Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа” (Иохан 1:1).
“Үг махбод болж, бидний дунд оршин (бид Түүний алдрыг, Эцэгийн цорын ганц Хүүгийн алдрыг харсан), нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).
“Би бол зам, үнэн, амь юм. … ”(Иохан 14:6).
“Үнэнээр тэднийг ариусгаач: Таны үг үнэн билээ” (Иохан 17:17).
“Тэр тэдэнд, ‘Хоёр нүүртэй та нарын тухай Исаиа зөв зөгнөсөн бөгөөд ‘Энэ хүмүүс Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг’ гэж бичсэн. Бурханы тушаалыг та нар орхигдуулж, хүний ёс заншлыг баримталдаг. Тэр мөн тэдэнд хандан, ‘Та нар ёс заншлаа сахихын тулд Бурханы тушаалыг орхигдуулахдаа гарамгай. … Ингэж та нар уламжлан авсан ёс заншлаараа Бурханы үгийг хүчингүй болгодог: үүнтэй адил олон зүйлийг та нар хийдэг’ гэж айлдав” (Марк 7:6-13).
Холбогдолтой Бурханы үг:
Хүний хэлээр үнэн бол хүн төрөлхтний онч мэргэн үг юм; хүн төрөлхтөн үүнийг хэзээ ч бүрэн дүүрэн мэдрэхгүй бөгөөд тэд үүнд тулгуурлан амьдрах ёстой. Үнэний нэг хэсэг нь бүх хүн төрөлхтнийг хэдэн мянган жилийн турш амьдруулж чадна.
Үнэн бол Бурханы Өөрийн амь бөгөөд Түүний зан чанарыг, Түүний мөн чанарыг, Түүний доторх бүхнийг төлөөлдөг.
Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн яг юу болохыг чи мэдэх үү?”-ээс
Үнэн бол нэгэн хэвийн зүйл ч биш, хууль ч биш. Энэ нь үхмэл биш—энэ бол амь, энэ бол амьд зүйл бөгөөд бүтээлийн дагах ёстой дүрэм, хүний өөрийнхөө амьдралд байлгах ёстой дүрэм юм. Энэ бол амссан туршлагаараа улам сайн ойлгох ёстой зүйл билээ. Чи өөрийнхөө туршлагаар ямар үе шатанд хүрсэн нь, Бурханы үг болон үнэнээс салшгүй нь хамаагүй Бурханы зан чанарын талаар юу ойлгодог чинь, мөн Бурханд юу байгаа болон Тэр юу болох талаар юу мэддэг чинь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнээс салгах аргагүй холбоотой байдаг. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илрэл билээ. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг тод томруун болгож, ойлгомжтойгоор илэрхийлдэг; Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хий гэж хүсэж байгаа болон Тэр чамд юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг болон ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү тодорхой хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний ард Түүний баяр баясгалан, уур, гуниг, аз жаргал болон Түүний мөн чанар байгааг хүмүүс харж болно—энэ нь Түүний зан чанарын илэрхийлэл юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”-аас
үнэн бол амьдралын онч мэргэн үгсээс хамгийн бодитой нь бөгөөд бүх хүн төрөлхтний дундах онч мэргэн үгсээс хамгийн дээд нь билээ. Учир нь энэ нь Бурханы хүнд тавьдаг шаардлага ба Бурханы биечлэн хийдэг ажил учраас үүнийг амьдралын онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Энэ онч мэргэн үг нь ямар нэг зүйлээс дүгнэж гаргасан зүйл биш, мөн агуу хүмүүсийн хэлсэн алдартай эшлэл ч биш; харин тэнгэр газар, бүх зүйлийн Захирагчаас хүн төрөлхтөнд хэлсэн айлдвар бөгөөд хүний нэгтгэн дүгнэсэн хэдэн үг биш, харин Бурханы төрөлх амь билээ. Иймээс үүнийг амьдралын бүх онч мэргэн үгийн хамгийн дээд нь гэж нэрлэдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас
Бурханы хийдэг бүхэн нь үнэн ба амь юм. Үнэн гэдэг бол хүн төрөлхтний хувьд амь амьдралд нь дутагдаж болохгүй зүйл, тэд түүнгүйгээр байж чадахгүй зүйл юм; бас энэ бол хамгийн агуу зүйл гэж чи хэлж болно. Хэдийгээр чи үүнийг харж, хүрч чадахгүй боловч ач холбогдлыг нь үл ойшоож болохгүй; энэ бол зүрх сэтгэлийг чинь амрааж чадах цорын ганц зүйл билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”-аас
Зарим хүн ажиллаж, номлодог бөгөөд хэдийгээр гаднаа тэд Бурханы үгийн талаар нөхөрлөж байгаа мэт харагддаг ч ярьж байгаа бүхэн нь Бурханы үгийн үгчилсэн утга бөгөөд ямар ч бодитой зүйл дурддаггүй. Тэдний номлол нь хэлний сурах бичгээс зааж байгаа мэт байдаг; Бурханы үгийг төрөл төрлөөр нь, тал талаар нь эмхэлсэн байдаг бөгөөд тэднийг дуусах үед хүн бүхэн магтаж: “Энэ хүн бодит байдалтай юм. Тэр маш сайн, ийм дэлгэрэнгүй номлолоо” гэдэг. Номлож дууссаныхаа дараа тэд үүнийг бүгдийг нь нэгтгэж, хүн бүрд илгээ гэж бусдад хэлдэг. Тэдний үйлдэл бусдыг хуурдаг бөгөөд тэдний номлодог бүхэн нь гажууд онол юм. Гаднаа тэд зөвхөн Бурханы үгийг л номлож байгаа мэт харагддаг бөгөөд энэ нь үнэнтэй нийцдэг мэт үзэгддэг. Гэхдээ илүү анхааралтай ялган салгах юм бол энэ нь хүний зарим нэг төсөөлөл, үзэл, түүнчлэн Бурханыг хязгаарладаг зарим нэг хэсэгтэй бичиг үсэг, хоосон сургаал, хуурамч үндэслэл төдийхөн юм гэдгийг чи харна. Иймэрхүү номлол нь Бурханы ажилд саад болдоггүй гэж үү? Энэ нь Бурханыг эсэргүүцдэг үйлчлэл юм.
Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнгүй бол Бурханд халдах амархан”-аас