Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Би үнэндээ гэмшлийн чинь төлөө та нарт усаар баптисм хүртээдэг. Гэхдээ миний араас ирэх Нэгэн бол надаас илүү хүчтэй бөгөөд Түүний гутлыг ч барих үнэ хүндгүй: Тэр та нарт Ариун Сүнсээр болон галаар баптисм хүртээнэ” (Матай 3:11).
Холбогдолтой Бурханы үгс:
Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм; энэ мөн чанар нь Түүний ажилд саад болохгүй бөгөөд Тэр Өөрийн ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг яавч хийхгүй, Өөрийн хүслийн эсрэг чиглэсэн ямар ч үгийг Тэр хэлэхгүй юм. …
… Бурханыг дуулгавартай дагадаггүй бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай болон хорон муугийн эх сурвалж билээ. Хүнд Сатантай адилхан шинж чанарууд байдгийн шалтгаан нь хүн Сатанаар хорлогдож, нөлөөлөгдсөний улмаас юм. Христ Сатанаар бузарлагдаагүй, иймээс Тэр зөвхөн Бурханы шинж чанартай ба Сатаны ямар ч шинж байхгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас
Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас өөр ямар ч бүтээгдсэн хүнээс илүү дээгүүр, Бурханы ажлыг хэрэгжүүлж буй ямар ч хүнээс


