“Бурханы эрх мэдэл болон ялгамж чанар нь Бурханы үг ярианд тодорхой илчлэгдсэн гэдгийг олж мэдэхэд тийм ч хэцүү биш. Жишээлбэл, ‘чамтай гэрээ байгуулж, чи... байх болно... Би чамайг... болгох болно’ гэж Бурхан хэлэх үед Бурханы ялгамж чанар болон эрх мэдлийн баталгааг агуулсан ‘чи тэгэх болно’ ба ‘Би тэгэх болно’ гэх мэтийн хэллэг нь нэг талаараа Бүтээгчийн итгэлтэй байдлын илрэл юм; нөгөө талаараа тэдгээр нь Бүтээгчийн ялгамж чанарыг эзэмшдэг Бурханы ашигладаг онцгой үгс—түүнчлэн уламжлалт үгсийн сангийн нэг хэсэг юм. …”
“… Эдгээр үг Бурханы амнаас гарсан бөгөөд Бурханы үгэнд хүч чадал, сүр хүч, эрх мэдэл байдаг. Тийм сүр хүч, эрх мэдэл болон зайлшгүй хэрэгжих баримтуудад бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйл хүрч чадахгүй бөгөөд үүнийг бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйл давж гарч чадахгүй. Зөвхөн Бүтээгч л хүн төрөлхтөнтэй тийм өнгө, аялгатайгаар ярьж чадах бөгөөд Түүний амлалтууд нь хоосон үг эсвэл хий дэмий бардамнал биш харин ямар ч хүн, зүйл эсвэл эд юмсын давж гарч чадахгүй цорын ганц эрх мэдлийн илэрхийлэл юм гэдгийг баримтууд баталдаг.”




