Эзэний эргэн ирэлтийн тухай ярьвал, Эзэн Есүс ийнхүү хэлсэн: “Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ” (Лук 12: 40). “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17: 24-25). Эдгээр зөгнөл нь “хүний Хүү ирэх” эсвэл “хүний Хүүгийн ирэлтийг” дурддаг, тэгвэл “хүний Хүүгийн ирэлт” гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Эзэн Есүс Ямар байдлаар эргэн ирэх вэ? Энэхүү богинохон кино нь та нарт үнэнийг илчлэх болно.
Зүүний Аянгад Ойртож Очих нь учир нь Бурхан алдар суу Зүүн зүгт гэрэлтэх ба Нигүүлслийн Эрин Үеэс өнөөдөрт авчирсан юм.
02/07/2019
01/07/2019
Эзэний эргэн ирэлт нь, дахин амилсан Есүсийн сүнслэг бие хүний өмнө харагдах явдал уу эсвэл энэ нь бие махбодтой болсон хүний Хүү хүмүүсийн өмнө харагдах явдал уу?
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6).
“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).
“‘Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.’ … Ариун Сүнсний үгс тэнгэрээс буун ирж хүний чихэнд хүрэх учиртай гэж итгэдэг олон мулгуу хүмүүс бий. Ийм байдлаар бодож байгаа хэн боловч Бурханы ажлын талаар мэддэггүй. Үнэн хэрэгтээ, Ариун Сүнсний хэлсэн айлдварууд нь махбод болсон Бурханы хэлсэн зүйл юм. Ариун Сүнс хүнтэй шууд ярьж чадахгүй ба Хуулийн эрин үед ч гэсэн Ехова хүмүүстэй шууд яриагүй. Тэгвэл өнөөдрийн энэ эрин үед Түүний шууд ярих магадлал бүр ч бага биш гэж үү? Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд үг хэлдэг учраас Тэр махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй. Бурхан махбод болдгийг үгүйсгэдэг хүмүүс бол Сүнсийг эсвэл Бурханы ажилладаг зарчмуудыг мэддэггүй хүмүүс юм.”
30/06/2019
Христийн шашны хошин яриа“Библиэс гарах нь” (Монгол хэлээр)
Христийн шашны хошин яриа“Библиэс гарах нь” (Монгол хэлээр)
Шиан Ян гэр чуулганд ажилладаг бөгөөд шашны бусад олон итгэгчийн л яг адилаар Бурханы үг, ажил бүгд Библид байдаг, Эзэнд итгэнэ гэдэг Библид итгэнэ гэсэн үг, Библи нь Эзэнийг төлөөлдөг, Библийг дагаж мөрдвөл тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амь хүртэнэ гэж боддог билээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг саяхан хүлээн зөвшөөрсөн Жан И ах энэ бодлын тухайд эргэлзэж явдаг. Энэ хоёр хөгжилтэй мэтгэлцээн өрнүүлнэ: Бурханы бүх үг, ажил үнэхээр Библид байдаг уу? Библи үнэхээр Эзэнийг төлөөлдөг үү? Библийг баримталснаар бид тэнгэрийн хаанчлалд орж, мөнх амь хүртэж чадах уу? Хариултыг нь олж мэдье гэвэл Библиэс гарах нь хэмээх хошин яриаг үзээрэй.
29/06/2019
Magtan duu 2019 “Бүх зүйл Бурханы гарт байдаг” (Praise and Worship)
Бурхан нэгэнтээ ийм үг хэлсэн:
Бурхан хэлсэндээ хүрч, амласнаа биелүүлнэ,
үүнийг хэн ч өөрчилж чадахгүй.
Өмнө нь хэлсэн үг ч бай, эсвэл
хараахан хэлээгүй үг ч бай,
бүгд биелнэ, бүх хүн харах болно:
Энэ бол Бурханы үгийн ажлын зарчим билээ.
Орчлон дээрх бүх зүйлийг Бурхан тодорхойлдог.
Бурханы гарт байдаггүй юу байх билээ?
Бурханы хэлсэн бүхэн биелнэ.
Бурханы хүслийг хэн өөрчилж чадах вэ?
Газар дээр Бурханы байгуулсан гэрээ юу?
Бурханы төлөвлөгөө урагшлахад
юу ч саад болж чадахгүй.
Бурхан үргэлж ажилладаг.
Бүх зүйл Бурханы гарт байдаг.
Бурхан үргэлж
удирдлагын төлөвлөгөөн дээрээ ажилладаг.
Хэн саад болж чадах вэ?
Бурхан бүгдийг зохион байгуулдаггүй гэж үү?
Бүх зүйлийн өнөөгийн байдал
Бурханы төлөвлөгөө, зорилгын дагуу байдаг.
Орчлон дээрх бүх зүйлийг Бурхан тодорхойлдог.
Бурханы гарт байдаггүй юу байх билээ?
Бурханы хэлсэн бүхэн биелнэ.
28/06/2019
Чуулганы магтан дуу 2019 “Миний гэр хаана байна вэ” (Хүүхдийн шүтлэг мөргөл)
Жижигхэн бийр цаасаа аваад,
би жижигхэн байшин зурлаа.
Ээж минь байшин дотор нь байна,
аав маань ч бас байна.
Эгч бид хоёр наранд гарч тоглон,
нар бидэн дээр гэрэлтэж байна,
бид дулаан уур амьсгалаар дүүрэн байна.
Ээж инээмсэглэж байна, аав маань ч бас инээж байна.
Эгч бид хоёр инээж байна, бүгд л инээж байна.
Энэ бол миний гэр бүл,
цаасан дээр зурагдсан байгаа нь.
Энэ бол миний мөрөөдөл, энэ бүгд миний мөрөөдөл.
Би жижиг цүнхээ аваад
огт танихгүй газар луу явж байна.
Аав дотор нь байна, гэхдээ ээж гадаа нь байна.
Би жижиг цүнхээ аваад
өөрийн мэдэх гэр лүү явж байна.
Ээж дотор нь байна, аав гадаа нь байна.
Би жижиг цүнхээ чанга бариад,
зам даган хэрэн хэссээр,
ганцаардаж байна, хаашаа явахаа мэдэхгүй байна.
Миний жижигхэн цүнх минь байна,
энэ цорын ганц найз минь болдог.
Энэ л миний цор ганц гэр,
27/06/2019
“Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан диваажин, дэлхийг шинээр бүтээсэн байна” Эшлэл 1
Бурханы дуу хоолой “Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан диваажин, дэлхийг шинээр бүтээсэн байна” (Эшлэл 1) (Монгол хэлээр)
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, голж, гүжирдэх чадвартай байсан. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг голж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба махбодод эргэн ирсэн Есүсийг илүү олон хүн яллах болно. Энэ бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг үл ойшоох ийм зүйлтэй та нар нүүр тулна. Та нар ийм мунгинаа байвал Есүсээс юу олж авч чадах вэ? Хэрвээ та нар алдаагаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүс цагаан үүлэн дээр махбодод эргэн ирэх үед Есүсийн ажлыг хэрхэн ойлгож чадах юм бэ? Би та нарт үүнийг хэлье: үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй атлаа Есүсийг цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг гарцаагүй доромжлох бөгөөд тэд бол устгагдах угсаатан мөн. ”
26/06/2019
Чуулганы магтан дуу MV “Үнэнч хүмүүс л хүний төрхтэй байдаг ” (Worship Song)
Нэр алдар, ашгийн төлөө би
зан авирын бүх хэм хэмжээг хөсөр хаяж,
амьдралаа залгуулахын тулд
ичгүүр сонжуургүй хуурч мэхэлсэн.
Мөс чанар, ёс зүй, шударга ёс, нэр хүндэд
би өчүүхэн ч санаа тавиагүй.
Улам нэмэгдэх шунал тачаал,
сувдаг сэтгэлээ хангахын төлөө л амьдарсан.
Зүрх түгшин, би нүглийн намагт тийчилсэн,
эцэс төгсгөлгүй энэ харанхуйгаас зугтах зам үгүй.
Амьдралын эд баялаг, түр зуурын аз жаргал
зүрх сэтгэл дэх хоосрол, шаналлыг нууж чадахгүй.
Амьдралд шулуун шударга байх
яагаад ийм хэцүү юм бэ?
Хүмүүс яагаад ийм овжин, хорон санаатай юм бэ?
Ямар гээч дэлхий вэ? Хэн намайг аварч чадах вэ?
Би Бурханы дуу хоолойг сонсоод Бурхан руу эргэсэн.
Бурханы үгийг өдөр бүр уншсанаар
ашиг тусыг нь хүртдэг.
Олон үнэнийг ойлгоод одоо би
биеэ авч явах зарчимтай болсон.
Бурханы илэрхийлсэн үнэн ялзралыг минь цэвэрлэдэг.
Бурханы шүүлт, гэсгээлтийн үг
амьдралд намайг дагалддаг.
Бүх зүйлд Бурханы сорилтыг хүлээж авах нь
зүрх сэтгэлийг минь тайвшруулж, амраадаг.
Хууран мэхлэлт, заль мэх надад байхгүй,
би гэрэлд амьдардаг.
Зүрх сэтгэл минь нээлттэй би үнэнч хүн,
эцэстээ би хүний төрхийг амьдран харуулдаг.
Шалгалт, цэвэршүүлэлтийг туулснаар би
Бурханыг харсан,
Бурханы үгээс шинэ амь олж авдаг.
Заль мэх, хуурмаг бүхнийг орхисон,
одоо би үнэнч хүн байж чадна.
Бурханы хайр ба авралд би үүрд талархаж байна!
Төгс Хүчит Бурханд би үүрд талархдаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Subscribe to:
Comments (Atom)