15/04/2019

Бурханы хайр зүрх сэтгэлийг минь дулаацуулдаг“Миний гэр хаана байна вэ”MV(Сэтгэл догдлом дуу хөгжим)

магтан дуу Бурханы хайр зүрх сэтгэлийг минь дулаацуулдаг“Миний гэр хаана байна вэ”MV(Сэтгэл догдлом дуу хөгжим)

Жижигхэн бийр цаасаа аваад, 
би жижигхэн байшин зурлаа, 
Ээж минь байшин дотор нь байна, 
аав маань ч бас байна.
Эгч бид хоёр наранд гарч тоглон,
Нар бидэн дээр гэрэлтэж байна, 
бид дулаан уур амьсгалаар дүүрэн байна.
Ээж инээмсэглэж байна, аав маань ч бас инээж байна.
Эгч бид хоёр инээж байна, бүгд л инээж байна.
Энэ бол миний гэр бүл, 
цаасан дээр зурагдсан байгаа нь.
Энэ бол миний мөрөөдөл, энэ бүгд миний мөрөөдөл.

Би жижиг цүнхээ аваад 
огт танихгүй газар луу явж байна.
Аав дотор нь байна, гэхдээ ээж гадаа нь байна.
Би жижиг цүнхээ аваад 
өөрийн мэдэх гэр лүү явж байна.
Ээж дотор нь байна, аав гадаа нь байна.
Би жижиг цүнхээ чанга бариад, 
зам даган хэрэн хэссээр,   
Ганцаардаж байна, хаашаа явахаа мэдэхгүй байна.
Миний жижигхэн цүнх минь байна, 
энэ цорын ганц найз минь болдог.
Энэ л миний цор ганц гэр, 
миний зугатаж чадахгүй ганц гэр.

Миний гэр хаана байна вэ? Хаана байж болох вэ?
Ийм агуу уужим дэлхий дээр 
надад очих гэр даанч байхгүй.
Хэн намайг хүргэж өгөх вэ? Миний мөрөөдлийн гэрлүү,
миний зурдаг тэр гэрийг, миний зүүдэлдэг тэр гэрийг.
Миний гэр хаана байна вэ? Хаана байж болох вэ?
Ийм агуу уужим дэлхий дээр  
надад очих гэр даанч байхгүй.
Хэн нь надад тухлаг гэрийг өгөх вэ? 
миний зурдаг тэр гэрийг, 
миний зүүдэлдэг гэрийг, миний мөрөөдлийн гэрийг?

Энд, надад гэр байна, надад гэр байна.
Энэ бол цаасан дээр зурсан гэр биш,
Энэ бол миний жижиг цүнх биш, 
энэ бол миний мөрөөдлийн газар.
Аав, ээж хоёр дотор нь байна, 
эгч бид хоёр дотор нь байна.
Энэ бидний сэтгэл тайван байх 
итгэл найдвараар дүүрэн гэр,
Энэ бол бахдалаар дүүрэн гэр, 
бахдал найдвараар дүүрэн гэр.
Энэ бидний сэтгэл тайван байх 
Итгэл найдвараар дүүрэн гэр,
Энэ бол бахдалаар дүүрэн гэр, 
бахдал найдвараар дүүрэн гэр.

Da da la da la da. Da la da la da la.
Da la da la da la da. Da la da la da la.
Da la da la da. Da la da la da la.
Da la da la da la da. Da la da la da la.
Da la da la da. Da la da la da la.
Da la da la da la da. Da la da la da la.
Энэ бахдал найдвараар дүүрэн гэр,
Бахдал найдвараар дүүрэн гэр,
Бахдал найдвараар дүүрэн гэр.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

14/04/2019

Христийн сүмийн хүүхдийн Бүжиг “Бурханыг чин сэтгэлээсээ хайрлагсад бол бүгд үнэнч хүмүүс”

магтан дуу-Христийн сүмийн хүүхдийн Бүжиг “Бурханыг чин сэтгэлээсээ хайрлагсад бол бүгд үнэнч хүмүүс”
Хүүхэд шиг ариун, үнэнч, гэнэн, цовоо,
залуу насны эрч хүчээр дүүрэн,
тэд яг л дэлхийд ирсэн тэнгэр элч шиг.
Тэд худал, хуурмаг, заль мэхгүй, 
нээлттэй, үнэнч зүрх сэтгэлтэйгээр 
нэр төртэй амьдардаг.
Тэд зүрх сэтгэлээ Бурханд өгч, Бурхан тэдэнд итгэдэг, 
тэд бол Бурханы хайрладаг үнэнч хүмүүс юм.
Үнэнийг хайрладаг хүмүүс бүгд 
үнэнч зүрх сэтгэлтэй байдаг.
Үнэнч хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхээс таашаал авч, 
Бурханд дуулгавартай байснаар 
зүрх сэтгэл нь амар амгалан байдаг.
Тэд Бурханаас эмээж, муугаас зайлж, 
Бурханы үгээр амьдардаг.
Тэд Бурханы үгэнд амьдарч, чөлөөлөгдөн, 
эрх чөлөөтэй байдаг.
Тэд Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч, 
Түүний өмнө амьдардаг. 
Бурханыг хайрлана гэдэг аз жаргалтай, 
баяр хөөртэй байна гэсэн үг.

Ах эгч нар аа, 
бид Бурханд багаасаа итгэж ирсэн. Бид жаргалтай юу?
Тийм ээ, бид жаргалтай!
Би ч гэсэн жаргалтай!
Бурханыг хайрласнаар, зүрх сэтгэл минь амарч, 
Бурханы үгээр үйлдэх үедээ би хялбар амьдардаг.
Зүрх сэтгэлд минь Бурхан л бий, үнэн л бий, 
Бурханы үг амь минь болсон.
Өдөр бүр Бурханы үгийн удирдамж дор амьдарснаар 
би Бурханаар ерөөгдөж, Ариун Сүнс намайг чиглүүлдэг.
Би Бурханы ажиглалтыг  хүлээн зөвшөөрч, 
Түүний өмнө амьдардаг. 
Бурханыг чин сэтгэлээсээ хайрлана гэдэг 
аз жаргал, баяр хөөртэй байна гэсэн үг.
Өдөр бүр Бурханы үгийн удирдамж дор амьдарснаар 
би Бурханаар ерөөгдөж, Ариун Сүнс намайг чиглүүлдэг.
Христийн хаанчлал бол 
үнэнч хүмүүсийн диваажин бөгөөд
тэдний үзэсгэлэнтэй орон гэр юм.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

13/04/2019

I. Аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Бурхан болон Библийн хоорондох харилцааны талаар

I. Аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Бурхан болон Библийн хоорондох харилцааны талаар
19. Тэр үеийн Есүсийн айлдвар болон ажил нь ёс заншилд баригдаагүй ба Тэр Хуучин Гэрээний хуулийн ажлын дагуу Өөрийн ажлыг хэрэгжүүлээгүй. Энэ нь Нигүүлслийн эрин үед хийгдэх ёстой ажлын дагуу байсан. Тэр Өөрийн авчирсан ажлын дагуу, Өөрийн хувийн төлөвлөгөөний дагуу, мөн Өөрийн үйлчлэлийн дагуу хөдөлмөрлөсөн; Тэр Хуучин Гэрээний хуулийн дагуу ажиллаагүй. Түүний хийсэн юу ч Хуучин Гэрээний хуулийн дагуу байгаагүй ба Тэр эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхийн тулд ирээгүй. Бурханы ажлын үе шат болгон нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг биелүүлэхийн тулд байгаагүй бөгөөд Тэр ёс заншилд баригдаж эсвэл эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг зориуд биелүүлэхийн тулд ирээгүй. Гэсэн ч Түүний үйлдэл нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг нураагаагүй ба тэдгээр нь өмнө нь Түүний хийсэн ажилд саад учруулаагүй. Түүний ажлын өвөрмөц шинж нь, ямар ч ёс заншилд баригдахгүйгээр Өөрийн хийх ёстой ажлыг хийх явдал байсан. Тэр эш үзүүлэгч эсвэл зөнч байгаагүй, харин Өөрийн хийх ёстой ажлыг бодитоор хийхээр ирсэн, Өөрийн шинэ эрин үеийг нээж, Өөрийн шинэ ажлыг хэрэгжүүлэхээр ирсэн гүйцэтгэгч байсан. Мэдээж Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэхдээ Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн хэлсэн олон үгийг мөн биелүүлсэн. Иймээс өнөөдрийн ажил ч гэсэн Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийг биелүүлсэн. Би зүгээр л “шарласан хуучин хуанлийг” барихаа больсон төдий. Учир нь Миний хийх ёстой ажил илүү их байгаа, Миний та нарт хэлэх ёстой үг олон байгаа, энэхүү ажил болон үг нь Библийн ишлэлүүдийг тайлбарлахаас хамаагүй илүү агуу ач холбогдолтой, учир нь тиймэрхүү ажил нь та нарт ямар ч ач холбогдолгүй, үнэ цэнэгүй ба та нарт тусалж эсвэл та нарыг өөрчилж чадахгүй юм. Би Библийн ямар нэг ишлэлийг биелүүлэхийн төлөө шинэ ажил хийхээр зориогүй. Хэрвээ Бурхан зөвхөн Библийн эртний эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхээр газар дэлхий дээр ирсэн бол, бие махбодтой болсон Бурхан болон тэдгээр эртний эш үзүүлэгчдийн хэн нь илүү агуу вэ? Эцсийн эцэст эш үзүүлэгчид Бурханыг хариуцдаг уу эсвэл Бурхан эш үзүүлэгчдийг хариуцдаг уу? Чи эдгээр үгийг хэрхэн тайлбарлах вэ?

12/04/2019

I. Аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Бурхан болон Библийн хоорондох харилцааны талаар

I. Аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Бурхан болон Библийн хоорондох харилцааны талаар
9. Библийг ойлгохын тулд, түүхийг ойлгохын тулд байгаа мөртлөө Ариун Сүнс өнөөдөр юу хийж байгааг ойлгохын төлөө биш байх нь буруу юм! Чи түүхийг судлахдаа маш сайн байсан, чи гайхалтай ажил хийсэн, гэхдээ чи Ариун Сүнсний өнөөдөр хийж байгаа ажлын талаар юу ч ойлгодоггүй. Энэ нь тэнэглэл биш гэж үү? Бусад хүмүүс чамаас: “Бурхан өнөөдөр юу хийж байгаа вэ? Өнөөдөр чи юунд орох ёстой вэ? Чиний амийн эрэл хайгуул ямархуу байна вэ? Чи Бурханы хүслийг ойлгодог уу?” гэж асууна. Тэдний асуултанд хариулах хариулт чамд байхгүй байх болно, тэгвэл чи юу мэддэг вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-аас

10. Учир нь Библи хэдэн мянган жилийн хүн төрөлхтний түүхийг дагасан бөгөөд эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханыг Библиэр солих хүртэл түвшинд бүгд үүнийг Бурхан шиг авч үздэг. Энэ нь Бурханы үнэхээр үзэн яддаг зүйл юм. Иймээс завтай цагтаа Тэр Библийн дотоод түүх болон гарал үүслийг тодорхой болгох хэрэгтэй болсон. Эс бөгөөс Библи нь хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг орлох чадвартай байсаар байх бөгөөд тэд Библийн үгс дээр үндэслэн Бурханы үйлдлүүдийг яллаж, хэмжих болно. Библийн мөн чанар, бүтэц болон өө сэвийн талаарх Бурханы тайлбар нь үүний оршин тогтнолыг огтоос үгүйсгэж байгаа биш, мөн Библийг ч яллаж байгаа биш. Үүний оронд энэ нь үндэслэлтэй, зүй зохистой тайлбараар хангаж, Библийн анхдагч дүр зургийг сэргээж, Библид хандах хүмүүсийн буруу ойлголтуудыг засахын төлөө юм, ингэснээр бүх хүмүүс үүний талаар зөв үзэл бодолтой болж, үүнийг шүтэн мөргөхөө больж, цаашид төөрөлдөхөө болино—тэд Библид итгэх сохор итгэлээ Бурханд итгэж, шүтэн мөргөж байна гэж эндүүрдэг бөгөөд тэд үүний жинхэнэ цаад шалтгаан болон сул талуудтай нүүр тулж ч зүрхэлдэггүй.

11/04/2019

I. Аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Бурхан болон Библийн хоорондох харилцааны талаар

I. Аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Бурхан болон Библийн хоорондох харилцааны талаар
1. Олон жилийн туршид хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван үндсэн шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь муу гаж урсгал, тэрс үзэл ба хэдий хүмүүс өөр номнуудыг уншиж байсан ч эдгээр номны үндэс суурь нь Библийн тайллууд байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Эзэнд итгэдэг гэж хэлбэл чи Библийг унших ёстой, Библийг идэж уух ёстой бөгөөд Библиэс гадна чи Библийг агуулаагүй ямар ч номыг шүтэх ёсгүй. Хэрвээ шүтвэл чи Бурханаас урваж байна. Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүсийг Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд, тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд, тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; мөн тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд тэд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр байх юм. Ийм байдлаар хүмүүс Библийг Бурхан, мөн өөрсдийн амийн эх булаг шиг шүтэж эхэлсэн ба үүнийг алдах нь өөрсдийн амийг алдахтай адил байсан. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд зүйл мэт үздэг ба тэр ч байтугай үүнийг Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч байдаг. Хэрвээ хүмүүст Ариун Сүнсний ажил үгүй бол, хэрвээ тэд Бурханыг мэдэрч чадахгүй бол тэд амьдарсаар л байх боловч тэд Библийг алдах л юм бол эсвэл Библийн алдартай бүлгийг, үгийг алдах л юм бол тэд амиа алдсантай адил болдог. Иймээс хүмүүс Эзэнд итгэж эхлэнгүүтээ л Библийг уншиж, Библийг цээжилж эхэлдэг ба тэд Библийг хэдий чинээ их цээжилж чадна, энэ нь тэд Эзэнийг хайрладаг, агуу итгэлтэй гэдгийг төдий чинээ их баталдаг. Библийг уншсан бөгөөд үүнийг бусдад ярьж чаддаг хүмүүс нь бүгд сайн ах эгч нар юм. Энэ бүх жилүүдийн туршид хүмүүсийн Эзэнд итгэх итгэл, үнэнч байдал нь тэд Библийг хэр ойлгосноор хэмжигдсээр ирсэн. Ихэнх хүмүүс яагаад Бурханд итгэх ёстой, эсвэл Бурханд хэрхэн итгэх ёстойгоо зүгээр л ойлгодоггүй ба юу ч хийлгүйгээр Библийн бүлгүүдийг тайлж унших түлхүүрийг сохроор хайдаг. Тэд хэзээ ч Ариун Сүнсний ажлын чиглэлийг эрж хайж байгаагүй; цаг ямагт тэд юу ч хийлгүй харин Библийг цөхрөнгүйгээр судалж шинжилсэн ба хэн ч Ариун Сүнсний илүү шинэлэг ажлыг Библиэс гадуур олоогүй, хэн ч Библиэс холдоогүй, тэд Библиэс холдохоор зүрхэлж ч байгаагүй. Хүмүүс энэ бүх жилүүдэд Библийг судалсан, тэд маш олон тайлбаруудыг гаргаж ирсэн, үүнд маш их чармайлт гаргасан; түүнчлэн тэд Библийн талаар олон өөр үзэл бодолтой байдаг бөгөөд тасралтгүй маргалддаг, тэгснээр өнөөдөр хоёр мянга гаруй өөр урсгал бий болсон юм. Тэд бүгдээрээ ямар нэг онцгой тайлбарыг эсвэл Библи дэх илүү гүн нууцуудыг олохыг хүсдэг, тэд судалж шинжлэн үүнийг Израиль дахь Еховагийн ажлын цаад шалтгаанаас, Иудей дэх Есүсийн ажлын цаад шалтгаанаас олохоор хүсдэг эсвэл хэний ч мэдэхгүй илүү олон нууцуудыг олохыг хүсдэг. Библид хандах хүмүүсийн хандлага нь донтолт, итгэлийн байдалтай бөгөөд хэн ч Библийн дотоод түүх буюу мөн чанарын талаар бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй. Тиймээс үүний үр дүнд өнөөдөр хүмүүс Библийн тухайд одоо ч дүрслэхийн аргагүй ид шидэт байдлын мэдрэмжтэй байдаг;

10/04/2019

Сайн мэдээний хөгжим “Бурхан намайг авраагүй бол”

магтан дуу “Бурхан намайг авраагүй бол”
Бурхан намайг авраагүй бол хорвоод би одоо ч төөрсөөр,
нүгэл дотор зүдэж, зовсоор
 өдөр бүр хоосон хөндий, найдваргүй байх байсан.
Бурхан намайг авраагүй бол 
чөтгөрийн хөлд би одоо ч гишгүүлсээр,
нүгэл ба түүний зугаа цэнгэлд урхидуулж, 
амьдрал минь яахыг ч мэдэхгүй явах байсан.
Бурхан намайг авраагүй бол өнөөдөр би ивээл ерөөлгүй,
яагаад амьдрах ёстойгоо ч мэдэхгүй,
 амьдралын утга учрыг ч ухаарахгүйсэн.
Бурхан намайг авраагүй бол итгэлийнхээ талаар би одоо ч будилж,
өдөр хоногийг хий хоосон өнгөрүүлж,
 хэнд найдахаа ч мэдэхгүй байх байсан.
Бурханы хайрын мутар гараас минь атгаад
 бид хамт явж байгааг одоо би ойлгосон.
Ийм гайхалтай зам дээр би байгаа болохоор
 замаасаа хэзээ ч холдохгүй, хэзээ ч гажихгүй.
Хүнийг гэх Бурханы сэтгэлийг,
 Түүний халамжийг би одоо ойлгосон.
Хуурамч сэтгэл хөдлөл үгүй болсон,
 Бурханд би бие сэтгэлээ өргөнө.

Бурхан намайг авраагүй бол өнөөдөр би ивээл ерөөлгүй,
яагаад амьдрах ёстойгоо ч мэдэхгүй,
 амьдралын утга учрыг ч ухаарахгүйсэн.
Бурхан намайг авраагүй бол итгэлийнхээ талаар би одоо ч будилж,
өдөр хоногийг хий хоосон өнгөрүүлж,
 хэнд найдахаа ч мэдэхгүй байх байсан.
Бурханы хайрын мутар гараас минь атгаад
 бид хамт явж байгааг одоо би ойлгосон.
Ийм гайхалтай зам дээр би байгаа болохоор
 замаасаа хэзээ ч холдохгүй, хэзээ ч гажихгүй.
Хүнийг гэх Бурханы сэтгэлийг,
 Түүний халамжийг би одоо ойлгосон.
Хуурамч сэтгэл хөдлөл үгүй болсон,
 Бурханд би бие сэтгэлээ өргөнө.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

09/04/2019

XI. Бурхан болон Библийн хоорондын харилцаатай холбоотой үнэний талыг хүн тодорхой нөхөрлөх ёстой

XI. Бурхан болон Библийн хоорондын харилцаатай холбоотой үнэний талыг хүн тодорхой нөхөрлөх ёстой
1. Библи бол ердөө Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатны тэмдэглэл юм; энэ нь Бурханы бүхий л ажлын тэмдэглэл биш
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13).

“Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7).

“…харцгаа, номыг нээж, долоон лацыг задлахын тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан билээ” (Илчлэл 5:5).

Холбогдолтой Бурханы үгс:

Бүхий л Библи нь хоёр эрин үеийн ажлыг тэмдэглэсэн: Нэг нь Хуулийн эрин үеийн ажил бөгөөд нөгөө нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан юм. Хуучин гэрээ нь Израильчуудад хэлсэн Еховагийн үгийг болон Израиль дахь Түүний ажлыг тэмдэглэсэн; Шинэ гэрээ нь Иудей дахь Есүсийн ажлыг тэмдэглэсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-ээс

Чи Библи хэдэн хэсгийг агуулдгийг мэдэх ёстой; Хуучин Гэрээ нь Эхлэл, Гэтлэл зэргийг багтаадаг ба мөн тэдний бичсэн зөгнөлийн номнууд байдаг. Эцэстээ Хуучин Гэрээ нь Малахийн Номоор төгсдөг. Энэ нь Еховагаар удирдуулсан Хуулийн Эрин Үеийн ажлуудыг бичсэн; Эхлэлээс эхлээд Малахийн Ном хүртэл энэ нь Хуулийн эрин үеийн бүх ажлын иж бүрэн бичлэг юм. Өөрөөр хэлбэл, Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үед Еховагаар удирдуулж байсан хүмүүсийн туулсан бүхнийг бичсэн. …Библийн Хуучин Гэрээ нь, Израилийг удирдан чиглүүлсэн Еховагийн ажлыг болон Египетийн гадна Израильчуудыг удирдахад Мосег хэрэглэснийг бичсэн ба Мосе тэднийг Фараоны дөнгөнөөс чөлөөлж, тэднийг цөлд аваачсан, дараа нь тэд Канаанд орсон бөгөөд үүний дараа болсон бүхэн нь Канаан дахь тэдний амьдрал байсан. Үүнээс бусад бүх зүйл нь Израиль даяарх Еховагийн ажлын бичлэгүүд юм. Хуучин Гэрээнд бичигдсэн бүхэн нь Израиль дах Еховагийн ажил юм, энэ нь Адам Еваг бүтээсэн газар дээр хийсэн Еховагийн ажил юм. Ноагийн дараа Бурхан албан ёсоор газар дээрх хүмүүсийг удирдаж эхэлсэн үеэс эхлээд Хуучин Гэрээн дээр бичигдсэн бүхэн нь Израилийн ажил билээ. Тэгвэл яагаад Израилаас гаднах өөр ямар нэг ажил бичигдээгүй вэ? Учир нь Израилийн газар нутаг бол хүн төрөлхтний өлгий юм. Эхэндээ Израилиас өөр ямар ч орон байгаагүй ба Ехова өөр ямар нэг газар ажиллаагүй. Ийм замаар, Библид бичигдсэн зүйлс нь тэр үеийн дан ганц Израиль дахь ажил байсан. Эш үзүүлэгчдийн, Исаиа, Даниел, Иеремиа болон Езекиелийн хэлсэн үгс нь газар дээрх Түүний бусад ажлыг зөгнөсөн, тэд Ехова Бурханы Өөрийн ажлыг зөгнөсөн. Энэ бүхэн нь Бурханаас ирсэн, энэ нь Ариун Сүнсний ажил байсан ба эш үзүүлэгчдийн эдгээр номноос гаднах бусад бүхэн нь тэр үеийн Еховагийн ажлыг туулсан хүмүүсийн бичлэг юм.