18/04/2019

БИБЛИЙН ТАЛААР (2)

БИБЛИЙН ТАЛААР (2)
Библи нь мөн Хуучин ба Шинэ Гэрээ гэж нэрлэгддэг. “Гэрээ” гэдэг нь юуг хэлж байгааг та нар мэдэх үү? Хуучин Гэрээн дэх “гэрээ” нь, Ехова Египетчүүдийг цохиж, израильчуудыг Фараоноос аврах үедээ Израилийн ард түмэнтэй хийсэн гэрээнээс гарч ирсэн. Мэдээж энэхүү гэрээний баталгаа нь тотгонд түрхсэн хурганы цус байсан, үүгээр дамжуулан Бурхан хүнтэй гэрээ байгуулсан ба хаалганыхаа дээр болон хоёр хажуу талд хурганы цус түрхсэн хүмүүс нь бүгд израильчууд байсан, тэд Бурханы сонгогдсон хүмүүс бөгөөд тэд бүгд Еховагаар өршөөгдөх болно гэсэн (учир нь Ехова тэр үед Египетийн бүх ууган хөвгүүд болон хонь малын бүх ууган төлийг цохих гэж байсан). Энэ гэрээ нь хоёр түвшний утга учиртай юм. Египетийн ямар ч хүн эсвэл мал Еховагаар аврагдахгүй байсан; Тэр тэдний бүх ууган хөвгүүд болон ууган хонь малыг цохих гэж байсан. Тиймээс Еховагийн гэрээний улмаас Египетчүүд хатуу чандаар гэсгээгдэх болно гэдгийг зөгнөлийн олон номонд урьдчилан хэлсэн. Энэ бол утга учрын эхний түвшин юм. Ехова Египетийн ууган хөвгүүд болон бүх ууган төлийг алж, бүх израильчуудыг өршөөсөн, энэ нь Израилийн газар нутагт байсан бүх хүмүүс нь Еховагаар хайрлагдаж байсан ба бүгд өршөөгдөнө гэсэн утгатай байсан; Тэр тэдэн дээр урт хугацааны ажил хийхийг хүссэн бөгөөд хурганы цусыг ашиглан тэдэнтэй гэрээ байгуулсан. Тэр үеэс эхлээд Ехова израильчуудыг цохихгүй бөгөөд тэд үүрд Түүний сонгогдсон хүмүүс байх болно гэж хэлсэн юм. Израилийн арван хоёр овгийн дунд Тэр бүхий л Хуулийн эрин үеийн Өөрийн ажлыг эхлүүлж, Тэр Өөрийн бүх хуулийг израильчуудад нээж, тэдний дундаас эш үзүүлэгчид болон шүүгчдийг сонгох байсан ба тэд Түүний ажлын төвд байх байсан.

17/04/2019

Магтан дуу 2018 “Үнэнч хүмүүс л хүний дүр төрхтэй байдаг”Бурханы үгээр дахин төрөх боломж олгосон

Магтан дуу 2018 “Үнэнч хүмүүс л хүний дүр төрхтэй байдаг” Бурханы үгээр дахин төрөх боломж олгосон
Ашиг хонжооны төлөө
би зан авирын бүх стандартыг орхиж,
амь зуухын тулд ичгүүргүйгээр заль мэх ашигласан.
Мөс чанар, ёс суртахууныг,
мөн шударга зан, нэр хүндийг ч би хайхраагүй.
Үргэлжид нэмэгдэх шунал, тачаалаа хангахын төлөө л
би амьдарсан.
Тайван бус зүрх сэтгэлээр
би нүглийн намагт тийчгэнэж,
эх захгүй энэ харанхуйгаас зугтах аргагүй байлаа.
Амьдралын эд баялаг, түр зуурын жаргал цэнгэл
зүрх сэтгэл дэх шаналал, хоосролыг нууж чадсангүй.
“Хүн” хэмээх үгийг бичихэд энгийн.
Гэхдээ үнэнч, итгэл даахуйц байх нь хэцүүгээс хэцүү.
Нүглийн энэ ангалаас хэн намайг аварч чадах билээ?
Нүглийн энэ ангалаас хэн намайг аварч чадах билээ?

Бурханы дуу хоолой намайг Өөрийнхөө өмнө ирүүлсэн.
Өнөөдөр би Бурханыг дагаж,
Түүний төлөө зарцуулж чадна.
Бурханы үгийг өдөр бүр уншаад
зүрх сэтгэл минь жаргалаар дүүрдэг.
Үнэнийг ойлгосон болохоор
одоо би биеэ авч явах зарчимтай болсон.
Миний хийдэг, хэлдэг бүхэн Бурханы үгийн дагуу.
Бүх зүйл дээр Бурханы хяналтыг хүлээн зөвшөөрөх нь
зүрх сэтгэлийг минь амар амгалан болгодог.
Худал хуурмаг, мэхлэлтгүйгээр би гэрэлд амьдардаг.
Нээлттэй зүрх сэтгэлтэй би бол үнэнч хүн,
би эцэстээ хүний дүр төрхийг амьдран харуулдаг.
Бурханы шүүлт, гэсгээлт намайг аварч,
Бурханы үгээр дахин төрөх боломж олгосон.
Бурханы хайр, Бурханы авралд би үүрд талархана!
Бурханы хайр, Бурханы авралд би үүрд талархана!
Бурханы хайр, Бурханы авралд би үүрд талархана!

  “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

16/04/2019

55. Библи хэрхэн бүрэлдсэн бэ? Библи яг ямар төрлийн ном бэ?

55. Библи хэрхэн бүрэлдсэн бэ? Библи яг ямар төрлийн ном бэ?
Бурханаас ирсэн хариулт:
Хуучин Гэрээнд бичигдсэн зүйлс нь Израиль дахь Еховагийн ажил бөгөөд Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил юм; тэдгээр нь хоёр өөр эрин үед Бурханы хийсэн ажлыг баримтжуулсан. Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Бурханы ажлыг баримтжуулсан ба тиймээс Хуучин Гэрээ нь түүхэн ном, харин Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн ажлын үр дүн юм. Шинэ ажил эхлэх үед эдгээр номнууд нь хуучирдаг ба тиймээс Шинэ Гэрээ нь мөн түүхэн ном юм. Мэдээж Шинэ Гэрээ нь Хуучин Гэрээ шиг дэс дараатай биш, мөн үүн шиг олон зүйлийг бичээгүй.

15/04/2019

Бурханы хайр зүрх сэтгэлийг минь дулаацуулдаг“Миний гэр хаана байна вэ”MV(Сэтгэл догдлом дуу хөгжим)

магтан дуу Бурханы хайр зүрх сэтгэлийг минь дулаацуулдаг“Миний гэр хаана байна вэ”MV(Сэтгэл догдлом дуу хөгжим)

Жижигхэн бийр цаасаа аваад, 
би жижигхэн байшин зурлаа, 
Ээж минь байшин дотор нь байна, 
аав маань ч бас байна.
Эгч бид хоёр наранд гарч тоглон,
Нар бидэн дээр гэрэлтэж байна, 
бид дулаан уур амьсгалаар дүүрэн байна.
Ээж инээмсэглэж байна, аав маань ч бас инээж байна.
Эгч бид хоёр инээж байна, бүгд л инээж байна.
Энэ бол миний гэр бүл, 
цаасан дээр зурагдсан байгаа нь.
Энэ бол миний мөрөөдөл, энэ бүгд миний мөрөөдөл.

Би жижиг цүнхээ аваад 
огт танихгүй газар луу явж байна.
Аав дотор нь байна, гэхдээ ээж гадаа нь байна.
Би жижиг цүнхээ аваад 
өөрийн мэдэх гэр лүү явж байна.
Ээж дотор нь байна, аав гадаа нь байна.
Би жижиг цүнхээ чанга бариад, 
зам даган хэрэн хэссээр,   
Ганцаардаж байна, хаашаа явахаа мэдэхгүй байна.
Миний жижигхэн цүнх минь байна, 
энэ цорын ганц найз минь болдог.
Энэ л миний цор ганц гэр, 
миний зугатаж чадахгүй ганц гэр.

Миний гэр хаана байна вэ? Хаана байж болох вэ?
Ийм агуу уужим дэлхий дээр 
надад очих гэр даанч байхгүй.
Хэн намайг хүргэж өгөх вэ? Миний мөрөөдлийн гэрлүү,
миний зурдаг тэр гэрийг, миний зүүдэлдэг тэр гэрийг.
Миний гэр хаана байна вэ? Хаана байж болох вэ?
Ийм агуу уужим дэлхий дээр  
надад очих гэр даанч байхгүй.
Хэн нь надад тухлаг гэрийг өгөх вэ? 
миний зурдаг тэр гэрийг, 
миний зүүдэлдэг гэрийг, миний мөрөөдлийн гэрийг?

Энд, надад гэр байна, надад гэр байна.
Энэ бол цаасан дээр зурсан гэр биш,
Энэ бол миний жижиг цүнх биш, 
энэ бол миний мөрөөдлийн газар.
Аав, ээж хоёр дотор нь байна, 
эгч бид хоёр дотор нь байна.
Энэ бидний сэтгэл тайван байх 
итгэл найдвараар дүүрэн гэр,
Энэ бол бахдалаар дүүрэн гэр, 
бахдал найдвараар дүүрэн гэр.
Энэ бидний сэтгэл тайван байх 
Итгэл найдвараар дүүрэн гэр,
Энэ бол бахдалаар дүүрэн гэр, 
бахдал найдвараар дүүрэн гэр.

Da da la da la da. Da la da la da la.
Da la da la da la da. Da la da la da la.
Da la da la da. Da la da la da la.
Da la da la da la da. Da la da la da la.
Da la da la da. Da la da la da la.
Da la da la da la da. Da la da la da la.
Энэ бахдал найдвараар дүүрэн гэр,
Бахдал найдвараар дүүрэн гэр,
Бахдал найдвараар дүүрэн гэр.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

14/04/2019

Христийн сүмийн хүүхдийн Бүжиг “Бурханыг чин сэтгэлээсээ хайрлагсад бол бүгд үнэнч хүмүүс”

магтан дуу-Христийн сүмийн хүүхдийн Бүжиг “Бурханыг чин сэтгэлээсээ хайрлагсад бол бүгд үнэнч хүмүүс”
Хүүхэд шиг ариун, үнэнч, гэнэн, цовоо,
залуу насны эрч хүчээр дүүрэн,
тэд яг л дэлхийд ирсэн тэнгэр элч шиг.
Тэд худал, хуурмаг, заль мэхгүй, 
нээлттэй, үнэнч зүрх сэтгэлтэйгээр 
нэр төртэй амьдардаг.
Тэд зүрх сэтгэлээ Бурханд өгч, Бурхан тэдэнд итгэдэг, 
тэд бол Бурханы хайрладаг үнэнч хүмүүс юм.
Үнэнийг хайрладаг хүмүүс бүгд 
үнэнч зүрх сэтгэлтэй байдаг.
Үнэнч хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхээс таашаал авч, 
Бурханд дуулгавартай байснаар 
зүрх сэтгэл нь амар амгалан байдаг.
Тэд Бурханаас эмээж, муугаас зайлж, 
Бурханы үгээр амьдардаг.
Тэд Бурханы үгэнд амьдарч, чөлөөлөгдөн, 
эрх чөлөөтэй байдаг.
Тэд Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч, 
Түүний өмнө амьдардаг. 
Бурханыг хайрлана гэдэг аз жаргалтай, 
баяр хөөртэй байна гэсэн үг.

Ах эгч нар аа, 
бид Бурханд багаасаа итгэж ирсэн. Бид жаргалтай юу?
Тийм ээ, бид жаргалтай!
Би ч гэсэн жаргалтай!
Бурханыг хайрласнаар, зүрх сэтгэл минь амарч, 
Бурханы үгээр үйлдэх үедээ би хялбар амьдардаг.
Зүрх сэтгэлд минь Бурхан л бий, үнэн л бий, 
Бурханы үг амь минь болсон.
Өдөр бүр Бурханы үгийн удирдамж дор амьдарснаар 
би Бурханаар ерөөгдөж, Ариун Сүнс намайг чиглүүлдэг.
Би Бурханы ажиглалтыг  хүлээн зөвшөөрч, 
Түүний өмнө амьдардаг. 
Бурханыг чин сэтгэлээсээ хайрлана гэдэг 
аз жаргал, баяр хөөртэй байна гэсэн үг.
Өдөр бүр Бурханы үгийн удирдамж дор амьдарснаар 
би Бурханаар ерөөгдөж, Ариун Сүнс намайг чиглүүлдэг.
Христийн хаанчлал бол 
үнэнч хүмүүсийн диваажин бөгөөд
тэдний үзэсгэлэнтэй орон гэр юм.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

13/04/2019

I. Аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Бурхан болон Библийн хоорондох харилцааны талаар

I. Аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Бурхан болон Библийн хоорондох харилцааны талаар
19. Тэр үеийн Есүсийн айлдвар болон ажил нь ёс заншилд баригдаагүй ба Тэр Хуучин Гэрээний хуулийн ажлын дагуу Өөрийн ажлыг хэрэгжүүлээгүй. Энэ нь Нигүүлслийн эрин үед хийгдэх ёстой ажлын дагуу байсан. Тэр Өөрийн авчирсан ажлын дагуу, Өөрийн хувийн төлөвлөгөөний дагуу, мөн Өөрийн үйлчлэлийн дагуу хөдөлмөрлөсөн; Тэр Хуучин Гэрээний хуулийн дагуу ажиллаагүй. Түүний хийсэн юу ч Хуучин Гэрээний хуулийн дагуу байгаагүй ба Тэр эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхийн тулд ирээгүй. Бурханы ажлын үе шат болгон нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг биелүүлэхийн тулд байгаагүй бөгөөд Тэр ёс заншилд баригдаж эсвэл эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг зориуд биелүүлэхийн тулд ирээгүй. Гэсэн ч Түүний үйлдэл нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг нураагаагүй ба тэдгээр нь өмнө нь Түүний хийсэн ажилд саад учруулаагүй. Түүний ажлын өвөрмөц шинж нь, ямар ч ёс заншилд баригдахгүйгээр Өөрийн хийх ёстой ажлыг хийх явдал байсан. Тэр эш үзүүлэгч эсвэл зөнч байгаагүй, харин Өөрийн хийх ёстой ажлыг бодитоор хийхээр ирсэн, Өөрийн шинэ эрин үеийг нээж, Өөрийн шинэ ажлыг хэрэгжүүлэхээр ирсэн гүйцэтгэгч байсан. Мэдээж Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэхдээ Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн хэлсэн олон үгийг мөн биелүүлсэн. Иймээс өнөөдрийн ажил ч гэсэн Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийг биелүүлсэн. Би зүгээр л “шарласан хуучин хуанлийг” барихаа больсон төдий. Учир нь Миний хийх ёстой ажил илүү их байгаа, Миний та нарт хэлэх ёстой үг олон байгаа, энэхүү ажил болон үг нь Библийн ишлэлүүдийг тайлбарлахаас хамаагүй илүү агуу ач холбогдолтой, учир нь тиймэрхүү ажил нь та нарт ямар ч ач холбогдолгүй, үнэ цэнэгүй ба та нарт тусалж эсвэл та нарыг өөрчилж чадахгүй юм. Би Библийн ямар нэг ишлэлийг биелүүлэхийн төлөө шинэ ажил хийхээр зориогүй. Хэрвээ Бурхан зөвхөн Библийн эртний эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхээр газар дэлхий дээр ирсэн бол, бие махбодтой болсон Бурхан болон тэдгээр эртний эш үзүүлэгчдийн хэн нь илүү агуу вэ? Эцсийн эцэст эш үзүүлэгчид Бурханыг хариуцдаг уу эсвэл Бурхан эш үзүүлэгчдийг хариуцдаг уу? Чи эдгээр үгийг хэрхэн тайлбарлах вэ?

12/04/2019

I. Аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Бурхан болон Библийн хоорондох харилцааны талаар

I. Аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Бурхан болон Библийн хоорондох харилцааны талаар
9. Библийг ойлгохын тулд, түүхийг ойлгохын тулд байгаа мөртлөө Ариун Сүнс өнөөдөр юу хийж байгааг ойлгохын төлөө биш байх нь буруу юм! Чи түүхийг судлахдаа маш сайн байсан, чи гайхалтай ажил хийсэн, гэхдээ чи Ариун Сүнсний өнөөдөр хийж байгаа ажлын талаар юу ч ойлгодоггүй. Энэ нь тэнэглэл биш гэж үү? Бусад хүмүүс чамаас: “Бурхан өнөөдөр юу хийж байгаа вэ? Өнөөдөр чи юунд орох ёстой вэ? Чиний амийн эрэл хайгуул ямархуу байна вэ? Чи Бурханы хүслийг ойлгодог уу?” гэж асууна. Тэдний асуултанд хариулах хариулт чамд байхгүй байх болно, тэгвэл чи юу мэддэг вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-аас

10. Учир нь Библи хэдэн мянган жилийн хүн төрөлхтний түүхийг дагасан бөгөөд эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханыг Библиэр солих хүртэл түвшинд бүгд үүнийг Бурхан шиг авч үздэг. Энэ нь Бурханы үнэхээр үзэн яддаг зүйл юм. Иймээс завтай цагтаа Тэр Библийн дотоод түүх болон гарал үүслийг тодорхой болгох хэрэгтэй болсон. Эс бөгөөс Библи нь хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг орлох чадвартай байсаар байх бөгөөд тэд Библийн үгс дээр үндэслэн Бурханы үйлдлүүдийг яллаж, хэмжих болно. Библийн мөн чанар, бүтэц болон өө сэвийн талаарх Бурханы тайлбар нь үүний оршин тогтнолыг огтоос үгүйсгэж байгаа биш, мөн Библийг ч яллаж байгаа биш. Үүний оронд энэ нь үндэслэлтэй, зүй зохистой тайлбараар хангаж, Библийн анхдагч дүр зургийг сэргээж, Библид хандах хүмүүсийн буруу ойлголтуудыг засахын төлөө юм, ингэснээр бүх хүмүүс үүний талаар зөв үзэл бодолтой болж, үүнийг шүтэн мөргөхөө больж, цаашид төөрөлдөхөө болино—тэд Библид итгэх сохор итгэлээ Бурханд итгэж, шүтэн мөргөж байна гэж эндүүрдэг бөгөөд тэд үүний жинхэнэ цаад шалтгаан болон сул талуудтай нүүр тулж ч зүрхэлдэггүй.