04/06/2019

“Хэн миний Эзэн бэ” кино клип: Эзгүй чуулган сэргэсэн нь (Монгол хэлээр)

“Хэн миний Эзэн бэ” кино клип: Эзгүй чуулган сэргэсэн нь (Монгол хэлээр)

Ахлагч Лиу Жижунгийн чуулганы уулзалтын газар дахь ах эгч нар Библийн дөнгөнөөс салсныхаа дараа эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлын талаар онлайнаас уншив. Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар тэд амийн амьд усаар тэжээгдэж, анхны итгэл, хайраа сэргээж, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт гэдгийг зүрх сэтгэлдээ баталж чадлаа. Ахлагч Лиу Жижунг ийм зүйл тохиолдохыг хараад Библийг тавьж, эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг судлахаар эрж хайж чадсан болов уу? Энэ богино хэмжээний видеог үзнэ үү!

03/06/2019

Цор ганц Бурхан Өөрөө I

“Бурханы эрх мэдэл болон ялгамж чанар нь Бурханы үг ярианд тодорхой илчлэгдсэн гэдгийг олж мэдэхэд тийм ч хэцүү биш. Жишээлбэл, ‘чамтай гэрээ байгуулж, чи... байх болно... Би чамайг... болгох болно’ гэж Бурхан хэлэх үед Бурханы ялгамж чанар болон эрх мэдлийн баталгааг агуулсан ‘чи тэгэх болно’ ба ‘Би тэгэх болно’ гэх мэтийн хэллэг нь нэг талаараа Бүтээгчийн итгэлтэй байдлын илрэл юм; нөгөө талаараа тэдгээр нь Бүтээгчийн ялгамж чанарыг эзэмшдэг Бурханы ашигладаг онцгой үгс—түүнчлэн уламжлалт үгсийн сангийн нэг хэсэг юм. …”
Цор ганц Бурхан Өөрөө I

“… Эдгээр үг Бурханы амнаас гарсан бөгөөд Бурханы үгэнд хүч чадал, сүр хүч, эрх мэдэл байдаг. Тийм сүр хүч, эрх мэдэл болон зайлшгүй хэрэгжих баримтуудад бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйл хүрч чадахгүй бөгөөд үүнийг бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйл давж гарч чадахгүй. Зөвхөн Бүтээгч л хүн төрөлхтөнтэй тийм өнгө, аялгатайгаар ярьж чадах бөгөөд Түүний амлалтууд нь хоосон үг эсвэл хий дэмий бардамнал биш харин ямар ч хүн, зүйл эсвэл эд юмсын давж гарч чадахгүй цорын ганц эрх мэдлийн илэрхийлэл юм гэдгийг баримтууд баталдаг.”

02/06/2019

“Шившлэгээс чөлөөлөгд” киноны клип: Бид Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээн авах вэ? (Монгол хэлээр)

“Шившлэгээс чөлөөлөгд” киноны клип: Бид Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээн авах вэ?(Монгол хэлээр)

Цуст дөрвөн сар аль хэдийн гарсан. Энэ нь Иоелийн номд эш үзүүлсэнчлэн “Түүнчлэн эдгээр өдрүүдэд зарц нар болон шивэгчид дээр ч мөн адил Би Өөрийн Сүнсээ цутгах болно. Мөн Би тэнгэр болон газарт цус, гал, утааны баганын гайхамшгийг үзүүлэх болно. Еховагийн ирэлтийн агуу бөгөөд аймшигт өдөр болохоос өмнө нар хав харанхуй болж сар цусаар бүрхэх болно.” (Иоел 2: 29-31) Гай гамшиг удахгүй биднийг нөмөрнө гэсэн утгатай юм. Гай гамшиг бидэнд нүүрлэхээс өмнө Бурханы Сүнс Түүний зарц нар болон шивэгчдийг хооллож Тэр ялагчдын бүлгийг бүрэн төгс болгох болно. Хэрэв бид гай гамшгаас өмнө өргөгдөж чадахгүй бол бид тэрхүү гамшгийн дунд сүйрэх болно. Одоо “Зүүний Аянга”-аар Эзэн Есүс эргэн ирж үнэнийг хэлж ялагчдын бүлгийг бүрэн төгс болгосон гэдгийг баталж байна. Үүгээр Библийн зөгнөлүүд биелэлээ олоогүй гэж үү? “Зүүний Аянга” Эзэний ажлын нотолгоо юу?

01/06/2019

Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна

Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна
“Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлыг хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх урсгал, бүлэглэлийг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би Өөрийн дуу хоолойгоор хүнийг байлдан дагуулах болно; тэд бүгд энэ урсгалд унах ба бүгд Миний өмнө захирагдах болно, учир нь Би Өөрийн суу алдрыг аль хэдийн дэлхийгээс буцаан авч, Зүүн зүгт шинээр гаргасан. Миний суу алдрыг харахыг хүсэн эрмэлзэхгүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин гарч ирэхийг хүсэн мөрөөддөггүй хэн байх вэ? Миний сэтгэл татам чанарыг хүсдэггүй хэн байх вэ? Гэрэлд гарахгүй хэн байх вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй гэх вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байх вэ? Миний дуу хоолой дэлхий даяар түгэх ёстой;

31/05/2019

Ухаалаг охид гэж үнэндээ юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд
Ухаалаг охид гэж үнэндээ юу вэ?
“Тэгвэл тэнгэрийн хаанчлалыг, сүйт залууг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой адилтгаж болно. … харин ухаалгууд нь дэнлүүний хамтаар тостой сав авсан байлаа. … Шөнө дунд хашхирах дуу гарч ‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ. … бэлэн байсан хүмүүс Түүнтэй хамт хуриманд орж: хаалгыг хаажээ” (Матай 25:1, 4 ,6-7, 10).

“Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм” (Илчлэл 14:4).

“Учир нь сэнтийн голд байгаа Хурга тэднийг тэжээж, амийн усны булгууд руу хөтлөх болно: Бурхан тэдний нүднээс гарах нулимс бүрийг арчина” (Илчлэл 7:17).

“Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7).

Бурханы сонгодог үгс

“Бурхан Өөрийг нь илрэхийг хүсэн хүлээсэн хүмүүсийг хайдаг. Тэр Өөрийнх нь үгийг сонсох чадвартай, Түүний даалгаварыг мартаагүй, өөрсдийн зүрх сэтгэл, бие махбодыг Түүнд зориулж чадах хүмүүсийг хайдаг.

30/05/2019

“Сүсэг бишрэлийн нууц” киноны клип: Эзэн эргэн ирэх үедээ хүнд илчлэл өгөх үү?(Монгол хэлээр)

Сүсэг бишрэлийн нууц” киноны клип: Эзэн эргэн ирэх үедээ хүнд илчлэл өгөх үү? (Монгол хэлээр)

Бурханд олон жилийн турш итгэж, Эзэний ирэлтийг хүлээн Эзэн Есүсийн төлөө үргэлж уйгагүй шаргуу ажиллаж, сэрэмжтэй байсан учраас шашны олон пасторууд болон ахлагчид, Эзэн ирэх үедээ тэдэнд гарцаагүй илчлэл өгөх болно гэж итгэдэг. Энэ үзэл бодол нь Бурханы ажлын талаарх баримтуудтай нийцдэг үү? Бурхан махбод болох үедээ хүнд гарцаагүй илчлэл өгөх үү? Төгс Хүчит Бурхан ийнхүү хэлдэг, “Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай судалдаггүй мөн үүнийг даруухнаар хүлээн зөвшөөрдөггүй; харин ч хүн басамжилсан хандлага баримталж, Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээж байдаг. Бурханы эсрэг тэрсэлдэг, эсэргүүцдэг хүний ааш авир ийм биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы зөвшөөрлийг хүртэж чадах юм бэ?” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос).

29/05/2019

Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм

Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм
“Хаанчлалын эрин үед шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд, мөн бүхэл эриний төлөөх ажлыг хийхийн тулд Бурхан үгээ хэрэглэдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим юм. Тэр, өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болж, Үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхамшгийг үнэхээр харах боломжийг хүнд олгожээ. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгож, хүнийг таягдах зорилгодоо илүү сайн хүрэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үг ашиглахын жинхэнэ утга учир нь энэ юм. Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юу руу орох ёстой гэдгийг хүн тэр үгээр дамжуулан мэдэх болсон. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажил үгээр нь дамжин бүтдэг. Хүн тэр үгээр илчлэгдэж, таягддаг ба шалгагддаг. Хүн үгийг харсан, үгийг сонссон ба үгийн оршин тогтнолын талаар мэддэг болсон. Үүний үр дүнд хүн Бурханы оршин тогтнолд итгэдэг; хүн Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаанд итгэдэг, түүнчлэн хүнийг хайрладаг Бурханы зүрх сэтгэл, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. ‘Үг’ хэмээх үг энгийн, эгэл хэдий боловч бие махбод болсон Бурханы амнаас гарсан үг бүхий л орчлон ертөнцийг чичрүүлдэг; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний үзэл, хуучин зан чанар болон бүхэл дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид зөвхөн өнөө үеийн Бурхан л ийм байдлаар ажилладаг ба зөвхөн Тэр ярьж, хүнийг тийнхүү авардаг. Түүний дараа хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг; тэд үгийн дэлхийд амьдарч, Бурханы үгийн хараал, ерөөл дунд амьдардаг ба түүгээр үл барам үгийн шүүлт, гэсгээлт дор амьдардаг. Эдгээр үг ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж, хуучин бүтээлийн дэлхийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө юм.”