, газар дээр Түүний авсан бүх нэр төгсгөл болно, учир нь газар дээрх Түүний ажил дуусчихсан байх бөгөөд үүний дараа Түүнд нэр байхаа болино. Бүх зүйл Бүтээгчийн ноёрхол дор очих үед туйлын зохистой атлаа бүрэн бус нэр Түүнд ямар хэрэгтэй байх юм бэ? Чи одоо Бурханыг нэрийг хайсаар байна уу? Бурханыг гагцхүү Ехова гэж нэрлэж болно гэж чи хэлж зүрхэлсээр байх уу? Бурханыг зөвхөн Есүс гэж нэрлэж болно гэж чи хэлж зүрхлэх үү? Бурханыг доромжилсон нүглийг чи үүрч чадах уу? Бурхан анхнаасаа ямар ч нэргүй байсан гэдгийг чи мэдэх ёстой. Түүнд хийх ажил байсан ба хүн төрөлхтнийг удирдах хэрэгтэй болсон учраас л Тэр нэг, хоёр, эсвэл олон нэртэй болсон юм. Тэр ямар ч нэрээр нэрлэгдсэн бай—үүнийг Өөрөө чөлөөтэйгээр сонгоогүй гэж үү? Өөрийн бүтээлийн нэг болох чамаар Тэр үүнийг шийдүүлэх хэрэгтэй юу? Бурханыг нэрлэдэг нэр нь хүний ойлгож чадах зүйлтэй, мөн хүн төрөлхтний хэлтэй нийцдэг нэр юм, гэхдээ энэ нэр бол хүний дүгнэж чадах зүйл биш юм. Тэнгэрт Бурхан байдаг, Түүнийг Бурхан гэж нэрлэдэг, Тэр бол агуу хүч чадалтай, хэтэрхий ухаалаг, хэтэрхий өргөмжит, хэтэрхий гайхалтай, хэтэрхий нууцлаг, хэтэрхий төгс хүчит Бурхан Өөрөө юм гэж л чи хэлж чадна, өөр юу ч хэлж чадахгүй; энэ жаахан зүйл бол мэддэг бүхэн чинь юм. Ийм болохоор ганцхан Есүсийн нэр Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу? Эцсийн өдрүүд ирэхэд хэдийгээр Бурхан ажлаа хийж байгаа ч Түүний нэр өөрчлөгдөх ёстой, учир нь энэ бол өөр эрин үе билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Эрин үе бүрд, ажлын үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших чадваргүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байсан. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш юм. Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр нь Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л илэрхийлдэг болохоос Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Намайг дууддаг нэрс нь Миний бүх зан чанарыг болон Би юу болохыг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг дууддаг өөр өөр нэр юм. Иймээс сүүлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөнө. Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

16/07/2020

Magtan duu 2020 “Бурхан ялгууснаар эргэн ирлээ” (үгтэй)


Magtan duu 2020 “Бурхан ялгууснаар эргэн ирлээ” (үгтэй)
Бурхан ертөнцтэй нүүр тулж, Түүний үнэн бие Зүүн зүгт илэрлээ! Хэн өвдөг сөхрөн Түүнд мөргөхгүй вэ? Жинхэнэ Бурхан гэхгүй хэн байна? Түүнийг зүрх сэтгэлдээ хүндлэхгүй байж зүрхлэх хэн байна? Хэн баярлан магтахгүй байх вэ? Бурханы ардууд хоолойг нь сонсдог. Өө, Сион! Баярлан дуул! Бурхан ялгууснаар эргэн ирлээ! Бүх ардууд жагсагтун! Бүх бүтээл нам гүм бай!
Тэр бүгдээс хүндлэл, магтаал хайдаг. Энэ бол Түүний 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний зорилго. Энэ бол Түүний шийдвэр билээ. Бурханы ардууд бүгдээрээ Бурханы уул руу буцаж, Түүнд бууж өгнө. Учир нь Бурханд сүр жавхлан, шүүлт, эрх мэдэл бий. Өө, Сион! Баярлан дуул! Бурхан ялгууснаар эргэн ирлээ! Бүх ардууд жагсагтун! Бүх бүтээл нам гүм бай!
Түүнд бүх зүйл амархан. Түүний үг бүхнийг устгаж, гүйцээж чадна. Энэ бол Бурханы хүч чадал, эрх мэдэл. Хэн ч Түүнийг зогсоож зүрхлэхгүй. Бурхан бүхнийг ялан дийлж, тэрслүү хөвгүүдийг бүгдийг нь ялсан. Бурхан хүндлэл хүртсэн. Бүтээлээс хойших Бурханы төлөвлөгөө энэ. Уул, ус баяр хөөрөөр бялхана. Хэн ч холдон явж зүрхлэхгүй. Юу ч, хэн ч эсэргүүцэж зүрхлэхгүй. Энэ бол Бурханы гайхамшиг, сүр хүч билээ! Өө, Сион! Баярлан дуул! Бурхан ялгууснаар эргэн ирлээ! Бүх ардууд жагсагтун! Бүх бүтээл нам гүм бай! Өө, Сион! Баярлан дуул! Бурхан ялгууснаар эргэн ирлээ! Бүх ардууд жагсагтун! Бүх бүтээл нам гүм бай! Бурхан ялгууснаар ирлээ!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

15/07/2020

Христийн сүмийн дуу “Бурханы мөн чанар ариун байдаг” (Lyrics)



Христийн сүмийн дуу “Бурханы мөн чанар ариун байдаг” (Lyrics)
Бурханд ов мэх, худал хуурмаг гэж үгүй. Чин сэтгэл, итгэмжит байдал л гэж бий. Сатаны завхарсан зан чанарын ул мөрийг хүн харж чадахгүй. Сатаны ёрын муу ч Бурханаас харагдахгүй. Бурханы мөн чанар ариун. Хүн төрөлхтний завхрал Түүнд үгүй. Бурханы мөн чанар ариун. Хүний завхарсан зан чанар шиг зүйл Түүнд үгүй. Бурханы мөн чанар ариун. Сатаны мөн чанар шиг завхарсан зүйл Түүнд үгүй. Бурханы мөн чанар ариун, Бурхан бол ариун билээ.
Бурханы хийдэг бүхэн нь хүнийг хангахын төлөө байдаг. Бурханы илчилдэг бүхэн нь бүрэн ашиг тустай байдаг. Энэ нь амиар дүүрэн бөгөөд дагах зам, явах чигийг хүнд өгдөг. Бурханы мөн чанар ариун. Хүн төрөлхтний завхрал Түүнд үгүй. Бурханы мөн чанар ариун. Хүний завхарсан зан чанар шиг зүйл Түүнд үгүй. Бурханы мөн чанар ариун. Сатаны мөн чанар шиг завхарсан зүйл Түүнд үгүй. Бурханы мөн чанар ариун, Бурхан бол ариун билээ.
Бурханы ариун мөн чанарыг мэдэцгээ. Завхарсан зан чанар гэж Бурханд үгүй. Бурханы ариун мөн чанарыг мэдэцгээ. Бурханы мөн чанар бүрэн эерэг юм. Хүн дээрх ажил нь үүнийг харуулдаг. Учир нь ажлынх нь авчирдаг бүхэн эерэг байдаг. Бурханы ариун мөн чанарыг мэдэцгээ. Энэ хоёр талаас үүнийг мэдэж авцгаа. Бурханы мөн чанар ариун. Хүн төрөлхтний завхрал Түүнд үгүй. Бурханы мөн чанар ариун. Хүний завхарсан зан чанар шиг зүйл Түүнд үгүй. Бурханы мөн чанар ариун. Сатаны мөн чанар шиг завхарсан зүйл Түүнд үгүй. Бурханы мөн чанар ариун, Бурхан бол ариун билээ.
Бурхан ямар ч завхрал бус, харин мөн чанараа илчилдэг. Бурхан ямар ч завхрал бус, харин мөн чанараа илчилдэг. Бурхан Өөрөө ариун гэдгийг мэдэхэд Бурханы ажил дахь Түүний мөн чанар л хангалттай.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


14/07/2020

Христийн сүмийн дуу “Хаанчлалын сүлд дуулал (III) Хүмүүс ээ, бүгд баярлан хашхирцгаа” (Lyrics)


Христийн сүмийн дуу “Хаанчлалын сүлд дуулал (III) Хүмүүс ээ, бүгд баярлан хашхирцгаа” (Lyrics)
Бурханы гэрлээс бүх хүн ахин гэрэл гэгээг хардаг. Бурханы үгнээс бүх хүн сайн зүйлийг эдэлдэг. Бурхан зүүн зүгээс ирж, тэндээс гарч ирдэг. Бурхан алдар суут гэрлээ цацруулахад бүх үндэстэн гэрэлтдэг. Бүгд тод гэрэлтэн, харанхуйд юу ч үлддэггүй. Хаанчлалд хүмүүс Бурхантай хамт хязгааргүй баяртай амьдардаг. Хүмүүсийн ерөөлт амьдралд зориулан ус бүжиж, уулс хүмүүстэй цуг Бурханы шан хишгийг эдэлдэг. Бүх хүн төрөлхтөн шаргуу хөдөлмөрлөж, Бурханд үнэнчээр үйлчилдэг. Тэнд бослого, эсэргүүцэл үгүй болдог. Тэнгэр, газар харилцан шүтэлцэж, хүн, Бурхан хоёр ойр байж, гүн гүнзгий мэдэрдэг. Тийм амьдрал бал бурам мэт амттай. Одоо бол Бурхан тэнгэр дэх амьдралаа эхэлсэн мөч. Сатан үймүүлэхээ больж, Бурханы хүмүүс Түүний хаанчлалд амардаг.
Орчлонд Бурханы сонгосон хүмүүс Бурханы алдар суут гэрэлд амьдардаг. Бурханы хаанчлалд тэд зүйрлэшгүй жаргалтай амьдардаг. Энэ бол хүмүүсийн хамтын амьдрал биш, харин Бурхан ард түмэнтэйгээ амьдрах амьдрал юм. Ялзарсан бүх хүн гуниг, баярыг амталсан. Одоо тэд Бурханы гэрэлд яахин баясахгүй байх билээ? Энэ нандин мөчийг алдаж яахин чадах билээ? Хүмүүс ээ, дуулж бүжиглэ. Чин сэтгэлээ Бурханд өргөн баригтун. Бөмбөрөө дэлд, Бурханд зориулан тогло. Бүх орчлон даяар Бурхан баяр баяслыг цацраадаг. Бурхан ард түмэндээ Өөрийн царайг харуулдаг. Бурхан чангаар хашхирдаг! Бурхан ертөнцөөс давдаг! Бурхан Хаан болсон. Бүгдийн дунд Тэр өргөмжлөгдсөн.
Бурханыг хөх тэнгэрээр хэрэн хэсэхэд Бурханы бүх хүн Түүнийг дагадаг. Бүгд сэтгэлээрээ баясан цуглаж, дуу хуур нь үүлсийг чичрүүлдэг. Орчлонд манан будан, шавар шалбааг гэж үгүй болдог. Орчлонгийн ариун хүмүүс Бурханы байцаалт дор үнэн төрхөө илчилдэг. Тэд бол бузар булай хүмүүс бус, харин хаш мэт ариун хүмүүс, бүгд Бурханы хайртай хүмүүс, бүгд Бурханы баяр хөөр билээ! Бүх бүтээл дахин амилдаг. Бүх ариун хүн тэнгэрт үйлчилдэг. Бурханы тэвэрт тэд мэгшин уйлж, санаа зовохоо болиод өөрсдийгөө Бурханд өгдөг. Өөрсдийн төрөлх нутаг, Бурханы гэрт тэд эргэж ирээд Бурханыг зогсолтгүй хайрлах болно. Ахин өвдөхгүй. Ахин уйлахгүй. Махан бие ч бас байхгүй. Газар үгүй болсон ч, тэнгэр үлддэг. Бурхан бүгдэд ил болж, бүх хүн Түүнийг магтдаг. Ийм амьдрал, ийм гоо үзэсгэлэн хэзээ ч өөрчлөгдөхгүй. Энэ бол, энэ бол, энэ бол хаанчлал дахь амьдрал билээ. Энэ бол хаанчлал дахь амьдрал билээ. Энэ бол хаанчлал дахь амьдрал билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

13/07/2020

Христийн сүмийн дуу “Бурханы нэрийн утга учир” (Lyrics)


Христийн сүмийн дуу “Бурханы нэрийн утга учир” (Lyrics)

Үеийн үед, Түүний ажлын үе шат болгонд Бурханы нэр бэлгэдлийн ач холбогдолтой, дэмий хоосон зүйл биш. Түүний нэр бүхэн эрин үеийг төлөөлдөг.

Ехова, Есүс, Мессиа бүгд Бурханы Сүнсийг төлөөлдөг. Эдгээр нэр нь Бурханы удирдлагын эрин үеүдийг төлөөлдөг ч Бурханыг бүрэн төлөөлдөггүй. Газар дээр хүний Бурханыг дууддаг нэрс Түүний зан чанар хийгээд Тэр хэн болохыг бүхэлд нь илэрхийлж чадахгүй. Тэдгээр нь зөвхөн өөр өөр үеүдийн Бурханы нэр. Тиймээс эцсийн үед, эцсийн өдрүүд ирэхэд Бурханы нэр ахин нэг удаа өөрчлөгдөх болно. Түүнийг Ехова, Есүс, Мессиа гэж дуудахгүй. Түүнийг Төгс Хүчит, Сүр Жавхлант Бурхан гэж дуудна. Энэ нэрээр Тэр энэ үеийг дуусгана.
II
Бурхан нэг удаа Ехова байсан. Түүнийг Мессиа гэдэг байсан билээ. Хайрлаж, хүндэлдэг хүмүүс Түүнийг Есүс, Аврагч гэж дууддаг байсан. Өнөөдөр Бурхан хүмүүсийн урьдны мэдэх Ехова, Есүс биш. Тэр бол эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Бурхан, энэ үеийг төгсгөх Бурхан. Өөрийн зан чанар, эрх мэдлээр дүүрэн, нэр төр, суу алдартай, Тэр бол Бурхан, Бурхан Өөрөө билээ. Тэр бол ертөнцийн хязгаарт мандсан Бурхан Өөрөө билээ. Тэр бол ертөнцийн хязгаарт мандсан Бурхан Өөрөө билээ.
III
Эцэст нь дэлхийн бүх үндэстэн Бурханы үгээр ерөөгдөж, бас сүйрэл амсах болно. Тиймээс эцсийн өдрийн хүмүүс Аврагч Бурхан эргэн ирэхийг харах болно. Тэр бол хүн төрөлхтөнг байлдан дагуулдаг хүчирхэг Төгс Хүчит Бурхан. Хүмүүсийн нүглийн тахил болж байснаа Тэр харуулах болно. Гэвч эцсийн өдрүүдэд Тэр бүх зүйлийг шатаадаг нарны гэрэл. Тэр бүх зүйлийг илчилдэг зөвт байдлын нар билээ. Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажил. Энэ бол Бурханы ажил. Тиймээс эцсийн үед, эцсийн өдрүүд ирэхэд Бурханы нэр ахин нэг удаа өөрчлөгдөх болно. Түүнийг Ехова, Есүс, Мессиа гэж дуудахгүй. Түүнийг Төгс Хүчит, Сүр Жавхлант Бурхан гэж дуудна. Энэ нэрээр Тэр энэ үеийг дуусгана.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос




11/07/2020

Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь” | Эшлэл 141


Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь” | Эшлэл 141

Энэ цаг үе дэх Бурханы ажлыг мэдэх нь ихэнхдээ эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханыг мэдэх, Түүний үндсэн үйлчлэл юу болох болон Тэр юу хийхээр газар дээр ирснийг мэдэх явдал юм. Бурхан явахаасаа өмнө үлгэр дуурайл үзүүлэхийн тулд (эцсийн өдрүүдэд) газар дээр ирсэн гэдгийг Би Өөрийн үгэндээ өмнө нь дурдсан. Бурхан энэ үлгэр дуурайлыг хэрхэн үзүүлэх вэ? Үг хэлснээр, ажилласнаар, бүх газар нутаг даяар ярьснаар. Энэ бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажил; Тэр зөвхөн үг хэлдэг, ингэснээр газар дэлхий нь үгний ертөнц болно, ингэснээр бүх хүн Түүний үгээр хангагдаж, гэгээрүүлэгдэж, ингэснээр хүний сүнс сэргэж, үзэгдлүүдийн талаар тодорхой мэдэх болно. Эцсийн өдрүүдэд бие махбод болсон Бурхан, голдуу үг хэлэхийн тулд газар дээр ирсэн. Есүс ирэхдээ тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн ба цовдлолын золин авралын ажлыг биелүүлсэн. Тэр Хуулийн эрин үеийг төгсгөж, бүх хуучин зүйлийг устгасан. Есүсийн ирэлт нь Хуулийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үед оруулсан. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ирэлт нь Нигүүлслийн эрин үед төгсгөл авчирсан. Тэр үндсэндээ Өөрийн үгийг хэлэхээр, хүнийг төгс болгоход үгийг ашиглахаар, хүнийг гэгээрүүлж гэрэлтүүлэхээр мөн хүний зүрх сэтгэл доторх тодорхойгүй Бурханы орон зайг арилгахаар ирсэн юм. Энэ нь Есүсийн ирэх үедээ хийсэн ажлын үе шат биш. Есүс ирэхдээ олон ид шидийг үзүүлсэн, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба Тэр цовдлолын золилтын ажлыг хийсэн. Үүний үр дүнд өөрийн үзэлдээ хүн, Бурхан ийм л байх ёстой гэж итгэсэн. Учир нь Есүс ирэхдээ хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүр төрхийг арилгах ажлыг хийгээгүй; ирэх үедээ Тэр цовдлогдсон, Тэр өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан ба тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн. Нэг талаар, эцсийн өдрүүдийн үеэр бие махбодтой болсон Бурхан, хүний үзэлд тодорхойгүй Бурханы эзэлж байгаа орон зайг арилгана, ингэснээр хүний зүрх сэтгэлд тодорхойгүй Бурханы дүр төрх цаашид байхаа болино. Өөрийн бодит үг болон бодит ажил, бүх газар нутаг даяарх Өөрийн шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн дунд хийдэг хосгүй бодитой агаад энгийн ажлаар дамжуулан Тэр, хүнд Бурханы бодит байдлыг мэдүүлж, хүний зүрх сэтгэл дэх тодорхойгүй Бурханы байр суурийг арилгадаг. Нөгөө талаар Бурхан хүнийг төгс болгохын тулд Өөрийн махан биеэр хэлсэн үгийг ашиглаж, бүх зүйлийг биелүүлдэг. Энэ нь эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх ажил юм.
Та нарын мэдэх ёстой зүйл:
1 Бурханы ажил бол ер бусын биш бөгөөд та нар энэ талаар үзэл өвөрлөх ёсгүй.
2 Та нар энэ цаг үед бие махбодтой болсон Бурханы хийхээр ирсэн үндсэн ажлыг ойлгох ёстой.
Тэр өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж эсвэл ид шид үзүүлэхээр ирээгүй бөгөөд Тэр гэмшлийн сайн мэдээг түгээхээр эсвэл хүнд аврал хайрлахаар ирээгүй. Учир нь Есүс энэ ажлыг аль хэдийн хийчихсэн бөгөөд Бурхан адилхан ажлыг дахин давтдаггүй. Өнөөдөр Бурхан Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үеийн бүх дадлыг хаяхаар ирсэн. Тэр бол бодитой гэдгийг ерөнхийдөө харуулахын тулд бодитой Бурхан ирсэн. Есүс ирэхдээ цөөхөн үг хэлсэн; Тэр ихэвчлэн ид шид үзүүлж, тэмдэг гайхамшгуудыг үйлдэж, өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулсан эсвэл Тэр хүмүүсийг итгүүлж Тэр бол үнэхээр Бурхан юм гэдгээ хүнд харуулахын тулд зөгнөл хэлсэн бөгөөд сэтгэлийн хөдөлгөөнд автдаггүй Бурхан байсан. Эцэст нь Тэр цовдлолын ажлыг гүйцээсэн. Өнөөдрийн Бурхан тэмдэг, гайхамшгуудыг харуулахгүй, мөн өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулахгүй. Есүсийг ирэх үед Түүний хийсэн ажил нь Бурханы нэг хэсгийг төлөөлсөн, харин энэ удаа Бурхан энэ үе шатанд хийвэл зохих ажлыг хийхийн тулд ирсэн, учир нь Бурхан нэг ажлыг дахин давтдаггүй; Тэр бол үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан юм, иймээс өнөөдөр чиний харж байгаа бүхэн бол бодитой Бурханы үг болон ажил билээ.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

08/07/2020

Өдөр тутмын Бурханы үг | Эшлэл 278


Өдөр тутмын Бурханы үг | “Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ? ” | Эшлэл 278

Тухайн үеийн Иудейчүүд бүгд Хуучин Гэрээг уншсан бөгөөд эрэгтэй хүүхэд тэжээлийн онгоцонд төрнө гэдгийг Исаиагийн зөгнөлөөс мэдэж байсан. Тэгвэл ийм мэдлэгтэй байсан атлаа тэд яагаад Есүсийг хавчин шахсан юм бэ? Энэ нь тэдний тэрслүү уг чанар болоод Ариун Сүнсний ажлыг мэддэггүйгээс нь болоогүй гэж үү? Тухайн үед Фарисайчууд, зөгнөгдсөн эрэгтэй хүүхдийн талаар тэдний мэддэг зүйлээс Есүсийн ажил өөр байна гэж итгэсэн; харин өнөөдрийн хүмүүс, бие махбодтой болсон Бурханы ажил Библитэй нийцдэггүй учраас Бурханыг голдог. Тэдний Бурханд тэрслэх тэрслүү байдлын мөн чанар нэгэн адил биш гэж үү? Чи Ариун Сүнсний бүх ажлыг туйлын хүлээн зөвшөөрдөг байж чадах уу? Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил бол энэ нь зөв урсгал юм. Чи юуг нь хүлээн зөвшөөрөхөө шилж сонгохын оронд үүнийг өчүүхэн төдий ч сэжиггүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ чи Бурханаас зарим нэг мэдлэгийг олж авч, Түүний эсрэг тодорхой хэмжээгээр болгоомжилсон бол энэ нь үнэхээр шаардлагагүй үйлдэл биш гэж үү? Чиний хийх учиртай зүйл бол, Ариун Сүнсний ажил мөн л бол ямар ч ажлыг Библийн нэмэлт баталгаа нотолгоогүйгээр хүлээн зөвшөөрөх явдал юм, учир нь чи Бурханыг мөрдөн шалгахын тулд биш харин Түүнийг дагахын тулд Бурханд итгэдэг билээ. Би бол чиний Бурхан мөн гэдгийг харуулах нэмэлт нотолгоог чи хайх ёсгүй. Үүний оронд чи, Би чамд ашиг тустай юу гэдгийг ялган таних учиртай; тэр бол гол зүйл. Чи Библийн дотроос маргашгүй нотолгоо ихийг олсон байсан ч гэсэн энэ нь чамайг Миний өмнө бүрэн дүүрэн авчирч чадахгүй. Чи бол Миний өмнө биш харин Библийн зах хязгаар дотор амьдардаг нэгэн; Намайг мэдэхэд Библи чамд тусалж чадахгүй, мөн энэ нь Намайг гэсэн чиний хайрыг ч гүнзгийрүүлж чадахгүй. Хэдийгээр Библид эрэгтэй хүүхэд төрнө гэдгийг зөгнөсөн ч, хэн дээр уг зөгнөл биелэхийг хэн ч ухан ойлгож чадаагүй, учир нь хүн Бурханы ажлыг мэддэггүй бөгөөд энэ нь Фарисайчуудыг Есүсийн эсрэг зогсоход хүргэсэн юм. Миний ажил хүний ашиг сонирхлын төлөө байдаг гэдгийг зарим нь мэддэг боловч тэд Есүс бид хоёрыг бие биетэйгээ үл нийцэх, бүрэн салангид хоёр оршихуй гэдэгт итгэсээр байдаг. Нигүүлслийн эрин үед Есүс шавь нартаа, хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн цугларах, хэрхэн залбирал үйлдэх, бусдад хэрхэн хандах гэх мэтийн хэдэн цуврал сургаалыг л айлдсан. Түүний гүйцэтгэсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан бөгөөд шавь нар нь болон Түүнийг дагаж байсан хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх учиртай талаар л Тэр нарийвчлан тайлбарласан. Тэр эцсийн өдрүүдийн нэг ч ажлыг хийгээгүй бөгөөд зөвхөн Нигүүлслийн эрин үеийн ажлыг л хийсэн юм. Ехова Хуулийн эрин үед Хуучин Гэрээний хуулийг тогтоох үедээ яагаад Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийгээгүй юм бэ? Яагаад Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан тодорхой болгоогүй юм бэ? Тэгвэл энэ нь хүн хүлээн зөвшөөрөхөд нэмэртэй байх байсан биш гэж үү? Тэрээр эрэгтэй хүүхэд төрж эрх мэдэлд хүрнэ гэдгийг л зөгнөсөн боловч Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан гүйцэтгээгүй юм. Эрин үе бүр дэх Бурханы ажил тодорхой зааг хязгаартай байдаг; Тэр зөвхөн тухайн эрин үеийн ажлыг хийдэг бөгөөд ажлын дараагийн үе шатыг хэзээ ч урьдчилан гүйцэтгэдэггүй. Зөвхөн ийм байдлаар эрин үе болгон дахь Түүний бэлгэдлийн ажил илүү анзаарагдахуйц болдог. Есүс зөвхөн эцсийн өдрүүдийн тэмдгүүдийн талаар, хэрхэн тэвчээртэй байж, хэрхэн аврагдах тухай, хэрхэн гэмшиж, нүглээ улайх, мөн хэрхэн загалмайг үүрч, зовлонг тэвчих талаар ярьсан; Тэрээр, хүн эцсийн өдрүүдэд юунд орж эсвэл хэрхэн Бурханы хүслийг хангалуун болгохоор эрж хайх ёстой талаар хэзээ ч яриагүй. Ийм байхад эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг Библи дотроос хайх нь эндүү ташаа үйл биш гэж үү? Гартаа зүгээр л Библи барьснаар чи юуг ялган таньж чадах юм бэ? Библийн тайлбарлагч эсвэл номлогчийн аль нь ч бай, хэн өнөөдрийн ажлыг урьдаас мэдэж чадах юм бэ?

“Үг нь махбодоор илэрсэн” номоос