20/04/2020

Христийн сүмийн хөгжимт жүжиг | Шиаужэний түүх | Бурханы хайрын дуудлага (Монгол хэлээр)

Христийн сүмийн хөгжимт жүжиг | Шиаужэний түүх | Бурханы хайрын дуудлага (Монгол хэлээр)

Шиаужэн бол найзууддаа үргэлж чин сэтгэлээсээ ханддаг, ариухан, өр зөөлөн сэтгэлтэй хүн байлаа. Гэсэн ч өөрсдийнхөө ашиг тусын төлөө өөрийнх нь хуучин найзууд түүний дайснууд болсон юм. Энэ эмгэнэлт явдлыг туулсны дараа Шиаужэн жинхэнэ зүрх сэтгэлээ болон хуучин зарчмуудаа хаяхаас өөр аргагүй болжээ. Тэрээр өөрийнхөө сайн мөс чанар болон сайхан сэтгэлээс урваж эхэлсэн бөгөөд ёрын муу ертөнцийн намаг балчигт хутгалдлаа... Нигүүлслээс мултарч, ёс суртахууны доройтлын замаар алхах зуураа тэрээр дэлхий ертөнцөд гишгэлүүлж, шарх сорвиор дүүрчээ. Тэр мухардалд орсон бөгөөд бүх итгэл найдвараа алдан, цөхрөх мөчид Төгс Хүчит Бурханы чин сэтгэлийн дуудлага Шиаужэний зүрх, сэтгэлийг эцэстээ сэрээсэн юм ... 

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно. 

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно. 

Энэ видеоны агуулгыг бүхэлд нь мэргэжлийн орчуулагчид орчуулсан. Гэсэн хэдий ч, хэл шинжлэлийн ялгаа зэргийн улмаас цөөн тооны алдаа мадаг байх нь зайлшгүй. Хэрвээ та ямар нэгэн алдаа мадаг олж харвал, Хятад хэл дээрх эх бичвэрээс лавлана уу. Мөн бидэнтэй холбоо барьж мэдэгдэхийг хүсэж байна. 

19/04/2020

“Эцсийн өдрүүдийн шүүлт” Христийн хошин яриа (Монгол хэлээр)

“Эцсийн өдрүүдийн шүүлт” Христийн сүмийн хошин яриа (Монгол хэлээр)
Эзэн Есүс “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” (Иохан 16:12-13) гэж хэлсэн. Мөн 1 Петр 4:17-д: “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” гэсэн байдаг. Энэ бичвэрүүд бүгд, эцсийн өдрүүдэд Эзэн үнэнийг илэрхийлж, Өөрт нь итгэдэг хүмүүсийн дунд шүүлтийн ажил хийхээр ирнэ гэж зөгнөдөг. Гэвч, Эзэнд итгэдэг учраас нүгэл нь уучлагдсан, Бурханы шүүлтийг хүлээн зөвшөөрөх шаардлага байхгүй бөгөөд Эзэнийг ирэх үед шууд тэнгэрийн хаанчлал руу хүргэгдэнэ гэж итгэл бишрэлтэй олон ах эгч итгэдэг. Энэ үзэл Бурханы үгтэй нийцэж байна уу? Эзэнд итгэдэг, нүгэл нь уучлагдсан байлаа гээд тэнгэрийн хаанчлалд ороход үнэхээр тэнцэнэ гэж үү? Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил чухам юуг хамардаг вэ? Хүн тэнгэрийн хаанчлал руу өргөгдөхтэй энэ нь ямар хамаатай вэ? Эцсийн өдрүүдийн шүүлт хэмээх хошин яриа танд хариултыг нь илчилнэ.

18/04/2020

“Яасан сайхан дуу хоолой вэ” киноны клип: Эзэн Есүс хэдийнэ эргэн ирсэн гэдэгт бид яаж итгэх вэ?

“Яасан сайхан дуу хоолой вэ” киноны клип: Эзэн Есүс хэдийнэ эргэн ирсэн гэдэгт бид яаж итгэх вэ?

Чуулганууд хоосорч эхэлснээс хойш олон ах эгч нар Ариун Сүнсний ажил болон Эзэний оршилыг хажуудаа мэдрэхээ больсон бөгөөд, Эзэний эргэн ирэлтийг тэд бүгд маш их хүсэж байна. Гэвч Эзэн Есүс аль хэдийнэ эргэн ирсэн мэдээг сонсоод бид үүнд яаж итгэлтэй байх вэ?

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ уран бүтээлд гарах жүжигчид ашгийн бус зорилгоор тоглож байгаа бөгөөд ямар нэг хэлбэрээр хөлс мөнгө аваагүй болно. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Энэ вэб сайтын агуулгыг бүхэлд нь мэргэжлийн орчуулагчид орчуулсан. Гэсэн хэдий ч, хэл шинжлэлийн ялгаа зэргийн улмаас цөөн тооны алдаа мадаг байх нь зайлшгүй. Хэрвээ та ямар нэгэн алдаа мадаг олж харвал, Хятад хэл дээрх эх бичвэрээс лавлана уу. Мөн бидэнтэй холбоо барьж мэдэгдэхийг хүсэж байна.

17/04/2020

Сайн мэдээний магтан дуу “Бурханы илрэлтийн утга учир” дуу бүжиг

Сайн мэдээний магтан дуу “Бурханы илрэлтийн утга учир” дуу бүжиг
Бурханы илрэлт гэдэг нь Тэр
бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.
Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа,
Өөрийн арга барилаар
Тэр хүмүүсийн дунд нэгэн эринийг эхлүүлж,
нөгөө эринийг дуусгахаар бууж ирдэг.
Энэ илрэлт нь тэмдэг болон дүр зураг биш.
Энэ нь ёслолын хэлбэр биш.
Энэ бол гайхамшиг ч биш.
Энэ агуу их үзэгдэл биш.
Энэ нь шашны үйл явц ч биш юм.
Энэ бол бодит үнэн байдал бөгөөд хүрч бас харж болно.
Үнэн байдал бөгөөд хүрч бас харж болно.
Энэ илрэлт нь ямар нэг үйл явцыг дагахын тулд биш
эсвэл богино хугацаатай ажлын төлөө ч биш.
Харин Бурханы удирдлагын төлөвлөгөөний
ажлын үе шатны төлөө байдаг.

Бурханы илрэлт нь үргэлж утга учиртай байдаг,
бас үргэлж Түүний удирдлагын төлөвлөгөөтэй холбоотой байдаг.
Түүний удирдлагын төлөвлөгөөтэй холбоотой байдаг.
Энэ илрэлт нь Бурханы удирдамж, дагуулалт,
хүний гэгээрлээс тэс өөр.
Хүний дагуулалт болон хүний гэгээрлээс тэс өөр.
Бурхан илрэх бүрдээ нэг алхам агуу ажлыг хийдэг.
Энэ ажил нь ямар үеийнхтэй адилгүй,
хүн төсөөлөшгүй, хүний хэзээ ч туршиж чадахгүй,
хүн хэзээ ч туршиж чадахгүй.
Энэ ажил нь шинэ эрин үеийг эхлүүлж,
хуучин эрин үеийг дуусгадаг.
Энэ нь хүн төрөлхтний авралын төлөөх
шинэ, сайжруулсан ажил юм.
Энэ бол хүн төрөлхтнийг шинэ эрин үед авчирах ажил.
Энэ бол Бурханы илрэлтийн утга учир юм.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

15/04/2020

Сайн мэдээний магтан дуу “Үнэний төлөө чи бүхнийг орхих ёстой”

Чи үнэний төлөө зовлон зүдгүүр туулах ёстой,
үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой,
үнэний төлөө доромжлол амсах ёстой ба
илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой.
Энэ нь чиний хийх ёстой зүйл юм.
Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө
чи үнэнийг хаях ёсгүй,
түр зуурын таашаалын төлөө
өөрийн амьдралын нэр хүнд, жудгийг алдах ёсгүй.

Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж,
илүү утга учиртай амьдралын замыг мөрдөх ёстой.
Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдарч,
эрж хайх ямар ч зорилгогүй бол
амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү?
Чи тийм амьдралаас юу олж авч чадах вэ?
Чи нэг үнэний төлөө
бие махбодын бүх таашаалыг орхих ёстой,
багахан таашаалын төлөө
бүх үнэнийг хаях ёсгүй.
Иймэрхүү хүмүүст ямар ч жудаг, нэр хүнд байдаггүй;
тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байхгүй!
Чи нэг үнэний төлөө
бие махбодын бүх таашаалыг орхих ёстой,
багахан таашаалын төлөө
бүх үнэнийг хаях ёсгүй.
Иймэрхүү хүмүүст ямар ч жудаг, нэр хүнд байдаггүй;
тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байхгүй!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

14/04/2020

Ѳдѳр тутмын Бурханы үг “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна” (Эшлэл 2)

Ѳдѳр тутмын Бурханы үг “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна” (Эшлэл 2)
Орчлон ертөнцийн өргөн уудам чөлөөнд хэчнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, тууштай нэгэн дүрмийг мөрддөг билээ. Нас барсан хүмүүс амьдарч буй хүмүүсийн түүхийг аван одож, амьдарч буй хүмүүс нь нас барсан тэдгээр хүмүүсийн яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу? … Мянга мянган жилийн туршид хүн төрөлхтөн эдгээр асуултуудыг дахин дахин асуусан. Харамсалтай нь, хүн төрөлхтөн эдгээр асуултуудад хэдий чинээ эзэмдүүлнэ, шинжлэх ухаанаар төдий чинээ ангаж эхэлсэн. Шинжлэх ухаан нь махан биеийн богинохон бахдал, түр зуурын таашаалыг өгдөг ч, зүрх сэтгэлийнх нь гүнд байх ганцаардмал байдал, уйтгар гуниг, арай ядан нуусан айдас заналхийлэл, арчаагүй байдал зэргээс нь хүн төрөлхтнийг чөлөөлөхөд огтхон ч хангалттай биш. Хүн төрөлхтөн өөрийн зүрх сэтгэлээ мэдээ алдуулахын тулд л энгийн нүдээр харж, тархи ойлгох шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг. Гэсэн ч тийм шинжлэх ухааны мэдлэг нь учир битүүлэг зүйлүүдийг шинжилж судлахаас хүн төрөлхтнийг зогсоож чадахгүй. Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг хүн мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулийн дунд амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч мэдэж байгаагүй Нэгэн, бас Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгалаа үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн юм. Цаашлаад, хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд Түүнийг, ганцхан Түүнийг л түшдэг. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дээрх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи шуурга, жавар, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн, тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм нэг бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйлс Түүний харцан дор оршдог, цаашлаад бүх зүйлс Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг гэсэн бодит байдлыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоход хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг танин мэдэж чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл шалтгаалан, чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийн дээд эрхийг атгадагт эргэлзэх зүйлгүй юм. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүнээр хүлээн зөвшөөрөгдөж, ойлгогдох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах нь нэг их удахгүй ба энэ нь Бурханы удахгүй авчрах бодит байдал юм. Хүн төрөлхтөн Бурханы мэлмий дор амьдарч нас бардаг. Хүн төрөлхтөн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүдээ аних үед ч энэ нь яг тэр удирдлагын төлөө байдаг. Хүмүүс тасралтгүй нааш цааш ирж буцдаг. Гарцаагүй энэ нь бүгд Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм. Бурханы удирдлага нь үргэлж урагшилдаг ба хэзээ ч зогсдоггүй. Хүн төрөлхтөн, Түүний оршин тогтнолыг мэдэж, Түүний дээд эрхэд итгэж, Түүний үйл хэргийг харж, Түүний хаанчлалд эргэн очиход Тэр хүргэнэ. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн туршид Түүний хийсэн ажил юм.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

13/04/2020

Ѳдѳр тутмын Бурханы үг “Бурханы оршдог махбодын мөн чанар” (Эшлэл 2)