III. Мунхаг охид Бурханы дуу хоолойг сонсож чадахгүй; тэд Библийн үг бүртэй гөжүүдлэн зууралдаж, пастор ахлагч нарын үгийг шүтэж, үүнд итгэдэг. Тиймээс тэд үнэн замыг эрж хайж, эсвэл судалдаггүй, үр дүнд нь Эзэнийг угтан аваагүй—тэд илчлэгдэж, таягдан хаягдсан ба гамшигт унах болно.
Лавлагаа болох Библийн ишлэлүүд
“Тэгвэл тэнгэрийн хаанчлалыг, сүйт залууг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой адилтгаж болно. Тэдний … тав нь мунхаг байжээ. Мунхгууд нь дэнлүүгээ аваад тосыг нь авсангүй … Сүйт залуу оройтсонд тэд бүгд зүүрмэглэн унтав. Шөнө дунд хашхирах дуу гарч, ‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ. Тэгээд бүх охид босож, дэнлүүгээ цэгцлэв. Мунхгууд ухаалгуудад, ‘Бидэнд тосноосоо өгөөч; учир нь бидний дэнлүү бөхөх нь’ гэлээ. Харин ухаалгууд нь, ‘Чадахгүй; бидэнд бас та нарт хангалтгүй байх вий: харин та нар худалдаачид руу очиж, өөрсдөө худалдаж ав’ гэжээ. Тэднийг худалдаж авахаар явсан хойгуур сүйт залуу ирэв; бэлэн байсан хүмүүс Түүнтэй хамт хуриманд орж: хаалгыг хаажээ. Дараа нь бусад охид ирж, ‘Эзэн минь, Эзэн минь,


