03/05/2020

Сайн мэдээний магтан дуу “Үнэнийг эзэмшдэг эсэхээс нь хамаарч Бурхан хүний төгсгөлийг шийддэг”

Сайн мэдээний магтан дуу “Үнэнийг эзэмшдэг эсэхээс нь хамаарч Бурхан хүний төгсгөлийг шийддэг”

Бурхан хүн дээр ажиллаж эхэлсэн үе биш,
хүн бүрийн төгсгөлийг тодорхойлох цаг үе юм.
Бурхан хүн бүрийн үг, үйлдлийг, 
Бурханыг дагасан тэдний зам, 
тэдний төрөлх шинж чанар болон 
эцэстээ тэд биеэ хэрхэн авч явсныг 
бүртгэлийн дэвтэртээ нэг бүрчлэн тэмдэглэдэг. 
Ингэснээр ямар ч хүн Бурханы гараас мултрахгүй.
Бүгд Түүний оноосон төрөлтэй байх болно.
Ингэснээр ямар ч хүн Бурханы гараас мултрахгүй.
Бүгд Түүний оноосон төрөлтэй байх болно.

Хүн бүрийн хүрэх газрыг шийдэхдээ Бурхан
нас, зэрэг зиндаа, зовлон зүдүүр,
өрөвдөм байдал дээр нь биш,
зөвхөн үнэнийг эзэмшдэг эсэхэд нь л үндэслэдэг.
Үүнээс өөр сонголт гэж үгүй. 
Бурханы хүслийг дагадаггүй 
бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг 
та нар ухаарах ёстой.
Энэ бол хэн ч өөрчилж чадашгүй баримт.
Тиймээс шийтгүүлдэг хүмүүс
Бурханы зөвт байдлын дагуу,
тоймгүй олон муу үйлдэлдээ цээрлэл хүртдэг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

02/05/2020

Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн | Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар

Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн | Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы Чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно. 

01/05/2020

“Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно” (Эшлэл 1)

Бурханы дуу хоолой “Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно” (Эшлэл 1) (Монгол хэлээр)

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, голж, гүжирдэх чадвартай байсан. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг голж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба махбодод эргэн ирсэн Есүсийг илүү олон хүн яллах болно. Энэ бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг үл ойшоох ийм зүйлтэй та нар нүүр тулна. Та нар ийм мунгинаа байвал Есүсээс юу олж авч чадах вэ? Хэрвээ та нар алдаагаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүс цагаан үүлэн дээр махбодод эргэн ирэх үед Есүсийн ажлыг хэрхэн ойлгож чадах юм бэ? Би та нарт үүнийг хэлье: үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй атлаа Есүсийг цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг гарцаагүй доромжлох бөгөөд тэд бол устгагдах угсаатан мөн. ”

30/04/2020

Бурханы дуу хоолой “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн” Эшлэл 1 (Монгол хэлээр)

Бурханы дуу хоолой “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн” Эшлэл 1 (Монгол хэлээр)

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы Чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Энэ видеоны агуулгыг бүхэлд нь мэргэжлийн орчуулагчид орчуулсан. Гэсэн хэдий ч, хэл шинжлэлийн ялгаа зэргийн улмаас цөөн тооны алдаа мадаг байх нь зайлшгүй. Хэрвээ та ямар нэгэн алдаа мадаг олж харвал, Хятад хэл дээрх эх бичвэрээс лавлана уу. Мөн бидэнтэй холбоо барьж мэдэгдэхийг хүсэж байна.

29/04/2020

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”тавдугаар хэсэг(Монгол хэлээр)

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” тавдугаар хэсэг (Монгол хэлээр)

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Эзэн Есүс Лазарыг үхлээс буцаан авчрахдаа: ‘Лазар, гараад ир’ гэсэн нэг мөрийг л хэрэглэсэн. Тэр үүнээс өөр юм хэлээгүй—эдгээр үг нь юуг төлөөлж байсан бэ? Тэдгээр нь, Бурхан яриагаараа дамжуулан, үхсэн хүнийг амилуулахыг оролцуулаад юуг ч хийж чадна гэдгийг төлөөлж байсан. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, дэлхий ертөнцийг бүтээхдээ Тэр үгээр л үүнийг хийсэн. Тэр аман тушаал, эрх мэдэлтэй үгийг ашигласан бөгөөд тэр даруй бүх зүйлс бүтээгдсэн. Энэ нь ингэж гүйцэтгэгдсэн. Эзэн Есүсийн хэлсэн ганц мөр нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээх үеийн Бурханы хэлсэн үгтэй яг адилхан байсан; энэ нь Бурханы эрх мэдлийг, Бүтээгчийн чадварыг адил тэнцүү эзэмшиж байсан. Бурханы амнаас гарсан үгийн улмаас бүх зүйлс бүрэлдэн тогтсонтой яг адилаар Эзэн Есүсийн амнаас гарсан үгийн улмаас Лазар булшнаасаа алхан гарч ирсэн юм. Энэ нь Өөрийн махбод болсон биеэр батлан харуулж, гүйцэтгэсэн Бурханы эрх мэдэл байсан билээ. Ийм төрлийн эрх мэдэл болон чадвар нь Бүтээгчид болон Бүтээгчийн биеллээ олсон хүний Хүүд харьяалагдаж байсан. Энэ нь Лазарыг үхлээс буцаан авчирснаар Бурханы хүн төрөлхтөнд заасан ойлголт юм. ” 

28/04/2020

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна” (Эшлэл)

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна” (Эшлэл) тайзны хувилбар
Бурханы удирдлага бол Бурханыг шүтэн мөргөж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүн төрөлхтнийг хэдийгээр Сатан ялзруулсан боловч Сатаныг дахиж өөрийн эцэг гэж үзэхээ больж,харин Сатаны муухай царайг таниад түүнийг хаядаг ба Бурханы өмнө ирж Түүний шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс ямар тэс өөр байдгийг мэдэж, мөн Бурханы агуу байдал, Сатаны хорон мууг олж мэддэг. Ийм хүн төрөлхтөн нь цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй, бас Сатаныг тахихгүй. Учир нь, тэд бол Бурханы үнэхээр олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

27/04/2020

Чуулганы магтан дуу “Би ердөө өчүүхэн бүтээгдсэн зүйл” (Lyrics)

Чуулганы магтан дуу “Би ердөө өчүүхэн бүтээгдсэн зүйл” (Lyrics)

Өө Бурхан минь! Би байр суурьтай ч үгүй ч,
одоо өөрийгөө ойлгодог.
Байр суурь минь өндөрт байвал энэ нь Та өргөснийх.
Байрь суурь минь дорд байвал энэ нь Та тогтоосных.
Өө Бурхан минь! Надад сонголт байхгүй, гомдол ч үгүй.
Бүгд Таны гарт байна.
Энэ улсад, энэ хүмүүсийн дунд
Намайг төрүүлэхээр Та тогтоосон.
Би зөвхөн Таны ноёрхолд дуулгавартай байна.
Бүтээлийн Эзэний амь оруулсан,
би ердөө өчүүхэн бүтээлээс өөрцгүй.
Та намайг бүтээсэн,
одоо Та намайг Өөрийнхөө гарт,
бас эрхшээлд орууллаа.
Таны товойлгогч ба хэрэгсэл болохыг би хүснэ.
Учир нь Таны тогтоосон зүйлийг
хэн ч, хэзээ ч өөрчилж чадахгүй.
Бүх зүйл Таны гарт байдаг.

Өө Бурхан минь! Би байр сууринд анхаардаггүй.
Би бүтээлүүдийн нэг билээ.
Та намайг гал, хүхрийн нуурт,
ёроолгүй нүхэнд аваачвал би ердөө бүтээлээс өөрцгүй.
Бүтээлийн Эзэний амь оруулсан,
би ердөө өчүүхэн бүтээлээс өөрцгүй.
Та намайг бүтээсэн,
одоо Та намайг Өөрийнхөө гарт,
бас эрхшээлд орууллаа.
Таны товойлгогч ба хэрэгсэл болохыг би хүснэ.
Учир нь Таны тогтоосон зүйлийг
хэн ч, хэзээ ч өөрчилж чадахгүй.
Бүх зүйл Таны гарт байдаг.

Та намайг ашиглавал би бүтээл.
Та намайг төгс болговол би бас л бүтээл.
Та намайг төгс болгохгүй бол
би Таныг хайрласаар байна,
учир нь би ердөө бүтээл билээ.